“Ариун сүмд зохистойгоор ороход бэлтгэх: Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Ариун сүмд зохистойгоор ороход бэлтгэх: Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
203-р хичээл: Ариун сүмийн бэлтгэл
Ариун сүмд зохистойгоор ороход бэлтгэх
Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг
Сүүлийн жилүүдэд Их Эзэн дэлхий даяар ариун сүмүүдийг барих ажлыг хурдасгасан. Эдүгээ Түүний Сүмийн гишүүд бэлэн бөгөөд зохистой бол Түүний ариун өргөөнд орох илүү их боломжтой болоод байна. Энэ хичээл суралцагчдад Тэнгэрлэг Эцэгийн, мөн Есүс Христийн ариун сүмд орох зохистой эсэхээ эргэцүүлэн бодоход тусална.
Суралцагчийн бэлтгэл: Ариун сүмд ороход Их Эзэний тогтоосон жишгүүдийн талаар илүү ихийг суралцахаар бэлтгэхэд нь суралцагчдад туслахын тулд Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийх удирдамж [2022]-ийн хавсралт дээрх ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн асуултуудыг уншихыг тэдэнд санал болго. Эдгээр жишгийн талаар асуух зүйл гарвал ангид ирээд асууж болох тухай зөвлө.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Их Эзэнд зөвшөөрөгдсөн
Их Эзэний өргөөнд орох Түүний жишгийг бодож үзэхэд суралцагчдад туслахын тулд та тэдэнд дараах нөхцөл байдлын аль нэгд нь эсвэл хэд хэдэд нь хэрхэн хариулахаа бодох даалгавар өгч болно. Үүнд:
-
Та нар дараах зүйлсэд хэнийг санал болгох вэ?
-
Хөл бөмбөгийн чухал цохилт хийхэд? Яагаад?
-
Удахгүй болох шалгалтад бэлтгэхэд тань туслахад? Яагаад?
-
Гоцлол дуу дуулахад? Яагаад?
-
Зам зааж өгөхөд? Яагаад?
-
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Роналд А.Расбанд хадам аавынхаа амьдралынх нь эцсийн мөчид эргэж очсон үеийнхээ талаар ийн хуваалцсан. Ахлагч Расбандыг эргэж очиход хадам аавынх нь бишоп яг гарах гэж байлаа. Дараа нь юу болсныг тэрээр ийн өгүүлэв:
Намайг Блэйнд [түүний хадам аав] хандан, “Бишоп тан дээр зочлохоор ирсэн нь ямар сайхан хэрэг вэ” гэж хэлэхэд
тэр над руу хараад, “Сайхнаас ч илүү хэрэг байлаа. Би ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн ярилцлагад орохоор бишопоо ирэхийг гуйсан юм. Яагаад гэвэл, би Их Эзэнд зөвшөөрөгдсөн байхыг хүсэж байна” гэж хэлсэн юм. Тэр тэгж ч чадсан! (“Их Эзэнд зөвшөөрөгдсөн,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 22)
-
“Их Эзэнд зөвшөөрөгдөнө” гэдэг нь юу гэсэн үг вэ?
Хэрэв суралцагчид хариулахгүй байвал та Тэнгэрлэг Эцэг, Аврагч Есүс Христ хоёр Түүний хүүхдүүддээ зориулсан хайрын төлөвлөгөөний нэгэн хэсэг болгон ариун сүмд орох жишгийг тогтоосон гэдгийг хуваалцаж болно. Эдгээр жишгийг дагах нь бидэнд Тэдний өргөөнд зохистойгоор орох зөвшөөрлийг олгодог.
Өнөөдөр энэ хичээлийг судалж байхдаа Ариун Сүнсээр дамжин оюун ухаан, зүрх сэтгэлд тань орж ирэх мэдрэмж, бодол санаанд онцгой анхаарал хандуул (Сургаал ба Гэрээнүүд 8:2–3-ыг үзнэ үү). Энэ нь Ариун Сүнс та нарт, та нар юуг сайн хийж байгаагаа мөн Тэдний өргөөнд зохистойгоор орох жишгийг дагах хичээл зүтгэлээ сайжруулах арга замаа олж харахад туслах юм.
