Семинар
Хаггаи: “Өөрсдийн зам мөрийг хянагтун”


“Хаггаи: Өөрсдийн зам мөрийг хянагтун,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Хаггаи: ‘Өөрсдийн зам мөрийг хянагтун,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

155-р хичээл: Хаггай 1–2; Зехариа 1–4; 10–14

Хаггаи

“Өөрсдийн зам мөрийг хянагтун”

A young man with his arms folded. Squares that show different symbols of activities such as music, books, pencil and paper, and a phone surround him.

Бид завгүй амьдралдаа Их Эзэнд болон Түүний биднээр хийлгэхийг хүсдэг зүйлсэд хэрхэн цаг гаргаж болох вэ? Бид Их Эзэний еврейчүүдэд өгсөн урилгыг дагаснаар Түүнд хэрхэн цаг гаргах талаар “[өөрсдийнхөө] зам мөрийг хянах” (Хаггаи 1:5) нь ашиг тустай. Энэ хичээл амьдралдаа Бурханыг эн тэргүүнд тавихад суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг ердийн өдөр хийдэг зүйлсийнхээ жагсаалтыг гаргахад урь. Суралцагчид хамгийн чухал гэж мэдэрдэг зүйлсээ тэмдэглээд, яагаад тэдгээрийг чухал гэж үздэг талаараа тунгаан бодож болно. Тэд жагсаалтаа ангид авчирч болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Их Эзэнийг чухалчлах

Дараах үзүүлэнт хичээлийг “Making Good Use of Your Time” (New Era, July 2020, 34–35) нийтлэлээс авав.

Хичээл эхлэхийн өмнө шилэн саванд чулуу дүүргэж, дээр нь элс нэмээд, сэгсэрч холь. Энэ нь танд шилэн савыг дүүргэх хангалттай элс байгаа эсэхийг баталгаажуулахын тулд юм. Дараа нь элс, чулууг дахин ялга. Шилэн сав, элс, чулуунуудыг ангид авчир. Хичээл эхлэхэд эдгээр зүйлийг суралцагчдад үзүүлж, шилэн сав бидний цагийг, чулуу бидний чухалчилдаг зүйлсийг, элс бидний өдөр тутмын үйл хэргийг төлөөлж байгааг тайлбарла.

  • Та юуг өдөр бүр цагаа зарцуулж хийдэг вэ?

  • Их Эзэний бид бүгдээс чухалчлахыг хүсдэг зүйлс юу вэ?

    Суралцагчид хоёр дахь асуултад судар судлахуй, залбирал, гэр бүлийн цаг, үйлчлэл гэх мэтээр хариулж болно. Суралцагчдын хариултыг чулуунууд дээр бичихийг бод.

    Суралцагчдад юмсыг чухалчлахын үнэ цэнийг ойлгоход нь туслахын тулд эхлээд шилэн савыг элсээр дүүргэ. Дараа нь чулуунуудыг нэмэх гэж оролд, гэвч багтахгүй. Хэрхэн аль алиныг нь багтаах талаар ярилц. Шилэн савыг хоослоод, дахин оролдоод үз. Эхлээд чулууг, дараа нь элсийг нэмж, шилэн савыг сэгсрэн, завсар зайгаар нь холиорой.

  • Энэ үзүүлэнт хичээлээс бид юу суралцаж болох вэ?

  • Их Эзэнд болон биднээр өдөр бүр хийлгэхийг хүсдэг зүйлсэд цаг гаргах нь яагаад хэцүү байж болох вэ?

Хаггаиг судлахдаа, Их Эзэнд цаг гаргаснаар Түүний таны амьдралыг хэрхэн адислах тухай Ариун Сүнсний сүнслэг нөлөөг олж мэд.

Ариун сүмийг сэргээн босгох

Суралцагчдадаа Хаггаин тухай ойлголтыг ойлгоход нь туслахын тулд дараах хураангуйг хуваалцахыг бодож үз.

Еврейчүүд Вавилоны боолчлолоос салж Иерусалимд эргэж ирснийхээ дараа ариун сүм, хот, гэр орон, амьдралаа сэргээн босгоход ихээхэн хүчин чармайлт гаргасан (Эзра 1:1–6-г үзнэ үү). Гэвч Их Эзэн 15 гаруй жил өнгөрөхөд тэднийг ариун сүмийг дахин босгох ажлыг чухалчлаагүйд нь дургүйцжээ (Эзра 4:24; Хаггаи 1:3–4-ийг үзнэ үү). Их Эзэн Өөрийнх нь өргөөг барих ажлыг чухалчлахад хүмүүсийг ятгахаар Өөрийн бошиглогч Хаггаиг илгээсэн.

