Семинар
Төгс эзэмших сургаалын дадлага 9: Түлхүүр үг хэллэгийг цээжлэх, Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэх нь


“Төгс эзэмших сургаалын дадлага 9: Түлхүүр үг хэллэгийг цээжлэх, Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэх нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Төгс эзэмших сургаалын дадлага 9: Түлхүүр үг хэллэгийг цээжлэх, Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэх нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Иеремиа 31–33; 36–38; Гашуудал 1; 3: 137-р хичээл

Төгс эзэмших сургаалын дадлага 9

Түлхүүр үг хэллэгийг цээжлэх, Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэх нь

Identical twins doing scripture study, Baguio City, Philippines

Төгс эзэмших сургаал нь Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд тулгуурлан амьдралынхаа суурийг тавихад суралцагчдад тусална. Энэ хичээл суралцагчдад төгс эзэмших сургаалаас судрын гол эшлэлүүдийг цээжилж, сүнслэг мэдлэг олж авах тэнгэрлэг зарчмуудыг хэрэгжүүлэхэд тусална.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Хуучин Гэрээнээс төгс эзэмших сургаалын нэг юм уу хоёр хэсгийг сонгож, судрын гол үг хэллэг, эшлэлийг цээжлэхэд урь. Мөн тэд хүсвэл судрын бүх хэсгийг цээжилж болно. Гол үг хэллэгийг эсвэл сургаалыг цээжлэх нь тэдний амьдралд хэрхэн тусалж болох талаар бодоход тэднийг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Төгс эзэмших сургаалын давтлага: Цээжлэх

Суралцагчдад судрын жишиг бүтээлүүд болох Хуучин Гэрээ, Шинэ Гэрээ, Мормоны Ном, Сургаал ба Гэрээнүүд, Агуу Үнэт Сувдыг үзүүлнэ үү. (Та бодит эсвэл цахим хувилбарыг үзүүлж болно, эсвэл дээрх зургийг ашиглаж болно).

  • Аврагч Өөрийн хүүхэд нас, өсвөр насандаа, дэлхий дээр тохинуулж байхдаа судрын эдгээр номоос алийг нь судалсан бол?

Хэрэв шаардлагатай бол Аврагч маань өсвөр үеийнхэн одоо судалж буй Хуучин Гэрээний олон судруудыг унших боломжтой байсан гэдгийг тайлбарла.

Дараах судруудаас нэгийг эсвэл хоёрыг уншаад, Аврагч Хуучин Гэрээнээс цээжилсэн үг хэллэг, шүлгүүдээ хэрхэн ашиглаж байсныг олж мэд: Maтай 4:2–4; 19:4–5; Марк 7:9–10; Лук 24:27.

  • Та нар юу олж мэдсэн бэ?

    Суралцагчид Аврагч маань уруу таталтыг даван туулах, бусдын асуултад хариулах, буруу ойлголтыг залруулах, бусдад заахын тулд цээжилсэн судруудаа ашигладаг байсан гэдгийг онцлон хэлж болно. Хэрэв суралцагчид Аврагчийн эш татсан шүлгүүдийг мэдэхийг хүсвэл Матай 4:2–4 дээр Аврагч Дэд хууль 8:3-ыг, Maтай 19:4–5 дээр Тэрээр Эхлэл 2:24-ийг, Maрк 7:9–10 дээр Гэтлэл 20:12 ба Дэд хууль 5:16-г эш татсан гэдгийг хуваалцаарай.

    Суралцагчдад төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг эсвэл судрын түлхүүр хэллэгүүдийг цээжилж, амьдралдаа ашигласнаар Есүс Христийн үлгэр жишээг дагаж байна гэдгээ ойлгоход нь тусал.

  • Цээжилсэн судар тань ямар нөхцөл байдалд тус болсон эсвэл ирээдүйд ямар нөхцөл байдалтай тулгарахад танд тус болж болох вэ?

    Зарим жишээ нь хичээл заахад, үг хэлэхэд, бусдын асуултад хариулахад, хувийнхаа хариултыг эрэлхийлэхэд, уруу таталттай тулгарахад зэрэг байж болно.

  • Судрын түлхүүр үг хэллэгүүдийг эсвэл хэсгүүдийг цээжлэхэд тус болдог юуг та хийдэг эсвэл хийж болох вэ?

