Семинар
Их Эзэний үйлчлэгчдийн захиасыг судлах: Сүмийн удирдагчдын үгсийг сайн мэдээнээс суралцах явцынхаа нэг хэсэг болгох нь


“Их Эзэний үйлчлэгчдийн захиасыг судлах: Сүмийн удирдагчдын үгсийг сайн мэдээнээс суралцах явцынхаа нэг хэсэг болгох нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Их Эзэний үйлчлэгчдийн захиасыг судлах: Сүмийн удирдагчдын үгсийг сайн мэдээнээс суралцах явцынхаа нэг хэсэг болгох нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

206-р хичээл: Сүмийн удирдагчдын сургаал

Их Эзэний үйлчлэгчдийн захиасыг судлах

Сүмийн удирдагчдын үгсийг сайн мэдээнээс суралцах явцынхаа нэг хэсэг болгох нь

Young Vietnamese woman wearing eyeglasses, writing and studying scriptures while watching General Conference. (horiz)

Их Эзэний үйлчлэгчдийн захиас амьдралыг тань хэрхэн адисалсан бэ? Түүний Сүмийн удирдагчдын өгсөн Их Эзэний үгийг судлах нь бидэнд Их Эзэний дуу хоолойг сонсоход тусалдаг. Энэ хичээл нь Их Эзэний үйлчлэгчдээрээ дамжуулан өгсөн Түүний захиасыг сайн мэдээг хувиараа суралцах цагтаа оруулан судлахад суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас Сүмийн удирдагчдын сүүлийн үеийн захиасыг судалснаар хүлээн авсан зарим адислалынхаа тухай бодохыг хүс. Тэд мөн хүлээн авсан адислалынх нь талаар гэр бүлийн гишүүн, орон нутгийнхаа Сүмийн удирдагчаасаа асууж болно. Тэдэнд хичээлийн дундуур эдгээр адислалын талаар хуваалцах боломж гарна.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Яагаад Сүмийн удирдагчдын захиасыг судлах ёстой вэ?

Эхлэхдээ дараах мэдэгдлүүдийг хуваалцаж, ерөнхий чуулганд оролцохын тулд гаргаж буй хичээл зүтгэлээ хувиараа үнэлж дүгнэх даалгаврыг суралцагчдад өг.

Доорх хоёр өгүүлбэрийг үнэлж дүгнэхдээ тус бүрд “миний хувьд тийм” эсвэл “миний хувьд үгүй” гэж хариулах уу?

  • Би ерөнхий чуулганыг үздэг.

  • Би ерөнхий чуулганы дараа хэлсэн үгнүүдийг уншиж, судалдаг.

Суралцагчдыг хэсэг хугацаанд тунгаан бодсоны дараа өөрийгөө үнэлэх үнэлгээний зорилго бол өөрсдийгөө хэр сайн байгаагаа мөн юун дээрээ ажиллах ёстойгоо үнэлж дүгнэх боломж юм гэдгийг тэдэнд батлан хэл.

Ерөнхий чуулганы хаалтын үеэр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн хэлсэн.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Би та бүхнийг энэ чуулганы захиасыг ирэх саруудад давтан судална гэж найдаж байна. (“Санваарын түлхүүрүүд өгөгдсөнд баяс,Лиахона, 2024 оны 5-р сар, 119)

  • Ерөнхий чуулганы захиасыг судлах нь яагаад чухал гэж бодож байна вэ?

  • Эдгээр захиасыг судлах нь яагаад өсвөр үеийнхэнд хэцүү байж болох вэ? Эдгээр захиасыг тогтмол судлахыг эрэлхийлэх үед танд ямар саад бэрхшээл тулгарч байсан эсвэл тулгарч болох вэ?

Суралцагчдыг хуваалцаж байх хооронд та тэдний дурдсан хэдэн саад бэрхшээлийг самбарт жагсаан бичиж болно. Та энэ жагсаалтыг хичээлийн төгсгөлд ашиглана.

Өнөөдөр энэ хичээлийг судалж байхдаа эдгээр захиасыг судлах нь яагаад чухал болохыг ойлгоход туслахыг Ариун Сүнснээс хүс. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бие даан сайн мэдээг судлах явцад тань эдгээр захиасыг оруулахад тулгарах аливаа бэрхшээлийг даван туулахад хэрхэн туслах арга замуудыг хайж болно.

