Семинар
Исаиа 29: “Ер бусын гайхамшигт, гайхалтай зүйл”


“Исаиа 29: ‘Ер бусын гайхамшигт, гайхалтай зүйл’”, Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Исаиа 29: ‘Ер бусын гайхамшигт, гайхалтай зүйл,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Исаиа 13–14; 22; 24–30; 35: 118-р хичээл

Исаиа 29

“Ер бусын гайхамшигт, гайхалтай зүйл”

Joseph Smith's First Vision

Есүс Христийн сайн мэдээ болон Мормоны Ном танд яагаад ер бусын байдаг вэ? Исаиа Есүс Христийн сайн мэдээний сэргээлтийг, үүний дотор Мормоны Ном ирнэ гэдгийг “ер бусын гайхамшигт, гайхалтай зүйл” (Исаиа 29:14) хэмээн дүрсэлсэн. Энэ хичээл нь Есүс Христийн сайн мэдээ болон Мормоны Номын сэргээлтэд талархах талархлыг мэдрэхэд нь суралцагчдад тусалж чадна.

Суралцагчийн бэлтгэл: Гайхалтай, гайхамшигтай гэсэн үгсийг хэрхэн тодорхойлж болох талаар бодоход суралцагчдыг урь. Тэднээс өөрсдийн тодорхойлолтыг ашиглан Мормоны Номон дахь гайхалтай эсвэл гайхамшигтай шүлэг эсвэл түүх олохыг хүснэ үү.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Урвалт

Сайн мэдээний сэргээлтийн хэрэгцээг ойлгохын тулд Их урвалтыг ойлгох нь суралцагчдад тустай.

Үүнийг хийхийн тулд сэжүүр дээр үндэслэн ямар нэг үйл явдал таах гэж байгааг нь суралцагчдад хэлнэ үү. Дараа нь суралцагчдыг “Их урвалт”-ыг таах гэж оролдох үед дараах хэллэгүүдийг нэг нэгээр нь үзүүл. Суралцагчдыг тодорхойлж байх үед тэднийг хариултыг хуваалцахгүйгээр гараа өргөхөд урь.

Ямар үйл явдлыг дүрсэлж байгааг тодорхойлохын тулд дараах хэллэгийг ашиглаарай:

  • “газрыг харанхуй бүрхэнэ” (Исаиа 60:2)

  • “Эзэний үгийг сонсохын төлөө өлсгөлөн байна” (Амос 8:11)

  • “хэрцгий чононууд та нарын дунд орно” (Үйлс 20:29)

  • “урвалт” (2 Тесалоник 2:3)

Их урвалтын талаар ойлгосон зүйлээ хуваалцахад суралцагчдыг урь.

Хэрэв шаардлагатай бол та Их урвалт гэдэг нь Аврагч болон Түүний төлөөлөгчдийг нас барсны дараа “Есүс Христийн Сайн мэдээ болон Сүмээс олноороо урвасныг” хэлж байгаа гэдгийг хуваалцаж болно (Миний сайн мэдээг номло: Есүс Христийн сайн мэдээг хуваалцах удирдамж, 37).

Үүнээс гадна та ChurchofJesusChrist.org дээр байгаа “What Is the Restoration?,” видеоны 0:32-оос 2:09 хүртэлх хэсгийг үзүүлж болно.

5:13

Исаиагийн бошиглолуудын ихэнх нь өөр өөр цаг хугацааны тухай өгүүлдэг ба олон нь биелсэн гэдгийг суралцагчдад тайлбарлах нь тустай байж болох юм. Жишээ нь: Исаиа 29 бол Иерусалим удахгүй сүйрнэ гэсэн Исаиагийн хүмүүст зориулсан бошиглол байсан юм. Гэхдээ Исаиа 29 дэх түүний бошиглол бас Их урвалтыг хэлж байж болно (2 Нифай 27-г үзнэ үү).

Исаиа 29:8–10-ыг уншиж, Их урвалтыг хэрхэн дүрсэлснийг ол.

