“Тойм: Мика; Нахум; Хабаккук; Зефаниа,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Тойм: Мика; Нахум; Хабаккук; Зефаниа,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Мика; Нахум; Хабаккук; Зефаниа
Мика; Нахум; Хабаккук; Зефаниа
Тойм
Их Эзэн биднийг Өөртэй нь хамт “зөвийг үйлд, энэрлээр хайрла, … даруухнаар алх” (Мика 6:8) хэмээн хүсдэг гэж бошиглогч Мика заасан. Бошиглогч Хабаккукт эргэн тойрон дахь ёс бус байдлын талаар олон асуулт гарч ирэхэд тэрээр Их Эзэнээс хариулт эрэлхийлж, хариулт хүлээж байхдаа итгэлээ хадгалахаар шийджээ.
Есүс Христэд хөрвөгдөж, Түүнд итгэх итгэлээ нэмэгдүүлэхэд хөтлөх үнэнүүдэд төвлөр. Хөрвөлтийн үнэнийг тодорхойлоход нь суралцагчдад тусалж, эрж хайх асуултууд болон нэмэлт асуултууд тавих нь тэдэнд Христэд итгэж, Түүнийг дуулгавартай дагах хүслийг төрүүлдэг. Үүнийг хэрхэн гүйцэтгэх жишээг 152-р хичээл: “Мика”-аас олж үзэх боломжтой.
Хөрвөлтийн үнэнд төвлөрөхийн ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол “Аврагч хөрвөгдөж, итгэлтэй болгоход хөтөлдөг үнэнийг заасан” гэдгийг үзнэ үү (Аврагчийн арга барилаар заах нь [2022], 22).
Заахад бэлтгэх
Дараах мэдээлэл танд хичээл бүрд зориулж бэлдэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг өгнө.
Мика
Хичээлийн зорилго: Суралцагчдад зөвийг үйлдэх, нигүүлсэж хайрлах, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой даруухнаар хамт алхах төлөвлөгөө гаргахад нь туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг гэр бүлийн хэд хэдэн гишүүн, найз нөхдийнхөө тухай бодоод, эдгээр хүн бүрийн таалалд нийцүүлэхийн тулд хийж болох тодорхой зүйлсийг бодоход уриарай. Тэд хүн нэг бүрд хэрхэн өөр өөр зүйл хийж болох талаар тэмдэглэж болно.
-
Тараах материал: “Их Эзэн юу шаарддаг вэ?”
-
Ашиглах материал: Наалддаг тэмдэглэлийн цаас эсвэл жижиг цаас болон тэдгээрийг самбар дээр наах арга
-
Үзүүлэх контент: Хичээлийн төгсгөлд төлөвлөгөө гаргах заавар, өдөөлт
Хабаккук
Хичээлийн зорилго: Суралцагчдад хариултыг нь аваагүй мэт санагдаж буй асуулт байвал Есүс Христэд итгэх итгэлээ хэрхэн хадгалж болохыг ойлгоход нь тэдэнд туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг хариултыг нь аваагүй мэт санагдаж буй хэцүү асуулт гарч байсан эсэхийг найз нөхдөөсөө эсвэл гэр бүлийн гишүүнээсээ асуухад урь. Хэрэв тийм бол суралцагчид энэ хүн хариулт хүлээж байхдаа Их Эзэнд итгэх итгэлээ хадгалж үлдэхийн тулд юу хийсэн бэ хэмээн асууж болно.
-
Үзүүлэх зүйлс: Асуултын тэмдэг бүхий шошготой шилэн сав; Христийн зураг бүхий шошготой шилэн сав
-
Видео: “The Reflection in the Water (Усан дахь тусгал)” (44:24) цагийн код 38:18-аас 39:20 хүртэл; “His Grace: Choosing to Believe in God (Түүний ач ивээл: Бурханд итгэхийг сонгосон нь)” (4:07)
-
Ашиглах материал: Суралцагч бүрд зориулсан хэдэн жижиг цаас
Төгс эзэмших сургаалын дадлага 10
Хичээлийн зорилго: Амьдралд нь утга учиртай төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг хуваалцаж, сүнслэг мэдлэг олж авахын тулд тэнгэрлэг зарчмуудыг сурч, амьдралдаа хэрэгжүүлэхэд суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Сурч мэдсэн Хуучин Гэрээний төгс эзэмших сургаалын хэсгүүдээ давтахад суралцагчдыг урь. Тэднийг хичээлдээ ирэхдээ өөрсдийн гэрчлэл, сайн мэдээний ойлголт эсвэл Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаагаа гүнзгийрүүлсэн гэрчлэлээ хуваалцахад бэлдэж ирэхэд урамшуулан дэмж. Сургаалын хэсгүүдийн жагсаалтыг Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ын төгсгөл хэсгээс олж болно.
-
Ашиглах материал: Жижиг бүлгүүдэд зориулсан цааснууд