Семинар
Исаиа 1: “Хилэнц нүгэл чинь час улаан мэт байвч цасан адил цагаан болно”


“Исаиа 1: ‘Хилэнц нүгэл чинь час улаан мэт байвч цасан адил цагаан болно’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Исаиа 1: ‘Хилэнц нүгэл чинь час улаан мэт байвч цасан адил цагаан болно’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Исаиа 1–12: 114-р хичээл

Исаиа 1

“Хилэнц нүгэл чинь час улаан мэт байвч цасан адил цагаан болно”

Хэдийгээр бид бүгд нүгэл үйлддэг бас уучлал хэрэгтэй ч гэсэн зарим үед уучлагдаж чадахгүй гэдэгт итгэчихдэг. Бидний Аврагчийн захиас тодорхой: “Хилэнц нүгэл чинь час улаан мэт байвч цасан адил цагаан болно” (Исаиа 1:18). Энэ хичээл Аврагч тэдний гэм нүглийг ариусгана гэдэг итгэлтэй болоход суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Төгс эзэмших сургаалын судрын хэсэг болох Исаиа 1:18-ыг уншаад, Исаиагийн ашигласан дүрслэлийг олж мэдэхэд суралцагчдыг урь. Суралцагчдыг энэ судрын хэсэг өөрсдөд нь ямар утга учиртай болохыг тунгаан бодож, хуваалцахад бэлдэхэд урамшуулан дэмж. Суралцагчид мөн судрын гол үг хэллэгийг цээжлэх дадлага хийж болно: “Хилэнц нүгэл чинь час улаан мэт байвч цасан адил цагаан болно” (Исаиа 1:18).

Боломжит суралцах үйл ажиллагаа

Нүглийн толбо

Эхлээд дараах зургийг эсвэл толбо болсон хувцасны тухай нэг өгүүллийг үзүүлснээр хичээлийг эхлээрэй.

Stain spot on the clothes, white t-shirt

Хувцас тань арилахгүй толботой байсан үеэ эргэн санаарай.

  • Бидний гэм нүгэл юугаараа толботой адилхан байж болох вэ?

  • Хүмүүс нүглээ ариусгаж чадахгүй гэж боддог ямар ямар шалтгаан байдаг вэ?

Та суралцагчдад дараах тусламжийг үзүүлж болно, тэгвэл суралцагчид төрсөн мэдрэмжээ эргэцүүлэх боломжтой болно.

Дараах өгүүлбэрийн аль нь танд хамгийн их хамаатай байгаа талаар бодоорой. Яагаад тэгж бодсоноо өөрөөсөө асууж болох юм.

  • Аврагч намайг бүх нүглээс минь ариусгаж чадна гэдэгт би итгэлтэй байна.

  • Аврагч намайг зарим нүглээс минь ариусгаж чадна гэдэгт би итгэдэг.

  • Аврагч минийх биш, харин бусдын нүглийг ариусгаж чадна гэдэгт би итгэдэг.

  • Аврагч нүглийг ариусгаж чадна гэдэгт би итгэдэггүй.

Ариун Сүнсний гол үүргийн нэг бол Есүс Христийн талаар гэрчлэх юм ( 3 Нифай 28:11). Исаиа 1-ийг судлахдаа Тэнгэрлэг Эцэг таныг Есүс Христийн тухай болон нүглийг ариусгах Түүний хүчний талаар Ариун Сүнсээр дамжуулан юу сураасай гэж хүсдэгийг анхаар.

Нүгэлт ард түмэн

Исаиа 1:2–4-ийг уншаад, Израилчуудын сүнслэг байдал ямар байгааг олж мэдээрэй.

Олж мэдсэн зүйлээ тайлагнахад суралцагчдыг урь.

Дараах зүйл суралцагчдад Исаиаг судлах чухал ур чадварт суралцахад тусална.

