2025
Сүнслэг нөлөө бүхий дуу хөгжим сонсох 7 арга зам
2025 оны 3-р сар


“Сүнслэг нөлөө бүхий дуу хөгжим сонсох 7 арга зам,” Лиахона, 2025 оны 3-р сар.

Ирээд, Намайг дага

Сургаал ба Гэрээ 25

Сүнслэг нөлөө бүхий дуу хөгжим сонсох 7 арга зам

“…Ариун нандин дууллуудын түүврийг … хий … Учир нь зүрх сэтгэлийн дуунд сүнс минь баярладаг авай” (Сургаал ба Гэрээнүүд 25:11–12).

Утасны дэлгэцэн дээрх дууллыг харж буй эмэгтэй

Гэрэл зургийг Дэвид Грийн

Цаг хугацааны туршид дуу хөгжим нь Есүс Христийн шавь нарын шүтлэг бишрэлийн чухал хэсэг байсаар ирсэн.

Хуучин Гэрээний дууллуудын ихэнх нь Их Эзэнийг магтан дуулсан байдаг. Гетсемани руу явахаасаа өмнө Есүс төлөөлөгчдийнхөө хамт дуулал дуулсан тухай Шинэ Гэрээнд цэдэглэгдсэн байдаг (Maтай 26:30-ийг үзнэ үү). Өнөө үеийн ариун ёслолын цуглааны үеэр дуулдаг дууллууд бидний шүтлэг бишрэлийг нэмэгдүүлдэг.

Дууллын шинэ номыг бүтээж байгаа нь сэтгэл догдлом бөгөөд уг үйл явц урагшлахын хэрээр бид илүү олон шинэ дууллыг тэсэн ядан хүлээдэг. Гэхдээ дууллууд нь бидэнд сүнслэгээр нөлөөлж чадах цорын ганц дуу хөгжмийн төрөл биш юм. Сүмийн Gospel Library болон Sacred Music аппликэйшнд уламжлалт найрал дуунаас эхлээд хурдан хэмнэлтэй, орчин үеийн хөгжим хүртэл (Strive to Be цомгийг сонсохын тулд өсвөр насны хүүхэд байх албагүй!) олон төрлийн хөгжим байдаг. Эдгээр аппликэйшнаас та эерэг, сүнслэг нөлөө бүхий мөн өөрөө дуулж, хөгжимдөн тоглож болох нооттой бичлэгүүдийг олж сонсох боломжтой.

Дуу хөгжмийн талаар мэдлэггүй байсан ч сүнслэг нөлөө бүхий дуу хөгжмийг гэртээ шүтэн бишрэхдээ ашиглахад тань туслах хэд хэдэн санааг доор өгөв. Үүнд:

  • Дуулал болон сүнслэг нөлөө бүхий бусад дууг долоо хоногийн турш сонс. Эдгээрийг Gospel Library болон Sacred Music аппликэйшн эсвэл Сүмийн вэбсайт дээрх Music Library дээрээс олж болно.

  • Дууллуудын түүхийг судалж, тэдэнд юу сүнслэгээр нөлөөлснийг олж мэд.

  • Сүмийн вэбсайт мөн Sacred Music аппликэйшн дээрх дууллуудыг даган дуулж, тоглож болох сонголтыг ашиглан өөр хэсгүүдээс нь сур.

  • Табэрнэклын найрал дуу эсвэл Strive to Be-г өөрийн сонсох дуртай (YouTube, Spotify, Apple Music, Pandora гэх мэт) платформ дээр сонсоорой.

  • Сүмийн вэбсайт болон Gospel Library аппликэйшн дээрх ноот эсвэл аяыг ашиглан дуулал, сүнслэг нөлөө бүхий бусад дууг төгөлдөр хуур юм уу гитар дээр тоглож сураарай.

  • Сэтгэл санааг өргөх дуу, дууллуудын үгийг судалж, тунгаан бод.

  • Ариун сүмийн талбайн Табэрнэклын найрал дуучдын тоглолтыг сонсож байхдаа үгийг нь дагаж дуул. Уг найрал дууны хамтлагийн тоглолтыг тэдний YouTube сувгаас үзэх боломжтой.