Семинар
Езекиел 1–3; 33: “Би чамайг харуулаар өглөө”


“Езекиел 1–3; 33: ‘Би чамайг харуулаар өглөө,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Езекиел 1–3; 33: ‘Би чамайг харуулаар өглөө,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Езекиел 1–3; 33–34; 36–37; 47: 138-р хичээл

Езекиел 1–3; 33

“Би чамайг харуулаар өглөө”

A man standing under the awning of a small stone tower, looking out over the surrounding landscape.

Энэ дэлхийд олон сүнслэг аюул учирч буй үед бид хэрхэн аюулгүй байж чадах вэ? Их Эзэн бошиглогчдыг сэрэмжлүүлж, биднийг хамгаалах харуулаар дууддаг. Их Эзэн Езекиелийг Израилчуудын гэрт харуулаар дуудсан билээ ( Eзекиел 3:16–17-г үзнэ үү). Энэ хичээл суралцагчдын Их Эзэний бошиглогчдын сэрэмжлүүлгийг анхааран сонсох хүслийг нэмэгдүүлэхэд тусалж чадна.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Судруудын удирдамж дахь “Бошиглогч”-ийг эсвэл Gospel Library дахь Сэдэв ба асуултаас “Бошиглогчид”-ыг уншихад урь. Тэд бошиглогчдын үүргийн талаар судалж болох бөгөөд бошиглогчид энэ үүргээ хэрхэн биелүүлдэг талаар эргэцүүлэн бодож болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Их Эзэний бошиглогчийн талаарх мэдрэмж

Хичээлээ эхлүүлэхдээ өнөөдөр Их Эзэний бошиглогчийн талаар ямар сэтгэгдэлтэй байгаагаа тунгаан бодоход суралцагчдыг урих тухай бодож үз. Ийн үйлдэх нэг арга бол Сүмийн Ерөнхийлөгчийн зургийг суралцагчдад үзүүлж, “Бурхан минь, бошиглогч дуудсанд талархъя” (Дуулал, дугаар 12) дууллыг дуулахад эсвэл сонсоход урьж болно. Дараа нь та доорх зааврыг өгч болно. Бошиглогчийн талаарх суралцагчдын бодол санаа өөр өөр байж болох ба энэ нь зүгээр гэдгийг хүлээн зөвшөөр. Тэднийг чин үнэнээр хариулахад урамшуулан дэмж.

96:16

Дараах өгүүлбэрийг нэг эсвэл түүнээс олон хариултаар гүйцээн судлах тэмдэглэлдээ бич:

Би бошиглогчийг харахдаа, түүний ярьж буйг сонсохдоо, эсвэл түүний бичсэн үгийг уншихдаа …

Бичсэн зүйлээ ангийнхантайгаа сайн дураараа хуваалцахад суралцагчдыг урь. Тэднийг хуваалцаж, сонсох үед Ариун Сүнс тэдний оюун ухааныг гэгээрүүлж, зүрх сэтгэлийг зөөлрүүлж, Эзэний бошиглогчийг дагах хүсэл тэмүүллийг өдөөж чадна гэдгийг та тайлбарлаж болно.

Их Эзэн Езекиелийг бошиглогчоор дуудав

Езекиелийг бусад Израилчуудын хамт Вавилонд олзолж аваачсан байв. Олзлогдсон үед нь түүн дээр Их Эзэн ирж, түүнийг бошиглогчоор дуудсан ( Eзекиел 1–2-ыг үзнэ үү). Их Эзэн тэрслүү, зөрүүд, гөжүүд сэтгэлтэй хүмүүст үгийг нь номлох үед Езекиелийг хүчирхэгжүүлнэ гэдгээ амласан билээ ( Eзекиел 3:7–9-ийг үзнэ үү).

төгс эзэмших сургаал дүрс Eзекиел 3:16–17 бол төгс эзэмших сургаалын хэсэг юм. Төгс эзэмших сургаалын хэсгүүдийг хялбархан олохын тулд өвөрмөц аргаар тэмдэглэхэд суралцагчдыг урихыг бодож үзээрэй.

Езекиел 3:10–11, 16–17-г уншаад, Их Эзэн Езекиелд бошиглогчийн үүргийнх нь талаар юу заасныг олж мэд.

  • Та нар юу олж мэдсэн бэ?

