Семинар
Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцох: “Аврагч нар Сион уул өөд өгсөнө”


“Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцох: ‘Аврагч нар Сион уул өөд өгсөнө,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцох: ‘Аврагч нар Сион уул өөд өгсөнө,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

204-р хичээл: Ариун сүмийн бэлтгэл

Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцох

“Аврагч нар Сион уул өөд өгсөнө”

Family Temple Names

Аврагч, Гэтэлгэгч, Чөлөөлөгч гэдэг нь биднийг унасан байдлаас маань аврахаар Тэнгэрлэг Эцэгийн тосолсон Нэгэн хэмээн Есүс Христийг тодорхойлсон цол хэргэм юм (Исаиа 61:1–3-ыг үзнэ үү). Нас барсан өвөг дээдсээ аврах ажилд оролцох замаар Аврагч биднийг Өөрийнх нь ажилд “аврагч[ийн]” (Обадиа 1:21-ийг үзнэ үү) хувиар нэгдэхэд урьдаг. Энэ хичээл суралцагчдад ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцох замаар Аврагчтай илүү адилхан болох зорилго тавихад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Дараах зүйлсийн аль нэгийг буюу ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилтай холбоотой ямар нэг зүйл хийхийг суралцагчдад санал болго.

FamilySearch.org дээр бүртгэл үүсгэ.

FamilySearch.org дээр гэр бүлийнхээ тухай мэдээллийг судлахад хэдэн минут зарцуул.

Ариун сүмд ёслолуудыг нь гүйцэтгэх шаардлагатай өвөг дээдсийнхээ нэгний нэрийг ол.

Эцэг эх, өвөө эмээгээсээ тэдний амьдралын талаар эсвэл өвөг дээдсийнхээ тухай ямар нэг зүйл хуваалцахыг хүс.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Аврахаар явах нь

Аврах гэдэг үгийг самбарт бичин хичээлийг эхлүүлээрэй.

Дараа нь Мартин, Вилли нарын, гар тэрэгтэй анхдагчдын багийн зургийг үзүүлээд, зураг дээр аврах хэрэгцээ байгааг харуулсан зүйлсийг хуваалцахыг суралцагчдаас хүс. Эсвэл та суралцагчдаас энэ зурган дээр дүрсэлсэн үйл явдлын талаар юу мэдэж байгааг нь асууж болно. Дараах хураангуй тойм тус болж болох юм.

Mormon pioneers at Red Buttes Camp on October 19, 1856. The pioneers are trying to light a fire to cook with in heavy snow and wind. The painting is part of the exhibits at the Mormon Handcart Visitors' Center at Martin's Cove in Wyoming.

1856-аас 1860 онд мянга мянган Хожмын Үеийн Гэгээнтэн анхдагч нар гар тэргээр Солт Лэйкийн Хөндийг зорин аялжээ. 1856 оны 10-р сард Бригам Янг өвөл юу юүгүй эхэлж буй цагт хэдэн зуун бээрийн зайд байсан Мартин, Вилли нарын гар тэрэгтэй бүлгүүдэд тусламж үзүүлэхээр аврагчдыг явуулав.

Тэргүүлэх бишопын зөвлөлийн бишоп В.Кристофэр Ваддэлл дараахыг хуваалцсан юм.

10:7
W. Christopher Waddell Official portrait 2017

Виллигийн бүлгийн нэгэн гишүүн үндсэн аврах багийнхан ирэхээс өмнө цөхөрсөн нөхцөл байдалд байсан тухайгаа дүрсэлсэн байдаг. Тэр: “Бүх зүйл ингээд л замхарч, амьдрах өдрүүд дууссан мэт санагдах үед, … цэлмэг тэнгэрт аянга цахих адил, Бурхан бидний залбирлуудад хариулсан. Аврах багийнхан хоол хүнс, хэрэгцээт зүйлсийг авчран … , бидний өмнө тавихад … аврагдсандаа бид Бурхандаа хэчнээн их талархсан гээч” хэмээн хуваалцсан байдаг.

Аль болох олон хүнийг гэрт нь аюулгүй авчрахын тулд эрс тэс уур амьсгалд өөрсдийн амь насыг эрсдэлд оруулсан эдгээр аврагч бол анхдагчдын хувьд баатрууд байсан юм. (“Баатраас илүү,” Лиахона, 2023 оны 11-р сар, 89)

  • Хэрэв та энэхүү хүнд байдалд орсон анхдагчдын нэг байсан бол яагаад эдгээр аврагчийг баатрууд гэж бодох байсан бэ?