Хаггаи 1:2–4-ийг уншаад, еврейчүүд ариун сүмийг дахин босгоход анхаарлаа хандуулаагүй гэдгийг харуулах үг, хэллэгийг олж мэд.

Та “дээвэрлэсэн” гэдэг нь гоёмсог болгосон гэсэн утгатайг тайлбарлах хэрэгтэй болж магадгүй. Энэ нь тэднийг ариун сүмээ дуусгалгүй орхиж явахдаа өөрсдөдөө тохилог, сайн тавилгатай байшин барьсныг хэлсэн байж болох юм.

  • Энэ нь үзүүлэнгийн хичээлтэй хэрхэн холбогдож болох вэ?

Хаггаи 1:5–11-ийг уншаад, еврейчүүд ариун сүмийг сэргээн босгохын оронд бусад зүйлийг чухалчилсны улмаас тэдэнд тулгарсан үр дагавруудыг олж мэд.

  • Хэрэв бид амьдралдаа Их Эзэнийг чухалчлахгүй бол бидэнд ямар үр дагавар гарч болох вэ?

    Та суралцагчдыг 5 ба 7-р шүлэг дэх давтагдсан үг хэллэгийг онцлох юм уу тэмдэглэхэд урьж болно.

  • Их Эзэн хүмүүсийг “зам мөрөө хянах”-д урьсан нь ямар утгатай гэж та бодож байна вэ? (Хаггаи 1:5, 7)

“Энэ өдрөөс Би та нарыг ерөөнө”

Судрын үлдсэн хэсгийг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараах догол мөрийг унших эсвэл дүгнэхийг бод.

Еврейчүүд болон тэдний удирдагчид Их Эзэний дуу хоолойг дуулгавартай дагасан. Зеруббабел (захирагч), Иошуа (дээд прист) хоёр нь ариун сүмийг дахин босгох ажлыг удирдав (Хаггаи 1:12–14-ийг үзнэ үү). Бошиглогч Хаггаи ч мөн тусалжээ (Эзра 5:1–2-ыг үзнэ үү). Тэднийг хөдөлмөрлөж байхад Их Эзэн урам хайрласан үгс хэлсэн.

Дараах гүйцэд бус үнэнийг самбар дээр бичнэ үү. Хэрэв бид Бурханыг амьдралдаа чухалчилбал …

Ангийг гурван хэсэг болгон хуваарилаад, хэсэг бүрээр дараах сургаалын нэгийг уншуулахыг бод.

Дараах сургаалуудаас нэгийг эсвэл түүнээс олныг уншаад, самбар дээрх өгүүлбэрийг гүйцээж бичихэд Их Эзэн ямар урам зориг өгөхийг олж мэд.

Хаггаи 2:4–5

Хаггаи 2:6–9

Хаггаи 2:18–19

Суралцагчид самбарын урд гараад, өгүүлбэрийг хүссэнээрээ гүйцээж бичиж болно. Тэдний бичиж болох зүйлсийн жишээ:

… Тэр бидний дэргэд байх болно.

… Тэр бидэнд амар амгаланг өгөх болно.

… Тэрээр биднийг сүнслэг болон материаллаг байдлаар адислах болно.

Бурханыг эн тэргүүнд тавьснаар хүлээн авч болох нэмэлт адислалуудыг олж авахын тулд суралцагчид Мозая 2:41, 3 Нифай 13:31–33-ыг уншиж болно. Дараа нь та тэдний олж мэдсэн зүйлсийг самбар дээр нэмж бичиж болно.

  • Та эдгээр шүлэг дэх Их Эзэний адислалуудаас алиныг нь илүү их хүсэж байна вэ? Яагаад?

Бурханы адислалуудыг хүртэхэд суралцагчдыг урихын тулд Түүнийг эн тэргүүнд тавьж болох арга замуудыг таньж мэдэхэд нь тусал. Хэрэв та 93-р хичээл: “Нехемиа”-г зааж байхдаа “Бодгалийн чин сэтгэлийн хүсэл” (3:28) видеог үзүүлээгүй бол цагийн код 0:00-оос 2:01 хүртэл үзүүлэхийг бод. Энэ видеог ChurchofJesusChrist.org-оос үзэх боломжтой. Та суралцагчдыг доорх асуултуудад хариулж болох арга замуудыг олж мэдэхэд урьж болно.

