“Зехариа 10–14: Их Эзэний өдөр ирэх болно,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Зехариа 10–14: Их Эзэний өдөр ирэх болно,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
157-р хичээл: Хаггаи 1–2; Зехариа 1–4; 10–14
Зехариа 10–14
Их Эзэний өдөр ирэх болно
Биднийг Их Эзэний бошиглогчдоороо дамжуулан сэрэмжлүүлсэн ирээдүйн үйл явдлуудыг таньж мэдэх, итгэлтэйгээр хүлээх боломжтой байж болохын тулд Тэрээр тэдгээрийн тухай нарийн ширийн зүйлийг илчилдэг. Зехариа Аврагчийг эргэн ирнэ, Өөрийн хүмүүсийг тэдний эсрэг тулалдахаар цугларсан үндэстнүүдээс хамгаалах болно хэмээн бошиглосон. Энэ хичээл Аврагч Хоёр дахь ирэлтийнхээ өмнөх үйл явдлуудын үеэр тэдэнтэй хамт байх болно гэдэгт итгэлтэй байхад суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Сэдэв ба асуулт (Gospel Library) хэсгээс “Есүс Христийн Хоёр дахь ирэлт” хэсгийг уншихад урь. Тэднийг ангид сурсан эсвэл асуух зүйлээ хуваалцах бэлтгэлтэй ирэхэд урамшуул.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Аврагчийн Хоёр дахь ирэлтийг хүлээх нь
Амралтаараа явах, номлолд үйлчлэх, гэрлэх зэрэг ирээдүйд хүлээж байгаа томоохон үйл явдлуудын талаар бодохыг суралцагчдаас хүссэнээр хичээлээ эхлүүлэхийг бод. Тэдгээр үйл явдлын талаар юу гэж бодож байгаагаа хуваалцахад тэднийг урь.
Дараа нь Аврагчийн Хоёр дахь ирэлтийн зургийг үзүүл. Хувь хүмүүс энэ үйл явдлын талаар юу гэж боддогийг харуулах хэдэн үг самбар дээр жагсаан бичихэд суралцагчдыг урь. Энэ жагсаалтад сэтгэл догдлуулам, бэлэн, өөртөө итгэлтэй, амар тайван, айсан, тодорхой бус, сандарсан эсвэл эргэлзээтэй зэрэг үгс багтаж болно.
Суралцагчид Аврагчийн Хоёр дахь ирэлтийн талаар ямар бодолтой байгаагаа дүгнэхийн тулд дараах зүйлсийг хийж болно.
Судлах тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулна уу.
-
Аврагчийн Хоёр дахь ирэлтийн талаар та нарт ямар сэтгэгдэл төрж байгааг ямар үгсээр дүрслэх вэ?
-
Энэ үйл явдал танд хэрхэн мэдрэгдэж байгаад юу нөлөөлж байна вэ?
Аврагчийн Хоёр дахь ирэлтийн талаар асуух зүйл байвал бич.
Хоёр дахь ирэлттэй холбоотой үйл явдлуудыг судлахдаа Сүнсний өдөөлтийг анхааралтай сонсож, эдгээр үйл явдлын үеэр Аврагч тантай хамт байна гэдэгт хэрхэн илүү итгэлтэй байж болохыг мэдэж ав.
Суралцагчдыг бичсэн зүйлээ хуваалцахад урьж болно. Зехариаг судалж байхдаа асуултуудынхаа хариултыг олж мэдэхэд суралцагчдыг урамшуулан дэмж.
Жич: Та Аврагчийн Хоёр дахь ирэлтийн талаарх бүх асуултад хариулах шаардлагагүй. Суралцагчид илүү ихийг мэдэхийг хүсвэл Сэдэв ба асуулт (Gospel Library)-аас “Есүс Христийн Хоёр дахь Ирэлт” зэрэг эх сурвалжуудыг судалж болно.
Зехариа Аврагчийн Хоёр дахь ирэлтийг бошиглосон
Аврагчийн Хоёр дахь ирэлтийн талаарх Зехариагийн бошиглолуудыг ойлгоход суралцагчдад туслахын тулд та дараах догол мөрийг уншиж эсвэл нэгтгэн дүгнэж болно. Мөн суралцагчид Зехариа 10; 12–14-р бүлгүүдийн гарчгийг уншиж болно.
Зехариа эцсийн өдрүүдэд Армагеддоны (Илчлэл 16:16-г үзнэ үү) агуу тулаан Иерусалимын ойролцоо болно гэж бошигложээ. Дэлхийн бүх үндэстэн Иерусалимын эсрэг цугларах болно (Зехариа 12:2–3-ыг үзнэ үү). Тулааны нэг хэсэг болгон, их цэрэг хотыг бүслэх үед Иерусалим бүслэгдэх болно (Зехариа 14:2-ыг үзнэ үү). Тэр үед Аврагч Чидуны уулан дээр үзэгдэнэ (Зехариа 14:4-ийг үзнэ үү).
Эдгээр үйл явдлын үеэр Аврагч Өөрийн хүмүүст хэрхэн туслах тухай илүү ихийг мэдэхэд нь суралцагчдад туслахын тулд “Аврагч … төлөө юу хийх вэ?” тараах материалыг ашиглах талаар бодож үз. Та эдгээр шүлгийг ангиараа уншаад, суралцагчдыг асуулт бүрийн доор Аврагчийн итгэлтэй хүмүүсийн төлөө юу хийнэ гэж амласныг дүрсэлсэн үг, хэллэгүүдийг бичихэд урьж болно.