Хариулт нь үг хэллэгүүд эсвэл судрын хэсгүүдийг давтах, тэдгээрийг бичиж авах эсвэл 15-р хичээл: “Төгс эзэмших сургаалын давтлага 1” хичээл дээр бэлтгэсэн флашкартыг эсвэл цаасыг ашиглах зэргийг хамарсан байж болно.

Суралцагч бүрд энэ хүртэл судалсан төгс эзэмших сургаалын судруудын хэсгүүдийг үзүүлэх эсвэл тарааж өгөх талаар бод. Хуучин Гэрээний төгс эзэмших сургаалын судрын эшлэлүүд болон түлхүүр үг хэллэгүүдийн жагсаалтыг Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023)-аас харж болно.

Суралцагчдыг өөрсдийнхөө сонгосон цээжлэх аргыг ашиглаж, дараах үйл ажиллагааг хийж дуусгахад урь. Зарим санаа нь төгс эзэмших сургаалын хэллэгүүдийн үг бүрийн эхний үсгийг ашиглах эсвэл Төгс эзэмших сургаал аппыг ашиглах зэрэг байж болно. Нэмэлт санаануудыг “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаанууд”-ын Хавсралтад жагсаасан болно.

Зарим төгс эзэмших сургаалын судрын эшлэлүүд болон түлхүүр үг хэллэгүүдийг цээжлэхэд хэдэн минут зарцуул. (Хэрэв та хүсвэл, түлхүүр үг хэллэгээс гадна нэмж бүтэн хэсгийг ч цээжилж болно.)

Суралцагчдыг цээжилсэн үг хэллэг эсвэл хэсгүүдээсээ аль нэгийг сонгож, дараах асуултуудад хариулахад урь.

  • Энэ үг хэллэг эсвэл хэсэг таны амьдралд хэрхэн тусалж болох вэ?

  • Энэ нь танд Аврагчтай илүү адилхан болоход хэрхэн тусалж болох вэ?

Хэд хэдэн суралцагчийг бодлоо хуваалцахад урьж, мөн өөрийн бодлоо хуваалцаарай. Судруудыг үргэлжлүүлэн цээжлэхэд суралцагчдыг урамшуулан дэмжих арга замыг олж мэд.

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг сурч мэдэж, хэрэгжүүлэх

Хичээлийн үлдсэн хэсэг нь сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг холбогдох нөхцөл байдалд хэрэгжүүлэхэд нь суралцагчдад туслахад чиглэсэн. Хичээлээ үргэлжлүүлэхийн өмнө суралцагчдыг эдгээр зарчмыг дахин нэг давтахад урьж болно. Сүнслэг мэдлэг эзэмших эдгээр зарчмыг хэзээд амархан санаж, хэрэгжүүлэх суралцагчдын чадвар олон дахин давтаж, дадлага хийснээр нэмэгдэнэ. Санал болгож буй давтах үйл ажиллагаануудыг “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” гарчигтай хэсгийн хавсралтаас үзнэ үү. Зарчмуудын тайлбар нь Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023)-ын 5–12-р догол мөрүүдэд бий.

Суралцагчидтай дараах нөхцөл байдлын жишээг хуваалц. Мөн та суралцагчдынхаа нөхцөл байдалд тохируулан жишээг сонгож болно эсвэл өөрсдөдөө илүү хамааралтай болгохын тулд хэрхэн өөрчлөхийг хүсэж байгааг суралцагчдаас асууж болно.

Таны найз Миа “Бидний ням гаргийг өнгөрөөх арга зам хэтэрхий уйтгартай, цагийн гарз юм шиг санагддаг. Хэрэв бид Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих талаар санаа зовдоггүй байсан бол амралтын өдрүүд маань илүү дээр байх байсан биш гэж үү?” гэж хэлсэн мэтээр төсөөл.

  • Миа ямар шалтгаанаар энэ зарлигийг эсэргүүцэж байж болох вэ?

Миа яагаад бухимдаж байгааг мэдэх нь яагаад тустай байж болохыг асуух талаар бодож үзээрэй.

