Семинар
Исаиа 11–12: “Үндэстнүүдийн төлөө туг”


“Исаиа 11–12: ‘Үндэстнүүдийн төлөө Туг’”, Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Исаиа 11–12: ‘Үндэстнүүдийн төлөө туг’”, Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Исаиа 1-12: 116-р хичээл

Исаиа 11–12

“Үндэстнүүдийн төлөө туг

Oil painting of a side view of Joseph with hands outstretched, squinting agianst bright sunlight in the act of speaking.  He is dressed in a blue coat, orange patterened vest, dark pants and white shirt with high collar.  Several people in the audience sit at his left in rapt attention.  Tall trees are seen in the background.

Бурханы хүүхдүүд сүнслэг байдлаар тарж бутарсан бөгөөд Тэрээр тэднийг Өөрийн сайн мэдээний аюулгүй байдалд цуглуулахыг хүсдэг. Исаиа мод ба тугны дүрслэлийг ашиглан Израилыг цуглуулах тухай бошиглосон. Энэ хичээл нь бусадтай сайн мэдээг хуваалцах хүсэл эрмэлзэлтэй болоход суралцагчдад туслах болно.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагч бүрд хичээлийн эхэнд байгаа өөрийгөө үнэлэх хоёр асуултыг өгч, хэрхэн хариулахаа тунгаан бодоход урих талаар бодож үзээрэй.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Та сайн мэдээг хуваалцах талаар юу гэж боддог вэ?

Дараах зүйлсийн аль нэгийг бэлдэж, суралцагчдыг сонсож байх зуураа сайн мэдээг хуваалцах талаар ямар бодолтой байгаагаа тунгаан бодоход урь.

  • Тэд эсвэл тэдний таньдаг хэн нэгэн хэзээ сайн мэдээг хуваалцсан тухай нэг суралцагчаас авсан түүх (Та хичээлийн яг энэ мөчид суралцагчийг туршлагаа хуваалцах хүсэлтэй байгаа эсэхийг асууж болно эсвэл үүнийг урьдчилан төлөвлөж болно.)

  • Өөрийн туршлагуудын нэг

  • Ахлагч Гари Э.Стивэнсоны “Хайрла, хуваалц, урь,” 2022 оны 5-р сарын үгнээс авсан дараах түүхүүдийн нэг

    • Висан ах (86-р хуудас, эсвэл видео бичлэгийн 5:40–7:06 хүртэлх хэсэг)

      13:3
    • Майра (86-р хуудас, эсвэл видео бичлэгийн 8:33–9:42 хүртэлх хэсэг)

      13:3

Сайн мэдээг хуваалцах хэр магадлалтай талаараа тунгаан бодоход суралцагчдыг урь. Тэднээс судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариулахыг хүсэх нь тустай байж болно.

  • Та сайн мэдээг хуваалцах талаар юу гэж боддог вэ?

  • Та нар яагаад ингэж бодож байна вэ?

Хэрэв суралцагчдад ая тухтай байвал тэд зарим бодол, сэтгэгдлээ ангийнхандаа илэрхийлж болно.

Өнөөдөр суралцах зуураа сайн мэдээг хуваалцах хүслээ нэмэгдүүлэхийн тулд Ариун Сүнсээр дамжуулан тусламж эрэлхийл. Бас өөртөө байж болох аливаа асуулт, асуудлуудад тусламж эрэлхийл.

Исаиагийн бошиглол

Дараахтай адил зүйлийг зурж эсвэл үзүүл, гэхдээ тэмдгийг оруулах хэрэггүй. Хэрэв хүсвэл тэмдэглэл дээрээ үүнтэй адил зураг зурахад суралцагчдыг урь.

Исаиа 11 дээр Исаиа модны хэсгүүдийг ашиглан, бэлгэдлээр заасан.

Исаиа 11:1-ийг уншаад зургийг нэрлэж тэмдэглэ. (Ишийг бас хожуул, савааг жижиг мөчир эсвэл нахиа гэж орчуулж болохыг мэдэх нь тустай байж магадгүй.)

