Семинар
Хабаккук: Чин сэтгэлээсээ асуусан асуултуудынхаа хариултыг хүлээх


“Хабаккук: Чин сэтгэлээсээ асуусан асуултуудынхаа хариултыг хүлээх,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Хабаккук: Чин сэтгэлээсээ асуусан асуултуудынхаа хариултыг хүлээх,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

153-р хичээл: Мика; Нахум; Хабаккук; Зефаниа

Хабаккук

Чин сэтгэлээсээ асуусан асуултуудынхаа хариултыг хүлээх

Girl watching the stars in night sky

Бошиглогч Хабаккукт эргэн тойрныхоо ёс бус байдлын талаар асуух олон асуулт гарч ирэхэд тэр Их Эзэнээс хариулт эрэлхийлж, хүлээж байв. Хабаккуктай адилаар бид асуултуудаараа дамжуулан Их Эзэнд хандаж болно. Энэ хичээл суралцагчдад хариултыг нь аваагүй мэт санагдаж буй асуултууд байвал Есүс Христэд итгэх итгэлээ хэрхэн хадгалж үлдэх талаар ойлгоход тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Асуух нь зүйн хэрэг.

Асуултын тэмдэгтэй шошго бүхий шилэн савыг нэг гартаа, Христийн зурагтай шошго бүхий өөр шилэн савыг нөгөө гартаа барь. Нэг шилэн сав нь бидэнд байж болох асуулт эсвэл асуудлуудыг, нөгөө шилэн сав нь Их Эзэнд болон Түүний сайн мэдээнд итгэх бидний итгэлийг илэрхийлж байгааг тайлбарла.

Суралцагчдыг ерөнхийлөгч Угдорфын хэлсэн үгийг уншихаасаа өмнө дараах асуултын талаар бодож үзэхэд урь.

Line are of a Person having questions and concerns
  • Нэг талаар хэцүү асуулт гарч, түүнд хариулт олоход хүндрэлтэй байх, нөгөө талаар Есүс Христэд болон Түүний сэргээгдсэн Сүмд итгэлтэй байх хоёр зэрэг байх боломжтой юу?

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорф ийн заажээ.

44:24
Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006.Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008.Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Асууж лавлах нь гэрчлэлийг төрүүлэгч мөн. Заримд нь сайн мэдээний талаар хайж буй асуултаасаа болоод ичиж эсвэл зохисгүй мэт санагдаж болох ч тэгж бодох шаардлагагүй. Асуух нь сул доройн тэмдэг биш; энэ нь өсөлтийн эхлэл юм.

Бурхан бидэнд асуултынхаа хариултыг эрэлхийлж, биднийг зөвхөн “Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, чин эрмэлзэлтэйгээр асуух” [Моронай 10:4]-ыг зарлиг болгосон. Хэрэв бид ийн үйлдэх аваас бүх зүйлийн үнэнийг “Ариун Сүнсний хүчээр” [Моронай 10:5] бидэнд мэдүүлэх болно.

Бүү ай, асуу. Сониуч бай, бүү эргэлз! Үргэлж мацаг барьж, аль хэдийн хүлээн авсан итгэл, гэрлээсээ зууран барь. (“The Reflection in the Water” [Church Educational System fireside for young adults, Nov. 1, 2009], broadcasts.ChurchofJesusChrist.org)

  • Та өсвөр үеийнхнийг яагаад ерөнхийлөгч Угдорфын заасан зүйлсийг ойлгох хэрэгтэй гэж бодож байна вэ?

Хариулахад хэцүү асуултууд

Вавилончууд Иерусалимыг бүслэхээс өмнө Их Эзэн Хабаккукийг Иудагийн хаант улсын бошиглогчоор дууджээ. Бусад бошиглогчийн адил Хабаккукт асуултууд тавьж, Их Эзэнээс ойлголт эрэлхийлж байв (Иеремиа 12:1; Сургаал ба Гэрээ 121:1–6-г үзнэ үү).

Хабаккук 1:2–4-ийг уншаад, Хабаккукт тулгарсан асуултуудыг олж мэднэ үү. Өнөөгийн хүмүүс үүнтэй төстэй асуулт болон санаануудыг хэрхэн илэрхийлж болохыг судлах тэмдэглэлдээ дүрслэн бич.

