Семинар
1 Хаад 6–9: Соломон Их Эзэний өргөөг босгов


“1 Хаад 6–9: Соломон Их Эзэний өргөөг босгов,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“1 Хаад 6–9: Соломон Их Эзэний өргөөг босгов,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

2 Самуел 11–12; 1 Хаад 3; 6–9; 11: 79-р хичээл

1 Хаад 6–9

Соломон Их Эзэний өргөөг босгов

Holiness To The Lord The House of The Lord Signs Languages

Өнөө үед ариун сүм дэлхий даяар илүү хүртээмжтэй болж байгаа ч үргэлж ийм байгаагүй. Соломоны ариун сүм баригдсаны эцэст израилчууд Их Эзэний суурин өргөөтэй буюу Аврагч Өөрөө “Израилын хүүхдүүдийн дунд орших” (1 Хаад 6:13) газартай болсон юм. Ариун сүмүүд дэлхий дээр хаа сайгүй баригдаж буй энэ цаг үед Аврагчийн амлалт мөн биелж байна. Энэ хичээл нь ариун сүм бол Их Эзэний өргөө гэдгийг илүү гүн гүнзгий ойлгоход суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Ойр байдаг эсвэл дуртай сүмийнхээ зургийг авчрахад суралцагчдыг урь. Тэд ариун сүм тэдний хувьд яагаад чухал талаар хуваалцахад бэлтгэж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Ариун сүм бол Их Эзэний өргөө

Хичээлийн эхэнд дараах жишээнд (эсвэл ангийн тань хэрэгцээнд тохирсон өөр ижил төстэй жишээ) хариулахад суралцагчдыг урь.

Чиний найз Анжэла танай бүсэд баригдаж байгаа шинэ ариун сүмийн зургийг хараад, дараах асуултыг тавьж байна гээд төсөөл.

  • Танай Сүм яагаад ариун сүм барьдаг вэ?

  • Ариун сүм танай Сүмийн бусад барилгаас юугаараа ялгаатай вэ?

Анжэлагийн асуултуудад хариулж чадна гэдэгт хэр итгэлтэй байгаагаа бодож үзэхийг суралцагчдаас хүсэх талаар бод. Энэ талаарх бодол санаагаа хуваалцахад хэдэн суралцагчийг урьж болно.

Прайя Кейп Верде ариун сүмийг онцгойлон адисалсны дараа Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн ийн заасан.

Former Official portrait of Elder Neil L. Andersen of the Quorum of the Twelve Apostles, 2010, August.   Replaced September 2019.

Ариун сүм бол чухамдаа Их Эзэний өргөө юм. Эдгээр үгсийг сэтгэлдээ гүн суулга. Энэ бол Түүний өргөө. (“The House of the Lord—Recent Messages from Prophets, Apostles, and Other Church Leaders”, newsroom.ChurchofJesusChrist.org, Aug. 13, 2023)

Судлах тэмдэглэлдээ мөн самбарт Ариун сүм бол Их Эзэний өргөө юм гэсэн үнэнийг бичихэд суралцагчдыг урь.

Судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариулснаар ахлагч Андэрсэны энэхүү үнэнийг сэтгэлдээ гүн суулгах урилгыг дагах цаг гарга.

  • Ариун сүм бол Их Эзэний өргөө гэдэг нь таны хувьд ямар утгатай вэ?

Өнөөдөр судлах явцдаа та ариун сүм бол Их Эзэний өргөө гэх ойлголтыг тань гүнзгийрүүлэхэд туслах Ариун Сүнсийг урь. Хичээлийн туршид сурч байгаа зүйлээ судлах тэмдэглэлдээ нэмж бич.

Хэдийгээр ариун сүмийн талаарх зарим асуултынхаа хариултыг өнөөдөр авахгүй байж болох ч Их Эзэний өргөөний талаар илүү ихийг мэдэхийн тулд гаргаж буй тэдний хүчин чармайлтыг Ариун Сүнс өдөөж өгч, хөтлөн чиглүүлнэ гэдгийг суралцагчдад батлан хэлэх нь тустай байж болох юм.

Их Эзэн Өөрийнх нь өргөөг барихыг хүмүүстээ зарлиглав

Solomon's Temple and Modern Temple

Их Эзэн Синаи уулан дээр Израилын хүүхдүүдийг адислахын тулд түр зуур авсаархан асар барихыг хүмүүст зарлигласан (Гэтлэл 25:1–8-ыг үзнэ үү). Олон үе өнгөрсний дараа, Соломон хааны үед ч ариун сүмийн суурин барилгыг бариагүй байв.

