“Иеремиа 2–3: ‘Буцаж ирэгтүн … Би энэрэнгүй гэж ЭЗЭН тунхаглаж байна,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Иеремиа 2–3: ‘Буцаж ирэгтүн … Би энэрэнгүй гэж ЭЗЭН тунхаглаж байна,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Хичээл 131: Иеремиа 1–3; 7; 16–18; 20
Иеремиа 2-3
“Буцаж ирэгтүн … Би энэрэнгүй гэж ЭЗЭН тунхаглаж байна”
Иеремиагийн үед дэлхийн нөлөө өнөөгийнхтэй адил хүчтэй байсан. Их Эзэний олон хүн Түүний сургаалаас холдож, удалгүй дайснууддаа эзлэгдэх болсон. Тэдний ёс бус байдлыг үл харгалзан Иеремиа Бурхан тэднийг Өөрт нь хандаж, эдгэрэхийг урьсаар байгаа гэдгийг заахаар илгээгдсэн. Энэ хичээл суралцагчдад нигүүлсэл, эдгэрлийн төлөө Аврагчид хандах хүслээ нэмэгдүүлэхэд нь тусалж чадна.
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг наманчлалын адислалуудын тухай заасан судрын хэсгийг олоход урь. Тэд тэдгээр адислал яагаад тэдэнд утга учиртай болохыг хуваалцахад бэлтгэж болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Ус тогтоон барьдаггүй цистерн
Суралцагчдад Иеремиагийн үеийн хүмүүсийн нөхцөл байдлыг ойлгоход туслахын тулд Их Эзэн бидэнд сүнслэг үнэнийг бидний мэддэг зүйлстэй харьцуулж олж харахад тусалдаг гэдгийг тайлбарла.
Ангид устай сав, таваг эсвэл том аяга, ёроолд нь хэдэн жижиг нүхтэй аяга авчир.
Суралцагчдыг дараах шүлгийг уншиж байх үед устай савыг барь.
Иеремиа 2:13-ыг уншаад, ус нь Аврагчийг төлөөлж болох гарчгийг ол. (“Цистерн” гэдэг нь ус нөөцлөхөөр бүтээгдсэн газрын доор байдаг хэсэг)
-
“Амийн усны усан оргилуур (эсвэл булаг)” гэсэн гарчиг нь Есүс Христийн талаар юу зааж өгдөг вэ?
Суралцагчид Есүс бол цэвэршүүлэх, сүнслэг байдлын нөхөн сэргээх байнгын эх сурвалж гэх мэт зүйлсийг хуваалцаж магад.
Нэг суралцагчийг аягыг тавгийн дээр барьж (ус асгарахгүй байхаар) мөн савтай уснаас аяганд жаахан ус хийхэд урь. Суралцагчид дараах асуултуудын нэгийг эсвэл хоёуланг нь асуухаасаа өмнө 13-р шүлэг-ийг дахин харах нь тустай байж болно.
-
Уг шүлгээс усыг аяганд асгах нь юуг дүрсэлж болох вэ?
-
Цистерний нүхнүүд Иеремиагийн үеийн хүмүүсийн сүнслэг байдлын талаар бидэнд юу зааж өгч болох вэ?
Иеремиагийн үед амьдарч байсан хүмүүс амьдралын зорилго, хүч чадал олж авахын тулд Их Эзэнд хандахаас илүүтэй хуурамч бурхад зэрэг дэлхийн зүйлсэд хандсан гэдгийг суралцагчидтай хуваалц.
Та амьдралын зорилго, хүч чадал олж авахын төлөө Есүс Христэд хандахыг хэр хүсэж байгаагаа хэсэг зуур тунгаан бод. Өнөөдөр суралцахдаа адислал, эдгэрэл олж авахын тулд бусад эх сурвалжаас илүүтэй Аврагчид хандах тухай Ариун Сүнсний өдөөлт, мэдрэмжид нээлттэй байгаарай.
Тэнгэрлэг Эцэгээс болон Есүс Христээс хол байгаагаа мэдрэх
Суралцагчдад дараах жишээтэй холбогдоход туслахын тулд үзүүлсэнтэй адил өсвөр үеийнхний зургийг үзүүлэх талаар бодож үз. Суралцагчдыг түүний тухай нэг нэр, хэдэн дэлгэрэнгүй мэдээлэл бодож олоход урь.
Танай семинарын ангид өмнө нь хийсэн буруу сонголтуудаасаа болж амьдрал нь эвдэрсэн цистерн шиг санагддаг нэгэн залуу байдаг гэж төсөөл. Тэрээр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христээс хол байгаагаа мэдэрдэг бөгөөд бүх зүйл сайжирна гэдэгт итгэж найддаггүй.
Иеремиа 3:12–15, 22-ыг уншаад, энэ өсвөр үеийн хүүхдэд ойлгож авбал тустай байж болох Есүс Христийн тухай дүрсэлж бичсэнийг ол. (Эдгээр шүлэгт “итгэлгүй байдал” гэдэг нь итгэлгүй эсвэл зөрүүд гэсэн утгатай гэдгийг мэдэх нь тустай байж болно.)
Дараах гүйцэд бус мэдэгдлийг самбарт бичих талаар бодож үз. Суралцагчдад шүлгийн үг, хэллэгийг ашиглан уг мэдэгдлийг гүйцээж хийх арга замуудыг хуваалцахад урь.
Наманчилж, Их Эзэнд ханддаг хүмүүсийн хувьд Тэрээр …”
Хариултуудад “энэрэнгүй,” “уурлан харахгүй,” (12-р шүлэг), “Сион ууланд та нарыг авчирна,” (14-р шүлэг), “та нарыг мэдлэг оюун ухаанаар тэжээх хоньчдыг Би та нарт өгнө” (15-р шүлэг), “та нарын итгэлгүй байдлыг эдгээнэ” (22-р шүлэг) гэх зэрэг орж болно.
