Семинар
Исаиа 44–47: “Надаас өөр Бурхан байхгүй”


“Исаиа 44–47: ‘Надаас өөр Бурхан байхгүй’, ”Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Исаиа 44–47: ‘Надаас өөр Бурхан байхгүй,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Исаиа 40-49: 120-р хичээл

Исаиа 44–47

“Надаас өөр Бурхан байхгүй”

Second Coming

Бид өдөр бүр Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христэд үнэнч байхыг минь сорих сорилттой тулгардаг. Үүнтэй адил сорилттой тулгарсан Исаиагийн үеийн зарим израил хүмүүс өөр зүйлсийг шүтдэг болжээ. Үүний хариуд Их Эзэн израилчуудад хуурамч бурхдыг шүтэхгүй байхыг хайраар боловч тодорхой анхааруулсан. Энэ хичээл нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг амьдралдаа хэний ч өмнө эсвэл юунаас ч илүү тавихад нь суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Хуучин Гэрээг судалж байхдаа сурсан зүйлийнхээ талаар бодоход суралцагчдыг урь. Дараа нь тэднийг “Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар миний мэдэж авсан зүйл Тэднийг амьдралдаа нэгдүгээрт тавих хүслийг хэрхэн нэмэгдүүлсэн бэ?” гэж бодоход урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Баатрыг шүтэн бишрэх

Дараах асуултыг асуух байдлаар хичээлээ эхлүүлэх талаар бодож үзээрэй.

  • Хэрэв та орчин тойрныхоо өсвөр насны хүүхдүүдээс тэдний баатар хэн болох талаар судалгаа хийвэл, тэд хэнийг дурдах бол?

Дараа нь судлах тэмдэглэлдээ ийм үйл ажиллагаа гүйцэтгэхэд суралцагчдыг урь.

Өөрийнхөө баатруудын жагсаалтыг гарга. Амьдралд тань хамгийн их нөлөө үзүүлдэг гэж үзсэн хүмүүсийн хажууд од тавь.

Тэргүүлэх бишопын зөвлөлийн Бишоп В.Кристофэр Ваддэлл бидний баатруудын талаар дараах зөвлөгөөг хуваалцсан юм.

10:7
W. Christopher Waddell Official portrait 2017

Намайг жоохон хүү байхад миний анхны баатрууд тамирчид байсан. Би багадаа бейсболын Дээд лигийн тоглогчдын зураг, үзүүлэлт бүхий бейсболын карт цуглуулдаг байв. Халловины баяраар дуртай баатруудтайгаа адилхан хувцаслах гэх зэргээр “Баатруудыг шүтэн бишрэх” нь хүүхдүүдийн хувьд хөгжилтэй төдийгүй гэм хоргүй зүйл юм. Бид маш олон авьяаслаг, гайхамшигтай эрэгтэй, эмэгтэйн авьяас чадвар, хувь нэмрийг бишрэн, хүндэтгэдэг ч тэр бишрэл нь хэмжээнээсээ хэтэрвэл Израилын хүүхдүүд Синайн цөлд алтан тугал шүтэж байсантай адил болох юм.…

Өнөө үед мөн үүрд орших баатар буюу бидний баатар бол Есүс Христ бөгөөд юу ч, хэн ч биднийг судар дээрх хийгээд амьд бошиглогчдын үгсээр дамжин ирсэн Түүний сургаалуудаас холдуулж, бидний гэрээний зам дээрх өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж чадахгүй. (“Баатраас илүү,” Лиахона, 2023 оны 11-р сар, 89-91)

  • Бишоп Ваддэллын захиасаас юу нь та нарт онцгой санагдсан бэ?

    Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг амьдралынхаа хаана тавьж байгаагаа дүгнэхэд суралцагчдад туслахын тулд тэднийг дараах асуултуудыг дотроо тунгаан бодоод баатруудынхаа жагсаалтыг эргэн харахыг уриарай.

  • Жагсаалтад орсон баатруудын хэн нэг нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг шүтэн бишрэхэд танд саад болж байна уу?

  • Тэднийг шүтэн бишрэхэд саад болох сонирхол, үйл ажиллагаа эсвэл эд зүйлс байна уу?

Өнөөдөр суралцагчид Исаиагийн сургаалуудыг судлахаар бэлтгэж байх үед Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг амьдралдаа эн тэргүүнд тавьж болох арга замуудын тухай Ариун Сүнсний сэтгэгдлийг сонсоход тэднийг урь.

Өөр Бурхан байхгүй

Исаиагийн үеийн Израилын хүүхдүүдэд амьдралдаа Их Эзэнийг нэгдүгээрт тавихад бэрхшээлтэй байсан гэдгийг тайлбарла. Харин оронд нь тэд тусламж хүсэж шүтээн гэх мэтийн хуурамч бурхдад хандсан.

Хамтраад эсвэл жижиг бүлэг болоод дараах шүлгүүдийг уншаад, сурсан зүйлээ нэг өгүүлбэрт багтаан хураангуйлж дүгнэхэд тэднийг урих талаар бодож үзээрэй.

Исаиа 44:6, 8 ба 46:9-ийг уншаад, Их Эзэн Израилын хүүхдүүдээс шүтлэг бишрэлийнхээ гол зорилгыг юу гэж ойлгохыг хүссэнийг олж мэд.