Өвөг дээдсийнхээ нэгнийх нь зургийг үзүүл. Та суралцагчидтай өвөг дээдсийнхээ талаар товч хуваалцаж болно.

Family History/Genealogy

Үүнтэй адил Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр нас барсан өвөг дээдсийг минь аврах ажилд биднийг томилдог. Бид ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцсоноор үүнийг хийж чадна.

  • Гар тэрэгтэй анхдагчдын адил бид хэрхэн нас барсан өвөг дээдсээ аврах хэрэгтэй байж болох вэ?

Шаардлагатай бол та Тэнгэрлэг Эцэгтээ буцаж очихын тулд бид бүгд баптисм, Ариун Сүнсний бэлэг, ариун сүмийн хишиг гэх зэрэг нэн чухал ёслолуудыг хүлээн авсан байх хэрэгтэй гэдгийг тайлбарлаж болно. Бидний нас барсан өвөг дээдэс эдгээр ёслолыг өөрсдөө хүлээн авч чадахгүй. Ариун сүмийн ажлаар дамжуулан нас барагсдын төлөө эдгээр ёслолыг хүлээн авах замыг Их Эзэн тэдэнд бэлтгэсэн билээ (Сургаал ба Гэрээнүүд 128:15-ыг үзнэ үү).

Дараах асуултыг тунгаан бод.

  • Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцох талаар та юу гэж боддог вэ? Яагаад?

Энэ хичээлийн туршид өвөг дээдсээ аврах Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын илгээсэн аврагчид байж болох арга замыг олж тодорхойлоход танд туслах сүнслэг өдөөлтүүдээ бичиж тэмдэглэ.

Сион уулан дээрх аврагч нар

Уул ба ариун сүмийн энгийн зураг зураад, суралцагчдад мөн судлах тэмдэглэлдээ адил зурах даалгавар өг. Зургийг Сион уул гэж нэрлэ. Дараа нь Обадиагийн агуулгыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараахыг нэгтгэн дүгнэх юм уу унш.

Simple drawing of the Salt Lake Temple with a mountain behnd it

Иерусалимыг эзлэгдсэний дараа бошиглогч Обадиа Есав (бошиглогч Иаковын ихэр ах)-ыг ёс бус байдлын улмаас устгагдах болно гэдгийг бошигложээ. Түүнчлэн Обадиа тэдгээр үр удам, бусад олон хүнийг аврах ажлын талаар мөн бошиглов. Энэ шүлэгт “Сион уул” гэдэг нь Иерусалим хотыг болон түүний ариун сүмийг хэлж байгааг мэдэх нь тустай байж болох юм.

Обадиа 1:17, 21-ийг уншаад, ариун сүмийг санагдуулж буй үгсийг ол.

Суралцагчид аврал, ариун байх эсвэл аврагч нар гэх зэрэг үгсийг онцлон хэлж болно. Суралцагчдаас “Аврагч нар Сион уул өөд өгсөнө” (Обадиа 1:21) гэсэн хэллэгийг тэмдэглэхийг хүс.

  • “Сион уул өөд … ЭЗЭНийх болно” (Обадиа 1:21) гэдэг нь юу гэсэн утгатай үг гэж та нар бодож байна вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Гэррит В.Гонг ийн тайлбарласан.

Official Portrait of Gerrit W. Gong.  Photographed in 2018.

Өөрсдөд нь хэрэгтэй боловч өөрсдийнхөө төлөө хүлээн авч чадахгүй байгаа нас барагсдын төлөө үйлдэх ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэх үед Их Эзэн Өөртэй нь илүү адил болох бурханлаг боломжийг бидэнд өгдөг. Бид “Сион уул өөд … Эзэнийх бол[ох]” үедээ илүү бүрэн дүүрэн, төгс болдог. (“Үүрд мөнхөд аз жаргалтай,” Лиахона, 2022 оны 11-р сар, 85)

Төлөө гэдэг нь өөр хэн нэгнийг төлөөлөх гэсэн утгатай үг гэдгийг та тайлбарлах хэрэгтэй байж болно.

