Семинар
Исаиа 5: “Мууг сайн, сайныг муу гэж нэрлэгчид … хөөрхий еэ”


“Исаиа 5: ‘Мууг сайн, сайныг муу гэж нэрлэгчид … хөөрхий еэ’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Исаиа 5: ‘Мууг сайн, сайныг муу гэж нэрлэгчид …хөөрхий еэ’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Исаиа 1-12: 115-р хичээл

Исаиа 5

“Мууг сайн, сайныг муу гэж нэрлэгчид… хөөрхий еэ”

Cheetah in the African wild.

Их Эзэн бошиглогч Исаиагаар дамжуулан израилыг “мууг сайн, сайныг муу” (Исаиа 5:20) гэх зэрэг нүгэлт сонголтоос нь сэрэмжлүүлжээ. Өнөө үед сайн мэт харагдах олон хөнөөлт санаа, зан үйл бий. Энэ хичээл нь суралцагчдын сайн мууг ялган таних чадварыг нэмэгдүүлнэ.

Суралцагчийн бэлтгэл: Хор хөнөөлгүй эсвэл бүр сайн гэж бодсон ч эцэстээ хор хөнөөлтэй байсан ямар нэгэн зүйлийн жишээг хуваалцах бэлтгэлтэйгээр ангид ирэхэд суралцагчдыг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Сүнслэг байдлын хувьд аюултай санаа бодол, үйлдлүүд

Энэ хичээлийн эхэнд харуулсан шиг нуугдсан ирвэсийн зургийг үзүүлж, хичээлээ эхлүүлээрэй. Дараа нь та дараах асуултыг асуугаад, ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн үгийг үзүүлж болно.

  • Ирвэсийн юу нь олзных нь хувьд аюултай болгож байна вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ирвэсийг аюултай санаа бодол, үйлдэлтэй зүйрлэжээ.

15:59
Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Миний хувьд үчимбар нь тансаг, сэтгэл татам, дур булаам амьтан юм. Африкийн өвсөн дундуур олзныхоо араас гэтэх үед үчимбарын хар толбо бүхий бор шаргалаас цагаан саарал арьсны өнгө нь эдгээр амьтныг бараг үзэгдэхгүй болгодог үзэсгэлэнтэй баг юм.

Үүнтэй адил сүнслэг байдалд аюул учруулагч санаа бодол, үйлдлүүд нь ихэвчлэн сэтгэл татам, хүсүүштэй эсвэл тааламжтай санагддаг. Иймээс орчин цагийн дэлхийд хүн бүр сайн дүр эсгэж буй муу муухай зүйлсийг мэддэг байх хэрэгтэй. (“Үргэлж залбирахаа анхаар,” Ерөнхий чуулган, 2019 оны 10 сар, 31-35)

  • “Сэтгэл татам, хүсүүштэй эсвэл тааламжтай санагддаг”, “сүнслэг байдалд аюул учруулагч санаа бодол, үйлдлүүд[ийн]” ямар жишээнүүд байдаг вэ?

    Суралцагчдын хариултуудыг самбарт бичвэл илүү тустай байна. Суралцагчид “Энэ бол миний бие. Би түүгээр хүссэн зүйлээ хийж болно”, эсвэл “Баригдахгүй л бол зүгээр шүү дээ” гэх зэрэг зүйлсийг хэлж болно. Та дараа нь самбар дээр бичсэн эдгээр санааг дахин дурдаж болно.

  • Сайн дүр эсгэж буй муу явдлыг ялгаж таних нь танд яагаад чухал вэ?

Дараах тайлбар ба урилга нь энэ хичээлээр судлах зүйл нь тэдний амьдралд хэрхэн чухал болохыг харж эхлэхэд суралцагчдад тусална.

Эдгээр хууран мэхлэх санаа, үйлдлийг таньж мэдэхэд хэцүү байж болно, ялангуяа тэд бидэнд нөлөөлж эхлэх үед улам хэцүү болдог. Бидний хүн нэг бүр Есүс Христийн сургаалуудтай бүрэн нийцээгүй арга замаар бодож, үйлддэг ( Ром 3:23-ыг үзнэ үү). Биднийг Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тусламжийг эрэлхийлэх үед Тэд үүнийг өөрсдөө таньж мэдэхэд бидэнд туслах болно. Өнөөдөр суралцах зуураа Ариун Сүнс үнэнийг худлаас ялган танихад тань хэрхэн тусалж болох талаар анхааралтай судал.

