Семинар
Зехариа 1–8: “Над уруу эргэгтүн”


“Зехариа 1–8: ‘Над уруу эргэгтүн,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Зехариа 1–8: ‘Над уруу эргэгтүн,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

156-р хичээл: Хаггаи 1–2; Зехариа 1–4; 10–14

Зехариа 1–8

“Над уруу эргэгтүн”

A young man walks with the good shepherd, Jesus, away from the thorns that had held him bound.

Вавилонд болон Перст боолчлогдож 50 жилийг өнгөрүүлсний дараа, Израилын угсааны үлдсэн хүмүүс ариун газартаа биеэр эргэж ирсэн ч сүнслэг байдлын хувьд Их Эзэнээс холдсон хэвээр байжээ. Аврагч бошиглогч Зехариагаар дамжуулан “Над уруу эргэгтүн” (Зaхариа 1:3) гэсэн Өөрийн урилгыг шинэчилж, “[Өөрийн хүмүүсийн] дунд орших болно” (Зехариа 2:10) хэмээн амласан. Энэ хичээл Их Эзэн рүү эргэх арга замуудыг ойлгоход суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Их Эзэний хайраас хол байгаа найздаа юу гэж хэлэх байснаа тунгаан бодоход суралцагчдыг урь. Суралцагчид ангийнхантайгаа зөвлөгөөгөө хуваалцахад бэлдэж болно. Суралцагчид итгэлтэй найз эсвэл эцэг эхээсээ энэ нөхцөл байдалд ямар зөвлөгөө өгөх байсныг асууж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Зарим хүн яагаад Есүс Христээс нүүр буруулдаг вэ?

Аврагчийн зургийг, савааны дүрсийн хажууд Tүүнийг чиглүүлэн заасан сум бүхий зургийг үзүүлснээр хичээлийг эхлүүлэхийг бод.

  • Өсвөр насныхан ямар шалтгааны улмаас Их Эзэнээс нүүр буруулж болох вэ?

Хуучин Гэрээний туршид бошиглогчид Аврагчийн урилгаас ямар шалтгаанаар нүүр буруулсан эсэхээс үл хамааран Түүн рүү эргэх эсвэл эргэж ирэх урилгыг тунхагласан гэдгийг суралцагчдад сануул (Дэд хууль 4:30–31; Нехемиа 1:9-ийг үзнэ үү). Заримдаа бид урсгал даган яваагаа мэдэлгүй нүүр буруулдаг.

Тэд өөрсдөө эсвэл тэдний хайртай хүмүүс Их Эзэнээс нүүр буруулж буй эсэхийг бодоход суралцагчдыг урь. Та тэднийг дараах өөрийгөө үнэлэх үнэлгээний талаар тунгаан бодоход урьж болно.

Дараах мэдэгдлүүдээс аль нь таны хувьд үнэн гэж та бодож байна вэ?

  • Би Их Эзэнээс нүүр буруулж байгаа хайртай хүмүүстээ туслахыг хүсэж байна.

  • Би Их Эзэнд хэр зэрэг ойр байгаагаа хараахан бодож үзээгүй.

  • Их Эзэнээс нүүр буруулахад уруу татагдах мэдрэмж надад төрж байна.

  • Би Их Эзэнд ойр байхын тулд чадах бүхнээ хийж, хүчтэй байж чадна гэж найдаж байна.

Зехариаг судлахдаа хувийн нөхцөл байдалд тань туслах Ариун Сүнсний нөлөөг эрэлхийл.

Их Эзэн рүү эргэх нь

Олон израил хүн 50 жил олзлогдсоныхоо дараа Иерусалимд болон ойр орчмын бүс нутагтаа буцаж ирсэн. Тэд хотыг дахин байгуулж, Их Эзэний ариун сүмийг дахин барьж эхэлсэн (Езра 5:1–2; 6:14). Тэд Иерусалимд биеэр эргэж ирсэн ч олон хүн сүнслэг байдлын хувьд Их Эзэнээс холдсон хэвээр байв. Тэрээр хүмүүст Tүүн рүү эргэхэд нь туслан, Түүнийг “[тэдний] дунд оршдог” (Зехариа 2:10) болгохын тулд бошиглогч Зехариаг илгээжээ.

