“Амос; Обадиа; Иона: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Амос; Обадиа; Иона: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Амос; Обадиа; Иона
Амос; Обадиа; Иона
Тойм
Хэдийгээр хүмүүс Амосыг сайн хүлээн аваагүй ч гэсэн тэр бошиглогчдын үүргийг гэрчилж ( Амос 3:7-г үзнэ үү), ирж буй урвалтын талаар бошиглож байсан ( Амос 8:11–12-ыг үзнэ үү). Иона Ниневегийн хүмүүст анхааруулах Их Эзэний нигүүлсэнгүй дуудлагаас зугтав. Ионаг тэнгис рүү хаяж, халим түүнийг гайхамшигтайгаар аварсан бөгөөд эцэст нь тэр Их Эзэний хүссэнийг биелүүлжээ. Их Эзэн Ионад яагаад Ниневегийн хүмүүст нигүүлсэнгүй хандах ёстойг заах үед тэд наманчилж, өөрчлөгдсөн.
Аврагчийг таньж мэдэхийн тулд сайн мэдээнээс өдөр бүр суралцахад суралцагчдаа урамшуул. Судруудаас тогтмол суралцах нь бидэнд Аврагчийг танин мэдэж, Түүний хайрыг мэдрэхэд тусалж чадна. Суралцагчдыг өдөр бүр судраас суралцах хэвшилтэй болоход урамшуулан дэмж. Суралцагчдад хувиараа болон гэр бүлээрээ судраас судлахдаа сурч мэдсэн зүйлээ ангийнхаа туршлагатай холбоход туслах асуултууд тавь. Үүнийг хэрхэн хийх нэг жишээг 151-р хичээл болох “Иона”-гийн суралцагчийн бэлтгэлээс харж болно. (Энэ хичээлийн дэлгэрэнгүй мэдээллийг доороос үзнэ үү.)
Үүнийг хэрхэн хийх талаар илүү ихийг (Аврагчийн арга барилаар заах нь, 25) гарын авлагын “Аврагч Өөрийнх нь үгийг судлах замаар Өөрийг нь таньж мэдэхэд хүмүүсийг урамшуулсан” хэсгээс үзнэ үү.
Заахад бэлтгэ
Дараах мэдээлэл танд хичээл бүрд урьдчилан бэлтгэхэд шаардлагатай зүйлсийн талаар санаа өгнө.
Амос 3; 7
Хичээлийн зорилго: Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бошиглогчдоороо дамжуулан зөвлөгөө ба үнэнийг илчилдэг гэдгийг ойлгоход нь суралцагчдад туслах.
-
Үзүүлэх материал:
-
Хичээлийг эхлүүлдэг олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хариултуудыг самбар дээр бич
-
Амьд бошиглогчийн зураг
-
Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн сэтгэгдэлд хариулах зааварчилгааг “Их Эзэний бошиглогчдыг дагах” гэсэн гарчгийн дор “1”, “2” гэж тэмдэглэсэн байгаа.
-
Амос 8
Хичээлийн зорилго: Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр сайн мэдээний сэргээлтээр дамжуулан тэдний сүнслэг өлсгөлөнг дарна гэдэгт итгэх итгэлээ нэмэгдүүлэхэд нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Судрууд эсвэл бошиглогчдын үгс байгаагүй бол амьдрал нь хэрхэн өөр байх байсныг тунгаан бодоход суралцагчдыг урь. Суралцагчид бодол санаагаа хуваалцах бэлтгэлтэйгээр ангид ирж болно.
-
Үзүүлэх материал: Хоол хүнсний зураг эсвэл энгийн хоол хүнс авчрах
-
Видео: “Dispensations: The Pattern of Apostasy and Restoration” (6:52)
Иона
Хичээлийн зорилго: Тэднийг гэсэн Аврагчийн хайр, нигүүлслийг мэдрэхэд нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Ионагийн түүхийг гэр бүлийнхэнтэйгээ хамт судлахад эсвэл өөрсдөө давтаж, үүний гол захиас гэж бодож байгаа зүйлийг тунгаан бодоход суралцагчдыг урь. Тэд мөн суралцах явцдаа асуулт тавьж, санаа бодлоо илэрхийлж болно.
Энэ урилга суралцагчдад гэртээ сурч байгаа зүйлсээ ангидаа сурч байгаа зүйлтэй уялдуулахад туслах жишээ юм. Энэ нь судрын болон Аврагчийн тухай илүү гүн мэдлэгтэй болоход суралцагчдад тусалж чадна. Гэртээ сурч байгаа зүйлсээ ангидаа сурч байгаа зүйлтэй уялдуулах талаар нэмэлт сургалтыг Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар дахь “Хувиараа болон гэр бүлээрээ судар судлахдаа сурч мэдсэн зүйлээ ангийнхаа туршлагатай холбоход суралцагчдад туслах асуултуудыг боловсруулж, тавь” дээрээс харна уу.
-
Үзүүлэх материал:
-
Самбар дээр “хэрцгий, өршөөлгүй, энэрэлгүй”-гээс эхлээд “хайраар дүүрэн, нигүүлсэнгүй, нинжин сэтгэлтэй” гэсэн хэмжүүрийг зур.
-
-
Тараах материал: “Ионагийн түүх”
-
Видео: “Moving On from Past Mistakes” (3:43)