Зурсан ариун сүмийн зургийнхаа доор суралцагчид дараах асуултад хариулан бичиж болох юм.

  • Та нар “Сион уул өөд … ЭЗЭНийх бол[ох]” (Обадиа 1:21) талаар Обадиа, ахлагч Гонг хоёроос юу сурч мэдсэн бэ?

    Суралцагчид өөр өөр үг хэрэглэж болох ч тэд дараах үнэнийг хуваалцаж болох юм: Бид өвөг дээдсээ олж, тэдний төлөө авралын ёслолуудыг ариун сүмд гүйцэтгэснээр Аврагчтай илүү адил болж чадна.

  • Нас барсан өвөг дээдсийнхээ төлөө ариун сүмийн ажлуудыг гүйцэтгэх нь Аврагчийн бидний төлөө хийсэн зүйлтэй бага ч болов хэрхэн адил байж болох вэ?

    Аврагч Цагаатгалаараа дамжуулан өөрсдийн маань хийж чадахгүй зүйл болох нүгэл ба үхлээс биднийг аварч чадна гэдгийг тайлбарлаж болно (Алма 34:8–12-ыг үзнэ үү). Үүний нэгэн адил бид өвөг дээдэс маань өөрсдийнхөө төлөө хийж чадахгүй зүйл болох авралын ёслолуудыг нь тэдний төлөө гүйцэтгэснээр тэднийг авран тусалж чадна.

  • Бид өвөг дээдсээ олж, тэдний төлөө ариун сүмд ёслолуудыг нь гүйцэтгэснээр Христийнхтэй адил ямар ямар зан чанараа хөгжүүлж чадах вэ?

Эхлэх нь

семинарын дүрс зурагСуралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваарилаад, нэгээс дөрвийн хооронд тоо сонгуул. Дараа нь “Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцох дөрвөн арга зам” нэртэй тараах материалыг өг. Бүлэг бүрд сонгосон тоотой нь таарсан догол мөрийг уншаад, доорх асуултуудыг бүлгээрээ ярилцах даалгавар өг. Эсвэл тэд дөрвөн арга замыг бүгдийг нь уншаад, төвлөрч ажиллахыг хүсэж байгаа нэг арга замаа сонгож болно.

зөвхөн-дижитал

Дараах асуултуудыг үзүүл. Суралцагчид хариултаа зурсан ариун сүмийн зургаа тойруулан бичиж болно.

  • Ахлагч Гонгийн зөвлөснөөр өсвөр насны хүүхэд ямар ямар арга замыг дагаж болох вэ?

  • Бид өөр ямар арга замаар ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцож болох вэ? (Та өөрийнхөө эсвэл бусдын туршлагаас оруулж болно.)

Хэдэн суралцагчаас ангийнхантайгаа хариултаа хуваалцахыг хүс. Та тэдний хариултыг самбарт зурсан ариун сүмийн зургийг тойруулан бичиж болно. ChurchofJesusChrist.org дээрх “Family History Is for Everyone: 9 Fun Ways to Participate” нийтлэлээс нэмэлт санаа авч болно.

Хэрэв цаг гарвал FamilySearch.org дээрх Ёслолд бэлэн үйлдлийг ашиглан ариун сүмийн нэрсийг хэрхэн хадгалахыг суралцагчдад харуул.

  • Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцсоноор та нар ямар адислал хүлээн авч, ямар туршлага хуримтлуулсан бэ?

Та нарын зорилго

Самбарт жагсаасан зөвлөмжүүдээс нэгийг нь хийх зорилгоо судлах тэмдэглэлдээ бичихдээ Ариун Сүнсний тусламжийг эрэлхийл. Дараах санаанууд тус болж болох юм. Үүнд:

  • Гэр бүлийн түүхийн ажлыг хэзээ, хэрхэн хийж болох вэ?

  • Хэн та нарт тусалж чадах вэ?

  • Энэ зорилго Есүс Христтэй илүү адилхан болоход тань хэрхэн туслах вэ?

Олон тойрог, салбарт ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцож эхлэхэд нь суралцагчдад туслах ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөх байдгийг дурдаарай.

Суралцагчид тань “Сион уул өөд … ЭЗЭНий” (Обадиа 1:21) аврагч болж чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэн, хичээлээ дуусга.