Семинар
Хаггаи 1–2; Зехариа 1–4; 10–14: Тойм


“Хаггаи 1–2; Зехариа 1–4; 10–14: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Хаггаи 1–2; Зехариа 1-4; 10–14: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Хаггаи 1–2; Зехариа 1–4; 10–14

Хаггаи 1–2; Зехариа 1–4; 10–14

Тойм

Иерусалимын ариун сүмийг сэргээн барихад туслахаар ирсэн еврейчүүдэд бошиглогч Хаггаи, Зехариа нар бошигложээ. Еврейчүүд ариун сүм барихад эсэргүүцэлтэй тулгараад, ажлаа зогсоосон байв. Хаггаи хүмүүсийг өөрсдийн арга замаар бодож үзэн, ариун сүм барихыг эн тэргүүнд тавихад урьсан. Тэднийг тийн үйлдэхэд, тэр Их Эзэний амласан амлалтуудыг тэдэнд хүргэжээ. Зехариа наманчлан, Түүн рүү эргэ хэмээх Их Эзэний урилгыг өгөв. Мөн Зехариа Аврагчийн Хоёр дахь ирэлтийн талаар бошиглосон. Тэрээр Иерусалимд болох сүүлчийн агуу дайн, Мессиа Өөрийн гэрээт хүмүүсийг чөлөөлөхөөр хэрхэн ирэх тухай дүрслэн өгүүлжээ.

семинарын дүрс зурагИх Эзэний хайр, хүч, нигүүлслийг амьдралаасаа олж харахад нь суралцагчдад тусал. Суралцагчид зөвхөн Есүс Христийн хайр, хүч, нигүүлслийн тухай мэдэхээс илүү ихийг хийх хэрэгтэй. Тэд үүнийг өөрсдөө амсаж үзэх хэрэгтэй. Хэрхэн ийн үйлдэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл “Суралцагчдад Их Эзэний хайр, хүч, нигүүлслийг амьдралдаа олж харахад нь тусал” (Аврагчийн арга барилаар заах нь [2022], 8)-ыг үзнэ үү. Та Их Эзэний хайр, хүч, нигүүлслийг таньж мэдэхэд нь суралцагчдад хэрхэн тусалж болох жишээг 157-р хичээл: “Зехариа 10–14”-өөс үзнэ үү.

Заахад бэлтгэх

Дараах мэдээлэл багшид хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг өгнө.

Хаггаи

Хичээлийн зорилго: Бурханыг амьдралдаа эн тэргүүнд тавихад суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг ердийн өдөр хийдэг зүйлсийнхээ жагсаалтыг гаргахад урь. Суралцагчид хамгийн чухал гэж мэдэрдэг зүйлсээ тэмдэглээд, яагаад тэдгээрийг чухал гэж үздэг талаараа тунгаан бодож болно. Тэд жагсаалтаа ангид авчирч болно.

  • Эд зүйл: Тунгалаг ваар, чулуу, элс; чулуун дээр бичих арилдаггүй маркер

  • Видео:Бодгалийн чин сэтгэлийн хүсэл” (3:28); “Ай Сион, хүч чадлаа өмсөгтүн” (13:56) цагийн код 11:27-оос 12:06 хүртэл

  • Үзүүлэх контент: Ахлагч Бэднарын мэдэгдэл

  • Зураг: Хажуудаа элс бүхий ваарны зураг

Зехариа 1–8

Хичээлийн зорилго: Их Эзэнд хандаж болох арга замуудыг ойлгоход суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Их Эзэний хайраас хол байгаа найздаа юу гэж хэлэх байснаа тунгаан бодоход суралцагчдыг урь. Суралцагчид ангийнхантайгаа зөвлөгөөгөө хуваалцахад бэлдэж болно. Суралцагчид итгэлтэй найз эсвэл эцэг эхээсээ энэ нөхцөл байдалд ямар зөвлөгөө өгөх байсныг асууж болно.

  • Зураг: Аврагчийн зураг

  • Тараах материал:Бид Их Эзэнд хандаж …

Зехариа 10–14

Хичээлийн зорилго: Хоёр дахь ирэлтийн өмнөх үйл явдлуудын үеэр Аврагч өөрсөдтэй нь хамт байх болно гэдэгт итгэлтэй байхад нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Сэдэв ба асуулт (Gospel Library) хэсгээс “Есүс Христийн Хоёр дахь ирэлт” хэсгийг уншихад урь. Тэднийг ангид сурсан эсвэл асуух зүйлээ хуваалцах бэлтгэлтэй ирэхэд урамшуул.

  • Зураг: Аврагчийн Хоёр дахь ирэлтийн зураг

  • Тараах материал:Аврагч юуны төлөө …

  • Видео:Хаадын Хаан Та ирээч” (3:43)