Семинар
Тойм: Иеремиа 1–3; 7; 16–18; 20


“Тойм: Иеремиа 1–3; 7; 16–18; 20,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Тойм: Иеремиа 1–3; 7; 16–18; 20,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Иеремиа 1–3; 7; 16–18; 20

Иеремиа 1–3; 7; 16–18; 20

Тойм

Иеремиа энэ амьдралаас өмнө бошиглогчоор үйлчлэхээр томилогдсон. Түүний захиас иудейчүүдэд хандаж тэднийг ёс бус замуудаа наманчилбал Аврагч тэднийг эдгээж чадна гэсэн. Тэрээр хожмын өдрүүдэд Израилын гайхамшигт цугларалтыг зөгнөсөн.

семинарын дүрс зураг Суралцагчдад Ариун Сүнсээр заалгах орчин, боломжийг бүрдүүлж өгөөрэй. Суралцагчид сайн мэдээний үнэний талаарх өөрсдийн туршлага, хувийн мэдрэмжээ бодох үедээ тэдний сурч байгаа үнэнийг Ариун Сүнс гэрчлэхийг мэдрэх болно. Эдгээр боломжийг бий болгох нэг жишээг 133-р хичээлээс олж болно: “Суралцахуйгаа үнэлэх 8.”

Аврагч үүнийг хэрхэн үйлдсэн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл “Аврагч Ариун Сүнсээр заалгах боломжийг хүмүүст олгосон” талаар (Аврагчийн арга замаар заах нь [2022], 17–18 хэсгээс харж болно.

Заахад бэлтгэх

Дараах мэдээлэл хичээл бүрийн өмнө урьдчилан бэлтгэх хэрэгтэй зүйлсийн талаар санааг өгнө.

Иеремиа 1

Хичээлийн зорилго: Суралцагчдад тэнгэрлэг зорилгоо биелүүлэх хүсэлтэй болоход нь туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг дөнгөж төрсөн нярай хүүхдийг тэвэрч байгаагаар төсөөлөн бодоод, дараах хоёр асуултын талаар бодоход урь:

    • Энэ хүүхэд төрөхөөсөө өмнө мөнх бус амьдралд хэрхэн бэлтгэгдсэн бэ?

    • Энэ хүүхэд өсөж том болох үедээ тэнгэрлэг зорилгынхоо тухай юу ойлгоно гэж би найдаж байна вэ?

  • Видео бичлэгүүд:Мөнхийн ач холбогдолтой шийдвэрүүд” (14:25) цагийн код 6:21-ээс 7:08 хүртэл; “Сонгогдсон үеийнхэн” (11:24) цагийн код 5:43-аас 7:14 хүртэл

  • Үзүүлэх материал: Хичээлийн эхэнд өөрийгөө үнэлэх; ахлагч Бага Жон С.Пингрийгийн мэдэгдэл.

Иеремиа 2-3

Хичээлийн зорилго: Суралцагчдад нигүүлсэл, эдгэрэлтийн төлөө Аврагчид хандах хүслээ нэмэгдүүлэхэд нь туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг наманчлалын адислалуудын тухай заасан судрын хэсгийг олоход урь. Тэд тэдгээр адислал яагаад тэдэнд утга учиртай болохыг хуваалцахад бэлтгэж болно.

  • Эд зүйлс: Усны домбо; таваг буюу том аяга; ёроолдоо хэдэн жижиг нүхтэй аяга

  • Зураг: Залуу эр

  • Видео бичлэгүүд:The Savior Wants to Forgive (Аврагч уучлахыг хүсдэг)” (5:50); “Цагаатгалын гайхамшиг” (10:24) цагийн код 0:20-оос 2:12 хүртэл

  • Үзүүлэх агуулга: Хичээлийн төгсгөлд жишээнд гарч байгаа залуу эрд юу гэж хэлэх байснаа бэлдэх зааврыг суралцагчдад өгөх

Иеремиа 16

Хичээлийн зорилго: Суралцагчдад Есүс Христийн сайн мэдээг хуваалцсанаар Израилын цугларалтад оролцоход нь туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг хожмын үеийн гэгээнтэн өсвөр үеийнхнийг Аврагчийн сайн мэдээг хуваалцах, тэдгээр асуудлыг шийдвэрлэж болох арга замуудын талаар тунгаан бодоход уриарай. Тэд бодол санаагаа ангийнхантайгаа хуваалцахаар бэлдэж болно.

  • Зураг: Мосе Улаан тэнгисийг хуваасан нь

  • Видео бичлэгүүд:Таны баяр хөөр хэчнээн агуу байх билээ!” (13:47) цагийн код 0:25-аас 0:51 хүртэл; “Хайрлах, хуваалцах, урих энгийн арга” (2:50)

  • Үзүүлэх агуулга: “Цугларалтад оролцох” хэсэгт судлах үйл ажиллагааны заавар; хичээлийн төгсгөлд ерөнхийлөгч Нэлсоны мэдэгдэл

Суралцахуйгаа үнэлэх нь 8

Хичээлийн зорилго: Суралцагчдад Хуучин Гэрээг саяхан судалж байхдаа тавьсан зорилго, туулсан өсөлт хөгжлийнхөө талаар эргэцүүлэн бодоход нь туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Хичээл дээр ахлагч Дэвид А.Бэднарын мэдэгдлийг суралцагчдад өгөх талаар бодож үз. Энэ мэдэгдэл энэ жилийн семинарын үеэр тэдний сүнслэг байдлын өсөлт хөгжилтэй хэрхэн холбогдож буйг бодож үзэхэд нь тэднийг уриарай. Тэднийг тэмдэглэлийн дэвтэр, тэмдэглэсэн судар, хийсэн тэмдэглэлээ эргэн харж, хичээл зүтгэлээ үнэлж дүгнэхэд нь урамшуулан дэмж.

  • Видео:Ганц хувь сайжруулах,” (10:01) цагийн код 0:00-аас 2:11 хүртэл

  • Үзүүлэх агуулга: Тойрог диаграмм; тойргийн диаграмм зургийн доорх асуултууд; захидал бичих үйл ажиллагааны заавар

  • Зургууд: Час улаан, хүрэн улаан өнгө; цас ба хонь