Эсвэл та ангийг гурван бүлэг болгон зохион байгуулж, бүлэг бүрд судалж, ангийнхантайгаа хуваалцах асуулт өгч болно.
Хэрэв суралцагчдад Аврагчийн Хоёр дахь ирэлтээр ёс бусчуудад юу тохиолдох тухай асуух асуулт байвал та тэднийг Зехариа 14:12–13, 17–19-ийг уншихад урьж болно. Эдгээр шүлэг Есүс Христийг дагахгүй байхыг сонгодог хүмүүсийн нөхцөл байдлуудыг дүрсэлдэг.
Суралцагчдыг тараах материалыг бөглөсний дараа, судалж байсан зүйлийнхээ тухай асуулт тавихад урь. Хэрэв та хариултыг мэдэхгүй бол мэдэхгүй байгаагаа тэдэнд хэлээрэй. Тэднийг хариултыг олж мэдэхэд урь. Мөн та хариултыг хичээл дээр эсвэл хичээлээс гадуур хайж болно.
Дараах асуулт суралцагчдад Зехариагийн сургаалуудаас үнэнийг олж тогтооход тусална.
-
Эдгээр хэсэг танд Есүс Христийн тухай юу зааж байна вэ?
Ярилцлагын нэг хэсэг болгон, Аврагчийн талаар сурсан зүйлээ энгийн үнэний мэдэгдэлд нэгтгэн дүгнэхэд суралцагчдыг урь. Суралцагчид Есүс Христ эцсийн өдрүүдэд эргэн ирж, Өөрийн хүмүүсийг цуглуулан, аварч, хамгаална гэх мэт өөр өөр хариултыг хуваалцаж болно.
Суралцагчдын судруудаас мэдэж авч байгаа үнэнүүд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг амьдралынх нь хайр, хүч, нигүүлслийн нотолгоо юм гэдгийг ойлгох үед хүч чадал ирдэг. Энэхүү биелэлт суралцагчдыг Тэдэнтэй ойр дотно холбоотой гэж мэдрэхэд тусална.
Дараах асуултууд суралцагчдад энэ ойлголтод хүрэхэд тусална.
(Их Эзэний хайр, хүч, нигүүлслийг судруудад заасан үнэнтэй холбосон асуултууд бүхий нэмэлт сургалтыг үзэх бол “Суралцагчдад Их Эзэний хайр, хүч, нигүүлслийг амьдралдаа танихад нь тусал”-ыг Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар хэсгээс үзнэ үү.)
-
Есүс Христийн талаарх энэ үнэнийг мэдэх нь Түүний Хоёр дахь ирэлтийг итгэл төгс угтахад бидэнд хэрхэн туслах вэ?
-
Есүс Христ өнөө үед ямар арга замаар Өөрийн хүмүүсийг цуглуулж, аварч, хамгаалж байдаг вэ?
Өмнөх асуултын хариултуудад дараах зүйлс багтана. Үүнд: Есүс Христ бүх хүнийг Өөрт нь ирж, сайн мэдээг нь дагаж, ариун сүмийн адислалуудыг хүлээн авахад урьж цуглуулна. Тэр Өөрийн Цагаатгалын бэлэг болон сайн мэдээний ёслолуудыг санал болгосноор авардаг. Тэр Өөрийн хүслийг амьд бошиглогчид болон судруудаар дамжуулан илчилснээр биднийг хамгаалдаг.
Мэдэж байгаа зүйлээ үзүүлэх
Дараах үйл ажиллагаа нь Аврагчийн дахин ирэхдээ Өөрийн хүмүүсийн төлөө хийхээр амласан зүйлсэд итгэлтэй байгаагаа илэрхийлэхэд суралцагчдад тусална. Суралцагчид ганцаараа эсвэл бүлгүүдэд хуваарилагдан ажиллаж болно. Тэднийг тараах материал дээрх судрын шүлгүүдийг ашиглан үйл ажиллагааг дуусгахад урь.
Суралцагчдыг шүлгийн үгээ бичихэд нь бэлтгэхийн тулд ChurchofJesusChrist.org дэх “Хаадын Хаан Та ирээч” (3:43) видеог үзүүлж болно.
“Хаадын Хаан Та ирээч” (Дуулал, ду. 29) дууллын үгийг унш. Дараа нь дууллын нэмэлт бадгийг бич. Бичихдээ Аврагч Хоёр дахь ирэлтийнхээ үеэр Өөрийн хүмүүсийн төлөө юу хийхээр амласан тухай, Аврагч эцсийн өдрүүдэд Өөрийн хүмүүстэй хамт байх болно гэдэгт итгэлтэй байхад тань эдгээр амлалт хэрхэн туслах тухай Зехариагийн сургаалуудыг багтаа.
Суралцагчдыг бичсэн шүлгээ хуваалцахад уриарай.
Та уг дууллыг ангиараа хамт дуулахдаа, тэдний бичсэн нэг эсвэл түүнээс олон шүлгийг оролцуулан дуулахыг бодож үзэж болох юм.
Та хичээлээ дуусгахдаа Аврагчийн тухай, Түүний Хоёр дахь ирэлтийг итгэлтэй хүлээхэд Тэр танд хэрхэн тусалсан тухай гэрчлэлээ хуваалцаж болно.