Семинар
Малахи 3: Аравны нэгийг төлөх нь тэнгэрийн цонхыг нээдэг


“Малахи 3: Аравны нэгийг төлөх нь тэнгэрийн цонхыг нээдэг,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Малахи 3: Аравны нэгийг төлөх нь тэнгэрийн цонхыг нээдэг,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

158-р хичээл: Малахи

Малахи 3

Аравны нэгийг төлөх нь тэнгэрийн цонхыг нээдэг

Girl filling in a tithing donation slip

Эрт дээр үеэс эхлэн Тэнгэрлэг Эцэг хүүхдүүдээ аравны нэгийн хуулийг дуулгавартай дагах хүсэлтэй байсных нь төлөө адисалсан билээ. Их Эзэний бошиглогч Малахигаар дамжуулан хэлсэн үгс Түүний хуулийг дуулгавартай дагасны учир Тэр биднийг хэрхэн адислахыг мэдэхэд бидэнд тусалдаг. Энэ хичээл Их Эзэний аравны нэгийн хуулийг дуулгавартай дагах хүсэлтэй болоход суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Аравны нэгийг төл гэсэн Их Эзэний зарлигийг дуулгавартай дагаснаар хэн нэгний адислагдсан түүхийг хуваалцахад суралцагчдыг урь. Хэрэв тус болох бол суралцагчид өөрсдийн эцэг эх, Сүмийн удирдагчдаас асууж эсвэл Gospel Library-гаас түүхүүдийг хайж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Аравны нэгийг төлөх нь

Та хичээлээ эхлүүлэхдээ аравны нэгийг төлөхөд хэцүү байж болох үеийн нөхцөл байдлыг харуулсан нэг түүхийн нэг хэсгийг хуваалцаж болно. Та ахлагч Кордоны эсвэл өөрийнхөө туршлагаас хуваалцаж болно.

Хэрэв шаардлагатай бол аравны нэг гэдэг нь “орлогынхоо аравны нэгийг Сүмд хандивлах” гэсэн утгатай гэдгийг тайлбарла (Миний сайн мэдээг номло: Есүс Христийн сайн мэдээг хуваалцах удирдамж [2023], 85; мөн Сургаал ба Гэрээнүүд 119:3–4-ийг үзнэ үү).

Далын ахлагч Валэри В.Кордоны хэлсэн дараах туршлагыг уншиж, түүний эцэг эхэд Их Эзэний аравны нэгийн хуулийг дагах хэцүү байсан шалтгааныг олж мэд.

12:28
Official Portrait of Elder Valeri V. Cordon.  Photographed March 2017.

Төв Америкт иргэний дайнтай холбоотой хэд хэдэн үйл явдал өрнөсний дараа аавын минь бизнес дампуурч, бүтэн цагийн 200 ажилчинтай байсан бол тав ч хүрэхгүй оёдолчинтой болж, гэрийнхээ гаражинд ажилладаг болсон. Тэрхүү хүнд цаг үед нэгэн өдөр аав, ээж минь аравны нэгээ төлөх үү эсвэл хүүхдүүддээ хоол авч өгөх үү гэж ярилцаж байхыг би сонссон. (“Сайн мэдээний хэл,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 43)

  • Аравны нэгээ төлөхөд хэцүү байж болох өөр ямар нөхцөл байдал бидэнд тохиолдож болох вэ?

Дараах зураг суралцагчдад хичээлийн туршид бодол санаагаа цэгцлэхэд тусална. Суралцагчдыг судлах тэмдэглэлийнхээ хоосон хуудсан дээр график эсвэл үүнтэй төстэй зүйл зурахад урь. Та мөн үүнтэй төстэй зүйлийг самбар дээр зурж болно.

“Миний мэдрэмж” тойрог руу заа. Хичээлийн төгсгөлд суралцагчдад аравны нэгийн талаар юу бодож байгаагаа бичих боломж гарна гэдгийг хэлээрэй. Аравны нэгээ төлөхөд тулгардаг аливаа асуудал эсвэл бэрхшээлийн талаар тэд яг одоо тунгаан бодож болох юм. Тэд аравны нэгээ төлдөг хүмүүст амласан Их Эзэний адислалуудаас хэрхэн тус хүртэж болох тухай тунгаан бодож болно.

Таныг Их Эзэний аравны нэгийн хуулийг судлах үед Ариун Сүнс танд боломжтой адислалыг ойлгож энэ хуулийг дагах хүслээ хүчирхэгжүүлэхэд тусалж чадна.

Өгөөмрөөр адислах

Суралцагчдад Малахи 3-ын хам сэдвийг ойлгоход туслахын тулд Малахи 1–2-ын дараах дүгнэлтийг өөрийн үгээр хуваалц.

Малахигийн үед хүмүүс Их Эзэнд өргөл өргөсөөр байсан ч Есүс Христийг бэлгэдсэн тахил болгон өргөх ёстой байсан золиосыг “бузартсан талх,” сохор, доголон, өвчтэй амьтдаар (Малахи 1:7–8, 13-ыг үзнэ үү) өргөн, Түүнийг гутаан доромжилсон. Их Эзэн “[Их Эзэний] замаас гажиж,” “олныг бүдрүүлсэн учир” (Малахи 2:8) номлогчдыг муу үлгэр жишээ үзүүлсэн гэж зэмлэсэн. Малахи 3-т Их Эзэн бидний Түүний төлөө золиослол гаргах нэг арга замыг заажээ.