  • Энэ хэсэгт Их урвалтаас болж Их Эзэний үнэнийг хүлээн авах боломжоо орхисон эсвэл хэзээ ч авч байгаагүй хүмүүсийг хэрхэн дүрсэлсэн бэ?

Олон хүн сүнслэгээр өлсөж, гансарч, унтаж байгаа энэ дэлхийд бид амьдарч байна. Түүнчлэн бид биднийг Их Эзэнээс холдуулах сонголтуудыг хийж болно. Та болон таны хайртай хүмүүс ийм мэдрэмжийг мэдэрч болох арга замуудын талаар хэсэг зуур тунгаан бод.

Та өнөөдөр суралцаж байхдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын бидэнд эдгээр сорилт бэрхшээлийг даван туулж, Тэдэнд хандахаар өгсөн зүйлсэд талархахын тулд Ариун Сүнснээс тусламж хүс.

Ер бусын гайхамшигт, гайхалтай зүйл

Их Урвалтын үр дагавруудыг даван туулахын тулд Их Эзэн биднийг юугаар адисална хэмээн Исаиа бошиглосныг тодорхойлохын тулд Исаиа 29:4-ийг унш.

4-р шүлэг Мормоны Номыг хэлж байгааг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд та тэдэнд дараах судрын эшлэлүүдийг өгч болно:

Эсвэл та бүх эшлэлийг самбар дээр үзүүлээд, Их Эзэн биднийг юугаар адисалсан болохыг олж тогтооход аль болох олон эшлэлийг ашиглахад суралцагчдыг урьж болно. Суралцагчид эдгээр эшлэлийн нэгийг эсвэл түүнээс олон эшлэлийг сонгож, тэдгээрийг Исаиа 29:4-тэй холбож эсвэл солбицсон эшлэл хийж болно. Энэ нь тэдэнд сурсан зүйлээ санахад тусална.

Суралцагчдыг Исаиа 29:11–12-ыг уншаад, Мормоны Ном гарч ирэхийг хэлж болох бусад хэллэгийг олж мэдэхэд урьж болно. Суралцагчид “номыг бичиг мэдэхгүй нэгэнд өгч” (Исаиа 29:12) гэснийг тэмдэглэж болно. Энэ үг хэллэг албан ёсны боловсрол багатай Иосеф Смитийг хэлж байгаа юм. Хэрэв суралцагчид мэдэхгүй бол эдгээр шүлэг Иосеф Смит—Түүх 1:62–65-д гардаг сүмийн түүхэн үйл явдлыг хэлж байгаа гэдгийг тайлбарлаж болно.

төгс эзэмших сургаалын дүрс зураг Исаиа 29:13-14 бол төгс эзэмших сургаалын судрын хэсэг юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амархан олохын тулд онцгойлон тэмдэглэхэд суралцагчдыг урих талаар бодож үзээрэй.

Исаиа 29:13–14-ийг уншаад, Их Эзэн урвалтын үр дагавруудыг даван туулахын тулд юу хийх болно гэж хэлснийг олж уншаарай.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ер бусын гайхамшигт, гайхалтай зүйл гэж юу болохыг тайлбарласан:

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Тэрхүү ер бусын гайхамшигт [гайхалтай зүйл]-т Мормоны Ном гарч ирэх болон Сайн мэдээний сэргээлт багтана. (“Scriptural Witnesses,”Liahona, 2007 оны 11-р сар, 46)

  • Исаиа 29:13–14-өөс бидний сурч болох зүйлийг та нар хэрхэн нэгтгэн дүгнэх вэ?

    Суралцагчид дараахтай төстэй зүйлийг хуваалцаж болох юм: Их Урвалтын үр дагавруудыг даван гарахын тулд Их Эзэн Есүс Христийн сайн мэдээг сэргээж, түүний дотор Мормоны Номыг өгсөн.

    Сайн мэдээний сэргээлт бол “Бурхан Өөрийн сайн мэдээний үнэн болон ёслолуудыг дэлхий дээр хүн төрөлхтний дунд дахин зохион байгуулсан явдал” гэдгийг тайлбарла (“Сайн мэдээний сэргээлт,” Судруудын удирдамж, Gospel Library). Үүнээс гадна та “What Is the Restoration?” видеоны 2:09-өөс 5:13 хүртэлх хэсгийг үзүүлж болно.

