Семинар
Исаиа 25: Их Эзэнийг хүлээх нь


“Исаиа 25: Их Эзэнийг хүлээх нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Исаиа 25: Их Эзэнийг хүлээх нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Исаиа 13–14; 22; 24–30; 35: 117-р хичээл

Исаиа 25

Их Эзэнийг хүлээх нь

A young woman kneels at her bedside and looks out the window as if she is pondering or waiting for an answer to her prayer.

Таны чин сэтгэлийн залбиралд хариу өгөөгүй мэт санагдах үед та хэрхэн хариулах вэ? Их Эзэн болон Түүний бошиглогчид Их Эзэнийг хүлээж (Исаиа 25:9-ийг үзнэ үү), адислал, хариултуудыг тэвчээртэйгээр эрэлхийлэх хэрэгтэйг судрын туршид онцлон тэмдэглэсэн байдаг. Энэ хичээл нь Их Эзэнийг хүлээхийн ач холбогдлыг ойлгоход суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Өөрсдөө эсвэл тэдний таньдаг хэн нэгэн Тэнгэрлэг Эцэгээс хариулт эсвэл адислал тэвчээртэй хүлээх ёстой болсон үеийг эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь. Тэдний ийнхүү хүлээх үйл явцыг юу амархан эсвэл хэцүү болгосон талаар хуваалцахаар бэлтгэж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Дадлага хийж тэвчээрийг хөгжүүлэх нь

Kids with marshmallows

Ямар нэгэн зүйлийг тэвчээртэй хүлээх нь хэчнээн хэцүү болохыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараах догол мөрийг уншиж, нэгтгэн дүгнэх үед зөөлөн чихрийн эсвэл зөөлөн чихэр лүү харж байгаа хүүхдийн зургийг үзүүлэх талаар бодож үз. Үүнээс гадна та ChurchofJesusChrist.org дээрээс “Continue in Patience” видео бичлэгийн 0:00–1:08 хүртэлх хэсгийг үзүүлж, суралцагчдад бидний тэвчээртэй хүлээх шаардлагын талаарх ойлголтыг өгч болно. Видео бичлэг дээр тухайн үеийн Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф мөн л зөөлөн чихрийн туршилтын тухай танилцуулдаг.

2:42

Хүүхдүүдийн тэвчээртэй хүлээх чадварыг шалгахын тулд судлаачид дөрвөн настай хүүхдүүдийн өмнө том зөөлөн чихэр тавьжээ. Хүүхдүүдэд тэр даруй үүнийг идэж болно гэж хэлсэн байна. Гэхдээ 15 минут хүлээж чадвал хоёр зөөлөн чихэр өгнө гэжээ. Хүүхдүүдийн зөвхөн 30 хувь нь хүлээж чадсан.

  • Хүлээж чадсан хүүхдүүд болон хүлээж чадаагүй хүүхдүүдийн хооронд ямар ялгаа байсан гэж та бодож байна вэ?

  • Танд хэзээ ямар нэг зүйлийг хүлээхэд хэцүү байсан бэ? Энэ нь танд яагаад амаргүй байсан бэ?

Заримдаа Тэнгэрлэг Эцэг биднээс хүссэн хариулт эсвэл адислалаа авахын тулд хүлээхийг хүсдэг байж болно. Заримдаа Тэр хүссэн хариулт эсвэл адислалыг бидний хүссэн үед эсвэл бидний хүссэн аргаар өгөхгүй байж болно.

  • Бид тэвчээртэй хүлээх хэрэгтэй байж болох Их Эзэний адислал эсвэл хариултын ямар жишээ байдаг вэ?

    Суралцагчид Мормоны Ном үнэн гэсэн гишүүний баталгаа хүлээн, өвчтэй хайртай хүнээ эдгээх адислалыг эрэлхийлэх эсвэл сайн мэдээний асуултуудынхаа хариултыг Тэнгэрлэг Эцэгээс гуйх зэргийг дурдаж болно.

    Энэ хичээл хувь хүнийх нь хэрэгцээнд хэрхэн хамаатай болохыг тодорхойлоход суралцагчдад туслахын тулд тэдэнд өөрсдийгөө үнэлэх дараах асуултыг тунгаан бодох боломж гаргаж өгөөрэй.