3:29

Эсвэл та дараах жишээг хуваалцаж болно. Дараа нь суралцагчид дагалдах асуултуудад хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгээр эсвэл ангиараа хариулж болно.

Таныг Бурханыг амьдралдаа чухалчлах цаг байхгүй гэж боддог Алэкс гэдэг найзтай гэж төсөөлье. Түүний өдрүүд даалгавар, найз нөхөд, хоббигоор дүүрэн байдаг тул тэрээр ядарч сульдан, сүнслэг зүйлсэд урам зориггүй байдаг. Тэр өөрчлөгдөх хэрэгтэйгээ олж харсан ч юу хийхээ мэдэхгүй байна.

  • Бурханыг эн тэргүүнд тавихад нь Алэкст туслахын тулд та ямар зөвлөгөө өгөх вэ?

  • Түүнийг эн тэргүүнд тавьсных нь төлөө Бурхан түүнийг хэрхэн адислах вэ?

    Хангалттай цаг гаргаж өгсний дараа та “Бодгалийн чин сэтгэлийн хүсэл”-ийн үлдсэн хэсгийг цагийн код 2:02-оос 3:28 хүртэл үзүүлээд, суралцагчдыг Алэкс өөрчлөгдөхийн тулд юу хийснийг олж мэдэхэд урьж болно.

    3:29
  • Өөр ямар нэг шалтгаанаар Бурханыг амьдралдаа эн тэргүүнд тавьж чадахгүй гэж боддог хүнд та өөр ямар зөвлөгөө өгөх вэ?

  • Бурхан Өөрйг нь нэгдүгээрт тавих үед та нарыг эсвэл таны таньдаг өөр хүмүүсийг хэрхэн адисалсан бэ?

Төлөвлөгөө гаргах

Энэ хэсэг суралцагчдад сурсан зүйлээ хэрэгжүүлэхэд тусална. Дараах мэдэгдлийг үзүүлэхийг бод.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын дараах урилгыг дор бүрнээ бодож үзээрэй.

13:56
Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Их Эзэн Хуучин Гэрээний бошиглогч Хаггаигаар дамжуулан Өөрийн хүмүүсийг чөлөөлөхдөө тэдэнд өгсөн “Иймээс одоо, түг түмдийн Эзэн ингэж айлдаж байна. Өөрсдийн зам мөрийг хянагтун” [Хаггаи 1:5] гэсэн сануулгыг би энд давтмаар байна.

Бид бүгд материаллаг болоод сүнслэг нэн тэргүүний зүйлсээ сэтгэлээсээ, залбиран байж дүгнэж цэгнэснээр Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёрын бидэнд өгөхийг хүсдэг элбэг дэлбэг адислалуудад саад болж буй зүйлсийг олж тогтоовол зохино. Мөн Ариун Сүнс бидэнд хэн болохоо олж харахад туслах болно. (“Сион оо, хүч чадлаар хувцаслагтун,” 2022 оны 10-р сарын Лиахона, 94)

Өөрийн чухалчлах ёстой зүйлсийг тунгаан бодох замаар “Өөрсдийн зам мөрийг хянагтун” (Хаггаи 1:5, 7) гэсэн Их Эзэний урилгын дагуу үйлд. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын танд өгөхийг хүсэж байгаа адислалуудыг урихын тулд амьдралдаа эрэмбэлэх эсвэл амьдралаасаа холдуулах хэрэгтэй зүйлс байгаа эсэхийг тунгаан бод.

Jar full of rocks with sand or dirt on the side

Тэмдэглэлдээ шилэн савтай чулуу зурж, Бурханыг чухалчлахын тулд амлах амлалтуудаа чулуун дээр тэмдэглэ. Шилэн савны гадна талд элс зураад, хасахыг хүсэж байгаа зүйлсээ тэмдэглэ. Нэг эсвэл хоёр чулуу сонгоод, энэ амлалтуудынхаа юуг хэзээ хэрхэн биелүүлэхээ төлөвлө.

Бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг амьдралдаа эн тэргүүнд тавьснаар Тэдний адислалуудын тухай өөрсдийн гэрчлэл, бодол санааг хуваалцах талаар бодож үз.