“2 Самуел 11–12: Бид Их Эзэнээс гэм нүглээ нууж чадахгүй,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“2 Самуел 11–12: Бид Их Эзэнээс гэм нүглээ нууж чадахгүй,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
2 Самуел 11–12; 1 Хаад 3; 6–9; 11: 77-р хичээл
2 Самуел 11–12
Бид Их Эзэнээс гэм нүглээ нууж чадахгүй
Их Эзэн түүнтэй хамт байсан тул Давид Голиатыг ялан дийлж, тулаанд ялж, Израилын хаан болсон. Гэвч Батшебаг хүсэмжилснээр Давид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёроос нүүр буруулж, өргөмжлөлөөсөө унасан юм (Сургаал ба Гэрээнүүд 132:39-ийг үзнэ үү). Энэ хичээл нь тэд Их Эзэнээс нүглээ нууж чадахгүй ч уруу таталтыг даван туулахын тулд Түүнд хандах боломжтой гэдгийг ойлгоход суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Биднийг нүгэл үйлдэхэд уруу татахын тулд Сатаны ашигладаг зарим худал хуурмаг зүйлийн жагсаалтыг гаргахад суралцагчдыг урь (Жишээлбэл: Суралцагчид 2 Нифай 28:6–9, 20–22-ыг эргэн харж болно). Дараа нь Есүс Христийн сайн мэдээнд заадаг үнэнүүд биднийг уруу татагдах үедээ Их Эзэнд хандахад хэрхэн тусалдаг талаар тунгаан бодоход тэднийг урь.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Их Эзэнд биднийг хандуулах эсвэл холдуулах шийдвэр
Аврагч руу чиглэсэн болон чиглээгүй сумнуудтай зургийг харуул. Дараах асуултуудад хариулахыг суралцагчдаас хүс. Суралцагчид хариултаа самбар дээрх зохих сумны доор бичиж болно.
-
Их Эзэн Өөрт нь хандахын тулд юу хий гэж биднийг урьдаг вэ?
-
Их Эзэнээс нүүр буруулахад биднийг ятгахын тулд Сатан ямар худал хуурмагийг ашиглаж болох вэ?
Суралцагчид “Энэ бол тийм ч том асуудал биш”; Чи дараа нь наманчилж болно”; “Би хэнд ч хор учруулаагүй” гэх мэт үгийг хуваалцаж болох юм. Хэрэв суралцагчид дурдахгүй бол Хэн ч олж мэдэхгүй гэж самбарт бич. Дараах догол мөр нь суралцагчдыг алдаа гаргах үед төрдөг бодол санаагаа эргэцүүлэн бодохдоо Сүнсийг оролцуулах урилга юм.
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр луу хандуулдаг эсвэл холдуулдаг бодол, үйлдлүүдээ таньж мэдэхэд туслах Ариун Сүнсийг урихад хэдэн хором зарцуул. Судлах явцдаа Тэдэнд хандахаар сонгоход тань туслах Сүнсний өдөөлтүүдийг олж хай.
Давидын Их Эзэнээс нүүр буруулахад хүргэсэн шийдвэр
Их Эзэн Давидыг удирдан чиглүүлж байсныг харуулсан талаар судалсан түүхээ эргэн санахад суралцагчдыг урь. Өнөөдөр тэдний судлах түүх нь Давидыг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христээс нүүр буруулахад хүргэсэн хэд хэдэн шийдвэр гаргахад юу тохиолдсоныг харуулна гэдгийг хуваалцаж болно.
Нэг суралцагчийг дараах судрын шүлэг бүрийг уншиж байх үед ангийн бусад суралцагч Давидыг Их Эзэнээс нүүр буруулахад хүргэсэн шийдвэр гаргаж байгааг олж харахдаа Зогс гэсэн үгийг өргөх юм уу тийм дохио өгч болох юм. Суралцагчид зогсох болгондоо доорх асуултын дагуу ярилцаж болно.
2 Самуел 11:1–5-ыг анхааралтай уншаад, Давидыг буруу зүгт чиглүүлсэн шийдвэрүүдийг олж мэд.
-
Та ямар ямар шийдвэрийг олж мэдсэн бэ?
Эдгээр шүлэгт Давидын гаргасан шийдвэрүүдийг жагсааж, судар дээрээ тэмдэглэхэд суралцагчдыг урь. Энэ хичээлийн хүснэгтийн зүүн баганад суралцагчдын олж болох зүйлсийн жишээнүүд орсон.