Далд нуугдсан хууран мэхлэлт

Исаиа 5-ын ерөнхий захиастай суралцагчдыг танилцуулахын тулд дараах догол мөрийг нэгтгэн дүгнэ.

Исаиа 5-р хэсэгт Их Эзэн израилчуудад Өөрийн хайр болон тэдний нүгэлт сонголтуудын үр дагаврын талаар усан үзмийн талбайн зүйрлэлээр дамжуулан заасан. Хэдийгээр Их Эзэн тэдэнд ургахад нь туслахыг хичээсэн ч гэсэн Израилчуудын нүгэлт сонголтууд тэднийг “зэрлэг усан үзэм” ( Исаиа 5:2-ыг үзнэ үү) болгож, энэ нь тэдний ялзрал, гашуун зан чанарын бэлгэдэл болсон юм. Тэд Их Эзэнийг болон Түүний сургаалуудыг “үл тоомсорлохыг” ( Исаиа 5:24-ийг үзнэ үү) сонгосон учраас Их Эзэний тусламжгүйгээр үлдэх байсан.

Та Исаиа 5:8–23-ыг хараад, Их Эзэн “хөөрхий еэ” (зургаан удаа) гэдэг үгийг хэдэн удаа хэрэглэснийг тоолоход суралцагчдыг урьж болно. “Хөөрхий еэ” гэдэг нь үлэмж уй гашуу, зовлон шаналлыг илэрхийлж буй гэдгийг тайлбарлана уу. Их Эзэн израилчуудын нүгэлт сонголтууд нь тэднийг Түүнээс холдуулж, уй гашуу, зовлон руу хөтөлж байгааг заахаар хичээж байсан.

Энэ хичээлээр олон үнэн дээр төвлөрч болох ч хичээлийн үлдсэн хэсэгт Исаиа 5:20 буюу төгс эзэмших сургаалын судрын хэсэг дээр төвлөрөх болно.

төгс эзэмших сургаалын дүрс зураг Исаиа 5:20 бол төгс эзэмших сургаалын судрын хэсэг юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амархан олохын тулд онцгойлон тэмдэглэхэд суралцагчдыг урих талаар бодож үзээрэй.

Исаиа 5:20-ийг уншаад, юу нь хөөрхийлөл, гуниг, зовлон зүдгүүр авчирдгийг олж мэдээрэй.

  • Та нар юу олж мэдсэн бэ?

Хэрэв бид мууг сайн, сайныг муу гэж нэрлэвэл эцэстээ уй гашуу, зовлон шаналлыг амсах болно зэрэг үнэнийг тодорхойлоход суралцагчдад тусал. Та энэ шүлэг дээр муу ба сайн, харанхуй ба гэрэл, ба гашуун ба амттай гэсэн гурван хослолыг тэмдэглэхэд суралцагчдыг урьж болно. Исаиа сургаалуудыг нь илүү тодорхой болгоход туслах олон жишээг олонтоо өгсөн гэдгийг тайлбарлаарай.

  • Мууг сайн, сайныг муу гэж нэрлэх нь эцэстээ уй гашуу, зовлон руу хэрхэн хөтөлдөг вэ?

Эдгээр хууран мэхлэлтийг таньж мэдэхэд хэцүү гэдгийг хүлээн зөвшөөрөх нь суралцагчдад ойлгогдсоныг нь мэдрүүлж, саад бэрхшээлийг таньж мэдэн, Бурхан тэдэнд хэрэгтэй байгааг харахад тусалдаг.

Самбар дээр буй “сүнслэг байдлын хувьд аюултай санаа бодол ба үйлдлүүд”-ийн жагсаалтыг ярилцаж, дараах асуултыг тавь.

  • Сүнслэг байдлын хувьд аюултай эдгээр үйлдлийг таньж мэдэхэд юу саад болж болох вэ?

Сэтгэл татам, хүсүүштэй эсвэл тааламжтай гэж үзэж болох сүнслэг байдлын хувьд аюултай санаа, үйлдэл байгаа эсэхийг эргэцүүлэн бод.

Есүс Христ бол үнэн юм

Бэрхшээлийг олж тодорхойлсны дараа Есүс Христийг шийдэл гэж үзэхэд суралцагчдад тусал.