Исаиагийн сургаалуудыг судлахдаа тэрээр Их Эзэний үгсийг параллелизм хэмээн нэрлэгддэг шүлэг хэлбэрээр бичсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Параллелизм гэдэг нь бичээч нэгэн санааг илэрхийлээд дараа нь өөр үгс ашиглан уг санаагаа давтах юм уу эсрэгцүүлдэг үзэгдэл юм. Жишээ нь: 2-р шүлгээс холбоотой үг хэллэгийг ол.

Та суралцагчдад “Тэнгэр ээ, сонсогтун. Газар аа, чих тавигтун” (Исаиа 1:2) гэсэн нийлэмж үгсийг олж тогтооход тусалж болно. Энэ бол параллелизмын жишээ юм.

Исаиа бас сургаалаа тайлбарлахдаа дүрслэл ашигласан. Жишээ нь: 3-р шүлгийг уншиж, Исаиа Израилчуудад сургаалаа заахдаа ямар ялгаатай дүрсүүдийг ашигласан болохыг олж мэд.

Та суралцагчдаас үхэр, илжигний дүрс ашиглан Исаиа Израилчуудад юу заасныг асууж болно. Хэрэв шаардлагатай бол үхэр ба илжигнээс ялгаатай нь Израилчууд Эзнийгээ таниагүй гэдгийг тайлбарлаж өгөөрэй.

Дараах догол мөрийг танилцуулан 5–15-р шүлэг-ийг товч дүгнээрэй.

Их Эзэн Израилчуудад нүгэл нь тэдэнд сөрөг нөлөө үзүүлж байгааг анхааруулсан ( Исаиа 1:5–9-ийг үзнэ үү). Тэр мөн тэдэнд өргөлөө чин сэтгэлээсээ өргөөгүй учраас шүтэн бишрэх шашны үйл нь Их Эзэнд таалагдаагүй гэдгийг тайлбарласан (Исаиа 1:10–15-ыг үзнэ үү).

Час улаанаас цагаан хүртэл

Исаиа 1:16-17-г уншаад, Их Эзэний хүмүүст өгсөн урилгыг олж мэдээрэй.

  • Их Эзэн тэднийг юуг хийхэд урьсан бэ?

Исаиа 1:18-ыг уншаад, биднийг наманчлах үед Их Эзэний өгсөн амлалтыг олж мэдээрэй. Исаиа энэ амлалтыг дүрслэхийн тулд параллелизм болон дүрслэлийн аль алиныг ашигласныг анхаарна уу.

төгс эзэмших сургаалын дүрс зураг Исаиа 1:18 бол төгс эзэмших сургаалын судрын хэсэг юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амархан олохын тулд онцгойлон тэмдэглэхэд суралцагчдыг урих талаар бодож үзээрэй.

18-р шүлэгт ашигласан дүрслэлийг илүү сайн ойлгоход суралцагчдад туслахын тулд дараах зургийг харуулах талаар бодож үзээрэй.

  • Час улаан, хүрэн улаан дүрс нь нүглийн талаар бидэнд юу зааж чадах вэ?

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч асан Шарон Юбанк эгч ийн заасан:

11:29
Official Portrait of Sister Sharon Eubank.  Photographed in 2017.

Хуучин Гэрээнд гардаг час улаан будаг өнгөлөг төдийгүй тогтоц сайтай байсан. Энэ нь үүний тод өнгө ноосонд нэвтэрч, хэчнээн олон удаан угаасан ч өнгө нь гандахгүй гэсэн үг юм. Час улаан толботой цагаан ноос хэзээ ч дахин цагаан болж чадахгүй гэх энэ шалтгааныг Сатан зэмсгээ болгон ашигладаг. Гэхдээ Есүс Христ “Зам минь та нарын замаас өндөр [билээ]” хэмээн тунхагласан бөгөөд энэ нь биднийг гэм нүглээ наманчлахад Түүний ач ивээлийн гайхамшгийн ачаар Түүний час улаан цус биднийг эргээд цэвэр ариун болгодогт оршдог. Энэ нь логикийн алдаатай ч гэсэн үнэн билээ. (“Христ бол харанхуйг гийгүүлэгч гэрэл,” Ерөнхий чуулган, 2019 оны 4-р сар, 87-91)

  • Цас болон ноосны дүрсүүд нь биднийг наманчлах үед Аврагчийн амлалтын талаар бидэнд юу зааж байгаа вэ?

