Семинар
Исаиа 49: “Би алгандаа чамайг сийлсэн”


“Исаиа 49: ‘Би алгандаа чамайг сийлсэн,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Исаиа 49: ‘Би алгандаа чамайг сийлсэн’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Исаиа 40-49: 121-р хичээл

Исаиа 49

“Би алгандаа чамайг сийлсэн”

The Christus statue in the Salt Lake North Visitors' Center. The sculpture portrays the resurrected Jesus Christ standing with His arms slightly extended. The wounds of the Crucifixion are visible in the hands, feet and side of the figure. The holdings include details of various parts (such as the hands or feet) of the sculpture.

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр чамайг мэддэг мөн чамд хайртай. Гэвч бид заримдаа мөнх бус амьдралын сорилт бэрхшээлүүдийг олж хараад, “Эзэн намайг хаясан” (Исаиа 49:14-ийг үзнэ үү) хэмээн уйлдаг. Исаиагийн үгс бид Аврагчийн алган дээр сийлэгдсэн бөгөөд хэзээ ч орхигдож, мартагдахгүй гэдгийг бидэнд батлан хэлж өгдөг (Исаиа 49:16-г үзнэ үү). Энэ хичээл Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднийг хайрладаг бөгөөд биднийг мартахгүй гэдгийг мэдрэхэд суралцагчдад тусалж чадна.

Суралцагчийн бэлтгэл: Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр өөрсдийг нь санаж байгааг мэдэрсэн туршлагуудаа тунгаан бодоод, ангид ирэхэд суралцагчдыг урь. Тэд гэр бүлийнхээ нэг гишүүнээс эсвэл найзаасаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг дурсан санаж байсан туршлагынх нь талаар асууж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Их Эзэн санадаг

Хичээлийн эхэнд “намайг бүү март” гэсэн нэртэй бяцхан цэцгүүдийн зургийг үзүүлэх талаар бодож үз.

Three forget-me-flowers

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорф хүүхэд насны дурсамжаа ийн хуваалцсан:

21:42
Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006.Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008.Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Хүүхэд байхдаа би тэрхүү бяцхан “намайг-бүү март” цэцгийг хараад заримдаа тэр цэцэг шиг жижигхэн, өчүүхэн юм шиг санагддаг байлаа. Миний гэр бүл эсвэл Тэнгэрлэг Эцэг минь намайг мартах болов уу гэж боддог байсан. (“Forget Me Not,” Liahona, 2011 оны 11-р сар, 122)

  • Өсвөр насны хүүхдэд бусдад эсвэл Тэнгэрлэг Эцэгт мартагдсан мэт санагдах ямар ямар шалтгаан байдаг вэ?

  • Та мартагдсан гэж өөрийгөө боддог хэн нэгэнтэй хуваалцахыг хүсэж байгаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар яг юу мэддэг вэ?

Ерөнхийлөгч Угдорф ийн үргэлжлүүлсэн:

21:42
Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006.Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008.Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Олон жилийн дараа би тэр бяцхан хүүг эргэн хараад өрөвдөн хайрлаж билээ. Би хэзээ ч мартагдаж байгаагүй гэдгээ одоо мэднэ. Би бас нэг зүйлийг мэднэ: Бидний Их Эзэн, Есүс Христийн төлөөлөгчийн хувьд би зүрх сэтгэлийнхээ бүхий л баталгаа хийгээд итгэл үнэмшлээр та нар ч бас мартагдаагүй гэдгийг тунхаглаж байна! Та нар мартагдаагүй. (“Forget Me Not,” Liahona, 2011 оны 11-р сар, 122)

Дараах асуултуудад хариулахдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой хамт туулсан туршлагаа тунгаан бод:

  • Тэд таныг мэддэг, санадаг гэдэгт та хэр итгэлтэй байдаг вэ?

  • Тэд таныг төгс мэддэг мөн санадаг гэдгийг илүү сайн ойлгоход тань тусалсан ямар туршлага танд эсвэл таны таньдаг хэн нэгэнд байсан бэ?

Та өнөөдөр Исаиа 49-ийг судлахдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр таныг хэзээ ч мартахгүй гэсэн гэрчлэлийг Ариун Сүнснээс эрэлхийл.

Их Эзэн Сионыг мартахгүй.

Та Исаиа заримдаа олон янзын хүмүүсээр тухайлбал Аврагч, өөрөө, эртний гэрээт Израил, эсвэл орчин үеийн гэрээт Израилчуудаар дамжуулан үгээ илэрхийлэх байдлаар бичдэг гэдгийг онцолж болно. Энэхүү яруу найргийн хэв маягийн ачаар Исаиагийн бичээсүүд өөр өөр нөхцөл байдалд өргөн хүрээнд хэрэглэж болохоор болсон. Тийм ч учраас Нифайд Исаиагийн үгсийг өөртэйгөө болон өөрийн хүмүүстэй адилтгах нь маш аятайхан санагдсан юм (1 Нифай 19:23-ыг үзнэ үү).

Та мөн наманчлалыг номлохоор Исаиаг дуудахдаа Их Эзэн захиасыг нь сайнаар хүлээн авахгүй гэдгийг мэдэж байсан гэдгийг суралцагчдад тайлбарлаж болно (Исаиа 6:9–10-ыг үзнэ үү). Та үүнтэй төстэй даалгаврын талаар ямар бодолтой байх байсныг нь суралцагчдаас асууж болно.