Та 1 Хаад 6–9-д өгүүлсэн цаг үед болон өнөө үед өгсөн Их Эзэний өргөөг нь барих зарлигийн хоорондын ижил төстэй зүйлийг олж харахад нь суралцагчдад туслахын тулд Соломоны болон орчин үеийн хамгийн ойр байгаа ариун сүмийн зургийг үзүүлж болно.

Дараах хүснэгтийг үзүүлэн, эрт дээр үеийн болон өнөөгийн ариун сүмийн хоорондох ижил төстэй зүйлсийг олж харахад суралцагчдад тусал.

Хичээл дээр санал болгосон гурван хүснэгттэй үйл ажиллагаа бий. Суралцагчид хүснэгт бүрийг хэрхэн судлах янз бүрийн арга замыг бодож үзэж болох юм. Нэг дэх хүснэгттэй үйл ажиллагааг гүйцэтгэхдээ ангийн нэг хэсгийг “Соломоны цаг үе” гэсэн багана дахь, нөгөө хэсгийг “Өнөөгийн” гэсэн багана дахь шүлгүүдийг судлахад урих талаар бодож үз. Суралцагчид шүлгүүдийг судалсныхаа дараа өөр багана дахь шүлгүүдийг судалсан хамтрагчтайгаа олж мэдсэн зүйлээ хуваалцаж болно.

Мөн суралцагчдыг гурван бүлэгт хуваагаад, бүлэг бүрд хүснэгт өгөх замаар үйл ажиллагааг гүйцэтгэж болох юм. Суралцагчид хамтдаа судалж, судрын хэсгүүдийг ангийнхандаа бүлгээ төлөөлөн танилцуулах хүнээ сонгож болно. Танилцуулгын төгсгөлд бүлэг бүр судалсан сэдвүүд нь хэрхэн Анжэлагийн асуултуудад хариулахад тусалж болох талаар хуваалцаж болно.

Дараах шүлгүүдийг судлахдаа, эрт дээр үед болон өнөөдөр өгдөг ариун сүмтэй холбоотой Их Эзэний амлалтуудыг тайлбарлахад туслах сургаалуудыг олж хай. Олж мэдсэн зүйлсээ судлах тэмдэглэлдээ нэм.

Соломоны цаг үе

Өнөө үе

Соломоны цаг үе

2 Самуел 7:4–6

1 Шастир 22:5–11

1 Хаад 5:5; 6:1

Өнөө үе

Сургаал ба Гэрээнүүд 88:119–120

Сургаал ба Гэрээнүүд 97:10–16

  • Өнөөдрийн ариун сүмүүдийн ач холбогдлын талаар та юу мэдэж авсан бэ?

Бид өнөөдөр ариун сүм барих Аврагчийн зааврыг хэрхэн үргэлжлүүлэн дагаж байгаа талаар эргэцүүлэн бодоход нь суралцагчдад туслахын тулд Ерөнхий чуулганы үеэр одоогийн бошиглогчийн шинэ ариун сүмүүдийг зарлаж байгаа видеог үзүүлэх талаар бодож үз. Эсвэл та ChurchofJesusChrist.org дээрх Ариун сүмийн жагсаалт дээрх сүүлийн үеийн статистикаас заримыг хуваалцаж болно.

Ариун сүмийг Их Эзэний өргөө болгон онцгойлон адисалдаг

Долоон жил барьсны эцэст Соломоны ариун сүмийг барьж дуусан, онцгойлон адисалжээ.

Ариун сүмийн онцгойлон адислах залбирлыг илчлэлээр хүлээн авч, Сүмийн бүртгэлд хадгалдгийг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд онцгойлон адислах залбирлын жишээг ангийнхантайгаа хуваалцаж болно. Үйл ажиллагаа явуулж буй ариун сүм бүрийн онцгойлон адислах залбирлыг ChurchofJesusChrist.org руу орж Ариун сүмийн жагсаалт гэдгээс тухайн ариун сүмийг сонгож байгаад авч болно.