    5:13

    Энэ зарчмын талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд нь суралцагчдад туслах үүднээс тэднийг бүлгүүдэд хуваарилж, дараах асуултын дагуу ярилцах талаар бодож үзнэ үү.

  • Энэ үнэн бидэнд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу заадаг вэ?

  • Их урвалтаас үүдэлтэй сүнслэг бэрхшээлүүдийг даван туулахад Есүс Христийн сайн мэдээний сэргээлт болон Мормоны Ном бидэнд хэрхэн тусалж чадах вэ?

Ер бусын гайхамшигт, гайхалтай зүйл

Их урвалтын үр дагавруудыг даван туулахад Сэргээлт болон Мормоны Ном бидэнд хэрхэн тусалж чадахыг ойлгоход дараах зүйл суралцагчдад тусалж чадна.

Сэргээлт болон Мормоны Номоор дамжуулан Их Эзэн намайг хэрхэн адисалж чадах вэ?” гэсэн асуултыг тэмдэглэлдээ бич. Исаиа 29:18–19-ийг уншаад, асуултын хариултад олсон зүйлсээ бичнэ үү.

Суралцагчдыг үргэлжлүүлэн суралцах явцдаа хариулт, бодол санаагаа судар дээрээ нэмж бичихэд урь.

Суралцагчдад Мормоны Номын ер бусын гайхамшигт, гайхалтай зүйл биднийг хэрхэн адисалж болохыг ойлгоход нь туслахын тулд та ChurchofJesusChrist.org дээрх дараах видео бичлэгээр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоний заасан зүйлсийг хуваалцаж болно.

Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?” видеоны 5:38-ээс 8:44 хүртэлх хэсгийг үзнэ үү.

15:1

Дараах үйл ажиллагаа Мормоны Ном эсвэл Сэргээлт тэдний хувьд хэрхэн гайхамшигтай болохыг эргэцүүлэн бодоход суралцагчдад тусална. Суралцагчдад үйл ажиллагааг амжилттай дуусгах хангалттай цаг байгаа эсэхийг шалгана уу.

Та үйл ажиллагааны заавруудыг самбар дээр харуулж болно.

Дараах үйл ажиллагаанаас нэгийг хийж дуусгана уу:

Үйл ажиллагаа 1

Таныг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртуулдаг Мормоны Номын шүлэг эсвэл түүхийг олж тогтоо. Хэрэв тусламж хэрэгтэй бол Мормоны Номын төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг харж болно.

Энэ таны хувьд яагаад гайхамшигтай гэдгийг тайлбарла.

Үйл ажиллагаа 2

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртоход тань тусалдаг сургаал, ёслол, адислал эсвэл Есүс Христийн сайн мэдээний сэргээлтийн (орчин үеийн бошиглогчид, ариун сүмүүд, санваар гэх мэт) бусад зүйлийг олж тогтоо.

Энэ таны хувьд яагаад гайхамшигтай гэдгийг тайлбарла.

Хангалттай хугацааны өгсний дараа суралцагчдыг жижиг бүлгүүдэд хувааж, тайлбараа хуваалцахад урь.

Яагаад тэд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт сэргээлт болон Мормоны Номын төлөө талархдаг талаар тунгаан бодоход суралцагчдыг урьж, хичээлээ дуусгах талаар бодож үзээрэй. Сэргээлт болон Мормоны Номд яагаад талархалтай байдаг талаарх сэтгэгдлээ хуваалцах талаар бодож үзнэ үү.

Цээжлэх

Та энэ хичээлийн турш төгс эзэмших сургаалын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд нь суралцагчдад тусалж, дараа дараагийн хичээлүүд дээр давтаж болно. Исаиа 29:13–14-ийн судрын гол үг хэллэг бол “Сайн мэдээний сэргээлт бол ‘ер бусын гайхамшигт, гайхалтай зүйл’” юм. “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” хэсгийн хавсралт материалуудад цээжлэх үйл ажиллагаанд зориулсан санаанууд бий