Суралцагчдад харуулын дүр төрхийг ойлгоход нь туслахын тулд энэ хичээлд орсон Каркасоны зургийг үзүүлж, ахлагч Нийл Л.Андэрсэний хэлсэн үгийг танилцуулж болно.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн ийн тайлбарлажээ:

16:4
Former Official portrait of Elder Neil L. Andersen of the Quorum of the Twelve Apostles, 2010, August.   Replaced September 2019.

Каркасон бол дундад зуунаас хойш оршин тогтнож буй Францын алдарт цайз бүхий хот юм. Бэхлэгдсэн ханануудаасаа давж харагдах өндөр цамхгуудыг нь ирж буй дайсныг холоос өдөр, шөнөгүй ажиглан үүн дээр зогсох харуулуудад зориулан барьсан юм. Харуул дайсан ирж явааг хараад, сэрэмжлүүлгийн дуу хоолойгоороо Каркасоны хүмүүсийг өөрсдөд нь харагдахгүй байгаа аюулаас хамгаалдаг байсан.

Бошиглогч бол бидэнд харагдахгүй байгаа сүнслэг аюулаас биднийг хамгаалах цамхаг дээрх харуул билээ. (“Бурханы бошиглогч,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 30)

  • Та нар Езекиел 3:16–17 болон ахлагч Андэрсэний бошиглогчдын талаар заасан зүйлсийг хэрхэн нэгтгэн дүгнэх вэ?

Суралцагчдад Их Эзэн биднийг сүнслэг аюулаас сэрэмжлүүлэхээр бошиглогчдыг харуулаар дууддаг гэдгийг ойлгоход нь тусал. Өнөө үед Тэргүүн зөвлөл болон Арван хоёр төлөөлөгчийн чуулга Их Эзэний бошиглогчдын хувиар үйлчилж байна гэдгийг тайлбарлаж өг. Хэрэв суралцагчид бэлтгэх үйл ажиллагааг гүйцэтгэж дуусгасан бол тэд сурч мэдсэн зүйлээ дараах хэлэлцүүлгийн хэсэг болгон хуваалцах боломжтой.

  • Яагаад “харуулууд” гэж нэрлэх нь бошиглогчдын үүргийг тодорхойлох сайн арга вэ?

Eзекиел 33-т Их Эзэн Езекиелд харуулаар үйлчилж, Бурханы захиасыг Израилчуудтай хуваалцах үүрэг хариуцлагыг нь дахин заасан байдаг ( Eзекиел 33:1–7-г үзнэ үү).

Eзекиел 33:9–11-ийг уншаад, Их Эзэн яагаад Өөрийн хүмүүст сэрэмжлүүлэхийг хүсдэгийг олж мэд.

  • 11-р шүлэг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар бидэнд юу зааж чадах вэ?

Бошиглогчдын сэрэмжлүүлгүүд Бурханы хайрын баталгаа болдгийг Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон ийн хуваалцжээ:

15:15
Portrait of Elder D. Todd Christofferson.  Photographed in March 2020.

Бидний Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёр “ёс бус байдал хэзээ ч аз жаргал байгаагүй [бөгөөд ирээдүйд ч байх нь үгүй]” [Алма 41:40] гэдгийг сайн мэдэх тул биднийг зэмлэн буруушаахын оронд аз жаргалтай байлгахыг эрэлхийлэн, наманчлаасай гэж хүсдэг. Тиймээс Езекиел болон түүний өмнөх ба дараах бошиглогч бүр Бурханы үгийг зүрх сэтгэлийнхээ угаас ярихдаа бүгдэд бодгалийн дайсан болох Сатанаас татгалзан, “бүх хүмүүний агуу их Зуучаар дамжуулан, эрх чөлөөг болон мөнх амьдралыг сонгох[ыг]” [2 Нифай 2:27] сэрэмжлүүлсээр ирсэн. (“Сэрэмжлүүлгийн дуу хоолой,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 98)

  • Их Эзэн яагаад Өөрийн бошиглогчдыг харуулаар дууддагийг ойлгох нь тэднийг дагах бидний хүсэлд хэрхэн нөлөөлж болох вэ?