  • Одоогийн байдлаар та нар Тэнгэрлэг Эцэгээс ямар адислал эсвэл хариулт авахыг хүлээж байна вэ? Ирээдүйд юуг хүлээхийг Тэр та нараас хүсэж болох вэ?

  • Тэнгэрлэг Эцэгээс ямар нэг зүйлийг хүлээх нь танд яагаад амархан эсвэл хэцүү байдаг вэ?

Өнөөдөр суралцах зуураа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христийн тогтоосон цаг хугацаа болон хүслийн дагуу хүлээхийн ач холбогдлын тухай ойлголтоо нэмэгдүүлэхийн тулд Ариун Сүнсний тусламжийг эрэлхийл. Та тэвчээртэй хүлээх чадварыг тань хүчирхэгжүүлэхэд Тэнгэрлэг Эцэгийг залбиралтайгаар урьж болно.

Их Эзэнийг тэвчээртэйгээр хүлээх нь

Их Эзэн бошиглогч Исаиаг улс төрийн үймээн самуунтай, нийгмийн тогтворгүй үед Иудагийн ард түмэн рүү илгээсэн гэдгийг суралцагчидтай хуваалцах нь тустай байж болох юм. Исаиа 25 нь Израилын угсаанд Их Эзэнээс хүлээн авсан болон авах агуу адислалуудын талаар сануулдаг.

Исаиа 25:1–4, 6–9-ийг уншаад, Их Эзэн Израилын төлөө аль хэдийн юу хийснийг болон ирээдүйд юу хийхийг олж мэд.

  • Таны хувьд ямар адислалуудыг онцлох вэ?

  • 9-р шүлэгт цэдэглэснээр Их Эзэн Өөрийнх нь адислалуудыг хүлээн авахын тулд юу хийхийг биднээс хүсдэг вэ?

Хэрэв бид Их Эзэнийг хүлээх юм бол баяртай байж, Түүний авралд баясах болно зэрэг үнэнийг тодорхойлоход суралцагчдад тусал. Та самбарт “Их Эзэнийг хүлээх нь” гэсэн хэллэгийг бичиж болно.

Нэг найз нь энэ хэллэгийг ямар утгатайг тайлбарлахыг тэднээс хүссэн гэж төсөөлөн бодоход суралцагчдыг урь. Суралцагчдад энэ хэллэгийн тайлбарыг гаргахад тусал. Суралцагчдад Их Эзэнийг хүлээх гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгоход нэмэлт тусламж хэрэгтэй бол та дараах мэдэгдлийг хуваалцаж болно.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс (1932–2017) ийн заасан:

Portrait of Robert D. Hales.

Судруудад хүлээх гэдэг үг нь найдах, хүлээх, итгэх гэсэн утгатай байдаг. Их Эзэнд итгэж, найдах нь итгэл, өрөвч зүрх, энэрэл, даруу байдал, хүлцэнгүй байдал, тэвчээр, тушаалуудыг дагах хийгээд эцсээ хүртэл тэвчихийг шаарддаг. (“Эзэнийг хүсэн хүлээ: Таны хүсэл биелэг,” Ерөнхий чуулган, 2011 оны 10-р сар, 83-86)

  • Их Эзэнийг хүлээх гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгоход нь хэн нэгэнд туслахын тулд танд нэмж хэлэх зүйл байна уу?

  • Түүнийг хүлээж сурах нь Их Эзэний хувьд яагаад чухал гэж та бодож байна вэ? Энэ нь бидэнд Түүнтэй адил болоход хэрхэн тусалдаг вэ?

Есүс Христийн Тэнгэрлэг Эцэгийг хүлээж байгаа жишээг харах нь суралцагчдад ашиг тустай байж болно. Та ахлагч Хэйлсийн “Эзэнийг хүсэн хүлээ: Таны хүсэл биелэг” (видео бичлэгийн 0:59–2:57 хүртэлх хэсэг) гэсэн захиаснаас өөр жишээг хуваалцаж болно.