Суралцагчдыг бичсэн зүйлээ хуваалцахад урь. Тэд дараахтай адил зүйлсийг хуваалцаж магадгүй.

  • Их Эзэн, та намайг сонсож байна уу? (2-р шүлэг)

  • Яагаад миний эргэн тойронд хүчирхийлэл, нүгэл ийм их байдаг вэ? (3-р шүлэг)

  • Муу хүмүүс яагаад ийм их хилэнцээс мултардаг вэ? (4-р шүлэг)

Суралцагч бүрд дараах асуултуудын хариултыг бичих жижиг цаас өг.

Хабаккукийн адил бидэнд ч бас асуух зүйл байж болох юм. Хариултыг нь аваагүй мэт санагдаж буй хэцүү асуултаа бичнэ үү.

Суралцагчид бичсэн зүйлээ асуултуудыг маань төлөөлөх шилэн саванд хийж болно.

Асуултууд бүхий шилэн савыг дээш өргөж, Есүс Христэд итгэх бидний итгэлийг төлөөлөх шилэн савыг доош тавь. Асуух зүйлс байгаа ч хариулт нь байхгүй учраас бид Есүс Христэд итгэх итгэлээ хойш тавихаар уруу татагдаж болох юм гэдгийг тайлбарла.

  • Бидэнд асуух зүйлс байгаа үед Их Эзэнд итгэх итгэл, Түүнтэй харилцах харилцаагаа хойш тавих нь ямар аюултай вэ?

Хоёр шилэн савыг гартаа бариад, бид асуух зүйлтэй байгаагаасаа болж Есүс Христэд итгэх итгэлээ хойш тавих шаардлагагүй гэдгийг тайлбарла. Бид хариултуудыг эрж хайхдаа Их Эзэнд итгэн урагшилж чадна.

Та Хабаккукийг судлах үед хариултууд хүлээж байхдаа Их Эзэнд итгэх итгэлтэйгээр урагш тэмүүлэхэд тань тусалж болох Ариун Сүнснээс ирэх сүнслэг өдөөлтөд анхаарлаа хандуул.

Бурханд итгэх нь

Хичээлийн үлдсэн хугацаанд та суралцагчдыг итгэлийн шилэн саванд ямар нэг зүйлсийг нэмэхэд үе үе урих талаар бодож үзэж болох юм. Хэрэв та ийн үйлдвэл, суралцагчдад Их Эзэнд яагаад эсвэл хэрхэн итгэх талаар Хабаккукаас эсвэл ангийнхнаасаа сурсан зүйлээ бичих хэдэн жижиг цаас тарааж өг.

Хабаккук нийгэм дэх ёс бус байдлын талаарх асуултуудад хариулахдаа, Их Эзэн Израилын хүүхдүүдийг шийтгэхийн тулд “Халдейчуудыг босгоно” (вавилончуудыг) гэж хэлжээ (Хабаккук 1:6-г үзнэ үү). Их Эзэн яагаад ёс бус вавилончуудад өөрийнх нь хүмүүсийг эзлэхийг зөвшөөрсөн юм бол гэж Хабаккук гайхаж байв (Хабаккук 1:12–17-г үзнэ үү).

Хабаккук 2:1–4-ийг уншаад, Хабаккук асуултууддаа хариулт авахаар юу хийхийг сонгосон, Их Эзэн хэрхэн хариулсныг олж мэд.

  • Та нар юу олж мэдсэн бэ?

Та “‘[Бурханы] юу гэж хэлэхийг үзэх ‘гэдэг нь ямархуу байна гэж та бодож байна вэ’? (Хабаккук 2:1-ийг үзнэ үү)” эсвэл “‘итгэлээрээ амьдрах’ гэсэн нь ямархуу байх вэ? (Хабаккук 2:4-г үзнэ үү).”

Та суралцагчдыг сурч байгаа зүйлээ итгэлийн шилэн саванд нэмэхэд урьж болно.

Их Эзэн Хабаккукт вавилончууд эцэстээ ёс бус байдлынхаа улмаас шийтгэгдэх болно хэмээн хэлсэн гэдгийг тайлбарла (Хабаккук 2:5–20-ийг үзнэ үү).

