“Езекиел 1-3; 33-34; 36-37, 47: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Езекиел 1-3; 33-34; 36-37, 47: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Езекиел 1–3; 33–34; 36–37; 47
Езекиел 1–3; 33–34; 36–37; 47
Тойм
Их Эзэн Езекиелийг Вавилоны боолчлолд байсан Израилчуудын харуулаар үйлчлэх бошиглогчоор дуудсан (Eзекиел 3:16–17-г үзнэ үү). Хожим нь Езекиел Израилын хоньчид сүргээ яаж хариулдаг байсныг “Сайн Хоньчин” (Иохан 10:11) Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд хэрхэн санаа тавьдагтай зүйрлэсэн. Езекиел Библи (Иудейн саваа) болон Мормоны Ном (Иосефын саваа) Есүс Христийг болон Түүний сэргээгдсэн сайн мэдээг хамтдаа гэрчлэх өдрийн талаар бошиглосон (Eзекиел 37:15–17-г үзнэ үү). Езекиел үзэгдэлдээ хожмын үеийн ариун сүмийг түүнээс эдгээгч ус урсаж байгаагаар харсан бөгөөд энэ нь Түүнийг Өөрийнх нь ариун сүмд шүтэн бишрэх үед Их Эзэний бидэнд өгдөг адислалуудын бэлгэдэл юм.
Өөрийнхөө төлөө Есүс Христийн сургаалаас суралц. Аврагч Өөрийнхөө сургаалыг мэддэг, ойлгодог байсан. Тэрээр бага насандаа бусдад зааж, тэдний асуултуудад хариулдаг байв (Иосеф Смитийн Орчуулга, Лук 2:46 [ Лук 2:46, зүүлт тайлбар в]). Та ч гэсэн үнэн сургаалыг илүү гүн гүнзгий судлахыг эрэлхийлж, суралцагчдаа мөн адилхан үйлдэхэд урамшуулж чадна. Аврагч Өөрийнхөө сургаалыг хэрхэн ойлгодог байсан талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл “Аврагч сургаалаас суралцсан” хэсгийг үзнэ үү (Аврагчийн арга барилаар заах нь [2022], 20).
Та 141-р хичээл: “Езекиел 47”-оос суралцагчдыг Есүс Христийн сургаалаас суралцахад хэрхэн урамшуулж болох жишээг олж үзэж болно.
Заахад бэлтгэ
Дараах мэдээлэл танд хичээл бүрд урьдчилан бэлтгэхэд шаардлагатай зүйлсийн талаар санаа өгнө.
Езекиел 1-3, 33
Хичээлийн зорилго: Их Эзэний бошиглогч нарын сэрэмжлүүлгийг анхаарах илүү их хүсэлтэй болоход нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Судруудын удирдамж дахь “Бошиглогч”-ийг эсвэл Gospel Library дахь Сэдэв ба асуултаас “Бошиглогчид”-ыг уншихад урь. Тэд бошиглогчдын үүргийн талаар судалж болох бөгөөд бошиглогчид энэ үүргээ хэрхэн биелүүлдэг талаар эргэцүүлэн бодож болно.
-
Видео: “Face to Face with President Eyring and Elder Holland” (1:36:15) бичлэгийн 3:33-аас 6:35 хүртэлх хэсэг; “Бурханы бошиглогч” (16:04) бичлэгийн 6:17-оос 6:51 хүртэлх хэсэг; “Сэрэмжлүүлгийн дуу хоолой” (15:15) бичлэгийн 3:01-ээс 3:34 хүртэлх хэсэг
-
Зураг: Каркасоны зураг
-
Суралцагчдад зориулсан материал: Шаардлагатай бол Лиахонагийн сүүлийн чуулганы дугааруудаас Чуулган дээр хэлсэн үгсийг хар; нэмэлт үйл ажиллагаагаар бошиглогчдын сэрэмжлүүлгийг цаасан дээр бичиж, ангийн эргэн тойронд байрлуулах шаардлагатай
Езекиел 34
Хичээлийн зорилго: Суралцагчдад бусдыг анхаарч, санаа тавихдаа Аврагчийн үлгэр жишээг дагахад нь туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг “Сайн Хоньчин” (Иохан 10:11, 14) гэдэг нь Есүс Христэд тохирсон нэр юм гэдгийг батлах арга замуудыг бодож үзэхэд урь. Тэд Аврагчийн энэ нэр Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд санаа тавих Түүний хайр, хүслийг ойлгоход хэрхэн тусалж байгаа талаар тунгаан бодож болно.
-
Видео: “Shepherds of Israel” (9:14) бичлэгийн 1:07-оос 4:09 хүртэлх хэсэг; “Face to Face with President and Sister Oaks (Strive to Be)” (1:20:10) бичлэгийн 57:50-аас 59:55 хүртэлх хэсэг.
-
Зураг: Есүс Христийг хоньчноор дүрсэлсэн зураг
Eзекиел 37
Хичээлийн зорилго: Библи ба Мормоны Ном Есүс Христийн болон Түүний сайн мэдээний гэрчийн хувьд хамтран ажилладаг арга замуудыг ойлгоход нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас “Хэрэв та Библид итгэдэг юм бол танд яагаад Мормоны Ном хэрэгтэй вэ?” гэж асуусан хэмээн төсөөлж, тэд яаж хариулахыг хуваалцахаар бэлтгэхэд урь. Тэд найзаасаа эсвэл гэр бүлийнхээ гишүүдээс энэ асуултад хэрхэн хариулах байсныг асууж болно.
-
Тараах материал: Суралцагчдад олон нийтийн сүлжээнд пост нийтлэхэд нь туслах Зураг
-
Суралцагчдад зориулсан материал: Суралцагчид бусад суралцагчийн олон нийтийн сүлжээнд нийтэлсэн постуудад хариу сэтгэгдэл бичихэд зориулсан жижиг цаас, наадаг цаас
Езекиел 47
Хичээлийн зорилго: Бурханыг ариун сүмд шүтэн бишрэх агуу хүслийг мэдрэхэд нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдад дараах асуултуудыг өгч, хариултыг нь хуваалцах бэлтгэлтэй ирэхийг урих талаар бодож үз.
-
Өсвөр насныхан ариун сүмд орж, шүтэн бишрэхийг хүсэх ямар шалтгаанууд байдаг вэ?
-
Тэд ариун сүмд орохыг хүсэхгүй байх ямар шалтгаанууд байдаг вэ? Үүнийг юу хэцүү болгодог байж болох вэ?
-
-
Зураг: Ариун сүмийн зураг
-
Суралцагчдад зориулсан материал: Суралцагчдад зураг зурах цаас өгөх эсвэл суралцагчид сургалтын тэмдэглэлээ ашиглаж болно
-
Видео: “And the River Will Grow” (3:43) бичлэгийн 0:25-аас 1:28 болон 1:58-аас 2:33 хүртэлх хэсгүүд; “Temples Are A Beacon” (2:50); “Family History and Temple Work: Sealing and Healing” (14:43) бичлэгийн 7:36-гаас 12:20 хүртэлх хэсэг
-
Үзүүлэх агуулга: “Иудейн цөл” (Библийн гэрэл зургууд, д. 3) мөн “Ариун Газрын бодит газрын зураг” (Библийн газрын зургууд, No 1), Study Helps in the Gospel Library эсвэл Bible Appendix-ээс үзэх боломжтой
-
Тараах материал: “Ариун сүмийн адислалууд”