“Төгс эзэмших сургаалын дадлага 10: Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэх,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Төгс эзэмших сургаалын дадлага 10: Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэх,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
154-р хичээл:Мика; Нахум; Хабаккук; Зефаниа
Төгс эзэмших сургаалын дадлага 10
Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэх
Төгс эзэмших сургаал Есүс Христ болон Түүний сайн мэдээний суурин дээр амьдралаа босгоход суралцагчдад тусална. Энэ хичээл суралцагчдад амьдралдаа чухал ач холбогдолтой төгс эзэмших сургаалын хэсгүүдийг хуваалцах боломж олгож, сүнслэг мэдлэг олж авахад туслах бурханлаг зарчмуудыг сурч, хэрэгжүүлэхэд тусална.
Суралцагчийн бэлтгэл: Сурч мэдсэн Хуучин Гэрээний төгс эзэмших сургаалын хэсгүүдээ давтахад суралцагчдыг урь. Тэднийг хичээлдээ ирэхдээ өөрсдийн гэрчлэл, сайн мэдээний ойлголт эсвэл Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаагаа гүнзгийрүүлсэн гэрчлэлээ хуваалцахад бэлдэж ирэхэд урамшуулан дэмж. Сургаалын хэсгүүдийн жагсаалтыг Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ын төгсгөл хэсгээс олж болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Төгс эзэмших сургаалын давтлага: Хуваалцах
Суралцагчдыг энэ жил өөрсдөд нь нөлөөлсөн төгс эзэмших сургаалын олон хэсгээс хуваалцахад бэлдэхийн тулд суралцагчдыг жагсаалтад орсон нөхцөл байдал бүрд хамтрагчтайгаа дараах асуултад хурдан хариулахад урих талаар бодож үз.
Дараах нөхцөл бүрд таны дуртай хоол юу вэ?
-
Өглөө босонгуут хамгийн түрүүнд
-
Шөнийн зууш болгохоор
-
Төрсөн өдрөөрөө
-
Халуун өдрөөр
-
Хүйтэн үдшээр
Таны дуртай хоол хүнс өөр нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгддөгтэй адил дуртай судрын хэсгүүд ч бас хэрэгцээ, нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгддөг.
Суралцагчдыг доор дүрсэлсэн нөхцөл байдал бүрд хариулсан хариултаа тунгаан бодоход урих талаар бодож үз. Нөхцөл байдал бүрийг хуваалцсаныхаа дараа суралцагчдад Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023)-ын төгсгөл дэх Хуучин Гэрээний төгс эзэмших сургаалын хэсгийн жагсаалтыг унших боломж олгохын тулд түр зогсоож болно. Дараа нь суралцагчдыг сонгосон хэсгүүдээ хуваалцахад мөн яагаад гэдгийг хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлэгтэй хуваалцахад урь.
“Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг сурч, хэрэгжүүлэх” хэсэгт хангалттай цаг гаргаж өг.
Дараах зүйл бүрд зориулсан Хуучин Гэрээний төгс эзэмших сургаалын аль хэсэг танд хамгийн их таалагддаг вэ? Яагаад?
-
Есүс Христ, Түүний номлолын талаар судлахын тулд
-
Бошиглогчид бидэнд хэрэгтэй гэдгийг тайлбарлахын тулд
-
Авралын төлөвлөгөөг ойлгохын тулд
Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг суралцах, хэрэгжүүлэх
Дараах үйл ажиллагаагаар суралцагчдыг гурав гурваар нь бүлгүүдэд хуваарилж мөн бүлгийн гишүүн бүр сүнслэг мэдлэг олж авах өөр өөр зарчимд анхаарлаа хандуулах нь тустай байж болно. Суралцагчдад Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал дээрх тэдний зарчимтай нийцэх догол мөрүүдийг товч давтах цаг гаргаж өг. (Давтлагын үйл ажиллагаануудын санааг энэ гарын авлагын хавсралт дахь “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа”-нд багтаасан.)