Хабаккук 3:17–19-ийг уншаад, Хабаккук хэрхэн Их Эзэнд итгэх итгэлээрээ амьдрахыг сонгосныг олж мэд.

Хэрэв суралцагчдад Хабаккук 3:17–18-ыг ойлгоход тусламж хэрэгтэй бол та 17-р шүлэгт Хабаккук хэд хэдэн таагүй үр дагаврыг (жимс өгдөггүй ургамал, ургац өгдөггүй талбай гэх мэт) дүрсэлсэн гэдгийг тайлбарлаж болно. 18-р шүлэгт тэрээр үр дүн нь ямар ч байсан “Бурхан дотор баярлана” гэжээ.

Та мөн Хабаккук 3:19-т гардаг “согооны хөл” гэдэг нь хэцүү газраар өөртөө авирах боломж олгодог бугын хөлийг хэлж байгааг тайлбарлаж болно. Энэ дүр зураг Их Эзэн бидэнд зүйрлэлийн уул руу авирах чадварыг өгнө гэдгийг харуулж байна.

  • Хабаккукийн зан чанар, үйл хэргээс Бурханд итгэх итгэл хэрхэн илэрдэг вэ?

    Бид чин сэтгэлийн асуултууддаа хариулт хүлээж байхдаа Их Эзэнд итгэлтэй хэвээр үлдэхийг сонгож болно гэдгийг Хабаккукийн жишээнээс олж мэдэхэд суралцагчдад тусал.

  • Хариултуудаа хүлээх зуур Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэж найдахад тань тусалдаг Тэдний талаарх юуг та мэдэх вэ?

Суралцагчдыг мэддэг зүйлсээ хуваалцаж байх хооронд “Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар та хэрхэн олж мэдсэн бэ?” зэрэг дагалдах асуултуудыг та тавьж болно.

Та Хабаккукээс эсвэл ангийнхнаасаа сурч байгаа зүйлээ итгэлийн шилэн саванд нэмэхэд суралцагчдыг урьж болно.

Хэрхэн урагшлах вэ

Суралцагчдад асуулт байж болох ч Бурханд итгэх итгэлтэйгээр хэрхэн урагшлах тухай бодоход нь туслаарай. Үүний тулд суралцагчид “His Grace: Choosing to Believe in God (Түүний ач ивээл: Бурханд итгэхийг сонгох нь)” (4:07)-ийг үзээд, Адамын хэцүү асуулт, асуудлуудыг үл харгалзан Бурханд итгэлтэй хэвээр үлдэхийн тулд юу хийснийг олж мэдэж болно.

4:7

Суралцагчид мөн 1 Нифай 10:17–22; 11:1-ийг уншиж эсвэл Мозая 24:9–17 эсвэл Сэдэв ба асуултууд (Gospel Library) дахь “Асуултуудын хариултыг хайх нь” хэсгүүдийн аль нэг хэсгийг судалж болно.

  • Залууг хариултуудаа хүлээж байхдаа Бурханд итгэлтэй үлдэхийг сонгоход нь тусалж болох юуг та сурч байна вэ?

Суралцагчид хариултаа хүлээх зуураа өөрсдөө эсвэл тэдний таньдаг хэн нэгэн Бурханд итгэхийг итгэлтэйгээр сонгосон туршлагаас хуваалцаж болно. Мөн та туршлагаасаа хуваалцаж эсвэл яагаад Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэдэг тухайгаа гэрчилж болно.

Суралцагчдыг хариултаа хүлээж байхдаа Их Эзэнд итгэхэд нь туслах өнөөдрийн сурсан зүйлээ бичиж авахад урамшуул. Суралцагчид эдгээр санааг итгэлийн шилэн саванд нэмж болно.

Хэрэв цаг гарвал итгэлийн шилэн савнаас гаргасан зарим нэг цаасан дээрхийг уншиж болно. Уншиж байхдаа та төрсөн нэмэлт бодол эсвэл сэтгэгдлээ хуваалцахыг суралцагчдаас хүсэж болно.

Дараагийн хичээлүүд дээр эдгээр шилэн савыг хэрэглэхийг бодоорой. Жишээлбэл:Та төгс эзэмших сургаалын дадлага хийх хичээлийг сайжруулахын тулд суралцагчдын итгэлийн шилэн саванд нэмж хийсэн зүйлсийг ашиглаж болно.