  • Иш нь хэн эсвэл юуг бэлгэдэж байгааг олж мэдэхийн тулд та ямар хэрэгсэл, ур чадваруудыг ашиглаж болох вэ?

Зарим боломжит хариултууд нь бүлгийн гарчиг, зүүлт тайлбарууд юм. Бэлгэдлийг олохын тулд тэдгээрийг ашиглахад нь суралцагчдад тусал. Жишээлбэл: зүүлт тайлбар 1в нь дараах Сургаал ба Гэрээнүүдийн шүлгүүд рүү хөтөлдөг.

Сургаал ба Гэрээнүүд 113:1–2-ыг уншаад, уг иш нь юуг бэлгэддэг талаарх сүнслэг хариултуудыг олж мэд.

Самбар дээр иш эсвэл их биеийг Есүс Христ гэж тэмдэглэнэ. Суралцагчид үүнийг судартаа Исаиа 11:1-ийн хажууд бичиж болно.

  • Хэрэв Аврагч модны их бие юм бол модны тайрсан хэсэг юуг бэлгэдэж болох вэ?

Аврагч агуу хаант улс буюу модыг Давидаар (Иессийн хүү) дамжуулан барьсан ч тэд ёс бус байдалд унаж, хаант улсуудад хуваагдан, эцэстээ эзлэгдэх болно (тайрагдаж буй модны адил) гэдэг хариулт байж болох юм. Гэсэн хэдий ч Аврагч Өөрийн гэрээг санаж, Давидын үр удмыг өсөж хөгжихөд нь тусалж, тэднийг дахин цуглуулах амлалт өгсөн.

Тэгэхэд Исаиа Хоёр дахь ирэлт ба мянган жилээр дамжуулан Аврагчийг бошиглосон. Дараах шүлгээс нэг юм уу хоёр шүлгийг уншиж, Аврагчийн болон Түүний нөлөөний тухай дүрслэлийг олж мэд.

  • Исаиа 11:2-5

  • Исаиа 11:6-9. (Тайлбар: Эдгээр шүлэг Мянган жилийн тухай болон Их Эзэний мэдлэг дэлхийд хэрхэн нөлөөлөхийг дүрсэлсэн байдаг. Наж могой болон хорт могойн аль аль нь хортой могойг хэлдэг.)

  • Исаиа 12:1-6

Аврагчид илүү ойртох хүсэлтэй болоход эсвэл бусдыг Түүн рүү цугларахыг хүсэхэд нь сэдэлжүүлсэн Аврагчийн талаар эсвэл Түүний нөлөөний талаар олж мэдсэн үг хэллэгийг хуваалцахад суралцагчдыг урь. Хэрэв шаардлагатай бол Исаиа 11:6–9 нь Аврагчийн дэлхийд авчрах амар амгаланг харуулж байгааг тайлбарлах талаар бодож үзээрэй.

Иосеф Смитийн бошиглол

The Prophet Joseph Smith sitting on his bed in the Smith farm house. Joseph has a patchwork quilt over his knees. He is looking up at the angel Moroni who has appeared before him. Moroni is depicted wearing a white robe. The painting depicts the event wherein the angel Moroni appeared to the Prophet Joseph Smith three times in the Prophet's bedroom during the night of September 21, 1823 to inform him of the existence and location of the gold plates, and to instruct him as to his responsibility concerning the plates.

Залуу Иосеф Смитийн өмнө хүрч ирсэн Моронайн зургийг үзүүлж, дараах зүйлийг тайлбарлана уу:

Моронай Исаиа 11-ийг Иосеф Смитэд хэд хэдэн удаа эш татсан (Иосеф Смит—Түүх 1:40, 45–46, 49-ийг үзнэ үү). Исаиа эцсийн өдрүүдэд зөвхөн Аврагчийн тухай төдийгүй Иосеф Смитийн тухай бошиглосон. Та Иосеф Смит гэж Исаиа 11:1-т гарсан “нахиа”-ны хажууд, мөн “үндэс” гэж Исаиа 11:10-ийн хажууд бичиж болно. (Мөн Сургаал ба Гэрээнүүд 113:3–6-г үзнэ үү.)

