Семинар
1 Хаад 3: Их Эзэн Өөрийн ажлыг гүйцэлдүүлэхээр биднийг адисалдаг


“1 Хаад 3: Их Эзэн Өөрийн ажлыг гүйцэлдүүлэхээр биднийг адисалдаг,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“1 Хаад 3: Их Эзэн Өөрийн ажлыг гүйцэлдүүлэхээр биднийг адисалдаг,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

2 Самуел 11–12; 1 Хаад 3; 6–9; 11: 78-р хичээл

1 Хаад 3

Их Эзэн Өөрийн ажлыг гүйцэлдүүлэхээр биднийг адисалдаг

Norway: Youth Social Media 2020: Savannah Andrewsen

Тэнгэрлэг Эцэгээс хүлээн авдаг адислалууд хэрхэн Түүний ажлыг гүйцэлдүүлэхэд танд тусалдаг талаар та бодож байсан уу? Их Эзэн Соломоныг эцэг Давидыг нь нас барсны дараа Израилын шинэ хаанаар томилжээ. Их Эзэнд хүндэтгэл үзүүлэхийг хүсэн, Соломон Их Эзэнд болон израилчуудад зөв шударга үйлчлэх өөрийн чадварыг нэмэгдүүлэх адислалыг даруухнаар эрэлхийлэв. Энэ хичээл нь Их Эзэн Өөрийн ажлыг гүйцэлдүүлэх чадвараар биднийг адислах болно гэдгийг ойлгоход суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын ажилд оролцохын тулд хийхийг хичээж байгаа зүйлээ бичихэд суралцагчдыг урь. Тэнгэрлэг Эцэгээс Түүний ажлыг гүйцэлдүүлэхэд туслахын тулд ямар адислалууд тэдэнд хэрэгтэй байгааг залбирч байгаад асуухад суралцагчдыг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Сул талаа даруухнаар хүлээн зөвшөөрөх

Хичээлийг эхлүүлэхийн тулд дараахтай адил зургийг самбарт зур. Суралцагчид зургийг судлах тэмдэглэлдээ хуулан зурж болно. Дараа нь суралцагчдаас дараах асуултуудын дагуу ярилцахыг хүс.

  • Аврагч ямар ямар арга замаар Өөрийнх нь ажилд оролцоход биднийг урьсан бэ?

  • Юунаас болж өсвөр үеийнхэн өөрсдийгөө Их Эзэнд үйлчлэхэд хангалттай сайн биш гэж бодож байж болох вэ?

Зураг хоорондын зайнд юу юунаас болж өсвөр үеийнхэн өөрсдийгөө хангалттай сайн биш гэж бодож байж болохыг жагсаан бичихэд суралцагчдыг урих талаар бодож үз. Суралцагчид айх, ичих, сандрах эсвэл шаардлага хангахгүй мэт санагдах зэрэг сэтгэл санааг нь зовоож байгаа зүйлээ тодорхойлж болох юм. Дараа нь дараах асуултуудыг тунгаан бодоход суралцагчдыг урь.

Их Эзэний Өөрийн ажилд оролцуулахаар танд өгсөн хэдэн урилгын тухай бод.

  • Түүний урилгыг гүйцэлдүүлэх чадварынхаа юунд нь та санаа зовниж байна вэ?

  • Асуудлаа даван туулахад тань Их Эзэний туслах чадварт та хэр итгэлтэй байдаг вэ?

Өнөөдөр судлах явцдаа та Их Эзэн Өөрийн ажлыг гүйцэлдүүлэхийн тулд танд хэрхэн туслах талаар ойлгоход туслах Ариун Сүнсийг урь.

Соломон хаан зөв шударгаар хаанчлахыг хүсэв

Давид хааныг нас барахад, Их Эзэн түүний хүү Соломоныг Израилын хаанаар сонгосон тухай суралцагчидтай хуваалц (1 Хаад 1:11–13-ыг үзнэ үү). Соломон Их Эзэнийг хайрлаж, зөв шударга хаан болохыг хүсдэг байв (1 Хаад 3:3-ыг үзнэ үү). Та самбар дээрх зураасан зургийн гарчгийг Соломон гэж, нөгөө талыг Зөв шударга хаан байх гэж өөрчилж болно.

  • Зөв шударга хаан хэрхэн үйлдэх ёстой вэ?

  • Соломонд эцгийнхээ оронд хаан болоход ямар мэдрэмж төрж байсан байж болох вэ?

Дараах судрын хэсгүүд болон асуултуудыг харуулах талаар бодож үз. Та суралцагчдыг хамтрагчид болгон хуваарилж болно. Хамтрагчдын нэгээр 1 Хаад 3:5–9-ийг, нөгөөхөөр 1 Хаад 3:10–14-ийг уншуулаад, хариултаа өөр хоорондоо хуваалцахыг тэднээс хүс.

1 Хаад 3:5–9-ийг уншаад, Соломон Их Эзэнээс ямар ямар адислал хүссэнийг олж мэд.

  • Соломоны хүсэлтийн юу нь танд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ? Соломон Христтэй адил ямар зан чанарыг харуулдаг вэ?

1 Хаад 3:10–14-ийг уншаад, Их Эзэний Соломонд амласан адислалуудыг олж мэд.