Бидний хүн нэг бүр эсэргүүцэх шаардлагатай уруу таталттай тулгардаг. Үүнийг мэдэх учраас Их Эзэн 1 Коринт 10:13-т хүчирхэг баталгаа өгсөн. Энэ шүлгийг уншаад Их Эзэний бидэнд амласан тусламжийг олж мэд.
-
Та нар юу олж мэдсэн бэ?
Дараах үйл ажиллагаа нь Давидтай тулгарч байсантай адил уруу таталттай тулгарсан ч бидэнд уруу таталт, нүглээс зайлсхийхэд туслах сургаалуудыг Их Эзэн өгсөн гэдгийг ойлгоход суралцагчдад туслах нэг арга зам юм. Та суралцагчдын дагах дараах заавруудыг жижиг бүлгээр эсвэл ганцаарчлан үзүүлж болно. Суралцагчдынхаа чадвараас хамааран хоёр дахь баганад байгаа судруудыг үзүүлээд, хоёр алхамд суралцагчдаар судар эсвэл судруудыг олуулахын оронд уншихыг хүсэж болох юм.
Дараах заавруудыг дага.
-
Их Эзэнээс холдуулахад хүргэсэн Давидын гаргасан нэг эсвэл түүнээс олон шийдвэрийг сонго.
-
Уруу таталтаас зайлсхийж, түүнээс өөр сонголт хийхэд туслах Аврагчийн аль нэгэн сургаалыг агуулсан эсвэл дүрсэлсэн судрыг ол.
-
Олж мэдсэн зүйлээ хуваалцахад бэлтгэ.
|
Давидын шийдвэр |
Аврагчийн болон Түүний бошиглогчдын сургаал |
|---|---|
Давидын шийдвэр 2 Самуел 11:1—Хаадыг цэргүүдтэйгээ тулалдааны талбар луу явах үед Давид Иерусалимд үлдсэн. | Аврагчийн болон Түүний бошиглогчдын сургаал |
Давидын шийдвэр 2 Самуел 11:2—Давид Батшебагийн угаал үйлдэж байхыг харсаар байв. | Аврагчийн болон Түүний бошиглогчдын сургаал |
Давидын шийдвэр 2 Самуел 11:3—Давид түүнийг өөрийн болгохыг хүсэв. | Аврагчийн болон Түүний бошиглогчдын сургаал |
Давидын шийдвэр 2 Самуел 11:4—Батшебаг нөхөртэйг мэдээд Давид түүнийг ордондоо авчруулав. | Аврагчийн болон Түүний бошиглогчдын сургаал Эхлэл 39:9 |
Давидын шийдвэр 2 Самуел 11:4—Давид ариун явдлын хуулийг зөрчив. | Аврагчийн болон Түүний бошиглогчдын сургаал |
-
Юу таны анхаарлыг татсан бэ?
-
Та энэхүү судлах үйл ажиллагаанаас Их Эзэний талаар юу сурч мэдсэн бэ?
2 Самуел 11:6–13-ыг тоймлон хэлбэл, Батшебаг жирэмсэн болсныг мэдээд Давид нөхөр Уриаг нь тулааны талбараас эргүүлэн дуудсан гэдгийг тайлбарлаж болно. Уриаг жирэмсэн болгосон гэж харагдуулахын тул Давид Уриаг Батшебатай шөнийг хамт өнгөрүүлэхийг тушаав.
2 Самуел 11:14–17, 26–27-г уншаад, завхайрлаа нуух төлөвлөгөө нь бүтэлгүйтэхэд Давид юу хийснийг олж мэд.
-
Эдгээр шүлгийг уншихад танд ямар бодол, мэдрэмж төрсөн бэ?
Самбар дээрх Давидын гаргасан шийдвэрүүдийн жагсаалтыг үзээд, Давид нүглээ нуух гэж оролдсон гэж нэм.
Уриаг нас барсны дараа Их Эзэн өөрийн бошиглогч Натаныг Давид хаан руу илгээсэн гэдгийг суралцагчдад тайлбарла. Дараах сургаалт зүйрлэлийг уншиж байхдаа суралцагчид уг түүхийг самбарт эсвэл судлах тэмдэглэлдээ дүрсэлж болно.