Миаг одоогийнх нь мэдрэмжийн талаар болон Хүндэтгэлийн өдрийн баяр баясгаланг ойлгож, мэдрэхэд нь туслахын тулд суралцагчдыг хэрхэн сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглаж болох талаар тунгаан бодоход урь.

Суралцагчид дараах зүйлийг ганцаараа эсвэл жижиг бүлгээр хийж болно:

Миад юу тус болох боломжтой талаар бодож байгаа зүйлээ бэлтгэхэд хэдэн минут зарцуул. Үүнд:

  • Судрууд, Сүмийн удирдагчдын хэлсэн үгс эсвэл бусад тэнгэрээс томилогдсон эх сурвалжууд. Эдгээрт Гэтлэл 20:8; Исаиа 58:13–14; Мозая 2:41; эсвэл Сургаал ба Гэрээнүүд 59:9, 13–15 гэх зэрэг эсвэл бусад төгс эзэмших сургаалын шүлгүүдийг хамруулж болно.

  • Миад энэ нөхцөл байдлаа мөнхийн талаас харахад нь тусалж болох өөрийн чинь мэдэх үнэн эсвэл сургаалууд (жишээлбэл, Их Эзэнтэй илүү адилхан болоход энэ нь бидэнд хэрхэн тусалж болох тухай [Мосе 3:3-ыг үзнэ үү]).

  • Хэн нэгэн сүмдээ ирж, ариун ёслолд оролцох зэргээр Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихын тулд Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээр үйлдэж болохыг харуулсан судрууд, Ерөнхий чуулганы яриа, эсвэл хувийн туршлагын жишээ байж болно. Тэд итгэлээ харуулсан үед Их Эзэн тэднийг хэрхэн адисалсан гэдгийг тайлбарлаж өгч болно. (Судрын зарим жишээнд Гэтлэл 16:14–30 мөн Жером 1:5–9 багтана.)

    Дараах зүйл бол суралцагчдыг санаа бодлоо өөр хоорондоо хуваалцахад бэлтгэх нэгэн арга зам юм.

    1. Суралцагч бүрд нэг хуудас цаас өг. Тэднээр цаасыг нугалах эсвэл шугам татах байдлаар гурван хэсэг болгон хуваалга.

    2. Хэсэг болгон дээр сүнслэг мэдлэг олж авах өөр өөр зарчмыг бичиж тэмдэглүүл.

    3. Нэг зарчмыг сонгож, сонгосон зарчмыг хэрэглэх нь Миад тустай байж болох нэг арга замыг бүх суралцагчаар цаасан дээр нь бичүүл.

    4. Суралцагчид цааснуудыг дамжуулж, өөр цаасан дээр өөр зарчмын тухай бичиж болно. Суралцагчдыг үргэлжлүүлэн дамжуулж, бичихийг хүс.

    5. Цаас тус бүр дээр хэд хэдэн санаа бичигдсэн байвал суралцагчдыг цаасыг өөртөө үлдээн, бичсэн зүйлийг уншихад урь.

    Уншсан зүйлдээ тулгуурлан дараах асуултуудад хариулахад хэдэн суралцагчийг урь. Та ихэвчлэн оролцдоггүй суралцагчдаас эдгээр асуултын нэг эсвэл хэд хэдэд нь хариулахыг хүсэж болно. Зарим суралцагчид бусдын бичсэнийг хуваалцахад илүү тухтай санагдаж болно.

  • Таны уншсан эсвэл бичсэнээс Миад онцгой тустай байж болох нэг зүйл юу вэ? Яагаад?

  • Та юу нэмж болох вэ?

Хэд хэдэн суралцагч хуваалцсаны дараа ангийнхнаас энэ цаг үед Миад өөр зүйл хэрэгтэй гэж бодож байгаа эсэхийг асуух талаар бод. Таны хэлэлцээгүй сүнслэг мэдлэгийг олж авахад тустай байх зарчим байна уу? Миа хангалттай тусламж авна гэж ангийнханд санагдах хүртэл үргэлжлүүл.

Та юу сурсан бэ?

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглах нь өөрт байгаа асуулт, санаа зовоосон асуудалд хэрхэн тусалж чадах талаар дурдах зэргээр энэ туршлагаас санаж байхыг хүссэн зүйлсээ сургалтынхаа тэмдэглэлд бич.