“Исаиа 40–43: Бурхан Өөрийн хүмүүсийг тайтгаруулдаг,” , Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Исаиа 40–43: Бурхан Өөрийн хүмүүсийг тайтгаруулдаг,” , Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Исаиа 40-49: Хичээл 119
Исаиа 40–43
Бурхан Өөрийн хүмүүсийг тайтгаруулдаг
Бурхан гэрээт хүмүүсээ хэзээ ч орхихгүй. Бурхан Өөрийн бошиглогч Исаиагаар дамжуулан эцэстээ Вавилончуудад боолчлогдох хүмүүсийг тайвшруулсан. Бурхан Өөрийн гэрээт хүмүүс, биднийг өнөөдөр “Би чамтай хамт, чи битгий ай!” хэмээн тайвшруулсан (Исаиа 41:10). Энэ хичээл нь Бурханы тайтгарлыг мэдрэхэд суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: “Бат бөх суурь” (Сүмийн дуулал—Гэр орон болон Сүмд зориулав) дууллын зарим эсвэл бүх шүлгийн үгийг унших буюу сонсоход суралцагчдыг урь. Тэднээс тайтгаруулах үг, хэллэгүүдийг олж тогтоон, хуваалцах бэлтгэлтэйгээр ангид ирэхийг хүс.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Айдас бол шинэ зүйл биш
Дараах мэдэгдэл болон асуултыг харуулах байдлаар хичээлээ эхлүүлэх талаар бодож үз. Суралцагчдыг самбарт гаргаад өөрсдийн хариултаа ангийнхантайгаа хуваалцахад урьж болно.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид A.Бэднар дараах ажиглалтаа хуваалцжээ:
Айдас бол шинэ зүйл биш. Галил нууран дээр байхдаа Есүс Христийн шавь нар харанхуй шөнө “салхи болон давалгаанаас айсан” (Марк 4:34). Түүний шавь нарын хувьд бидэнд ч бас өнөөдөр айдас байдаг. (“Бүү тэвдэн сандар,” Ерөнхий чуулган, 2018 оны 11 сар, 18-21)
-
Дэлхий даяар хүмүүст, түүний дотор Есүс Христийн шавь нарт ямар айдас байдаг вэ?
Суралцагчид янз бүрийн айдсаа жагсаан бичсэний дараа, ахлагч Расбандын өнөөдөр дэлхийд харсан айдсыг агуулсан мэдэгдлийн үлдсэн хэсгийг хуваалц. Та эдгээрийн заримыг самбар дээрх жагсаалтад нэмж болно.
Ахлагч Расбанд ийн үргэлжлүүлсэн:
Ганц бие залуучууд маань гэрлэх гэх мэт үүрэг хүлээхээс айдаг. Залуу гэр бүлүүд … ёс бус байдал улам ихсэж байгаа энэ дэлхийд хүүхэд төрүүлэхээс айж байна. Номлогчид олон зүйлээс, ялангуяа танихгүй хүмүүстэй ярихаас айж байна. Бэлэвсэн эмэгтэйчүүд ганцаараа цаашид амьдарна гэхээс айж байна. Өсвөр насныхан хүлээн зөвшөөрөгдөхгүй байхаас; дунд сургуулийнхан хичээлийн анхны өдрөөс; их сургуулийн оюутнууд шалгалтынхаа дүнг сонсохоос айж байна. Бид амжилтгүй байх, гологдох, урам хугарах, хэнд ч танигдахгүй байх зэргээс айдаг. Бид хар салхи, газар хөдлөлтөөс мөн газар нутаг, амьдралыг сүйрүүлж буй гал түймрээс айдаг. Бид сонгогдохгүй байхаас, зарим нөхцөлд сонгогдохоос айдаг. Бид хангалттай сайн биш байгаадаа; мөн Их Эзэнд бидэнд зориулсан адислал байхгүй байх вий гэдгээс айдаг. Бид өөрчлөлт хийхээс айдаг, бөгөөд бидний айдас үймээн самуунд ч хүргэж болдог. Хүн бүрийн айдаг бараг бүх зүйлийг би багтаагаад хэлчихэв үү? (“Бүү тэвдэн сандар,” Ерөнхий чуулган, 2018 оны 11 сар, 18-21)
-
Бидний айдас бидэнд ямар нөлөө үзүүлдэг вэ?