16:12

Их Эзэнийг хүлээдэг хүмүүст амлагдсан агуу адислалууд

Өөрийг нь хүлээж байгаа хүмүүст амласан Их Эзэний бусад адислалыг олж харахад суралцагчдад туслахын тулд та судар судлах дараах үйл ажиллагааг ашиглаж болно. Энэ үйл ажиллагаа нь суралцагчдад уг зарчмын талаарх ойлголтоо нэмэгдүүлэхэд туслах шүлгийг холбох эсвэл солбицсон эшлэлүүдийг бичих дадлага хийхэд тусалдаг.

Дараах шүлгүүдээс нэгийг эсвэл түүнээс дээшийг сонгон судал: Дуулал 27:14; Исаиа 40:31; Сургаал ба Гэрээнүүд 133:45. Өөрийг нь хүлээж байгаа хүмүүст Их Эзэний амласан нэмэлт адислалуудыг эрж хай.

  • Их Эзэнийг хүлээснээр ирэх адислалууд өнөөдөр ямархуу харагдаж болох вэ?

    Суралцагчид Их Эзэнийг хүлээснээр хүртэх боломжтой амар амгалан, баяр баясгалан, хүч чадал зэрэг адислалыг хуваалцаж болно.

    Та Их Эзэнийг хүлээсний дараа ирсэн адислалуудын жишээ болгож, ерөнхийлөгч Угдорфын түүхийг ChurchofJesusChrist.org дээрх “Тэвчээрээр үргэлжлүүл” видео бичлэгийн 1:07–2:41 хүртэлх хэсгээс үзүүлж болно. Тэргүүн зөвлөлийн гишүүн байсан ерөнхийлөгч Угдорф мэргэн ухааны үгийг дагаснаар ирдэг амлагдсан адислалуудыг хүлээнгээ итгэлтэйгээр юу хийснийг олж мэдэхэд суралцагчдыг урь.

    2:42

    Та дараах асуултыг үзүүлснийхээ дараа суралцагчдыг хэрхэн хариулахаа бодох зуур өөрт тохиолдсон товч туршлагаасаа хуваалцаж болно.

  • Та хэзээ хариулт эсвэл адислал хүлээж байсан бэ?

  • Та Их Эзэнийг хүлээхэд тань тусалсан юуг хийсэн бэ?

Бид Их Эзэнийг идэвхтэйгээр хүлээнэ

Судалсан зүйлээ хуваалцах боломжийг суралцагчдад олгох нь тэднийг сурч, өсөж хөгжиж байгаагаа танихад хялбар болгоно. Ийн үйлдэх нэг арга зам бол дараах үйл ажиллагаа юм. Хэрэв ашиг тустай бол уг нөхцөл байдлыг өөрсдөд нь хамаатай болгохын тулд илүү дэлгэрэнгүй мэдээлэл нэмж бодохыг суралцагчдаас хүс.

Адислал эсвэл залбирлынхаа хариуг хүлээх зуураа зовж зүдэрч байгаа хэн нэгэнд зөвлөгөө өгөхийг танаас хүссэн гэж төсөөл. Судлах тэмдэглэл дээрээ:

  • Их Эзэнийг хүлээхийн ач холбогдлыг ойлгоход тань тусалсан өнөөдөр сурсан ямар нэг зүйлээ жагсаан бич. Та Их Эзэний талаарх өөрт тань тусалсан ямар нэг зүйлийг хуваалцаж болно.

  • Исаиа 25-ын аль нэг хэсгийг эсвэл Их Эзэнийг идэвхтэйгээр хүлээж байгаа хэн нэгэнд тус болох өөр судрыг бич.

  • Их Эзэний хариулт болон адислалыг хүлээж байх зуурт нь хэн нэгэнд тусалж болох ямар нэг зүйлийг бич. Үүнд та эсвэл таны таньдаг хэн нэгэн Их Эзэний адислалыг хүлээн авсан талаарх туршлагыг багтааж болно.

Та Их Эзэнийг хүлээхдээ Түүнд итгэж болно гэдгээ хэрхэн мэдсэнээ хуваалцан, хичээлээ дуусгах талаар бодож үз.