“Исаиа 13–14; 22; 24–30; 35: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Исаиа 13–14; 22; 24–30; 35: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Исаиа 13–14; 22; 24–30; 35
Исаиа 13–14; 22; 24–30; 35
Тойм
Исаиа Их Эзэнийг хүлээж байгаа хүмүүсийн хүлээн авах адислалуудын талаар бошиглосон. Тэр бас Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн сэргээлтийн талаар болон Мормоны Номын талаар бошиглосон.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ. Аврагч заахын тулд Өөрийгөө сүнслэгээр бэлтгэсэн. Бид Түүний үлгэр жишээг дагаж чадна. Хэрэв та сүнслэг байдлын хувьд бэлтгэгдсэн бол зааж байхдаа Сүнсний удирдамжийг илүү их сонсож, дагах боломжтой болно. Аврагч Өөрийгөө хэрхэн сүнслэг байдлаар бэлтгэсэн талаар илүү ихийг олж мэдэхийн тулд “Аврагч заахын тулд Өөрийгөө сүнслэгээр бэлтгэсэн” (Аврагчийн арга барилаар заах нь [2022], 16-г үзнэ үү). Дараах үйл ажиллагаа танд сүнслэгээр бэлтгэхэд тусална. Энэ нь Христийнхтэй адил заах зарчмуудыг аль хэдийн хэрэгжүүлж байгаа арга замуудаа үнэлж дүгнэх, мөн сайжруулах зорилго тавихад тань тусална. “Христтэй адил багш болон сайжрах нь—Хувийн үнэлгээ” (Аврагчийн арга барилаар заах нь [2022], 37-г үзнэ үү).
Заахад бэлтгэ
Дараах мэдээлэл танд хичээл бүрийн өмнө урьдчилан бэлтгэх хэрэгтэй зүйлсийн талаар санаа өгнө.
Исаиа 25
Хичээлийн зорилго: Их Эзэнийг хүлээхийн ач холбогдлыг ойлгоход нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Өөрсдөө эсвэл тэдний таньдаг хэн нэгэн Тэнгэрлэг Эцэгээс хариулт эсвэл адислал тэвчээртэй хүлээх ёстой болсон үеийг эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь. Тэдний ийнхүү хүлээх үйл явцыг юу амархан эсвэл хэцүү болгосон талаар хуваалцахаар бэлтгэж болно.
-
Үзүүлэх агуулга: Их Эзэнийг хүлээж буй хувийн туршлагуудаа тунгаан бодоход урих асуултууд
-
Видео бичлэгүүд: “Continue in Patience” (2:41) видео бичлэгийн 0:00–1:08 болон 1:07–2:41 хүртэлх хэсгүүд; “Эзэнийг хүсэн хүлээ: Таны хүсэл биелэг” (16:11) видео бичлэгийн 0:59–2:57 хүртэлх хэсэг
Исаиа 29
Хичээлийн зорилго: Есүс Христийн сайн мэдээний сэргээлт болон Мормоны Номд талархах талархлыг мэдрэхэд нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Гайхалтай, гайхамшигтай гэсэн үгсийг хэрхэн тодорхойлж болох талаар бодоход суралцагчдыг урь. Тэднээс өөрсдийн тодорхойлолтыг ашиглан Мормоны Номон дахь гайхалтай эсвэл гайхамшигтай шүлэг эсвэл түүх олохыг хүснэ үү.
-
Үзүүлэх агуулга: Их урвалтыг дүрсэлсэн үг хэллэг; Исаиа 29:4-ийг ойлгоход суралцагчдад туслах судрын эшлэлүүд; хичээлийн төгсгөл дэх үйл ажиллагааны зааварчилгаа
-
Видео бичлэгүүд: “What Is the Restoration?” (5:13) видео бичлэгийн 0:32-оос 2:09 болон 2:09-өөс 5:13 хүртэлх хэсгүүд; “Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?” (15:01) видео бичлэгийн 5:38-аас 8:44 хүртэлх хэсэг