Исаиа 49:4–5-ыг уншаад, Исаиа яагаад ийм бодолтой байсан байж болох талаар бодож үз. Дараа нь Бурхантай гэрээ байгуулсан хүмүүс юу мэдэрч байсан талаар эргэцүүлэн бодоод үүнийг уншаарай.

  • Биднийг зовж шаналах үед ч гэсэн эдгээр шүлэг Их Эзэний тухай юуг санахад бидэнд тусалдаг вэ?

Исаиа 49:13–16-г уншаад Их Эзэн өөрийн гэрээт хүмүүсийг (Сион) юу ойлгоосой хэмээн хүссэнийг олж мэд.

  • Та эдгээр шүлгийг хэрхэн нэгтгэн дүгнэж үнэний мэдэгдэл болгож болох вэ?

Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Их Эзэн бидэнд хайртай бөгөөд биднийг хэзээ ч мартахгүй бас орхихгүй гэсэн үнэнийг ойлгоход нь тэдэнд тусал.

Дараах тэмдэглэлийн үйл ажиллагаанд бэлтгэхийн тулд загалмай дээрх Аврагчийн зураг, амилсан Аврагчийн гар дахь хадаасны оромны зургийг үзүүлж болно.

Christ hanging on a cross at Calvary. Two thieves, also hanging on crosses are at the left and right of Christ. Numerous observers, including Mary, the mother of Christ, Mary Magdalene, other mourners and Roman soldiers are gathered around the crosses. Thunder clouds are gathering in the sky.
Jesus Christ’s hands showing the nail prints from his crucifixion in Jerusalem.

Суралцагчдыг бичиж байх үед Сүнсийг урихын тулд ариун нандин дуу хөгжим аяархан тоглуулах талаар бодож үзээрэй.

Исаиа 49:16Иохан 19:15–19 ба 3 Нифай 11:10–15-тай холбож эсвэл солбицсон эшлэл хийгээрэй. Эдгээр шүлгийг алгуурхан уншаад, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр таныг хайрладаг гэдгийг мэдрэхэд тань туслах үг хэллэгүүдийг тэмдэглэ. Тэд яагаад та нарыг мартахгүй эсвэл орхихгүй байгааг ойлгоход тань туслах сургаалуудыг эрэлхийл.

Иохан 19 ба 3 Нифай 11-д уншсан зүйлээ төсөөлөхөд нь суралцагчдад туслахын тулд та “Jesus Is Scourged and Crucified” видеоны 2:31-ээс 3:11 хүртэлх хэсэг болон “Jesus Christ Appears at the Temple | 3 Nephi 11:1–17” видеоны 2:23 -аас 4:57 хүртэлх хэсгийг ChurchofJesusChrist.org -оос үзүүлж болно.

4:45
5:38

Тэр биднийг мартахгүй

Аврагч “Би алгандаа [та нарыг] сийлсэн” (Исаиа 49:16) гэдэг нь та нарын хувьд юу гэсэн утгатай болохыг тайлбарласан бичвэрийг судлах тэмдэглэлдээ бич.

семинарын дүрс зурагСудрууд дахь үнэнүүдийг амьд бошиглогчид заах үед суралцагчид өнөө үед эдгээр сургаал тэдний амьдралд ямар хамаатай болохыг илүү сайн ойлгож чадна. Дараах тараах материал нь суралцагчдад эдгээр холбоог бий болгоход туслах нэг арга замыг өгдөг. (Суралцагчдыг бошиглогчдын үгстэй холбоход нь туслах урилгын талаар нэмэлт сургалтыг харах бол “Судруудаас болон хожмын үеийн бошиглогчдын үгсээс заа” хичээлийг Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвараас үзнэ үү.)

семинарын дүрс зурагТэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр өөрсдийг нь мартахгүй гэсэн суралцагчдын ойлголтыг гүнзгийрүүлэхэд туслахын тулд “Би та нарыг мартахгүй” тараах материалыг ашиглах талаар бодож үзээрэй. Та тараах материалын зарим эсвэл бүх эшлэлийг мөн судрын эшлэлүүдийг өрөөнд байрлуулж болно.

Бусад туслах эшлэлийг Нэмэлт эх сурвалжуудаас авч ашиглах боломжтой.

Суралцагчид хэд хэдэн эшлэл болон судрын хэсгийг уншаад, чимээгүйхэн өрөөгөөр тойрч явж болно. Тэд тэмдэглэлдээ бичсэн бичвэр дээрээ нэмж болно.

Үйл ажиллагааны нэг хэсэг болгон өнөөдөр хичээл дээр сурсан зүйлээ самбар дээр бичихийг суралцагчдаас хүсээрэй. Суралцагчид бусдын бичсэн зүйлийг уншиж, тэмдэглэлдээ энэ талаарх ойлголтоо нэмж оруулж болно.

Сурч мэдсэн зүйлсээ хуваалцаарай

Суралцагчид тараах материалыг судалж дуусаад, эшлэл, судар, өөрт төрсөн ойлголтоосоо утга учиртай гэж бодсон зүйлсээ өөрсдөө сайн дураараа гарч ирээд хуваалцаж болно.

Та хичээлээ дүгнэхдээ суралцагчдыг хамтрагчтайгаа хамт эсвэл жижиг бүлэг болоод дараах асуултад хариулахад урьж болно.

  • Та өнөөдөр Исаиа 49-ийг судалж байхдаа сурч мэдсэн, мэдэрсэн зүйлсээсээ юуг санаж явна гэж найдаж байна вэ?

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр таныг хэзээ ч мартахгүй гэдгийг санаж явахын тулд та юу хийж болох вэ?