Иохан 14:6-г уншаад Есүс Өөрийгөө хэн болох талаар юу гэж хэлснийг олж мэдээрэй.

  • Есүс Өөрийгөө үнэн гэж хэлэхдээ ямар утгыг илэрхийлсэн гэж та нар бодож байна вэ?

  • Дээр дурдсан худал хуурмаг санаа, үйлдлүүдийг таньж мэдэхэд бидэнд туслахын тулд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр юу өгсөн бэ?

Хэдийгээр энэ нь бүх талыг хамарсан жагсаалт биш ч гэсэн суралцагчид дараахтай адил зүйлсийг хуваалцаж болно.

Хэрэв суралцагчдад тань хэрэгцээтэй гэж үзвэл өгөгдсөн судрын заримыг уншиж, хэлэлцэн ярилцаж болно.

Дараагийн үйл ажиллагаа нь суралцагчдад Аврагчийн үнэнийг таньж мэдэхэд туслах Түүний сургаалуудыг судлах боломж олгоно. Суралцагчдын анхаарлыг самбар дээрх сүнслэг байдлын хувьд аюултай санаа, үйлдлүүдийн жагсаалт руу төвлөрүүл. Дараах зааврыг үзүүл.

Бид үнэнийг худлаас ялган танихын тулд Есүс Христ болон Түүний бошиглогчдын сургаалд хандаж болно. “Есүс Христийн болон Түүний бошиглогчдын сургаалуудыг олж болох” нэг эх сурвалж бол Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч юм (“Сүнслэгээр өдөөгдсөн сонголтуудыг хий,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч [2022]).

Сайн юм шиг харагддаг муу эсвэл муу гэж нэрлэдэг сайн нэг санаа эсвэл үйлдлийг сонгоно уу. Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө хөтчийг судлахдаа чөтгөрийн худал хуурмаг захиасуудын оронд Есүс Христийг дагахыг сонгоход тань туслах Есүс Христ болон Түүний бошиглогчдын сургаалыг хайж ол. Аврагчийн сургаалууд хэрхэн хуурамч санаануудыг залруулдаг тухай бич.

Олж мэдсэн зүйлээ хуваалцахад суралцагчдыг урь. Үүний тулд суралцагч самбар дээрх санаа эсвэл үйлдлээс сонгож болно. Сурсан зүйл нь уг санаа эсвэл үйлдлийг сүнслэг байдлын хувьд хэрхэн сүйтгэгч болохыг харуулж байгааг тайлбарлахыг ангийнхнаас хүснэ үү. Жишээлбэл: хэрэв суралцагч “Чи баригдаагүй л бол зүгээр шүү дээ” гэдгийг сонгосон бол, суралцагчид Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө хөтөч дэх “Үнэн таныг чөлөөлнө” хэсгээс буюуҮнэнч шударга амьдарна гэдэг нь үнэнийг бүх зүрх сэтгэлээрээ хайрлана гэсэн үг” эсвэл “Үнэнийг хайрла” гэсэн догол мөрүүдээс сурсан зүйлсээ хуваалцаж болно.

Суралцах үйл явцаа эргэн харах нь

Суралцагчдад дараахтай адил асуултыг тавьж, сурч мэдсэн зүйлээ эргэцүүлэн бодох боломж олгоно уу.

Судлах тэмдэглэлдээ дараах асуултад өгсөн хариултаа бич.

  • Та үнэнийг таньж мэдэн, Есүс Христийг илүү сайн дагахад туслах юуг өнөөдөр сурч мэдсэн бэ?

Та бичсэн зүйлээ хуваалцах замаар өөрсдийн мэдрэмж, гэрчлэлийг хуваалцахад суралцагчдыг урьж болно. Есүс Христ болон Түүний нэрийг үнэн хэмээн гэрчлэх талаар бодож үзнэ үү.

Цээжлэх

Та энэ хичээлийн турш төгс эзэмших сургаалын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд нь суралцагчдад тусалж, дараа дараагийн хичээлүүд дээр давтаж болно. Исаиа 5:20-ийн судрын гол үг хэллэг бол “Мууг сайн, сайныг муу гэж нэрлэгчид … хөөрхий еэ” юм. “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” хэсгийн хавсралт материалуудад цээжлэх үйл ажиллагаанд зориулсан санаанууд бий.