2025
Ариун ёслолын сэргээлт
2025 оны 3-р сар


“Ариун ёслолын сэргээлт,” Лиахона, 2025 оны 3-р сар.

Ирээд, Намайг дага

Сургаал ба Гэрээнүүд 20; 27

Ариун ёслолын сэргээлт

Сэргээгдсэн Сүмийг зохион байгуулсан үеийн ариун ёслол

1830 онд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм зохион байгуулагдахад Их Эзэн ариун ёслолын ариун нандин ёсыг сэргээсэн юм. Тэр өөрийн хүмүүст “Их Эзэн Есүсийг дурсан санаж, талх болон дарсыг хүртэхийн тулд ойр ойрхон хамтдаа цуглах[ыг]” (Сургаал ба Гэрээнүүд 20:75) зарлиглажээ.

Энэ он цагийн дараалал нь өөр өөр эрин үеүдэд ариун ёслолыг хэрхэн танилцуулж байсныг харуулдаг. Хүмүүс болон газар нутаг өөрчлөгддөг ч цаг үе бүрд ариун ёслол нь Есүс Христийн шавь нарт Түүнийг үргэлж дурсан санаж, Түүний Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгахад тусалдаг.

Шинэ Гэрээ

Мормоны Ном

Сургаал ба Гэрээнүүд

Өнөө үе

Есүс Христийг дахин ирэхэд

Хэн

Есүс Христ ба Түүний шавь нар Иерусалимд

Есүс Христ ба нифайчууд

Иосеф Смит ба Есүс Христийн сэргээгдсэн Сүмийн анхны гишүүд

Дэлхий даяарх хожмын үеийн гэгээнтнүүд

Есүс Христ мөн “дэлхийнхнээс Эцэгийн [нь] [Түүнд] өгсөн тэд [бүгд]” (Сургаал ба Гэрээнүүд 27:14)

Юу

Есүсийн бие болоод цусыг төлөөлөн дурсах талх ба дарс (Maтай 26:26–28; Марк 14:22–24; Лук 22:17–20-ийг үзнэ үү)

Есүсийн бие болон цусыг төлөөлөн дурсах талх ба дарс (3 Нифай 18-ыг үзнэ үү)

Талх ба дарсыг Сургаал ба Гэрээнүүд 20:77, 79-д гардаг тодорхой залбирлуудаар адисалдаг.

Талх ба усыг ихэвчлэн Сургаал ба Гэрээнүүд 20:77, 79-д гардаг тодорхой залбирлуудаар адисалдаг.

Есүс Христ “[бидэнтэй] хамт дэлхий дээр усан үзмийн ороонгын жимснээс уух” (Сургаал ба Гэрээнүүд 27:5) Өөрийнх нь тэргүүлсэн цугларалт.

Хэзээ

МЭ 33 оны орчимд Есүс Христийг цовдлохын өмнөх шөнө эхэлсэн.

МЭ 33 оны орчимд Есүс Христийг амилсны дараа эхэлсэн.

1830 оны 4-р сарын 6-нд Сүм зохион байгуулагдах үед эхэлсэн.

Долоо хоног бүр ариун ёслолын цуглаан дээр

Есүс Христ дэлхий дээр дахин ирэх үед

Хаана

Иерусалим дахь нэгэн байшингийн “дээд давхрын том өрөөнд” (Марк 14:15)

“Өгөөмөр нутагт” (3 Нифай 11:1)

АНУ-ын Нью-Йорк мужийн Фейетте дэх Витмерийн гэрт

Дэлхий даяарх цуглааны байруудад

“Дэлхий дээр” (Сургаал ба Гэрээнүүд 27:5)

Яагаад

Хүмүүст Есүс Христийг дурсан санах, “Аврагчийн нэрийг өөрсөд дээрээ авч, Түүнийг үргэлж дурсан санаж, мөн зарлигуудыг нь сахих гэрээгээ шинэчил[эх]” боломжийг олгохын тулд.

Тунгаан бод

Ариун ёслолын зорилгыг мэдэх нь хэрхэн таны Есүс Христтэй харилцах харилцааг хүчирхэгжүүлдэг вэ?

Эх сурвалж

  1. Бурхан израилчуудыг Египетээс чөлөөлснийг дурсан санах бэлгэдэл болсон талхтай зоог барьдаг жил тутмын Дээгүүр өнгөрөх баярын үеэр Есүс Христ Иерусалимд шавь нарынхаа дунд ариун ёслолыг танилцуулсан (Марк 14:12; мөн Гэтлэл 12:17-г үзнэ үү). Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, ерөнхийлөгч Жэффри Р.Холланд “Бид [долоо хоног тутмын ариун ёслолын үйлчлэлийг] Дээгүүр өнгөрөх баяр, өөрсдийн аюулгүй байдал, чөлөөлөлт, гэтэлгэлийн дурсамж гэж үздэг үү? … Энэ нь хүчтэй, хүндэтгэлтэй, тунгаан бодох агшин байх ёстой” гэж хэлсэн (“This Do in Remembrance of Me,” Ensign, 1995 оны 11-р сар, 68).

  2. Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 29.2.1, Gospel Library.