Их Эзэнийг шүтэн бишрэхийн тулд ариун сүмд орох
Дараах мэдэгдэл ба судрын эшлэлүүд Их Эзэн ариун өргөөнд нь орох жишгийг тогтоосон гэдгийг ойлгоход суралцагчдад тусална. Суралцагчдыг гурав гурваар нь бүлэг болгон хувааж, бүлгийн гишүүн бүрд судрын эшлэлүүдээс нэгийг нь уншихыг даалга.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Роналд А.Расбандын хэлсэн дараах үгийг болон доор жагсаасан судруудыг уншаад, Их Эзэний өргөөнд орох талаар сурч мэдэж болох зүйлээ олж мэд.
Ариун сүм бол Их Эзэний өргөө бөгөөд дэлхийгээс ангид байх ариун дагшин газар юм. Тэрхүү ариун ханануудын дунд шүтэн бишрэх хүмүүсийг Түүний Сүнс бүрхэн авдаг. Биднийг Түүний өргөөнд зочилж очих үед Тэрээр жишиг тогтоодог. (“Их Эзэнд зөвшөөрөгдсөн,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 23)
Дуулал 24:3–4 (“ЭЗЭНий уул” нь ариун сүмийг төлөөлж болно)
Иеремиа 7:1–3 (Иеремиа нь Иуда дахь ёс бус байдлын үеийн бошиглогч байсан.)
Езекиел 44:4–5, 9 (5-р шүлэг дэх “зүрхээ хандуул” гэдэг нь “анхаарал тавих” гэсэн утгатай; 9-р шүлэг дэх “зүрхэндээ хозлуулаагүй” гэдэг нь өөрсдийгөө нүгэл ба ертөнцөөс тусгаарлахгүй байх гэсэн утгатай байж болох юм)
-
Бид ахлагч Расбандын хэлсэн үгээс мөн эдгээр судрын хэсгээс Их Эзэний өргөөнд орох талаар ямар үнэнийг мэдэж авч болох вэ?
Суралцагчид дараах янз бүрийн үнэнийг тодорхойлж болох юм. Үүнд:
Их Эзэн Өөрийнх нь өргөөнд орох зохистой байдлын жишгийг тогтоодог.
Биднийг өргөөнд нь зохистой оруулахыг анхаарахыг санваарын удирдагчдад зааварладаг.
Хэдийгээр хүн бүрийг ариун сүмд ороход бэлдэхийг урьдаг ч бид Их Эзэний өргөөнд орохын тулд Түүний зохистой байдлын жишгийг хангасан байх ёстой гэдгийг та тайлбарлаж болно.
-
Ариун сүмд нь орох Их Эзэний жишиг хэрхэн биднийг хайрлах Түүний хайрын мөн бидний төлөөх хүсэл тэмүүллийнх нь баталгаа байж болох вэ?
Суралцагчдыг өмнөх асуултад хариулж байх хооронд Их Эзэний жишгээр амьдрах нь бидэнд Түүнтэй адил болж, Түүнд очихын тулд гаргаж буй хичээл зүтгэлийн маань юу нь сайн болж байгааг харах боломжийг олгон, биднийг Түүний Сүнс, амар амгалангаар адислахад тусалдаг гэдгийг олж харахад тэдэнд тусал.
Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн асуултууд
Их Эзэний өргөөнд ороход тавьдаг Түүний шаардлагуудын талаар мэдэж байгаа зүйлээ үнэлэхэд нь суралцагчдад туслахын тулд тэдэнд Gospel Library дахь Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч [2022] товхимлын хавсралт дээрх ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн асуултуудтай уншиж танилцах даалгавар өг. Эсвэл та Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө удирдамжийн 36–37-р хуудсыг тарааж өгөх юм уу асуултуудыг шууд самбарт бичиж болно.
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч [2022] товхимлын хавсралтад байх ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн асуултуудыг гаргаад дараахыг хий.
-
Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн асуултуудыг уншаад, (1) эдгээр асуулт юу асууж байгааг ойлгож байгаагаа, (2) эдгээр жишгийн дагуу амьдрах нь биднийг Их Эзэний ариун өргөөнд ороход хэрхэн бэлтгэх талаар тунгаан бод.
-
Асуултууд дундаас илүү дэлгэрэнгүй судлахыг хүсэж буй нэг асуултаа сонго.
“Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн асуултууд” гэсэн гарчигтай тараах материалыг суралцагч бүрд өг. Тодорхойлсон асуултуудаа тараах материалынхаа дээд талд байгаа нүдэнд бичихийг тэднээс хүс. Дараа нь суралцагчид тараах материалын үлдсэн хэсгийг бөглөнө. Зарим асуултыг ойлгоход туслах нэмэлт тусламжийг Gospel Library дахь энэ хичээлийн Нэмэлт эх сурвалж хэсгээс олж болно.
Судар судлах явцдаа Ариун Сүнснээс хүлээн авсан санаануудаа хуваалцах боломжийг суралцагчдад олго. Үүнийг хийхдээ та тэднийг жижиг бүлгүүдэд хуваарилан, хүн бүрээс сурч мэдсэн зүйлээ хуваалцахыг хүсэж болно. Олж мэдсэн зүйл нь Их Эзэний өргөөнд орох Түүний жишгийг ойлгоход хэрхэн тусалсан талаар тайлбарлаж болох юм. Ангийнхнаасаа олж авсан ойлголтоо тараах материалын ар талд бичихийг суралцагчдаас хүс.
-
Их Эзэний өргөөнд орохын тулд Түүний жишгийн дагуу амьдрах нь хэрхэн бидэнд Түүнтэй илүү адилхан болоход туслах вэ?
-
Эдгээр жишиг нь хэрхэн Түүний хайрын нотолгоо болдог вэ?
Хувийн эргэцүүлэл
Суралцагчдыг ариун сүмд орох зохистой эсэхээ тунгаан бодох үед тэдэнд ямар мэдрэмж төрж байгааг бодож үз. Тэдний санааг зовоосон ямар асуудал байж болох вэ? Та хэрхэн тэдэнд Тэнгэрлэг Эцэгийн хайрыг болон Аврагчийн тусламжтайгаар тэд зохистой байж чадна гэсэн баталгааг мэдрэхэд тусалж болох вэ? Дараах мэдэгдлийг унших нь Аврагчийн тусламжтайгаар Их Эзэний өргөөнд зохистойгоор орж чадна гэсэн найдварыг мэдрэхэд суралцагчдад туслах нэг арга зам юм.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Патрик Кийрон Тэнгэрлэг Эцэг хүүхдүүдээ Өөрийнх нь хаант улсад ороосой хэмээн хэр их хүсдэг талаар ийн заасан. Түүний хуваалцсан зүйл хүүхдүүдээ Өөрийнхөө ариун өргөөнд оруулах Түүний хүсэлтэй хэрхэн нийцэж байгааг тунгаан бод.
Найзууд аа, мөнх бус амьдралын замд хамт гарсан итгэл нэгт шавь нар аа, бидний Эцэгийн үлэмж сайхан төлөвлөгөө, тэрхүү “гайхалтай” төлөвлөгөө нь гэртээ орох замыг тань хаах бус харин эргүүлэн аваачихын тулд бүтээгдсэн юм. Хэн ч замын хаалт тавьж, таныг замаас тань эргүүлэн буцаах хэн нэгнийг тэнд зогсоохгүй. Яг үнэндээ эсрэгээрээ. Бурхан таныг эргүүлж авчрахаар уйгагүй эрэлхийлдэг. Тэрээр “бүх хүүхэд нь Түүнд эргэн ирэхийг сонгоосой хэмээн хүсдэг” бөгөөд таныг эргүүлж авчрахын төлөө боломжит бүх аргыг хэрэглэдэг билээ. (“Биднийг гэртээ аваачих нь Бурханы зорилго юм,” Лиахона, 2024 оны 5-р сар, 87) (цагийн код 2:16-аас 3:01 хүртэл)
Суралцагчдад дараах эргэцүүлэн бодох үйл ажиллагааг хийх хангалттай цаг гаргаж өгөхөд анхаар.
Их Эзэний өргөөнд орох зохистой эсэхээ эргэцүүлэн бод. Үүнийг хийх нэг арга зам бол ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн асуултуудыг дахин уншиж, тус бүрд нь дотроо хариулах явдал юм. Судлах тэмдэглэлдээ эсвэл тараах материалынхаа ар талд дараах асуултад хариул.
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр таныг юуг мэдэж, мэдэрч эсвэл хийгээсэй хэмээн хүсдэг гэж бодож байна вэ?
Ариун сүмд орохуйц зохистой болох эсвэл зохистой хэвээр байх хичээл зүтгэлийг магтан сайшааж, Аврагч өргөөнд нь ороход бидэнд туслахад бэлэн байдгийг суралцагчдад хэл.