Суралцагчдад асуух асуулт байгаа бол эдгээр шүлгийн хэллэгүүдийн талаар ярилцахад цаг гаргах нь тустай байж болно. Суралцагчдыг Есүс Христийн тухай ойлгохын тулд жишээн дээрх уг залуу эрд тустай гэж бодсон нэг юм уу хоёр хэллэгийг тэмдэглэл дээрээ бичихэд урь. Суралцагчид дараа нь сонгосон зүйлээ хуваалцах боломжтой болно.
Тэнгэрлэг Эцэг ба Есүс Христийн нигүүлсэл
Суралцагчдад Их Эзэнд ханддаг хүмүүсийг адисалж, эдгээх Их Эзэний хүсэлд итгэх итгэлээ нэмэгдүүлэхэд нь туслахын тулд та дараах мэдэгдлийг хуваалцаж болно.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф Тэнгэрлэг Эцэгийн болон Есүс Христийн наманчилдаг хүмүүсийг эдгээх хүслийн талаар дараах зүйлийг заасан.
Бидний дунд өөрийн ашиг сонирхолд төвлөрснөөр илүү их аз жаргалыг олно гэсэн ташаа бодлоор ариун замаас хазайж байгаагүй хүн байна уу?
Бидний дунд даруусгагдаж, зүрх сэтгэл нь эмтэрч, уучлал нигүүлслийг хүсэн эрэлхийлж байгаагүй хүн байна гэж үү?
Магадгүй зарим нь бүр дотроо “Буцаж очих боломжтой болов уу? Хуучин найзууд минь намайг үргэлж элдвээр дуудаж, надаас татгалзаж, нүүр буруулах болов уу? Алдагдсан хэвээр байх нь дээр юм болов уу? Буцах гэж оролдвол Бурхан яах бол?” гэж бодож байж болно. …
Бидний Тэнгэрлэг Эцэг хайр, энэрлээр дүүрэн зүрх сэтгэлээр биднийг угтан гүйх болно. …
Эргэн ирэхийг шийдэж, бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгчийн замаар алхаж эхлэх мөчөөс л Түүний хүч таны амьдралд ирж, үүнийг өөрчлөх болно гэдгийг би гэрчилж байна. (“Алдагдсан хүү ба гэрт хүргэх зам,” Лиахона, 2023 оны 11-р сар, 86-88)
Уг мэдэгдлээс тухайн жишээнд залуу эрэгтэйг адисалж болох санаануудаа тэмдэглэлдээ бичээрэй. Та эдгээрийг дараа нь хуваалцах боломжтой болно.
Хэрэв та 77-р хичээл: “2 Самуел 11–12,” дээрх “The Savior Wants to Forgive (Аврагч уучлахыг хүсдэг)” видео бичлэгийг үзээгүй бол уг бичлэг нь Их Эзэнд хандсан бүхнийг адисалж, эдгээх Түүний хайр, хүслийн жишээг үзүүлж чадна.
Үүнээс гадна, та нар Далын ахлагч С.Скотт Грөү “Цагаатгалын гайхамшиг”-ийг цагийн код 0:20-оос 2:12 хүртэл үзүүлж болно (Лиахона, 2011 оны 5-р сар, 108).
Суралцагчдыг дараах асуултад жижиг бүлгээр хамтарч хариулахад урь.
-
Та энэ хүний амьдралаас хичээлийн эхэнд гарсан нүхтэй аяга, устай савтай зүйрлэж болох юуг олж харсан бэ?
-
Та энэ хүний амьдралаас Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу олж мэдсэн бэ?
Суралцагчид тухайн жишээнд гарсан залуу эрд тустай гэж бодсон бодол санаагаа тэмдэглэл дээрээ нэмж болно.
Дүгнэлт
Дараах үйл ажиллагаа нь суралцагчдын хувьд Ариун Сүнс тэдний хэлж байгаа болон бусад суралцагчаас сонссон зүйлийг гэрчилж байгааг мэдрэх сайхан боломж байж болох юм.
Дараах зааврыг үзүүлэх талаар бодож үз. (Доорх эхний цэг нь суралцагчдад хичээлээс өмнө суралцагчийн бэлтгэлдээ зориулж хийсэн зүйлээ хуваалцах боломжийг олгодог.)
Тухайн жишээнд гарсан залуу эрд юу гэж хэлэх байснаа тэмдэглэлдээ бичсэн зүйлээ эргэн харж хуваалцахад бэлд. Дараах зүйлийг бас оруулахыг бодож үз:
Наманчлалын адислалуудыг харуулсан өөр нэг судар эсвэл судрын түүхээс заримыг (Та Наманчлал-ыг Сэдвийн удирдамж эсвэл Судрын удирдамж-аас хайж болно.)
Аврагчийн хайрын талаарх таны мэдрэмж, Түүнд хандсан бүх хүнд туслах хүслийн талаарх таны бодол
Суралцагчдад бэлдэх хангалттай цаг гаргаж өгсний дараа бодол санаагаа хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлгээр хуваалцахад урь.
Суралцагчдад хуваалцах боломж олдсоны дараа та цөөн суралцагчийг дараах асуултын хариултаа хуваалцахад урьснаар хичээлээ өндөрлөж болох юм.
-
Аврагчийн нигүүлсэл, эдгээлтийг олж авахын төлөө Түүнд хандах хүсэлд тань нөлөөлөх юуг та өнөөдөр сурсан эсвэл мэдэрсэн бэ?