төгс эзэмших сургаалын дүрс зураг Малахи 3:8–10 бол төгс эзэмших сургаалын судрын хэсэг. Төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амархан олохын тулд онцгойлон тэмдэглэхэд суралцагчдыг урих талаар бодож үз.

Малахи 3:7–12-ыг уншаад, Их Эзэний аравны нэгээ Түүнд өргөдөг хүмүүст амласан адислалуудыг олж мэд. Олсон адислалуудаа “Их Эзэний адислалууд” гэдгийн эргэн тойронд график дээрээ бичнэ үү.

“Намайг үүгээр сорь” гэх хэллэг нь Их Эзэн “Үүн дээр намайг сорь” гэсэн утгатай байж болохыг ойлгох нь суралцагчдад тустай байж болох юм.

  • Та Малахи 3:7–12 дахь Их Эзэний үгсээс аравны нэгийн талаар ямар үнэнийг мэдэж авсан бэ?

Суралцагчдад олж тогтоосон үнэнээ хуваалцах боломж гаргаж өг. Биднийг Их Эзэний аравны нэгийн хуулийг дуулгавартай дагахад Тэрээр биднийг өгөөмрөөр адислах болно гэх үнэнийг судартаа эдгээр шүлгийн хажууд тэмдэглэн бичихэд суралцагчдыг урь.

Суралцагчдад энэ үнэнийг ойлгоход нь туслахын тулд таваг, аяга болон савтай ус ангид авчрахыг бод. Аягыг тавган дээр тавь. Ус нь биднийг аравны нэгээ төлөх үед Их Эзэний бидэнд өгөх адислалуудыг төлөөлдөг гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг савнаас усыг тавган дээрх аяга руу хальтал хийхэд урь. Үүнийг Малахи 3:10 дээрх Их Эзэний амласан зүйлтэй холбон тайлбарла.

Их Эзэний аравны нэгийн хууль

семинарын дүрс зураг Дагалдах “Их Эзэний аравны нэгийн хууль” гэсэн тараах материал нь Их Эзэний хуулиудыг дуулгавартай дагахад бидэнд өгнө гэсэн Түүний адислалуудын талаарх суралцагчдын ойлголтыг гүнзгийрүүлж чадна. Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваарилж, бүлэг бүрд тараах материалын хуулбарыг өгөх талаар бодож үз. Суралцагчид эшлэлүүдийг ээлжлэн чанга уншиж болно. Суралцагчид эшлэл бүрийг уншсаныхаа дараа судлах тэмдэглэл дээрх график дээр илүү олон адислал нэмж болно.

Бүлгүүдийг график дээрээ адислалуудыг нэмсний дараа суралцагчид Их Эзэн аравны нэгийн хуулийг дуулгавартай дагасны төлөө өөрсдийг нь болон бусдыг хэрхэн адисалж байгааг харсан тухай тунгаан бодож болно. Дараа нь суралцагчид энэ хуулийг дуулгавартай дагаснаар өөрсдийн болон бусдын хүлээн авсан зарим нэг адислалын тухай хуваалцаж болно.

ChurchofJesusChrist.org дээрээс үзэх боломжтой “Сайн мэдээний хэл” видеог цагийн код 6:42-оос 7:40 хүртэл үзэхийг бод. Энэ видеоноос суралцагчид ахлагч Кордоны туршлагын үлдсэн хэсгийг хичээлийн эхнээс сонсож болно.

12:28
  • Аравны нэгээ төлсний төлөө Тэнгэрлэг Эцэг биднийг адислах үед бид Түүний талаар юу мэдэж авч болох вэ?

Та аравны нэгээ төлөхөд ирдэг адислалуудын талаар ярилцсаны дараа, аравны нэгээ төлдөг зарим хүн хүссэн адислалуудаа хүлээн аваагүй төдийгүй санхүүгийн хувьд хүнд байдалд орсон хэвээр байж болно гэдгийг онцолж болно. Тэд яагаад аравны нэгээ үргэлжлүүлэн төлөх ёстой юм бол гэж бодож магадгүй. Та Малахи 3:14, 16–17-г уншаад, Их Эзэний Түүнийг дуулгавартайгаар үргэлжлүүлэн дагасан хүмүүст юу амласныг олж мэдэж болно.

Их Эзэний аравны нэгийн хуулийг дуулгавартай дагах нь

График дээрх “Миний мэдрэмж” гэсний хажууд дараах зүйлийн талаар бич.

  • Их Эзэний аравны нэгийн хуулийг дуулгавартай дагахад танд ямар санагддаг вэ?

  • Аравны нэгээ төлөх хүслийг тань нэмэгдүүлсэн өнөөдөр таны судалсан буюу мэдэрсэн зүйл. Үүнд таны хүлээн авахыг хүсэж буй Их Эзэний амласан адислалуудыг багтааж болно.

Цөөн суралцагчийг Их Эзэн, Түүний аравны нэгийн хуулийн тухай сэтгэгдлээ хуваалцахад урь. Мөн та энэ хуулийг дуулгавартай дагаснаар хүлээн авсан адислалуудаа хуваалцаж болно.

Цээжлэх

Та энэ хичээлийн турш төгс эзэмших сургаалын тайлбар, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд нь суралцагчдад тусалж, дараагийн хичээлүүд дээр давтахыг хүсэж болно. Maлахи 3:8–10-ын судрын түлхүүр хэллэг бол “Аравны нэгээ төлөхөд ирдэг адислалууд” юм. “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” хэсгийн хавсралт материалуудад цээжлэх үйл ажиллагаанд зориулсан санаанууд бий.