“Ерөнхий чуулганд бэлтгэх: Ерөнхий чуулганаар дамжуулан Аврагчийн үгийг сонсох нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Ерөнхий чуулганд бэлтгэх: Ерөнхий чуулганаар дамжуулан Аврагчийн үгийг сонсох нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
205-р хичээл: Сүмийн удирдагчдын сургаал
Ерөнхий чуулганд бэлтгэх нь
Ерөнхий чуулган дээр Аврагчийн үгийг сонсох нь
Их Эзэн Ерөнхий чуулганаар үйлчлэгчдээрээ дамжуулан бидний хүн нэг бүрд хандан ярьдаг. Чуулганд зорилго тавьж бэлтгэх нь хувийн илчлэл хүлээн авахад бидэнд тусална. Энэ хичээл нь ерөнхий чуулганаар Аврагчаас хувийн захиас хүлээн авахад бэлтгэхэд нь суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас дараагийн ерөнхий чуулганыг үзсэнээр ирэх адислалуудын тухай мөн үүнд хэрхэн бэлтгэх талаар тунгаан бодохыг хүс.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Арга хэмжээнд бэлтгэх
Жич: Ерөнхий чуулган жилд хоёр удаа болдог учраас та энэ хичээлийг хоёр удаа заах хэрэгтэй. Энэ хичээлийг заах өөр арга замуудыг ChurchofJesusChrist.org дээрх Gospel Library дахь энэ хичээлийн Нэмэлт суралцах үйл ажиллагаа хэсгээс үзнэ үү.
Суралцахаар бэлтгэхэд нь суралцагчдад туслахын тулд самбарт дараахыг зурж, хичээлээ эхэл.
Суралцагчдаас хүлээн авсан мөн өөрсдийнх нь хувьд чухал захиасаа санахыг хүс. Жишээбэл: Эцэг эхийнх нь өгсөн зурвас, найзаас нь ирсэн мессеж, хөршийн эсвэл Сүмийн удирдагчийн хэлсэн магтаалын үг, өвөө, эмээгийн зөвлөгөө байж болно.
Таны хувьд утга учиртай хэн нэгний өгсөн захиасыг хуваалцахыг бод. Суралцагчдад дараах асуултыг тавь.
-
Авсан захиас тань яагаад таны хувьд утга учиртай байсан бэ?
Их Эзэн танд захиас илгээх гэж байна гэж төсөөл. Тэрээр захиасандаа юуг оруулаасай гэж найдаж байгаагаа цаг гарган бич. Жишээлбэл: Амьдралд тань хэрэг болох удирдамж, найдвар, урмын захиас, үнэний баталгаа эсвэл асуултын тань хариулт гэх мэт.
Бурхан бидэнд хэрхэн захиасаа илгээдэг вэ?
Дараах шүлгүүдээс хэдийг уншаад, Их Эзэн захиасаа илгээдэг нэг арга замыг мөн энэ нь яагаад чухал болохыг харуулсан үг хэллэгүүдийг ол.
-
2 Шастир 36:15
-
Иеремиа 7:25
-
Амос 3:7
Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүсээд, үе тэнгийнхнээсээ сонссон, цаашид санаж явахыг хүссэн үг хэллэгээ тэмдэглэхийг хүс.
Ерөнхий чуулганы үеэр бошиглогч, үзмэрч, илчлэгчид сүнслэгээр өдөөгдсөн Сүмийн бусад удирдагчийн хамт Их Эзэний захиасыг хуваалцдаг.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн ийн заасан.
Би Есүс бол Христ гэдгийг, Тэр энэ ариун нандин ажлын албыг удирддаг бөгөөд ерөнхий чуулган бол Их Эзэний Өөрийн Сүмд болон бидэнд удирдамж чиглүүлэг өгдөг … маш чухал үеүдийн нэг юм гэдгийг гэрчилж байна.
Ерөнхий чуулган дээр хэлэгдсэн үгс бол ирэх саруудад анхаараасай хэмээн Их Эзэний биднээс хүссэн зүйлс юм. (“Их Эзэний дуу хоолой,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 126–131)
-
Та ахлагч Андэрсэн юу заасныг хэрхэн нэгтгэн дүгнэх вэ?
Суралцагчид Их Эзэн Ерөнхий чуулганаар Өөрийн үйлчлэгч, бошиглогчдоор дамжуулан Өөрийн Сүмд болон хувь хүн надад зориулан удирдамж чиглүүлэг өгдөг гэсэн үнэнийг дурдаж болох юм.
-
Есүс Христээс ирсэн захиасыг утга учиртай болгодог юуг та Түүний талаар мэдэх вэ?
Ерөнхий чуулганд бэлтгэж буй бэлтгэлээ эргэцүүлэн бодоход нь суралцагчдад туслахын тулд дараах өөрийгөө үнэлэх үнэлгээний асуултуудыг үзүүл.
Дараах асуултуудыг тунгаан бодоод, судлах тэмдэглэлдээ хариул.