Бошиглогчид Их Эзэний үгээр ярьдаг

Их Эзэний үйлчлэгчдийн захиасыг судлах нь яагаад чухал болохыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд та тэдэнд Израилын урвалтын үед бошиглогч байхаар дуудагдсан Езекиелийн дуудлагыг судлах даалгавар өгч болно. Суралцагчид 138-р хичээл: “Езекиел 1–3; 33” хичээл дээр Езекиелийн “цамхаг дээрх харуул” (Езекиел 3:16–17-г үзнэ үү) болох дуудлагыг судалсан байж магад. Хэрэв суралцагчид энэ хичээлийг хараахан үзээгүй байвал та дараах дүгнэлтийг хуваалцаж болно.

Езекиелийг бусад израилчуудын хамт олзлон, Вавилон руу аваачсан. Олзонд байхад нь түүн дээр Их Эзэн ирж, түүнийг бошиглогчоор дуудсан (Езекиел 1–2-ыг үзнэ үү).

Езекиел 3:4, 10–11, 27-г уншаад, Их Эзэний бошиглогчдоо өгсөн зааврыг олж мэд.

  • Их Эзэний бошиглогчийн үүргийн талаар бид юу сурч мэдэж болох вэ?

Та 10-р шүлэг дэх “тэд сонссон ч, эс сонссон ч” мөн 27-р шүлэг дэх “сонсогч нь сонсог” гэсэн үг хэллэгүүдийг онцолж болно. Их Эзэн бошиглогчдоороо болон удирдахаар дуудсан хүмүүсээрээ дамжуулан үгийг нь сонсох сонголтыг Өөрийн хүмүүст өгдөг гэдгийг хуваалц.

Үүний дараа та дараах дутуу бичсэн үнэнийг самбарт бичиж болно. Бид Их Эзэний үйлчлэгчдээрээ өгүүлсэн үгсийг сонсохоор сонгох юм бол Тэрээр …

Суралцагчдад ерөнхийлөгч Нэлсоны хэлсэн дараах үгийг ашиглан энэ хэллэгийг зарчим болгон гүйцээж бичих даалгавар өг.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Аврагчийн үйлчлэгчдээрээ дамжуулж өгсөн сургаалуудыг сонсох (чих тавих), анхаарах (дуулгавартай дагахад бэлэн) мөн дагах (итгэлээр дагах) хүмүүст өгөх Аврагчийн амласан зарим адислалыг хуваалцсан.

24:24
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Бид бошиглогч, үзмэрч, илчлэгчдийн үгсийг чих тавин сонсох үедээ Түүнийг сонсдог. Есүс Христийн томилогдсон төлөөлөгчид үргэлж Түүнийг гэрчилдэг. Биднийг мөнх бус амьдралын зүрх эмтлэм асуудлууд дунд явах үед тэр төлөөлөгчид замыг маань зааж өгдөг.

Аврагчийн хэлж байсан болон одоо бошиглогчдоороо дамжуулан хэлж буй зүйлсийг илүү чин сэтгэлээсээ сонсож, анхаарч дагавал танд юу тохиох бол? Би та бүхэнд уруу таталт, зовлон зүдгүүр, сул дорой байдалтайгаа тэмцэх нэмэлт хүч чадлаар адислагдах болно гэдгийг амлаж байна. Таны гэрлэлт, гэр бүлийн харилцаа, өдөр тутмын ажилд гайхамшиг тохионо гэдгийг би амлаж байна. Амьдралд тань саад бэрхшээл дүүрэн байсан ч баяр баясгаланг мэдрэх чадвар тань өсөн нэмэгдэнэ гэдгийг би амлаж байна. (“Түүнийг сонс,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 110 (цагийн код 13:07-оос 14:16 хүртэл)

  • Та нар ямар ямар адислалыг олж мэдсэн бэ?

Суралцагчид Аврагч дараахыг хийх болно гэдгийг олж тодорхойлж болно. Үүнд:

  • Бидний мөнх бус амьдралын асуудлууд дунд замыг маань зааж өгнө.

  • Биднийг уруу таталт, зовлон зүдгүүр, сул дорой байдалтайгаа тэмцэхэд Өөрийн хүч чадлаар адисална.

  • Бидний гэр бүлийн харилцаанд болон өдөр тутмын ажилд гайхамшгийг авчирна.

  • Амьдрал маань саад бэрхшээлээр дүүрэн байсан ч баяр баясгаланг мэдрэх чадварыг маань нэмэгдүүлнэ.