Исаиа 11:10–12-ыг уншаад, Их Эзэн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан хийх ажлыг олж мэдээрэй.

Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцах үед анхааралтай сонс. Тус болно гэж үзвэл, дараах зүйлийг тайлбарлаж болно:

  • “Эзэн мутраа хоёр дахь удаагаа дахин сунгаж, ард түмнээсээ үлдсэн үлдэгсдийг буцааж авна” (Исаиа 11:11) гэдэг нь хожмын өдрүүд дэх Израилын цугларалтыг (Сургаал ба Гэрээнүүд 137:6-г үзнэ үү) хэлж байна.

  • Туг гэдэг нь армийн доор нь цуглардаг эсвэл ард нь жагсдаг туг эсвэл далбаа юм.

  • “Үндэстнүүдийн төлөө туг” (Исаиа 11:12) гэдэг нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн сэргээлт, түүний дотор үүний бүх ёслол, гэрээнүүдийг хэлдэг ( Сургаал ба Гэрээнүүд 45:9-ийг үзнэ үү).

Их Эзэний сэргээгдсэн сүм бол хүмүүсийг Есүс Христийн сайн мэдээнд цуглуулах туг юм гэсэн өгүүлбэрийг самбар дээр бич.

Үндэстнүүдийн төлөө туг

семинарын дүрс зураг Энэ зарчмыг илүү сайн ойлгоход нь суралцагчдад туслахын тулд “Үндэстнүүдийн төлөө туг” тараах материалыг тарааж өг. Дараах зааврыг үзүүлээд, тараах материал дээрээ бие даан эсвэл жижиг бүлэг болоод бөглөхөд суралцагчдыг урь.

Асуулт 1: Яагаад бусад хүмүүс Аврагч болон Түүний Сүмд цугларахыг хүсдэг вэ?

Далбаан дээр бусдыг Есүс Христ рүү ирж, Түүний Сүмд нэгдэхэд нь татна гэж бодож байгаа Есүс Христ болон Түүний сэргээгдсэн Сүмийн тухай мэддэг хэдэн зүйлээ бич. Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн (Мормоны Ном, орчин үеийн бошиглогчид, Бурханы санваар, хожмын үеийн ариун сүмүүд гэх мэт) онцгой зүйлсийг багтааж болно. Их Эзэн эдгээр зүйлээр дамжуулан биднийг хэрхэн адисалдаг тухай бич.

Асуулт 2: Яагаад бусадтай хамт Их Эзэнд цугларах хэрэгтэй вэ?

Тугны эргэн тойронд цугларсан дүрсүүдийн хажууд Их Эзэнд бусадтайгаа хамт цугласнаар хүлээн авч болох зарим адислалыг бич. Та арми хамтдаа цуглахын давуу тал болон энэ нь бидэнд хэрхэн хамааралтай байж болох талаар, танай тойрог эсвэл салбарын янз бүрийн хүмүүс бие биеэ хэрхэн хүчирхэгжүүлдэг тухай эсвэл Мосе 7:18 дээр зарим давуу талыг хэрхэн харуулж байгаа талаар бодож үзэж болно.

Асуулт 3: Бид бусдыг хэрхэн Аврагчид ирэхэд урьж болох вэ?

Тугны эргэн тойронд цугларсан дүрсүүдийн доор Есүс Христийн сайн мэдээг бусадтай хуваалцах хэдэн арга замыг бич. Та туршиж үзсэн аргаасаа оруулж болох юм.

Тараах материалыг бөглөсний дараа тараах материал дээр бичсэн зүйлээ болон бичсэн зүйлийнхээ талаар юу мэдэрснээ хуваалцахад суралцагчдыг урь. Хэрэв тэд үүнийг аяндаа хийхгүй бол өнөөдөр сурсан зүйл нь сайн мэдээг хуваалцах илүү их хүсэл эрмэлзэлтэй болоход хэрхэн тусалж болох талаар санаа бодлоо хуваалцахад тэднийг урь.