2025
Гэрээнүүдээ сахих нь
2025 оны 3-р сар


“Гэрээнүүдээ сахих нь,” Лиахона, 2025 оны 3-р сар.

Сүмийн сэтгүүлүүдийг ашиглах

Гэрээнүүдээ сахих нь

Чулуун суурин дээр инээмсэглэн сууж буй эмэгтэй

Энэ сарын Сүмийн сэтгүүлийн нийтлэлүүд “гэрээнүүдээ сахихыг” эрэлхийлэхэд тань туслах болно (Сургаал ба Гэрээнүүд 25:13).

Энэ дугаараас суралцах

Тэнгэрийн дуу хоолойг сонс!

2-р хуудсан дээр Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн дэлхийн дуу чимээ биднийг Сүнсний дуу хоолойноос холдуулж болно гэдгийг сануулсан. Бурхантай харилцахад саад болдог анхаарал сарниулах зүйлс амьдралд тань байна уу? Та энэ сард ариун сүмд шүтэн бишрэх эсвэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээс мацаг барихад илүү их цаг зарцуулах зэргээр анхаарал сарниулах зүйлсийг багасгах зорилго тавьж болох юм.

Бурханы адислалаас хүртэхэд нь хүмүүст туслах

18-р хуудсан дээрх өгүүлэлд Сүмийн гишүүд гэрлэсэн эсэхээсээ үл хамааран хэрхэн баяр баясгаланг олж Их Эзэний ариун сүмд харьяалагдах тухай тайлбарлана. Байгуулсан гэрээгээ сахидаг бүх хүүхдэдээ Тэнгэрлэг Эцэгийн санал болгосон адислалуудыг ойлгож, хүлээн авахад нь гэгээнтнүүдэд туслахын тулд та юу хийж болох вэ?

Илчлэлт хүлээн авах ба танин мэдэх

44-р хуудсан дээрх нийтлэлээс Далын ахлагч Кристоф Ж.Жирау-Карриэгийн хуваалцсан, илчлэлт хүлээн авч танин мэдэх таван санааг уншаарай. Танд амьдралын ямар хэсэгт тэнгэрлэг чиглүүлэг хэрэгтэй байна вэ? Энэ сард Бурханаас сүнслэг удирдамж эрэлхийлэхдээ ахлагч Жирау-Карриэгийн заасан зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлэх талаар бод.