Суралцагчдаас Аврагчийн үгсийг судлахыг хичээснээр олж харсан өөр адислалуудаа хуваалцан, тэдгээрийг самбар дахь жагсаалтад нэмж бичихийг хүс. Эдгээр амласан адислал өсвөр насны хүүхдүүдэд тусалж болох арга замуудыг тодорхойлох нь суралцагчдад тус болж магад. Үүнийг хийхийн тулд та суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваарилж, дараахыг ярилцаж болно.

Эдгээр амлагдсан адислалыг хараад, эдгээр адислалын нэг нь өсвөр насны хүүхдэд хэрэгтэй байж болох тодорхой нөхцөл байдлын талаар бод.

  • Хэрэв өсвөр насныханд Сүмийн удирдагчдын захиасыг судлахад хүндрэлтэй байвал тэдэнд туслахын тулд юу хуваалцаж болох вэ?

  • Та эсвэл таны таньдаг хэн нэгэн хэзээ эдгээр адислалыг хүртэж байсан бэ?

Их Эзэний захиасыг илүү түлхүү судал

Суралцагчдаас самбарт бичсэн амлагдсан адислалуудаас амьдралдаа хүлээн авахыг хүсэж байгаа нэг юм уу олон адислалыг залбиран сонгож, судлах тэмдэглэлдээ бичихийг хүс.

Та энэ хичээлийн эхэнд гаргасан өсвөр насныханд тулгарч болох саад бэрхшээлийн жагсаалтыг гаргаж болно. Та нэг бэрхшээлийг сонгоод, дараахтай адил асуулт тавьж болно.

  • Хэн нэгэнд энэ бэрхшээлийг даван туулахад нь туслах ямар зөвлөгөөг та өгөх вэ?

Суралцагчдад Сүмийн удирдагчдын захиаснуудыг судлахыг хэрхэн өөрсдийн амьдралын нэгэн хэсэг болгож болох талаар бодох даалгавар өг. Үүнд их цаг орохгүй гэдгийг тэдэнд хэлээрэй. Ангийнхантайгаа хэдэн санаа хуваалцаад, суралцагчдаас өөрсдөд нь тус болсон зарим санаагаа хуваалцахыг хүс. Та энэ гарын авлагын онлайн хувилбар дахь Нэмэлт суралцах үйл ажиллагаа хэсгээс нэмэлт дижитал үйл ажиллагаануудыг олж болно.

Сүмийн удирдагчдын захиасыг бие даан судлахынхаа нэгэн хэсэг болгох нэг арга замын талаар бод. Доорх санаануудаас нэгийг нь сонго.

  • Сүмийн удирдагчдын сошиал медиа аккаунтыг дага.

  • Ням гаргийн шүтлэг бишрэлийнхээ хүрээнд эсвэл долоо хоногийн өөр нэг юм уу олон өдөр нэг үгийг бүтнээр нь эсвэл хэсэгчлэн судал.

  • Дасгал хийх, ажилдаа явах, ажиллаж байх зэрэгтээ үгийг сонс.

  • Судлах төлөвлөгөө функцийг ашиглан хамгийн сүүлийн ерөнхий чуулганаар хэлсэн үгсийг эсвэл Сүмийн одоогийн ерөнхийлөгчийн захиасыг судлах төлөвлөгөө гарга.

  • Бие даан судар судлахдаа утга учиртай санагдсан судар олсон бол Scripture Citation Index-ийг ашигла. Энэ индексийг scriptures.byu.edu хаягаас олж болох бөгөөд ерөнхий чуулган дээр уг шүлгийг хамгийн сүүлд хэзээ ашигласныг олж мэдэхэд тусална. Та эшлэлийг Gospel Library дээрх судрын шүлэгтэй холбож болно.

  • Өөрөө нэг санаа бодож ол.

Та суралцагчдыг Тэнгэрлэг Эцэгийн үйлчлэгчдээрээ дамжуулан өгсөн үгийг судлахыг хичээхдээ Түүний тусламжийг авахаар залбирахыг урамшуул. Та Их Эзэний үйлчлэгчдийн захиасыг илүү түлхүү судлахыг хичээхдээ хүлээн авсан адислалуудынхаа тухай гэрчлэлээ хуваалцаж болно. Хэдэн долоо хоногийн дараа суралцагчид судалж байгаа эсэхийг нь тодруулаад, олсон амжилт, тулгарсан бэрхшээлийнхээ талаар хуваалцах боломж олго.