Суралцагчдыг давтаж дууссаны дараа бүлэг бүрд ширхэг цаас өг. Тэднийг доорх гурван алхмыг ашиглаад, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэх нь чухал болох бодит нөхцөл байдлыг бичихэд урь. Хэрэв бүлгүүдэд арай илүү удирдамж хэрэгтэй бол дараах сэдвүүдийн аль нэгнийх нь талаар асуулт эсвэл асуудалтай байгаа өсвөр насны хүүхдэд тулгуурлан өөрсдийн нөхцөл байдлыг зохиоход тэднийг чиглүүлж болно. Үүнд:
-
Мормоны Номын үнэн байдал
-
Дэлхий дээрх Есүс Христийн сэргээгдсэн Сүмийн хэрэгцээ
-
Бошиглогчийн саяхны зөвлөгөө
Хэрэв тус болох бол энэ хичээлийн “нэмэлт суралцах үйл ажиллагаа” хэсэгт санал болгосон жишээнүүдийг ChurchofJesusChrist.org дээрээс авч оруул.
Асуулт болон санаа зовоосон асуудлуудыг шийдвэрлэхдээ, өсвөр насны хүүхэд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудын талаар бодит нөхцөл байдлыг зохиож ярилцах дараах алхмуудыг ашигла.
-
Тухайн хүний нэр, нас, итгэл үнэмшил ямар сорилттой тулгарч байгааг бич.
-
Сорилтын үр дүнд тэдэнд тулгарсан нэг эсвэл хоёр асуулт эсвэл асуудлыг жагсааж бич.
-
Дараах асуултыг бүлгийнхэнтэйгээ ярилц. Гэхдээ хариултуудаа цаасан дээр бичих хэрэггүй. Бүлгийн гишүүн бүр бодол санаагаа хуваалцах боломжтой эсэхийг бататга.
-
Сүнслэг мэдлэг олж авах зарчим бүр тухайн нөхцөл байдалд энэ хүнд хэрхэн туслах вэ?
Бүлгүүдэд өмнөх асуултыг ярилцах хангалттай цаг гаргаж өг. Та анги дотуур алхаж, өөр бүлгүүдэд нэгдэж, тэдний нэг нэгэнтэйгээ хуваалцаж байгаа зүйлээс суралцахыг хүсэж болно.
Бүлгүүдэд ярилцах илүү тодорхой асуултууд өгөх нь тустай гэж үзвэл дараах зүйлсийн заримыг эсвэл бүгдийг нь өгч болно.
-
Та Тэнгэрлэг Эцэгийн тухай, Өөрийн хүүхдүүдэд зориулсан Түүний төлөвлөгөөний талаар энэ хүнийг мөнхийн алсын хараатай болоход тусалж чадах юуг мэддэг вэ?
-
Энэ нөхцөл байдалд тэдний сонголт Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой урт хугацаанд харилцахад хэрхэн нөлөөлж болох вэ?
-
Та тэдэнд Сүмийн удирдагчдын дурдсан ямар судар эсвэл мэдэгдлийг судлахыг зөвлөх вэ?
Хэрэв цаг гарвал, бүлгүүдийг хуваалцаж дууссаны дараа тэднийг өөр бүлэгтэй нөхцөл байдлаа солилцож, нөгөө бүлгийн нөхцөл байдлыг ашиглан асуултыг (эсвэл асуултуудыг) ярилцахад урь.
Хувьдаа хэрэгжүүлэх
Энэ бол Хуучин Гэрээний жилийн төгс эзэмших сургаалын дадлага хийх сүүлийн хичээл юм. Үүнийг мэдэх нь суралцагчдыг сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглаж болох амьдралынхаа нөхцөл байдлыг тунгаан бодож, судлах тэмдэглэлдээ бичихэд тусалж болох юм. Та сүнслэг мэдлэг олж авах зарчмууд хэрхэн таныг адисалсан амьдралынхаа нэгэн богинохон жишээг хуваалцаж болно.
Та суралцагчдыг судлах тэмдэглэл дээрээ бичсэн нөхцөл байдлын талаар дараах өдөөлтүүдээс нэгийг эсвэл түүнээс олныг гүйцээж бичихэд урьснаар хичээлээ дуусгаж болно. Эдгээр зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэхэд туслах Ариун Сүнсний өдөөлтийг эрэлхийлэхэд тэднийг урамшуулан дэмж.
-
Есүс Христэд итгэх итгэлээр үйлдэх нэг арга зам бол …
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай, Тэдний төлөвлөгөөний талаар миний санаж чадах үнэнүүд бол …
-
Аврагчид болон Түүний сургаалуудад итгэх итгэлийг минь хүчирхэгжүүлэх эх сурвалжууд бол…
Суралцагчдыг эдгээр зарчмыг амьдралдаа зорилго болгон хэрэгжүүлж, хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхэд урамшуулан дэмж.