Тэд энд бичсэн айдастай ямар нэг байдлаар холбоотой эсэх эсвэл өөрсдийн айдсын тухай юу гэж бодож буйгаа эргэцүүлэхэд суралцагчдыг урих талаар бодож үзээрэй. Израилчуудыг айхад хүргэсэн нөхцөл байдлыг олж харахад нь суралцагчдад туслахын тулд дараах хам сэдвийг хуваалц.
Исаиа Израил болон Иудад ирэх устгал ба боолчлолын талаар бошиглосон. Исаиа 40-ийн эхэн хэсэгт Бурхан ирээдүйд боолчлолд амьдрах еврейчүүдэд хандан бичиж үлдээхэд Исаиад бурханлагаар нөлөөлсөн.
-
Боолчлолд байгаа хүнд ямар айдас, түгшүүр байж болох вэ?
Исаиа 40:1–2-ыг уншаад, гэрээт хүмүүсээ чөлөөлөхийн тулд Бурханы Исаиад өгсөн захиасыг олж мэдээрэй.
-
Та эдгээр шүлгээс Бурханы ямар зан чанар, шинжүүдийг мэдэж авдаг вэ?
Бурхан өнөө үед өөрийн гэрээт хүмүүсийг тайтгаруулдаг гэсэн гэрчлэлээ хуваалцаарай. Дараах зургийг үзүүлэх талаар бодож үзээрэй. Суралцагчид үүнийг эсвэл үүнтэй төстэй ямар нэгэн зүйлийг судрын тэмдэглэл дээрээ зурж болно. Тэднийг дагалдах асуултуудад хариулахын тулд зурсан зураг дээрээ тэмдэг тавихад урь.
Айдас тайтгарал
-
Таныг амьдралынхаа талаарх яг одоогийн ерөнхий мэдрэмжийг хэмжүүр дээр тавь гэвэл хаана тавих вэ?
-
Ирээдүйн тухай мэдрэмжээ хаана тавих вэ?
Судалж байхдаа Түүний тайтгарлыг илүү ихээр мэдрэхэд тань туслах юуг Бурхан зааж байгааг олж мэд. Хэрэв таныг тайвшруулж магадгүй ямар нэгэн зүйлийг унших юм уу сонсох юм бол эдгээр бодол нь Ариун Сүнснээс байж болох юм. Эдгээр ойлголтыг судрын тэмдэглэлдээ зурсан зургийнхаа дэргэд бичих талаар бодож үзээрэй.
Бурхан Өөрийн хүмүүсийг тайтгаруулдаг
Бурхан Өөрийн гэрээт хүмүүсийг тайтгаруулахын тулд Исаиад сүнслэгээр нөлөөлж Исаиа 40–43 дээр Өөрийнхөө тухай олон зүйлийг заасан. Та эдгээр үнэний заримыг олж мэдээд, тэдгээр нь айдастай тулгарсан хэн нэгнийг хэрхэн тайтгаруулах талаар бодож үз.
Дараах заавруудыг үзүүлээд, энэ үйл ажиллагааг хичээлийн дараа дуусгах боломж гарна гэдгийг нь суралцагчдад тайлбарла.
Исаиагийн хэсгийг ашиглан, айдастай тулгарсан хүнийг тайвшруулах товч захиасыг бичээрэй. Дараах зүйл тус бүрийг багтаана уу:
1-р алхам. Хэн нэгэнд Бурханаар тайтгарахад нь тусалж болох судрын хэсгийн үг, хэллэгүүд. Эдгээрийг үнэний энгийн мэдэгдэлд нэгтгэн дүгнэ.
2-р алхам. Уг хэсэг дэх сургаалыг баяжуулах судар, дуулал эсвэл Сүмийн удирдагчийн хэлсэн үг.
3-р алхам. Бурханы тухай үүнийг мэдэж байх нь хэрхэн тайтгарал авчирч болохыг харуулсан хувийн туршлага эсвэл орчин үеийн жишээ.
Загвар
Суралцагчдыг энэ үйл ажиллагааг хийж дуусгахаас өмнө та Исаиа 41:10–14-ийг ашиглан загвар өгнө гэдгээ тайлбарла. Дараах үйл ажиллагаа нь үүнийг гүйцэтгэх нэг арга юм. Гурван алхмыг үргэлжлүүлэн үзүүлж, алхам бүрийг суралцагчдад маш тодорхой харуул.
