“Ариун сүмд бэлтгэх: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Ариун сүмд бэлтгэх: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Ариун сүмд бэлтгэх
Ариун сүмд бэлтгэх
Тойм
Ариун сүм бол биднийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт ойртоход туслахын тулд дэлхийгээс тусгаарлаж, онцгойлон адисалсан ариун газар юм. Бидний ариун сүм дэх шүтлэг бишрэлийн төвийг ариун сүм бүр дээр бичсэн байдаг “Их Эзэний өргөө” гэдгээс олж болно. Бид ариун сүмд ороход бэлэн болж, зохистойгоор орохдоо Тэнгэрлэг Эцэгтэй гэрээ байгуулдаг. Бид мөн гэр бүлийн түүхийн ажилд оролцсоноор “аврагчдын” хувиар (Обадиа 1:21-ийг үзнэ үү) Аврагчтай нэгдэх боломжтой болдог.
Хичээл хуваарилах зөвлөмж: Эдгээр хичээлийг хичээлийн жилийн аль ч үед эсвэл Ирээд, Намайг дага хичээлийн хугацааны аль ч долоо хоногт зааж болно. Тодорхой хичээлүүдэд зориулсан цөөн хэдэн боломжийг доор жагсаав.
Заахад бэлтгэх
Дараах мэдээлэл танд хичээл бүрд урьдчилан бэлтгэхэд шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг өгнө.
Есүс Христ ариун сүмийн бүх шүтлэг бишрэлийн төвд байдаг
Хичээл хуваарилах зөвлөмж: Энэ хичээл нь Их Эзэн Өөрийнх нь өргөөг барихад зориулан гэрээт хүмүүстээ юу амласанд төвлөрдөг тул та үүнийг “52-р хичээл: Гэтлэл 25; 35–40”; “ 79-р хичээл: 1 Хаад 6–9”; эсвэл “155-р хичээл: Хаггай”-г заах үедээ зааж болно.
Хичээлийн зорилго: Есүс Христтэй Түүний өргөөнд илүү ойр байх илүү их хүслийг мэдрэхэд нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Энэ хичээлд бэлтгэхэд нь суралцагчдад туслахын тулд өөрсдөө юм уу таньдаг бусад хүнийхээ ариун сүмд орсноор хүлээн авсан адислалуудыг тунгаан бодохыг тэдэнд санал болго.
-
Үзүүлэх контент: Унадаг дугуйны дугуй эсвэл төв цэг бүхий ямар нэг зүйл; суралцагчийн өөрийгөө үнэлэх үнэлгээ; Хуучин Гэрээний табернекл, Соломоны ариун сүмийн зургууд
-
Видео: “Есүс Христийн бэлгэдэл” (1:11)
Дуулгавартай байдлын болон золиослолын хуулиуд
Хичээл хуваарилах зөвлөмж: Энэ хичээлд дуулгавартай байдлын хуулийн талаар заахад Абрахам 3:24–25-ыг, золиослолын хуулийн талаар заахад Мосе 5:4–9-ийг ашиглана. Энэ хичээлийг “3-р хичээл: Абрахам 3” эсвэл “12-р хичээл: Мосе 4:5–32; 5:1–15, 2-р хэсэг”-ийг заах үедээ заагаарай.
Хичээлийн зорилго: Ёслолын үед сахихаар гэрээ байгуулсан дуулгавартай байдлын болон золиослолын хуулийг ойлгоход нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Ангид орж ирэхээс нь өмнө дараах асуултыг бодож үзэхийг суралцагчдад санал болго. Тэнгэрлэг Эцэгтэй нэмэлт гэрээнүүд байгуулах нь миний амьдралыг хэрхэн адислах вэ?
-
Авчрах зүйлс: Үзүүлэнт хичээлд зориулж дасгалын гурван ширхэг уян резин
-
Видео: “Олон гэрээгээр дамжуулан Бурхантай улам бат бөх, ойр дотно холбогдох нь” (28:13), цагийн код 4:13-аас 5:44 хүртэл
-
Тараах материал: “Дуулгавартай байдлын болон золиослолын хуулиуд”
Ариун сүмд зохистойгоор ороход бэлтгэх
Хичээлийн зорилго: Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн ариун сүмд орох зохистой байдлынхаа талаар эргэцүүлэн бодоход суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Ариун сүмд ороход Их Эзэний тогтоосон жишгүүдийн талаар илүү ихийг суралцахаар бэлтгэхэд нь суралцагчдад туслахын тулд Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийх удирдамж [2022]-ийн хавсралт дээрх ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн асуултуудыг уншихыг тэдэнд санал болго. Эдгээр жишгийн талаар асуух зүйл гарвал ангид ирээд асууж болох тухай зөвлө.
-
Авчрах зүйлс: Суралцагчдад ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн асуултуудыг давтах боломжийг олгох Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч товхимлын хувиуд
-
Тараах материал: “Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн асуултууд”
-
Видео: “Бурханы зорилго бол та нарыг гэртээ авчрах явдал” (11:34) цагийн код 2:15-аас 3:01 хүртэл
Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцох
Хичээл хуваарилах зөвлөмж: Энэ хичээл дээр ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын талаар заахдаа Обадиагийн шүлгүүдийг ашигладаг. Энэ хичээлийг Ирээд, Намайг дага дээрх Амморон, Обадиа, Иона нарын хэсгийн ойролцоо заагаарай.
Хичээлийн зорилго: Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцож, Аврагчтай илүү адил болох зорилго тавихад нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Дараах зүйлсийн аль нэгийг буюу ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилтай холбоотой ямар нэг зүйл хийхийг суралцагчдад санал болго.
FamilySearch.org дээр бүртгэл үүсгэ.
FamilySearch.org дээр гэр бүлийнхээ тухай мэдээллийг судлахад хэдэн минут зарцуул.
Ариун сүмд ёслолуудыг нь гүйцэтгэх шаардлагатай өвөг дээдсийнхээ нэгний нэрийг ол.
Эцэг эх, өвөө эмээгээсээ тэдний амьдралын талаар эсвэл өвөг дээдсийнхээ тухай ямар нэг зүйл хуваалцахыг хүс.
-
Үзүүлэх контент: Мартины эсвэл Виллигийн гар тэрэгний гачигдаж зутарсан анхдагчдын зураг, өвөг дээдсийг дүрсэлсэн зураг, уул болон ариун сүмийн зураг
-
Видео: “Баатраас илүү,” (10:12) цагийн код 0:54-өөс 1:30 хүртэл
-
Тараах материал: “Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцох дөрвөн арга зам”