Семинар
Бид ариун сүмд дуулгавартай байдлын болон золиослолын хуулийг дагах гэрээ байгуулдаг: Бурханд дуулгавартай байж, Түүний төлөө золиослох гэрээ


“Бид ариун сүмд дуулгавартай байдлын болон золиослолын хуулийг дагах гэрээ байгуулдаг: Бурханд дуулгавартай байж, Түүний төлөө золиослох гэрээ,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Бид ариун сүмд дуулгавартай байдлын болон золиослолын хуулийг дагах гэрээ байгуулдаг: Бурханд дуулгавартай байж, Түүний төлөө золиослох гэрээ,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

202-р хичээл: Ариун сүмийн бэлтгэл: Дуулгавартай байдлын болон золиослолын хууль

Бид ариун сүмд дуулгавартай байдлын болон золиослолын хуулийг дагах гэрээ байгуулдаг

Бурханд дуулгавартай байж, Түүний төлөө золиослох гэрээ

youth attending temple

Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдэдээ хайртай. Тэнгэрлэг Эцэг хүүхдүүдээ ариун сүмд Өөртэй нь гэрээ байгуулахад урих замаар Өөрийн хайрыг харуулдаг. Эдгээр гэрээнд дуулгавартай байдлын болон золиослолын хуулийг дагах бидний амлалт багтдаг. Энэ хичээл нь хишиг хүртэх үедээ дагахаар гэрээ байгуулсан дуулгавартай байдлын болон золиослолын хуулийг ойлгоход суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Ангид орж ирэхээс нь өмнө дараах асуултыг бодож үзэхийг суралцагчдад санал болго. Тэнгэрлэг Эцэгтэй нэмэлт гэрээнүүд байгуулах нь миний амьдралыг хэрхэн адислах вэ?

Боломжит суралцах үйл ажиллагаа

Ариун сүмийн зорилго

Энэ хичээлийн эхэнд яагаад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой гэрээ байгуулахыг хүсэх вэ гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал. Дараах нь үүнийг хийж гүйцэтгэх нэг арга зам юм. Та эхлээд, хүмүүсийг Бурханаас холдоход хүргэдэг амьдралд тохиолдож болох хэдэн, хүнд хэцүү нөхцөл байдлыг тодорхойлж болно. Гэр бүл салалт, өвчин эмгэг, ажилгүй болох гэх мэт.

  • Яагаад зарим хүнд хэцүү нөхцөл байдал хүмүүсийг Бурханаас холдоход хүргэдэг вэ?

  • Ийм нөхцөл байдалд Бурханаас холдохын оронд Түүнтэй ойр байх нь яагаад бидэнд чухал вэ?

Бид Бурханд ойр байж, Түүний тусламж, хүчийг хүлээн авахын тулд амьдралын сорилт бэрхшээлд хэрхэн бэлтгэж болох талаар тунгаан бод.

Ангид дасгалын гурван резинэн тууз авчир. Гурван суралцагчийг самбарын өмнө гарч ирэхэд урь эсвэл дагалдах зургуудыг үзүүлээд, юу болж байгааг дүрслэн хэл. Эхний туузаар эхний суралцагчийн хоёр гарын бугуйгаар нэг ороо. Хоёр дахь туузаар хоёр дахь суралцагчийн хоёр гарын бугуйгаар хоёр ороо. Дараа нь гурав дахь туузаар гурав дахь суралцагчийн хоёр гарын бугуйгаар гурав ороо.

Гурван суралцагчийг хоёр тийшээ гараа сунгаж хэнд нь хамгийн амар байгааг харахад урь. Та мөн ангийнхнаас гурван суралцагчийн хэн нь гараа туузнаас хамгийн амархан гаргаж чадахыг нь асуугаарай.

Эсвэл та Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд энэ үзүүлэнт хичээлийг гурван залуу насанд хүрэгчтэй хамт үзүүлсэн “Strong and Closer Connection to God Through Multiple Covenants” видеог цагийн код 4:13-аас 5:44 хүртэл үзүүлж болно.