Харуулуудын сэрэмжлүүлэг

Дараах үйл ажиллагаа суралцагчдад Их Эзэний бошиглогчдоороо дамжуулан өгсөн сэрэмжлүүлгийн жишээнүүдийг ойлгоход туслах зорилготой. Суралцагчдыг дараах сонголтуудаас нэгийг сонгон судлахад урих талаар бодож үз:

  1. Тэргүүн зөвлөл эсвэл Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүдийн ойрын үед хэлсэн үгс

  2. Төгс эзэмших сургаалын судрын эдгээр хэсгээс эсвэл сонгосон бусад судрын хэсгүүдээс: Исаиа 5:20; 1 Коринт 6:19–20 (мөн 18-р шүлэг үзнэ үү); 2 Нифай 2:27; 2 Нифай 32:8–9; Aлма 41:10; Сургаал ба Гэрээнүүд 64:9–11

Судлах сонголтоо хийснийх нь дараа суралцагчдад дараах зааврыг танилцуул:

Их Эзэний бошиглогчдын сургаалуудыг судалж, дараах зүйлсийг хуваалцахад бэлд:

  1. Их Эзэний бошиглогчдоороо дамжуулан өгсөн сэрэмжлүүлгүүд.

  2. Эдгээр сэрэмжлүүлгийг анхааран сонссоноор бидний хүлээн авч болох адислалууд, зайлсхийж чадах сорилт бэрхшээлүүд. Эдгээр нь та нарын судалсан зүйлсээс эсвэл та нарын бодол, туршлагаас гарах боломжтой.

  3. Та нарт өгөгдсөн энэхүү сэрэмжлүүлэг бол Бурханы хайр ба биднийг аз жаргалтай байгаасай гэж хүсдэг Түүний хүслийн нотолгоо юм.

Та суралцагч бүрийг судлах явцынхаа 1-р алхамд олж мэдсэн нэг бошиглогчийн сэрэмжлүүлгийг сонгон, самбарт бичихэд урьж болно. Өөр нэг сонголт бол суралцагчид хуудас цаасан дээр сэрэмжлүүлгийг бичээд, ангийн эргэн тойронд наах байж болно. Бусдынхаа бичсэн сэрэмжлүүлгийг уншихад суралцагчдыг урь. Дараа нь ангиараа цөөн хэдийг сонгож аваад, илүү дэлгэрэнгүй ярилцаж болно. Сонгосон сэрэмжлүүлгүүдийг бичсэн суралцагчдаас судлах явцынхаа 2 эсвэл 3-р алхамд өгсөн хариултаа хуваалцахыг хүсэж болно.

Суралцагчид сонсож, хэлэлцүүлэгт оролцох үед тэднийг өөрсдийн нөхцөл байдал, хэрэгцээнийхээ талаар эргэцүүлэн бодоход урьж болно. Их Эзэнд тэдэнд зориулсан тодорхой сэрэмжлүүлэг эсвэл захиас байгаа эсэхийг эргэцүүлэн бодоход нь тэднийг урамшуулан дэмж.

Бошиглогчийг дагах

Хичээлийн туршид Ариун Сүнс та нарын бодол, мэдрэмжид Их Эзэн болон Түүний бошиглогчдын талаар юуг ухааруулсныг тунгаан бод. Судлах тэмдэглэлдээ дараах мөрүүдийн аль нэгийг эсвэл хоёуланг нь бичээд өөрийн бодол, мэдрэмжээ оруулж гүйцээ:

Их Эзэний болон Түүний бошиглогчдын талаар миний санаж байхыг хүсдэг зүйл бол …

Би Их Эзэний бошиглогчийг дагахыг хүсдэг учир нь …

Та хичээлээ дуусгахдаа цөөн суралцагчийг бичсэн зүйлээ хуваалцахад урьж болно. Та мөн хичээлээ бэлдэж, заахдаа Их Эзэн болон Түүний бошиглогчдын талаар өөрт төрсөн мэдрэмжүүдээсээ хуваалцаж болно.

Цээжлэх

Та энэ хичээлийн турш төгс эзэмших сургаалын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд нь суралцагчдад тусалж, дараагийн хичээлүүд дээр давтаж болно. “Бошиглогч бол ‘Израилын гэрт өгсөн харуул’” гэдэг нь Езекиел 3:16–17 шүлгийн түлхүүр хэсэг юм. “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” хэсгийн хавсралт материалуудад цээжлэх үйл ажиллагаанд зориулсан санаанууд бий.