Зехариа 1:1–3-ыг уншаад, Их Эзэний хүмүүсээ юу хийхэд урьсныг олж мэд.

Самбарт дөрвөн багана зурна уу. Самбар дээр багануудын дээд талд дараах бүрэн бус үнэнийг бич эсвэл нэг суралцагчаар бичүүл. Бид … дамжуулан Их Эзэн рүү эргэнэ.

Дараах судрын хэсгүүдийг самбар дээрх багана бүрд нэг нэгээр бичиж болно. Суралцагчдыг дөрвөөр нь бүлэг болгон зохион байгуулж, бүлгийн гишүүн бүрийг эдгээр судрын хэсгээс нэгийг судлахад урь. Дараа нь суралцагчид өөрсдийн хэсгийг ашиглан үнэний мэдэгдлийг гүйцээж бичиж болно.

  1. Зехариа 1:4

  2. Зехариа 3:7 (“Энд зогсогчдын дунд чөлөөтэй орох эрхийг Би чамд соёрхоно” гэдэг нь тэнгэр элч нарын оршихуйд өөрийгөө цэвэр, зохистой мэдрэхийг хэлж байна; зүүлт тайлбар c-г үзнэ үү.)

  3. Зехариа 7:9–10

  4. Зехариа 8:16–17 (“амар амгалан … үүд хаалгануудад чинь байг” гэсэн хэллэгийг анхаарна уу)

Суралцагчид өөр өөр үг хэллэг хуваалцаж болох ч тодруулсан үнэнийг дараах мэдэгдлүүдийг ашиглан гүйцээж бичихэд тусална уу. Үүнд:

… ёрын муу үйлсээсээ эргэх (Зехариа 1:4).

… Их Эзэний замаар алхах (Зехариа 3:7).

… ах дүүст энэрэл, өрөвч сэтгэлээр хандах (Зехариа 7:9–10).

… амар амгаланг тогтоогч байх (Зехариа 8:16–17).

Самбар дээрх өгүүлбэр бүрийг зохих баганад бичих талаар бодож үз.

семинарын дүрс зурагДараах үйл ажиллагаа суралцагчдын Зехариагаас олж мэдсэн үнэний талаарх ойлголтыг гүнзгийрүүлэхэд тусална. Бүлэг бүрд “Бид … дамжуулан Их Эзэн рүү эргэж чадна” гэсэн тараах материалыг өг. Суралцагчдыг хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгүүдэд хуваарилагдан тараах материалыг гүйцээж бичихэд урь. Эсвэл та өөр хосуудад өөр өөр жишээг оноож, тэднийг өөр жишээн дээр ажилласан хосуудтай хуваалцахад бэлтгэж болно.

Сурч мэдсэн зүйлсээ хуваалцах

Бүлгүүдийг сурч мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Ийн үйлдэх нэг арга зам бол бүлэг бүрийг самбар дээрх тохирох баганан дахь жишээнүүдийн 2 эсвэл 3 дахь өдөөлтөд хариултуудаа бичихэд урьж болно.

Суралцагчдыг хуваалцаж дууссаны дараа дараах зүйлийг хийхэд урьж, сурч мэдсэн зүйлээ эргэцүүлэн бодоход нь тусал.

Их Эзэн рүү эргэхэд тань тусална гэж бодсон нэг эсвэл хоёр зүйлийг судлах тэмдэглэлдээ бич. Тэнгэрлэг Эцэгээсээ хичээл зүтгэлд тань туслахыг залбиран хүсээрэй.

Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднийг хайрладаг бөгөөд Өөрсөд рүү нь эргэх Тэдний байнгын хайрын урилгын талаарх гэрчлэлээ хуваалцангаа дүгнэж болно.