  • “Мэргэн ухаан болон ойлгох зүрх сэтгэл” (12-р шүлэг), “эд баялаг ба хүндэтгэл” (13-р шүлэг) зэрэг нь Соломоны Их Эзэнд зөв шударга үйлчлэх чадварыг хэрхэн нэмэгдүүлж болох вэ?

  • Их Эзэн эдгээр адислалыг хүртэх шаардлагыг хангахын тулд Соломоноос ямар байхыг шаардсан бэ? (14-р шүлэг).

Соломон, Их Эзэн хоёрын хооронд өрнөсөн үйл явдлыг үнэний мэдэгдэл болгон нэгтгэн дүгнэ.

Биднийг өөрсдийн сул дорой байдлыг даруухнаар хүлээн зөвшөөрч, бусдыг адислахын тулд Их Эзэний тусламжийг эрэлхийлэх үед Тэрээр Түүний ажлыг гүйцэлдүүлэх бидний чадварыг өсгөн нэмэгдүүлнэ гэсэн үнэнийг суралцагчид тодорхойлж болох юм. Энэ үнэнийг самбарт бичээд, энэ үнэнийг заасан үг хэллэгүүдийг тэмдэглэхэд суралцагчдыг урих нь тустай байж болно.

Ерөнхийлөгч Томас С.Монсоны (1927–2018) дараах мэдэгдлийг уншаад, Их Эзэний ажилд оролцох хүсэлтэй бүх хүнд өгөгдсөн амлалтыг олж мэд.

Official portrait of President Thomas S. Monson, 2008.

Тэгэхээр та нарын зарим нь угийн ичимхий болоод ч юм уу өөрсдийгөө [Их Эзэний] дуудлагыг хүлээн авахад таарах чадваргүй гэж бодож болно. Энэ ажил зөвхөн та нарынх биш мөн минийх ч биш гэдгийг санаарай. Энэ нь Их Эзэний ажил бөгөөд бид Их Эзэний ажлыг гүйцэтгэх үедээ Их Эзэний туслалцааг авах эрхтэй юм. Таны нуруун дээрх буулгыг тань Их Эзэн хөнгөвчлөх болно гэдгийг сана. (“Сурах, хийх, байх,” 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 62)

  • Ерөнхийлөгч Монсоны заасан зүйлс Их Эзэнд үйлчлэх чадвартаа итгэлгүй байгаа хэн нэгэнд хэрхэн тусалж болох вэ?

Та самбар дээрх зургийн нэг талаас нөгөө тал руу холбосон гүүр зураад, үүнийгээ Их Эзэний тусламж гэж гарчигла. Судлах тэмдэглэлдээ үүнтэй адил зурахад суралцагчдыг урь.

Их Эзэн Өөрт нь үйлчлэх бидний чадварыг нэмэгдүүлдэг

семинарын дүрс зурагТа суралцагчдад энэ үнэний талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд нь туслахыг хүсэж байж болох юм. Үүнийг “Их Эзэний ажилд оролцох нь” тараах материалыг ашиглан гүйцэтгэж болно. Та тараах материалыг хоёр хуваагаад, илүү сайн мэдэхийг хүсэж байгаа үнэн дээр нь төвлөрсөн хэсгийг сонгоход суралцагчдыг урь. Суралцагчид ганцаараа эсвэл нэг ижил хэсгийг сонгосон хоёр юм уу гурван хүнтэй хамтран ажиллаж болно.

Суралцах үйл ажиллагааны дараа дараах урилгад хариулахад суралцагчдыг урь.

Хичээлийн эхэнд судлах тэмдэглэлдээ зурсан зургийг дурд. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү сайн үйлчлэхэд саад болж болох нэг юм уу хоёр сул талаа залбирч байгаад бич. Эдгээр сул талаа ялан дийлэхэд тусалж чадах Их Эзэнээс хүлээн авч болох адислалуудыг ялган танихад туслуулахын тулд Ариун Сүнсийг урь.

Ойлголтоо харуулах

Суралцагчдад сурч мэдсэн зүйлээ хуваалцах боломжийг олго. Ингэх нь тэдний хуваалцаж байгаа зүйлс үнэн гэдгийг гэрчлэхэд Ариун Сүнсийг урин авчирч болно. Дараах үйл ажиллагаа нь ийн үйлдэхэд суралцагчдад туслах нэг арга зам юм.

Нэг найз тань тойрог, салбартаа шинэ дуудлага хүлээн авахаасаа айж байгаагаа хуваалцжээ гэж төсөөл. Та өнөөдрийн сурсан зүйл дээрээ тулгуурлан, найздаа туслах юуг хуваалцах вэ?

Та сайн дураараа ангийнхантайгаа хуваалцахад суралцагчдыг урьж болно. Тараах материалыг гэртээ авч яваад, сурсан зүйлээ гэр бүлийнхээ гишүүнтэй эсвэл найзтайгаа хуваалцахад суралцагчдыг урамшуулах талаар бодож үз. Их Эзэнтэй хамт энэхүү агуу ажилд итгэлтэйгээр хөдөлмөрлөхөд Тэрээр биднийг хэрэгтэй бүхнээр маань адислах хүчтэй бөгөөд адислахад бэлэн гэдгийг та гэрчилж болно.