“Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс,” Лиахона, 2025 оны 3-р сар.
Сүм энд бий
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын анхны хөрвөгчид эх орондоо эргэн ирж итгэлээ бусадтай хуваалцаж эхлэхийн өмнө өөр улсад баптисм хүртсэн байна. 1986 онд номлогчид БНАКУ-д ирэх үед хэсэг бүлэг хөрвөгч долоо хоног бүр цугладаг болсон байв. 1996 онд анхны гадас байгуулагдсан бөгөөд 2019 онд тус улсын анхны ариун сүмийг онцгойлон адисалжээ. Өнөөдөр Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс дахь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд:
-
115 000 гишүүн (ойролцоогоор)
-
27 гадас; 289 тойрог, салбар; 5 номлол
-
1 ариун сүм (Киншаса) бий бөгөөд 3 ариун сүм баригдахаар зарлагдсан (Лубумбаши, Кананга, Мүжи-Маи)
Авралын төлөвлөгөөнд талархах нь
Лубумбашигаас ирсэн Жон Лвамбаг номлолд үйлчилж байх үед ах нь нас баржээ. “Ах минь манай гэр бүлээс нас барсан анхны хүн байсан учраас үүнийг хүлээн зөвшөөрөхөд надад бага зэрэг хэцүү байсан. Номлолын ерөнхийлөгчийнхөө болон судруудын тусламжтайгаар би энэ явдлыг хүлээн зөвшөөрч чадсан төдийгүй тэр өдрөөс хойш энэ туршлага маань намайг Аврагчид улам ойртуулсан. Тэр амилсан болохоор манай гэр бүлийн нас барсан бүх гишүүн амилах болно гэдгийг би мэднэ” гэж тэр хэлэв.