“Исаиа 40–49: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Исаиа 40-49: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Исаиа 40–49
Исаиа 40–49
Тойм
Исаиагийн үед олон израил хүн Бурханаас өөр эх сурвалжийг хайж, шүтэн биширдэг байсан. Исаиа тэдэнд Аврагчийн байнгын хайр энэрлийг болон Түүнд ханддаг хүмүүст айх хэрэггүй гэдгийг ойлгоход нь тусалсан.
Судруудаас болон хожмын үеийн бошиглогчдын үгсээс заана уу. Сургаалууд судар, хожмын үеийн бошиглогчдын хэлсэн үгс дээр үндэслэсэн байвал суралцагчид Ариун Сүнс тэдний судалж байгаа үнэнүүдийг гэрчилж байгааг мэдрэх магадлал өндөртэй. Та үүнийг хэрхэн хийх жишээг “Исаиа 49” 121-р хичээлээс олж болно.
Аврагч хэрхэн ийн заасан талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл “Аврагч судруудаас заасан” хэсгийг үзнэ үү (Аврагчийн арга барилаар заах нь [2022], 21).
Заахад бэлтгэ
Дараах мэдээлэл багшид хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг өгнө.
Исаиа 40–43
Хичээлийн зорилго: Суралцагчдад Бурханы тайтгарлыг мэдрэхэд нь туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: “Бат бөх суурь” (Сүмийн дуулал—Гэр орон болон Сүмд зориулав) дууллын зарим эсвэл бүх шүлгийн үгийг унших буюу сонсоход суралцагчдыг урь. Тэднээс тайтгаруулах үг, хэллэгүүдийг олж тогтоон, хуваалцах бэлтгэлтэйгээр ангид ирэхийг хүс.
-
Үзүүлэх агуулга: Ахлагч Расбандын мэдэгдэл болон хичээлийн эхэнд асуудаг асуулт; Исаиа 40–43 хэсгүүдийг судлах гурван алхам ба заавар
-
Дүрс зураг: Айдас, тайвшралын график үргэлжлэл
-
Видео бичлэгүүд: “Бүү тэвдэн сандар” (15:41) видео бичлэгийн 1:38-аас 2:53; “Бат бөх суурь” (3:49); “Аврагчид ойртох нь” (15:03) видео бичлэгийн 3:06-аас 3:43 хүртэлх хэсэг
Исаиа 44–47
Хичээлийн зорилго: Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг амьдралдаа хэний ч өмнө эсвэл өөр ямар нэг зүйлээс илүү дээр тавихад нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Хуучин Гэрээг судалж байхдаа сурсан зүйлийнхээ талаар бодоход суралцагчдыг урь. Дараа нь тэднийг “Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар миний мэдэж авсан зүйл Тэднийг амьдралдаа нэгдүгээрт тавих хүслийг хэрхэн нэмэгдүүлсэн бэ?” гэж бодоход урь.
-
Видео бичлэг: “Баатраас илүү,” (10:07) видео бичлэгийн 3:11-аас 4:50 хүртэлх хэсэг
-
Дүрс зураг: Есүс Христ
-
Тараах материал: “Төлөвлөгөө гаргах нь”
Исаиа 49
Хичээлийн зорилго: Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднийг хайрладаг бөгөөд биднийг мартахгүй гэдгийг мэдрэхэд нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр өөрсдийг нь санаж байгааг мэдэрсэн туршлагуудаа тунгаан бодоод, ангид ирэхэд суралцагчдыг урь. Тэд гэр бүлийнхээ нэг гишүүнээс эсвэл найзаасаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг дурсан санаж байсан туршлагынх нь талаар асууж болно.
-
Дүрс зураг: Намайг-бүү-март цэцэг; Загалмай дээрх Аврагч; Аврагчийн мутар дахь сорви
-
Видео бичлэгүүд: “Намайг бүү март” (21:42) видео бичлэгийн 16:31-ээс 16:49 хүртэл, 16:48-аас 17:25 хүртэл хэсгүүд; “Jesus Is Scourged and Crucified” (4:44) видео бичлэгийн 2:31-ээс 3:11-ийг хүртэл; “Jesus Christ Appears at the Temple | 3 Nephi 11:1–17” (5:37) видео бичлэгийн 2:23–4:57 хүртэлх хэсэг
-
Тараах материал: “Би чамайг мартахгүй”
Төгс эзэмших сургаалын дадлага 8
Хичээлийн зорилго: Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдэд өгүүлсэн үнэнүүдийг хэрэгжүүлэх, сүнслэг мэдлэг олж авах тэнгэрлэг зарчмуудыг судлах, хэрэгжүүлэхэд нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг судалж, өсвөр насны хүүхдийн хувьд тулгарч болох бараг бүх нөхцөл байдалд хамаатай гэж бодсон хоёр юм уу гурван хэсгийг сонгоход суралцагчдыг урь.
-
Суралцагчдад зориулсан материал: Суралцагч бүрд зориулсан жижиг цаас; жижиг цааснуудыг байрлуулах хувин
-
Дүрс зураг: Залуу эмэгтэй
-
Үзүүлэх агуулга: Залуу эмэгтэйн жишээ; “Итгэлээр үйлд” гарчигтай гурван асуулт