Бүлгийнхээ сурсан зүйлийн товч дүгнэлтийг хуваалцахад цөөн хэдэн суралцагчийг урь. Хэрэв тэд үүнийг хуваалцахгүй байгаа бол суралцагчдад дараахтай төстэй үнэнийг олж тогтооход тусал: Дэлхий дээр хэнийг ч, юуг ч Есүс Христтэй харьцуулж болшгүй.

Та ярилцлагынхаа нэг хэсэг болгон Исаиа 44:6 дээр Есүс Христийн хэд хэдэн нэр байдгийг онцолж болно. Та эдгээр нэр нь Есүс Христийн тухай юу зааж байгаа талаар саналаа хуваалцахад суралцагчдыг урьж болно.

Исаиа 44–46 дээр Их Эзэн израилчууд хуурамч бурхдыг шүтдэг талаар дүрсэлсэн байдаг. Гал түлж, хоол хийхэд хэрэглэдэг байсан тийм модоор хийсэн шүтээнүүдийг бүтээж, шүтэж, залбирч байгааг нь тэрбээр хүмүүст сануулжээ. Израилчуудыг боолчлолд аваачихад хүний гараар хийсэн хүнд шүтээнүүдийг үүрсэн тэргээ татах гэж амьтад нь зүдэрч байлаа.

Исаиа 44:14–19 болон Исаиа 46:1–2-ыг уншаад, эртний хиймэл шүтээнүүдийг дүрсэлсэн Их Эзэний дүрслэл нь өнөө үед Их Эзэнээс хүмүүсийн анхаарлыг сарниулдаг зүйлстэй хэрхэн хамаарч байгааг ол. (Тэдний шүтдэг хоёр шүтээнийг Бел, Небо гэж нэрлэдэг байсныг мэдэх нь тустай байж болох юм.)

  • Та нар юу олж мэдсэн бэ?

    Та самбар дээр “Энэ модны тайрдасны өмнө сунаж унах хэрэг үү?” (Исаиа 44:19) гэсэн үг хэллэг бичиж болно. Энэ нь юу гэсэн утгатай асуулт болохыг өөрсдийн үгээр тайлбарлахыг суралцагчдаас хүсээрэй.

    Дараа нь “Модны тайрдас” гэсэн хэллэгийг арилгаад, “Би -ны өмнө сунаж унах хэрэг үү?” гэсэн хэсгийг үлдээнэ үү.

    Самбарын өмнө гараад, уг өгүүлбэрийг өнөө үеийн хүмүүст хамааралтай арга замаар гүйцээж бичихэд суралцагчдыг урь.

  • Эдгээр хүнийг эсвэл зүйлсийг Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христээс дээгүүр тавихын аюул юу вэ?

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг амьдралдаа үргэлж нэгдүгээрт тавих нь яагаад хэцүү байж болох вэ?

Есүс Христийг нэгдүгээрт тавих нь

Аврагчийг амьдралдаа нэгдүгээрт тавихад нь суралцагчдад туслахын тулд та хичээлийн эхэнд ашигласан Есүс Христийн зургийг самбарын голд тавиад үзүүлж болно. Суралцагчид дараах үйл ажиллагааг хийж байхдаа энэхүү зурагны эргэн тойронд олсон зан чанаруудаа бичиж болно.

Дараах хэсгүүдийн дор хаяж хоёрыг нь судлаарай: Шүлгүүдийг алгуурхан, анхааралтай уншихдаа Есүс Христийг амьдралдаа нэгдүгээрт тавих итгэлийг бидэнд өгдөг Түүний талаарх юуг олж мэдэж болохыг хайж ол.

  • Исаиа 44:1–4

  • Исаиа 44:21–23

  • Исаиа 44:24–25

  • Исаиа 45:20–22

  • Исаиа 46:3–5

    Та Есүс Христийн тухай өөрсдийн туршлагаас эсвэл өөр судраас мэддэг бусад зан чанарыг самбар дээр нэмж оруулахыг суралцагчдаас хүсэж болно.

    Есүс Христийн зүйрлүүлшгүй хүчний талаар санал бодлоо хуваалцахад нь суралцагчдад туслахын тулд та дараах асуултыг тавьж болно.

  • Есүс Христийн тухай эдгээр үнэнийг ойлгох нь Түүнийг амьдралдаа нэгдүгээрт тавихад хэцүү байдаг хэн нэгэнд хэрхэн тусалж болох вэ?

  • Амьдралдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг нэгдүгээрт тавихад тань тусалсан ямар туршлага танд байдаг вэ?

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг нэгдүгээрт тавих нь

семинарын дүрс зураг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг амьдралдаа илүү бүрэн дүүрэн нэгдүгээрт тавих төлөвлөгөө гаргахад нь суралцагчдад туслахын тулд “Төлөвлөгөө гаргах нь” нэртэй тараах материалыг ашиглаж болно. Зорилгоо биелүүлэхийн тулд юу хийхийг хүсэж байгаагаа тодорхойлохдоо Ариун Сүнснээс ирэх сэтгэгдлийг сонсоход тэднийг уриал.