Семинар
Сүмийн удирдагчдын сургаал: Тойм


“Сүмийн удирдагчдын сургаал: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Сүмийн удирдагчдын сургаал: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Сүмийн удирдагчдын сургаал

Сүмийн удирдагчдын сургаал

Тойм

Их Эзэн биднийг гэх өрөвдөх сэтгэлийнхээ нотолгоо болгож, Өөрийн хүмүүст зөвлөгөө өгч, анхааруулахаар элч нарыг илгээдэг (2 Шастир 36:15-ыг үзнэ үү). Бид Их Эзэний үйлчлэгчдийн дуу хоолойгоор дамжуулан хувийн илчлэл хүлээн авах боломжтой. Бид Их Эзэний үйлчлэгчдийн захиасыг сонсож, судалснаар Түүний дуу хоолойг сонсож чадна. Эдгээр хичээл нь Их Эзэний үйлчлэгчдээрээ дамжуулан өгсөн захиасыг судлахад суралцагчдад тусална.

Заахад бэлтгэх

Дараах мэдээлэл танд хичээл бүрд бэлтгэхэд шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг өгнө.

Ерөнхий чуулганд бэлтгэх

Хичээлийн хуваарийн талаарх зөвлөмж: Энэхүү хичээлийг 4, 10-р сарын Ерөнхий чуулганы өмнөхөн зааж болно. Хэрэв энэ хичээлийг жилийн турш хоёр удаа заахаар бол үүнийг заах өөр арга замыг Gospel Library дахь Нэмэлт суралцах үйл ажиллагаа хэсгээс үзнэ үү.

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Ерөнхий чуулган дээр Аврагчаас хувийн захиас сонсохоор бэлтгэхэд суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас дараагийн ерөнхий чуулганыг үзсэнээр ирэх адислалуудын тухай мөн үүнд хэрхэн бэлтгэх талаар тунгаан бодохыг хүс.

  • Үзүүлэн: “Зөвхөн танд зориулсан” нэртэй зурвас эсвэл зураг, ахлагч Нийл Л.Андэрсэны мэдэгдэл

  • Тараах материал:Ерөнхий чуулганаас ихийг сурах

  • Суралцагчдад зориулсан материал: Суралцагч бүрд зориулсан наадаг эсвэл энгийн цаас

  • Видео:The Blessings of General Conference” (2:24)

Их Эзэний үйлчлэгчдийн сургаалыг судлах

Хичээлийг заах хугацаа: Энэ хичээлийг “207-р хичээл: Загвар: Сүмийн удирдагчдын сургаал” хичээлд ашигласан Сүмийн удирдагчдын захиасыг заагаарай. Та энэ хичээлийг Сүмийн удирдагчдын захиасыг судлахын ач холбогдлыг суралцагчдад танилцуулахын тулд хичээлийн жилийн эхэнд зааж болно.

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад сайн мэдээг бие даан судлах явцынхаа хүрээнд Их Эзэний үйлчлэгчдээрээ дамжуулан өгсөн захиасыг судлахад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас Сүмийн удирдагчдын сүүлийн үеийн захиасыг судалснаар хүлээн авсан зарим адислалынхаа тухай бодохыг хүс. Тэд мөн хүлээн авсан адислалынх нь талаар гэр бүлийн гишүүн, орон нутгийнхаа Сүмийн удирдагчаасаа асууж болно. Тэдэнд хичээлийн дундуур эдгээр адислалын талаар хуваалцах боломж гарна.

  • Үзүүлэн: Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хоёр мэдэгдэл

  • Видео:Түүнийг сонс” цагийн код 13:07-оос 14:16 хүртэл

Загвар: Сүмийн удирдагчдын сургаал

Хичээлийн хуваарийн талаарх зөвлөмж: Энэхүү загварыг ашигласан бүх хичээлийг хичээлийн жилийн аль ч үед эсвэл Ирээд, Намайг дага хуваарьт хичээлийн аль ч долоо хоногт зааж болно. Гэхдээ та энэ загварыг өмнө нь ашиглаж байгаагүй бол үүнийг ашиглан шинэ хичээлд бэлдэхээсээ өмнө “Израилын найдвар” гэх доорх хичээлийг заах нь тустай байж болно.

Хичээлийн зорилго: Энэ загвар нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн удирдагчдын захиасыг заахад туслах хэрэгсэл болгон ашиглахад зориулагдсан болно.

  • Суралцагчийн бэлтгэл: Хичээлээр судлах үгийн гарчгийг суралцагчидтай хуваалц. Хичээлийн өмнө уг үгийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн уншиж, үзэх, сонсох даалгаврыг тэдэнд өг. Есүс Христийн үйлчлэгчдийн захиасыг судлахдаа Ариун Сүнсээр заалгахын төлөө залбиран зүрх сэтгэлээ бэлтгэхийг суралцагчдаас хүс.

“Израилын найдвар”

Хичээлийн хуваарийн талаарх зөвлөмж: Энэ хичээл нь “Загвар: Сүмийн удирдагчдын сургаал” хичээлийг ашиглан Сүмийн удирдагчийн захиасыг хэрхэн заах жишээ юм. Энэ хичээлийг Сүмийн удирдагчдын захиасыг хуваалцах бусад хичээлээс өмнө хичээлийн жилийн эхэнд заагаарай.

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны урилгын дагуу үйлдэхэд нь суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Ерөнхийлөгч Нэлсоны хэлсэн “Израилын найдвар” үгийн гарчгийг суралцагчидтай хуваалц. Хичээлийн өмнө уг үгийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн уншиж, үзэх, сонсох даалгаврыг тэдэнд өг. Есүс Христийн үйлчлэгчдийн захиасыг судлахдаа Ариун Сүнсээр заалгахын төлөө залбиран зүрх сэтгэлээ бэлтгэхийг тэднээс хүс.

  • Үзүүлэн: Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны мэдэгдэл

  • Тараах материал:Израилын цугларалт”; “Израилын цугларалтад оролцох урилга

  • Видео:Израилын найдвар” цагийн код 29:51-ээс 33:37 хүртэл