-
Ерөнхий чуулганаар Их Эзэний танд зориулсан захиасыг таньж мэдэж чадна гэдэгтээ та хэр итгэлтэй байна вэ? Яагаад?
-
Танд зориулсан Их Эзэний захиасыг илүү сайн хүлээн авахын тулд та удахгүй болох ерөнхий чуулганд бэлтгэхдээ юу хийж болох вэ?
Ерөнхий чуулганд бэлтгэх
Өмнө, Үеэр гэсэн үгсийг самбарт бич. Их Эзэний захиасыг илүү сайн хүлээн авахын тулд Ерөнхий чуулганы өмнө болон чуулганы үеэр хийж болох зүйлсээ жагсаан бичихийг суралцагчдаас хүс.
Дараа нь суралцагчдад “Ерөнхий чуулганаас ихийг сурах” гэсэн тараах материалыг ашиглан нэмэлт санаа авах даалгавар өг. Тараах материалыг үр дүнтэйгээр ашиглаж болох зарим арга замыг доор өгөв.
-
Жижиг бүлэгт хуваагдан судалж, хамтдаа асуултуудад хариул.
-
Суралцагчдыг дөрвөн гишүүнтэй бүлгүүдэд хуваарилаад, суралцагч бүрд нэг эшлэл, дагалдах асуултуудыг оноож өг. Өөрсдийн хэсгийг уншиж, тунгаан бодсоныхоо дараа суралцагч бүр бүлгийнхэнтэйгээ хуваалцана.
-
Хичээл эхлэхээс өмнө дөрвөн суралцагчид өөр өөр мэдэгдлийг өгөөд, тэдэнд үүнийгээ ангийнхантайгаа хуваалцаж, дагалдах асуулт эсвэл асуултуудад хариулахаар бэлдэж ирэх даалгавар өг. Эсвэл тэд асуултуудаа ашиглан ангийнхаа хэлэлцүүлгийг удирдан хөтөлж болно.
Та тараах материалын оронд эсвэл үүн дээр нэмэн ChurchofJesusChrist.org дээрх “The Blessings of General Conference” (2:24) видеог үзүүлж болно.
Суралцагчдад тараах материалыг судалж, дараах асуултыг тунгаан бодох цаг гаргаж өгсний дараа тэднээс хариултаа хуваалцахыг хүс.
-
Та эсвэл таны таньдаг хэн нэгэн хэзээ ерөнхий чуулганаар Их Эзэнээс захиасыг хүлээж авч байсан бэ? Энэ нь танд эсвэл тэдэнд хэрхэн нөлөөлсөн бэ?
Ерөнхий чуулганд бэлтгэх
Ерөнхий чуулганаар Их Эзэний захиасыг хүлээж авахын тулд хийхийг хүсэж байгаагаа зорилго болгон бич.
Наадаг эсвэл энгийн цаасыг суралцагч бүрд өгөөд, дээд талд нь “Зөвхөн танд зориулсан” гэж бичихийг хүс. Суралцагчид хүсвэл судлах тэмдэглэлээ эсвэл тэмдэглэлийн дэвтрээ ашиглаж болно.
Ерөнхий чуулганаар Их Эзэн өөрсдөд нь өгсөн гэж бодож байгаа захиаснуудаа бичихийг тэднээс хүс. Тэднийг ерөнхий чуулганы дараа хичээлдээ ирэхдээ бэлтгэхийн тулд юу хийснээ хуваалцахад бэлдэж ирэхийг урамшуул. Хэрэв хэт хувийн шинжтэй биш бол тэд мөн Их Эзэнээс хүлээн авсан захиасаа хуваалцаж болно.
Ерөнхий чуулганы дараа орох хичээлдээ өөрсдийн туршлагаас хуваалцах хэдэн минутыг суралцагчдад гаргаж өгөхийг бод.
Ерөнхий чуулганы үгсийг авч үзэх үйл ажиллагаа
Ерөнхий чуулганы дараагийн семинарын хичээлээр суралцагчдад сурч мэдсэн зүйлээ авч үзэж, хуваалцах боломж олгоорой. Та самбарт хэдэн асуулт бичиж болно. Тухайлбал:
-
Юу чамайг инээлгэсэн бэ?
-
Та аль үгийг судлах гэж байгаадаа баярлаж байна вэ?
-
Ямар захиас зөвхөн танд зориулагдсан гэж бодож байна вэ?
-
Аврагчийн талаар юу сурч мэдсэн эсвэл мэдэрсэн бэ?
Та суралцагчдаас аль нэг асуултад өгсөн хариултаа самбарт бичихийг хүсэж болно. Эсвэл тэд наадаг юм уу энгийн жижиг цаасан дээр нэрээ бичээд, хариулахыг хүссэн асуултынхаа хажууд байрлуулж болно. Бэлэн болсон суралцагчдыг нэрээр нь дуудаад, хариултыг нь хуваалцуулах замаар ангийн хэлэлцүүлгийг явуул. Та мөн өөрийн зарим хариултыг хуваалцаж болно.