2 Самуел 12:1–10-ыг уншаад, Натан Давидад юу гэж хэлснийг олж мэд.
-
Энэ сургаалт зүйрлэлийн юу нь та нарын анхаарлыг татсан бэ?
-
Давидын түүхээс хэн нэгэн ямар үнэнийг сурч мэдэж болох вэ?
Суралцагчдын тодорхойлж болох өөр үнэнүүдээс гадна бид нүглээ Бурханаас нууж чадахгүй гэдгийг онцол.
Та 2 Самуел 12:7–9-ийг 2 Нифай 9:20 болон Алма 39:8-тай холбох эсвэл тохируулахад суралцагчдыг урьж болно
-
Бид гэм нүглээ биднийг хайрладаг Тэнгэрлэг Эцэгээс нууж чадахгүй нь хэрхэн адислал байдаг вэ?
-
Энэ үнэнийг ойлгох нь хэрхэн бидэнд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт хандаж, наманчлахад тусалж болох вэ?
Хэрэв шаардлагатай бол та Уриаг алсан явдал Давидын нүглээ нуух сүүлчийн оролдлого байсан гэдгийг хуваалцан, Сургаал ба Гэрээнүүд 132:39-ийг дурдаж болно. Энэ шийдвэрээсээ болж Давид өргөмжлөлөө алдсан. Их Эзэн Давидыг хайрласаар байсан ч гаргасан шийдвэрийнхээ улмаас зарим адислалыг хүлээн авч чадахгүй болсныг суралцагчдад батлан хэл.
Бид Их Эзэнд дахин хандах боломжтой
Давидын түүхээс сурч, мэдэрсэн зүйлээ дотроо тунгаан бодоход суралцагчдыг урь. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднийг төгс мэддэг учраас бидний нөхцөл байдлыг, яагаад бид тийн сонгосныг мөн Тэдэнд хэрхэн дахин хандахад туслахаа мэддэг гэдгийг ойлгоход суралцагчдад тусал.
Зарим суралцагч гаргасан алдаануудаасаа болж шантарч магадгүй. Та тэдэнд Их Эзэний уучлах хүсэл дээр төвлөрөхөд нь туслахын тулд “The Savior Wants to Forgive” (5:50) эсвэл “I Stand All Amazed” (5:15) видеог үзүүлж болно. Хоёулаа ChurchofJesusChrist.org дээр байгаа.
Сурч мэдсэн зүйлсээ хуваалцах
Суралцагчдад заасан үнэнүүдийн талаарх ойлголтоо хуваалцахад нь туслахын тулд хичээлийн эхэнд үзүүлсэн зургийг ашиглах талаар бодож үз. Суралцагчдаар судлах тэмдэглэлдээ үүнтэй төстэй зураг зуруулж болно. Дараа нь суралцагчдад дагаж хийх дараах заавруудыг үзүүл.
Судлах тэмдэглэлдээ Давидын гаргасан шийдвэрүүдийн аль нэгийг эсвэл өнөөгийн өсвөр насны хүүхдэд тулгарч болох уруу таталтыг сонгож бич. Та тухайн шийдвэрийг гаргах талаар бодож байгаа хүнд зөвлөгөө өгч байна гэж төсөөл. Дараах жагсаалтаас сурсан зүйлээ хуваалцах дор хаяж хоёр хувилбарыг сонго. Тухайлбал:
-
Нүглээ нуухгүй байх, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт хандах талаар сурч мэдсэн зүйлийн тань товч тойм
-
Аврагч болон Түүний бошиглогчид таны сонгосон уруу таталтыг ялан дийлэх талаар юу заасныг харуулсан судрын хэсэг
-
Таныг эсвэл таны таньдаг хэн нэгнийг уруу таталттай тулгарах үед Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт хандахад тусалсан туршлага
-
Уруу таталтыг ялан дийлж, нүгэл үйлдэхдээ наманчлахад бидэнд туслах Аврагчийн хүчийн тухай товч гэрчлэл
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр суралцагчдыг төгс мэддэг, хайрладаг гэдэг гэрчлэлээр хичээлээ дуусгахыг бод. Бидэнд ямар ч бэрхшээл тулгарсан бай Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднийг хайрладаг бөгөөд наманчлахад маань туслахыг тэсэн ядан хүлээдгийг суралцагчдад батлан хэлж болно.