Семинар
2 Самуел 11–12; 1 Хаад 3; 6–9; 11: Тойм


“2 Самуел 11–12; 1 Хаад 3; 6–9; 11: Тойм,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“2 Самуел 11–12; 1 Хаад 3; 6–9; 11: Тойм’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

2 Самуел 11–12; 1 Хаад 3; 6–9; 11

2 Самуел 11–12; 1 Хаад 3; 6–9; 11

Тойм

Давид хаан болон түүний хүү Соломон Их Эзэнд найдан Израилыг удирдаж эхэлсэн бөгөөд аль аль нь Түүний агуу адислалыг хүлээн авсан юм. Харамсалтай нь, Давидын шийдвэр түүнийг Их Эзэнээс холдуулж, өргөмжлөлөө алдахад хүргэжээ. Засаглалынхаа эхний жилүүдэд Их Эзэний мэргэн ухаан, удирдамж, адислалыг авах гэсэн Соломон хааны даруухан хүсэл Их Эзэний өргөө болох ариун сүмийг барих бүрэн эрхийг түүнд олгосон юм.

семинарын дүрс зурагСуралцаж буй зүйлийнхээ дагуу амьдрахад суралцагчдыг урь. Суралцагчдыг Аврагчийн сайн мэдээнээс суралцах үед Ариун Сүнс өөрчлөх шаардлагатай зүйлсийг нь таньж мэдэхэд тэдэнд тусална. Өмнөө тавьсан зорилгуудаа эргэн харах урилга нь хэрхэн өсөж хөгжиж байгаагаа харж, шаардлагатай залруулгыг хийхэд суралцагчдад тусална. Хэрхэн ийн үйлдэх жишээг 80-р хичээл: “Суралцахуйгаа үнэлэх нь 5”-аас олж болох юм.

Аврагч хэрхэн ийн үйлдсэн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл “Аврагч заасан зүйлийнх нь дагуу амьдрахад хүмүүсийг урьсан” хэсгийг үзнэ үү (Аврагчийн арга барилаар заах нь, 26).

Заахад бэлтгэ

Дараах мэдээлэл хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санааг танд өгнө.

2 Самуел 11–12

Хичээлийн зорилго: Тэд Их Эзэнээс нүглээ нууж чадахгүй ч уруу таталтыг даван туулахын тулд Түүнд хандах боломжтой гэдгийг ойлгоход суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Биднийг нүгэл үйлдэхэд уруу татахын тулд Сатаны ашигладаг зарим худал хуурмаг зүйлийн жагсаалтыг гаргахад суралцагчдыг урь (Жишээлбэл: Суралцагчид 2 Нифай 28:6–9, 20–22-ыг эргэн харж болно). Дараа нь Есүс Христийн сайн мэдээнд заадаг үнэнүүд биднийг уруу татагдах үедээ Их Эзэнд хандахад хэрхэн тусалдаг талаар тунгаан бодоход тэднийг урь.

  • Үзүүлэх зураг: Есүс Христ рүү харж буй нэг хүн болон Түүнээс нүүр буруулсан нэг хүний зураг

  • Үзүүлэх контент: Суралцагчдад зориулсан, бие даан болон бүлгээр гүйцэтгэх хоёр багц заавар; Давидын шийдвэрийн тухай хүснэгт

  • Видео:The Savior Wants to Forgive” (5:50); “I Stand All Amazed” (5:15)

1 Хаад 3

Хичээлийн зорилго: Их Эзэн биднийг Өөрийнх нь ажлыг гүйцэлдүүлэх чадвараар адисална гэдгийг ойлгоход нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын ажилд оролцохын тулд хийхийг хичээж байгаа зүйлээ бичихэд суралцагчдыг урь. Тэнгэрлэг Эцэгээс Түүний ажлыг гүйцэлдүүлэхэд туслахын тулд ямар адислалууд тэдэнд хэрэгтэй байгааг залбирч байгаад асуухад суралцагчдыг урь.

  • Үзүүлэх контент: “Та,” “Их Эзэний ажил” гэсэн хоёр үгийг хооронд нь зайтай бичсэн энгийн зураг; ганцаарчлан мөн бүлгээр судлах судрууд болон асуултууд

  • Тараах материал:Их Эзэний ажилд оролц

1 Хаад 6–9

Хичээлийн зорилго: Ариун сүм бол Их Эзэний өргөө гэдгийг илүү гүн гүнзгий ойлгоход нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Ойр байдаг эсвэл дуртай сүмийнхээ зургийг авчрахад суралцагчдыг урь. Тэд ариун сүм тэдний хувьд яагаад чухал талаар хуваалцахад бэлтгэж болно.

  • Зураг: Соломоны болон ойр орших ариун сүм

  • Үзүүлэх контент: Хичээлийн эхэнд тавьсан Анжэлагийн асуулт; Соломоны амьдарч байсан үеийн болон бидний амьдарч байгаа үеийн тухай ганцаарчлан мөн бүлгээр судлах судрууд бүхий гурван хүснэгт

  • Видео:The Spirit of God

Суралцахуйн үнэлгээ 5

Хичээлийн зорилго: Хамгийн сүүлд Хуучин Гэрээг судалж байхдаа тавьсан зорилго, гаргасан өсөлт хөгжлийнхөө талаар эргэцүүлэн бодоход нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Энэ жилийн семинарын үеэр гаргах сүнслэг өсөлт хөгжлийнхөө талаар бодож үзэхэд суралцагчдыг урь. Судлах тэмдэглэлдээ бичсэн зүйл, судрын тодруулсан хэсэг болон тэмдэглэлээ эргэн харж, гаргасан хичээл зүтгэлээ үнэлж дүгнэхэд тэднийг урамшуулан дэмж.

  • Зураг: Үр соёолж ургаж байгааг харуулсан зураг; ариун сүм; Их Эзэний дуу хоолойг сонсож байгаа залуу Самуелын зураг