Та хүснэгт бүхий энэ үйл ажиллагаагаар шүлгүүдийг үзүүлж, өмнө нь судалсан хүснэгтийнхээ нөгөө хэсгийг судлан, тухайн хэсгийг өмнө нь судалсан хамтрагчтайгаа хуваалцахад суралцагчдыг урьж болно. Олж мэдсэн зүйлээ хуваалцахад нь суралцагчдад туслах зорилгоор ярилцлагын асуултыг өгсөн байгаа.

Соломоны болон Көртландын ариун сүмийн онцгойлон адислах залбирлаас дараах судрын хэсгүүдийг уншаад, Соломоны болон бошиглогч Иосеф Смитийн Их Эзэнээс эрэлхийлсэн адислалуудыг олж мэд.

Соломоны цаг үе

Өнөө үе

Соломоны цаг үе

1 Хаад 8:29–30, 35–40

Өнөө үе

Сургаал ба Гэрээнүүд 109:10–18

  • Их Эзэний өргөөнд ороход бэлтгэж мөн үүн дотор шүтэн бишрэх үед үүнтэй адил ямар адислалуудыг өнөөдөр бид авч болох вэ?

Та Их Эзэний өргөөг онцгойлон адисалсны дараа хүмүүс Түүний хүч чадлын гайхалтай илрэлүүдийг мэдэрсэн гэдгийг тайлбарлаж болно. Шаардлагатай гэж үзвэл, энэ нь суралцагчдын хувьд хүснэгтийг ганцаарчлан судлах чухал цаг мөч байж болох юм.

Дараах шүлгүүдийг уншихдаа Ариун Сүнсийг урин авчирч, эдгээр үйл явдал өрнөхийг өөрийн нүдээр харахад ямар байх байсныг төсөөл.

Соломоны цаг үе

Өнөө үе

Соломоны цаг үе

1 Хаад 9:1–3

2 Шастир 7:1–3

Өнөө үе

Сургаал ба Гэрээнүүд 110:2–10

  • Та эсвэл таны таньдаг хэн нэгэн ариун сүмийн онцгойлон адислах ёслолд оролцож байсан ямар туршлага байгаа вэ?

  • Өнөөдөр дэлхий дээр Аврагчийн өргөө байснаар та Түүний хүчийг хэрхэн мэдэрч байсан бэ?

Көртландын ариун сүмийг онцгойлон адисалснаас хойш дэлхий даяарх бүх ариун сүмийн онцгойлон адислах ёслол дээр “Бурханы Сүнс” дууллыг дуулдаг болсон гэдгийг тайлбарлах нь зөв байж болох юм. Суралцагчид энэ дууллыг дуулж эсвэл сонсоод, Их Эзэн болон Түүний өргөөний талаар сурч мэдэж болох зүйлийг хайж болно. Та ChurchofJesusChrist.org дээрх “Бурханы Сүнс” (5:32) гэх мэт дууг найрал дуучдын эсвэл бүлгээрээ дуулж буй видеог үзэж болно.

5:32

Ойлгосноо харуулах

Ойлгосон зүйлээ харуулахад нь туслахын тулд та хичээлийн эхэнд тавьсан Анжэлагийн асуултуудыг суралцагчдад үзүүлж болно

Өнөөдөр сурсан зүйлс тань Анжэлатай адил асуулт буй хэн нэгэнд ариун сүмийн зорилгыг илүү сайн ойлгоход нь хэрхэн туслах талаар бод. Асуултуудад хамтрагчтайгаа хамт эсвэл судлах тэмдэглэлдээ хариул.

  • Танай сүм яагаад ариун сүм барьдаг вэ?

  • Ариун сүм танай сүмийн бусад барилгаас юугаараа ялгаатай вэ?

Соломоны ариун сүм болон өнөө цагийн ариун сүмийг судалснаар сурч мэдсэн зүйлээ хамтрагчдаа зааж дадлага хийхэд суралцагчдыг урь. Энэ хичээлийн суралцагчийн бэлтгэлд суралцагчдад ойролцоох эсвэл дуртай ариун сүмийнхээ зургийг ангидаа авчрахыг санал болгосон. Хэрэв суралцагчид зураг авчирсан бол ангийнхандаа зургаа үзүүлээд, яагаад уг ариун сүм тэдний хувьд чухал болохыг хуваалцахад урьж болно. Хичээлийн төгсгөлд та Аврагчийн тухай болон Түүний өргөөний талаарх сэтгэгдлээ хуваалцаж болно.