Семинар
Малахи: Тойм


“Малахи: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Малахи: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Малахи

Малахи

Тойм

Хэрэв бид аравны нэгээ төлбөл Их Эзэн бидэнд хүлээн авч болохоос тань илүү олон адислалыг өгөх болно гэж бошиглогч Малахигаар дамжуулан амласан (Maлахи 3:10-ыг үзнэ үү). Түүнчлэн Малахи Аврагч лацдан холбох түлхүүрүүдийг сэргээнэ мөн “эцгүүдийн зүрх сэтгэлийг хүүхдүүд рүү нь, хүүхдүүдийнхийг эцгүүд рүү нь эргүүлэх” (Maлахи 4:6) болно хэмээн бошиглосон.

семинарын дүрс зурагБүх суралцагчид хүндэтгэлтэй хандаж, тэдний оролцоо үнэ цэнтэй гэдгийг мэдрүүлэх аюулгүй орчин бүрдүүл. Аврагч бүх хүнд, мөн нүгэл үйлдсэн эсвэл гадуурхагдсан хүмүүст ч заадаг байв. Тэрээр дагалдагчдынхаа дунд иймэрхүү хүлээн зөвшөөрөх, хайрлах хандлагыг бий болгосон. Зааж байхдаа та бүх суралцагчид элэгсэг дотно хандаж, хүлээн зөвшөөрөгдсөн мэдрэмж төрүүлэхэд туслах арга замуудыг хайж ол. Тэдэнд хичээлд оролцох нь чухал, үнэ цэнтэй зүйл гэдгийг мэдэхэд нь тусал. Аврагч хэрхэн ийн үйлдсэн талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл “Аврагч хүн бүрийг хүндэлж, үнэлдэгээ баталгаажуулсан” гэсэн хэсгийг (Аврагчийн арга барилаар заах нь [2022], 13–14) үзнэ үү. Өөрсдийн оруулсан хувь нэмрийг үнэлж цэгнэдэг гэдгээ мэдэхэд нь суралцагчдад туслах жишээг 160-р хичээл: “Суралцахуйгаа үнэлэх нь 10”-аас үзнэ үү.

Заахад бэлтгэх

Дараах мэдээлэл хичээл бүрд бэлтгэхэд шаардлагатай зүйлсийн санаануудыг танд өгнө.

Малахи 3

Хичээлийн зорилго: Их Эзэний аравны нэгийн хуулийг дуулгавартай дагах хүслээ мэдрэхэд нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Аравны нэгийг төл гэсэн Их Эзэний зарлигийг дуулгавартай дагаснаар хэн нэгний адислагдсан түүхийг хуваалцахад суралцагчдыг урь. Хэрэв тус болох бол суралцагчид өөрсдийн эцэг эх, Сүмийн удирдагчдаас асууж эсвэл Gospel Library-гаас түүхүүдийг хайж болно.

  • Видео:Сайн мэдээний хэл” (12:27) цагийн код 6:10-аас 6:41, 6:42-оос 7:40 хүртэл

  • Үзүүлэх зүйлс: Сав, аяга, савтай ус

  • Тараах материал:Их Эзэний аравны нэгийн хууль

Малахи 4

Хичээлийн зорилго: Эцэг эх, өвөг дээдэс, ирээдүйн үр удам руугаа зүрх сэтгэлээ хандуулахад нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: FamilySearch.org эсвэл FamilySearch Tree аппыг судлахад хэдэн минут зарцуулахад суралцагчдыг урь. Жишээлбэл: Тэд гэр бүлийнхээ модон дээрх хамаатнууд дээр дараад, тэдний талаар дэлгэрэнгүй мэдэж болно. Эсвэл тэд вэбсайт дээрх эсвэл тус апп дээрх “Нэмэлт” цэсээс гэр бүлийн түүхийн зарим үйл ажиллагааг гүйцэтгэж болно. Хэрэв суралцагчид эдгээр эх сурвалжийг ашиглах боломжгүй бол өвөг дээдсийнхээ талаар шинэ зүйл мэдэхийн тулд эцэг эх эсвэл гэр бүлийн гишүүнтэйгээ ярилцаж болно.

  • Видео:By the Hand of Elijah the Prophet (Бошиглогч Елиагийн гараар)” (3:32) цагийн код 0:00-оос 0:35 хүртэл

  • Зураг: Ариун сүм

  • Үзүүлэх контент: Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хоёр дахь мэдэгдэл

  • Суралцагчдад зориулсан материал: Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийх удирдамж; Залуу эмэгтэйчүүдийн уриа ба Аароны санваарын чуулгын урианы хуулбарууд

Суралцахуйгаа үнэлэх нь 10

Хичээлийн зорилго: Сүүлийн үед Хуучин Гэрээг судлах явцдаа тавьсан зорилго, олж авсан өсөлт хөгжлийнхөө талаар эргэцүүлэн бодоход нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Ангидаа өөрсдийн хөгжүүлсэн авьяас чадвар, өсөж хөгжсөн арга зам эсвэл өнгөрсөн жилүүдэд тохиолдсон туршлагыг дүрсэлсэн зургийг хуваалцахаар бэлдэж ирэхэд суралцагчдыг урь. Хэрэв тэд зураг олж чадахгүй бол жишээгээ хуваалцаж болно.

  • Зураг: Хуучин Гэрээн дэх Аврагчийг эсвэл Түүний хүчийг дүрсэлсэн судрын үйл явдлуудын хэд хэдэн зураг (зарим жишээнд Бүтээлтийн үеийн Аврагч; Мосе болон таяг дээрх могой; Аврагч Шадрах, Мешах, Абеднего нартай хамт зууханд; Даниел хааны мах, дарснаас татгалзсан нь зэрэг зураг орно).