  • Та 16–18-р шүлэг-ийг хэрхэн үнэний мэдэгдэл болгон нэгтгэн дүгнэх вэ?

Суралцагчид өөр үгээр хэлж болох ч Хэрэв бид чин сэтгэлээсээ наманчлах юм бол Есүс Христ биднийг нүглээс маань ангижруулах болно гэсэн үнэнийг олж тогтооход тэдэнд тусал.

Бидэнд наманчлах боломж олгохын тулд Аврагч юуг туулсан бэ?

Дараах судрууд нь нүглээсээ ариусгагдахын тулд Аврагчийн туулсан зүйлсийг эргэцүүлэн бодоход суралцагчдад тусалж чадна. Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваах талаар бодож үзээрэй. Хос бүр дараах судруудыг уншиж, сурсан зүйлээ хоорондоо ярилцаж болно. Дагалдах асуултуудыг үүнд ашиглаж болно. Суралцагчид хүсвэл хариултаа ангийнхантайгаа хуваалцаж болно.

Алма 7:13–14 болон Сургаал ба Гэрээнүүд 19:16–19-ийг уншаад, наманчилж, нүглээсээ ангижрах боломжийг танд олгохын тулд Аврагч юуг туулсан талаар олж мэдээрэй.

  • Та нар юу олж мэдсэн бэ?

  • Та эдгээр шүлгээс хэн нэгэнд наманчлахыг сонгоход нь туслах Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу мэдэж авсан бэ?

    Аврагч тэднийг ариусгаж чадна гэдгийг мэдрэхэд нь суралцагчдад туслахын тулд “There Is No Limit to God’s Love” (видео бичлэгийн 0:00–4:54 хүртэлх хэсэг) зэрэг видеог үзүүлээрэй. Энэ видеог ChurchofJesusChrist.org-оос үзэх боломжтой. Суралцагчид уг видео бичлэг дээрх охин Исаиа 1:18-д заасан үнэний тухай нотолгоо болон нүглийнхээ улмаас юу мэдэрснийг эргэцүүлэн бодож болно. Дараа нь та зарим суралцагчийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урьж болно.

    5:37

    Ариун Сүнсийг урих нэг арга зам бол суралцагчдад мэдрэмж, гэрчлэл, туршлагаасаа хуваалцах боломж олгох юм. Дараах асуулт бол суралцагчид үүнийг хийх нэг арга юм. Суралцагчдыг уг асуултад эхлээд тэмдэглэлдээ хариулаад, дараа нь бичсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцахыг хүсэх талаар бодож үзээрэй. Суралцагчдыг санаагаа хуваалцаж байх үед тэдэнд нэр эсвэл хэт хувийн мэдээллийг хуваалцахгүй байхыг сануулаарай.

  • Та Есүс Христийн талаар болон нүглээс таныг ариусгах Түүний чадварын талаар юу мэдэрч байсан бэ?

Аврагчийн болон биднийг наманчлах үед гэм нүглийг маань ариусгах Түүний хүчний талаарх мэдрэмжээ ашиглан хичээлийг өндөрлөх талаар бодож үзээрэй.

Цээжлэх

Та энэ хичээлийн турш төгс эзэмших сургаалын судрын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд нь суралцагчдад тусалж, дараа дараагийн хичээлүүд дээр давтаж болно. Исаиа 1:18-ын судрын гол үг хэллэг нь “Хилэнц нүгэл чинь час улаан мэт байвч цасан адил цагаан болно” юм. “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” хэсгийн хавсралт материалуудад цээжлэх үйл ажиллагаанд зориулсан санаанууд бий.