Исаиа 41:10–14-ийг уншаад, гэрээт хүмүүстээ хандаж хэлсэн Бурханы тайтгарлын үгсийг олж унш. өт гэдэг 14-р шүлэгт гарсан үгийн утга нь дөлгөөн, даруу төлөв байж болохыг анхаар.
1-р алхам
-
Таны бодлоор ямар үг, хэллэг тайвшруулах вэ? Яагаад?
-
Та эдгээр шүлгийг хэрхэн нэгтгэн үнэний энгийн мэдэгдэл болгож болох вэ?
Суралцагчид өөрсдийн үгээр дараах байдлаар тодорхойлж болно: Бурхан Өөрийн гэрээт хүмүүстэй хамт байж, хүчирхэгжүүлэх учраас бид айх хэрэггүй.
2-р алхам
Энэ үнэнийг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд ангиараа “Бат бөх суурь” дууллыг (Дуулал—Гэр орон болон Сүмд зориулав) дуулж эсвэл сонсох талаар бодож үзээрэй. Суралцагчдыг тайтгаруулах үг хэллэг олж хуваалцахад урь. Цагийн боломжоос шалтгаалан та зөвхөн 3 ба 7-р бадгийг дуулж болно. Та мөн Исаиа 41:10-ыг Gospel Library дахь энэ дууллын 3-р бадагтай холбоход суралцагчдыг урьж болно.
-
Бурхан хамт байж, биднийг хүчирхэгжүүлж, айхгүй байхад тусалж байгааг хэрхэн мэдэх вэ?
Их Эзэнтэй харилцах харилцаа нь айдаст автахгүй байхад бидэнд хэрхэн тусалдаг талаар Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн хуваалцсан юм:
Эргэн тойронд дэлхийн нөлөө нэмэгдэж байгаа ч, бид айх хэрэггүй. Их Эзэн Өөрийн гэрээт хүмүүсийг хэзээ ч орхихгүй. Зөв шударга хүмүүст зориулсан сүнслэг бэлэг, тэнгэрлэг удирдамжийг нөхөн сэлбэдэг хүч гэж бий. Энэ сүнслэг хүч бүхий нэмэлт адислал нь гэхдээ зөвхөн бид энэ цаг үед амьдарч байгаа учраас бус, харин, Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээ бэхжүүлэн, Түүний зарлигуудыг сахиж, Түүнийг танин мэдэж, хайрладаг болсон тул бидэнд өгөгддөг. (Нийл Л.Андэрсэн, “Аврагчид ойртох нь,” Ерөнхий чуулган, 2022 оны 11-р сар, 73-76)
3-р алхам.
-
Та Бурхан тантай хамт байгааг эсвэл таныг хүчирхэгжүүлж байгааг хэзээ мэдэрсэн бэ?
Тайвшралын захиасууд
Суралцагчдад тайтгарлын богинохон захиасаа бэлтгэх цаг гаргаж өг. Тэд энэ үйл ажиллагааг ганцаараа эсвэл хамтрагчтайгаа хийж болно.
Дараах багц шүлгийн нэгийг сонго. Айдастай тулгарсан хэн нэгнийг тайтгаруулах товч захиасыг бүтээ. Үүнийг хийхийн тулд гурван алхмыг дагаж мөрдөөрэй.
Исаиа 40:9-11
Исаиа 40:28-31
Исаиа 41:17-20
Исаиа 42:5-7
Исаиа 43:1-2
Исаиа 43:25-26
Суралцагчдыг бэлэн болсон үед тэднийг тайтгаруулах захиасаа бүлгээрээ эсвэл ангийнхантайгаа хуваалцахад урь. Хэрэв суралцагчид захиасынхаа нэг хэсэг болгон дуулал хуваалцвал та тэднийг хуваалцсан зүйлээ дэмжих нэг бадгийг сонгоход урьж болно. Тэр бадгийг ангиараа хамтдаа дуулна уу. Танд хэр их цаг байгаагаас шалтгаалан үүнийг давтаж болно.
Дүгнэлт
Тэднийг тайтгаруулж чадах Бурханы талаар сурсан зүйлээ эргэцүүлэн бодох цагийг суралцагчдад гаргаж өг. Эдгээр ойлголт нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар зааж, гэрчилдэг Ариун Сүнсээр сүнслэгээр өдөөгдсөн байж болохыг тэдэнд сануулна уу. Бодол санаагаа судлах тэмдэглэлдээ бичихэд суралцагчдыг урь.