Hands With Exercise Band
  • Энэхүү үзүүлэнт хичээл бидэнд Бурхантай гэрээ байгуулж, тэдгээрийг сахих талаар юу зааж байна вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд Бурхантай гэрээ байгуулах нь биднийг хэрхэн адисалдаг талаар ийн хуваалцсан.

Elder Dale G. Renlund takes an official portrait in 2021.

Гэрээ бүр хэлхээ холбоог нэмэгдүүлж, биднийг Бурханд илүү ойртуулж, харилцаа холбоог маань бэхжүүлдэг.

… Харин амьдралын сорилт бэрхшээлтэй тулгарах үед Бурханаас өөрсдийгөө холдуулах магадлал маань багасдаг. (“Stronger and Closer Connection to God Through Multiple Covenants,” [Brigham Young University devotional, March 5, 2024], 2, 3, speeches.byu.edu)

Та суралцагчдаас Бурхантай байгуулдаг зарим гэрээг тодорхойлохыг хүсэж болно.

Бид ариун сүмийн хишиг хүртэх ёслолынхоо хүрээнд ариун сүмд Тэнгэрлэг Эцэгтэй гэрээ байгуулдаг. Бид хишиг хүртэх ёслолынхоо хүрээнд дуулгавартай байдал, золиослол, Есүс Христийн сайн мэдээ, ариун явдал, бүхнээ зориулах хуулиудыг сахих гэрээ байгуулдаг (Гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 27.2-ыг үзнэ үү). Энэ хичээл дуулгавартай байдал, золиослолын хууль дээр төвлөрнө.

Суралцагчдыг тэмдэглэлдээ дараах өгүүлбэрийг бичихэд урь: Бид ариун сүмд хишиг хүртэх ёслолынхоо хүрээнд дуулгавартай байдлын болон золиослолын хуулийн дагуу амьдрах гэрээг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой байгуулдаг.

Дуулгавартай байдлын болон золиослолын хууль

семинарын дүрсДуулгавартай байдлын болон золиослолын хуулиуд” хэмээх дараах тараах материал нь суралцагчдад эдгээр хуулийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд туслах зорилготой. Суралцагчид тараах материалыг гүйцэтгэх хэд хэдэн аргыг доор дурдав.

1. Суралцагчид хос болон ажиллаж болно. Дараа нь тэд сурч мэдсэн зүйлээ бусадтайгаа хуваалцаж болно.

2. Суралцагчид бие даан ажиллаж, хүссэн нэг хэсгээ сонгон ажиллаж болно. Тухайн хэсэг дээрээ ажиллаж дууссаныхаа дараа өөр хэсгийг судалсан хэн нэгнийг олж, сурч мэдсэн зүйлээ хуваалцаж болно.

3. Суралцагчдыг гурван бүлэгт хувааж болно. Дараа нь суралцагч бүрд дуулгавартай байдлын талаарх гурван асуултын нэгийг оноо. Дуулгавартай байдлын талаар сурч мэдсэн зүйлсээ ярилцсаны дараа тэд золиослол дээр мөн адил ажиллаж болно.

Миний сурсан зүйл

Суралцагчдыг туршлага, гэрчлэлээ хуваалцах үед Ариун Сүнс сурч мэдсэн үнэнүүд нь үнэн гэдгийг баталж чадна. Суралцагчдаас дуулгавартай байдлын эсвэл Их Эзэний ажлын төлөө золиослол гаргахад бэлэн байхын өөрийн туршлагыг эсвэл үүний үлгэр жишээ болсон хэн нэгний талаар хуваалцахыг хүс. Хувийн туршлага эсвэл жишээгээ хуваалцах нь тус болж болох юм. Дараах асуултуудыг суралцагчдыг туршлагаасаа хуваалцаж байхад нь, ангийн хэлэлцүүлгийн хүрээнд эсвэл судлах тэмдэглэлдээ хариулж бичих дасгалд ашиглаж болно.

  • Дуулгавартай байдал, золиослолын хуулийг дагах нь хэрхэн бидэнд Есүс Христтэй илүү адил болоход туслах вэ?

  • Энэ хоёр хуулийг сахих гэрээг ариун сүмд байгуулах нь хэрхэн бидэнд Бурханд илүү ойртоход, мөн бидний харилцаа холбоог хүчирхэгжүүлэхэд туслах вэ?