“Иеремиа 31: Тэр бидний зүрхэн дээр Өөрийн хуулийг бичнэ,” , Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Иеремиа 31: Тэр бидний зүрхэн дээр Өөрийн хуулийг бичнэ,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Хичээл 134: Иеремиа 31–33; 36–38; Гашуудал 1; 3
Иеремиа 31
Тэр бидний зүрхэн дээр Өөрийн хуулийг бичнэ
Хэрэв хэн нэгэн Есүс Христийн сайн мэдээг оюун ухаандаа мэддэг атлаа үүнийг зүрх сэтгэлдээ мэдрээгүй байсан бол хэрхэн үйлдэл хийж болох вэ? Тэд Аврагчийн хайрын хүчийг мэдрэхгүйгээр үйлдэл хийх боломжтой юу? Бид зүрх сэтгэлдээ Тэнгэрлэг Эцэг, Есүс Христийн хайрыг мэдрэх үед бидний үйлдэл хэрхэн өөрчлөгддөг вэ? Иеремиа 31 биднийг Их Эзэнд хандвал Тэрээр бидний зүрхэн дээр Өөрийн хуулийг бичнэ хэмээн амладаг (Иеремиа 31:18, 33-ыг үзнэ үү). Энэ хичээл суралцагчдад Аврагчийн сайн мэдээг зүрх сэтгэлдээ бичих гэдэг нь ямар утгатай болохыг ойлгоход нь тусална.
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг гэр бүлийн гишүүд, найз нөхдөөсөө энэ асуултыг асуухад урь: “Сайн мэдээний үнэнийг оюундаа мэдэх, үүнийг зүрх сэтгэлдээ мэдрэх хоёрын ялгаа юу вэ?” Тэд ярилцсан зүйлээ хуваалцахаар бэлдэж болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Ямар нэгэн зүйлийг оюун ухаандаа мэдэж, зүрх сэтгэлдээ мэдрэх
Хичээлийг эхлүүлэхдээ суралцагчдыг дараах асуултад хариулахад урь.
-
Бид ямар нэг зүйл хийх ёстой гэдгээ мэдэж болох ч, үнэндээ үүнийг хийхэд хэцүү ямар нөхцөл байдал байж болох вэ?
Суралцагчид цагтаа унтах, эрүүл хоол идэх сонголт хийх эсвэл гэрийн даалгавраа хугацаанаас нь өмнө хийж дуусгах зэрэг жишээг хуваалцаж болно. Зөв гэж мэдэж байгаа зүйлтэйгээ өөрсдийн үйлдлийг нийцүүлэх гэж тэмцэх нь хэвийн зүйл гэдгийг ойлгоход суралцагчдад туслаарай. Есүс Христийн сайн мэдээний талаар мэддэг зүйлээ мэдэж, үүний дагуу үйлдэхэд ч мөн адил байж болно. Бид Аврагчийн сайн мэдээ юу шаарддагийг мэддэг байж болох ч үргэлж үүний дагуу амьдардаггүй. Гэсэн хэдий ч бид Аврагч болон Түүний сайн мэдээ бидний хийдэг бүх зүйлд нөлөөлөл үзүүлдэг байлгаж чадна.
Бидний үйлдэл Аврагчийг дагах талаар бидний мэддэг зүйлсийг үргэлж тусгадаггүй. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон эдгээр нөхцөлд бидэнд заримдаа төрж болох нэг асуултыг тавьжээ:
Та хэрхэн Есүс Христийн сайн мэдээг зөвхөн өөрийнхөө амьдралд нөлөөлдөг төдийгүй нөлөөллийг хянаж чаддаг буюу өөрийнхөө мөн чанарын гол цөм болгож чадах вэ? (“When Thou Art Converted,” Liahona, May 2004, 11)
Иеремиа 31-ыг судлахдаа Аврагчийн сайн мэдээг “та нарын мөн чанарын гол цөм” болгох арга замуудыг хайж олоход тань туслах Ариун Сүнсийг уриарай.
Иеремиа Аврагчийн Израилд өгөх адислалыг зөгнөв
Энэхүү суралцах үйл ажиллагаанд та суралцагчдыг гурван бүлэг болгон хуваарилж болно. Бүлгийн гишүүн бүрийг дараах сургаалаас нэгийг уншаад, асуултуудын хариултыг бүлгийн бусад гишүүнтэй хуваалцахад урь.
Иеремиа ёс бусчуудын эцсийн өдрүүдэд амсах үр дагавруудын талаар сэрэмжлүүлснийхээ дараа (Иеремиа 30:23–24-ийг үзнэ үү) Их Эзэн гэрээт хүмүүсээ Өөртөө дахин цуглуулна хэмээн бошигложээ.
Дараах сургаалыг уншаад, Их Эзэн Өөрийн хүмүүст юу хийхийг олж мэд:
Иеремиа 31:1–3
Иеремиа 31:6–10
Иеремиа 31:17–20
-
Та ямар амлалтуудыг олж мэдсэн бэ?
-
Эдгээр урилгад Их Эзэний тухай юу заадаг вэ?
Иеремиа 31:31–33-ыг уншаад, Их Эзэн гэрээт хүмүүстээ хайр энэрлээ хэрхэн үзүүлэхийг олж мэд.
-
Та энэ сургаалыг үнэний мэдэгдэл гэж хэрхэн дүгнэх вэ?
Их Эзэн биднийг гэрээт хүмүүсээ болгон Өөртөө цуглуулан, Өөрийн хуулийг бидний зүрхэн дээр бичнэ хэмээн амласан гэдгийг олж тогтооход суралцагчдад тусал.
-
Их Эзэний хууль бидний зүрхэнд бичигдсэн байх нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ?
Суралцагчид янз бүрийн санааг хуваалцаж болно. Зүрхэн дээр нь бичнэ (33-р шүлэг-ийг үзнэ үү) гэдэг нь хөрвөж, өөрчлөлтийг мэдэрч, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христийн хоёрын хүслийг бүх зүрх сэтгэлээрээ гүйцэлдүүлэхийг хүсэх гэсэн утгатай гэдгийг ойлгоход суралцагчдад тусал. Паул Коринтын гэгээнтнүүдийг дүрслэхдээ “ бэхээр бус, … чулуун самбарт бус, харин махбодын зүрхэн самбарт бичигдсэн Христийн захиа” (2 Коринт 3:3) хэмээн үүнтэй төстэй зүйрлэл ашигласан гэдгийг онцолж болно.
Аврагчийн сайн мэдээ таны зүрхэн дээр бичигдсэн үү?
Дараах хоёр асуултыг харуул. Их Эзэн Өөрийн хуулийг тэдний зүрхэнд бичнэ гэдэг нь ямар утга учиртай болох талаарх ойлголтыг нэмэгдүүлж чадна гэж бодсон нэг асуултаа сонгоход суралцагчдыг урь.
-
Аврагчийн хууль зүрхэн дээр минь бичигдсэн гэдгийг би хэрхэн мэдэх вэ?
-
Аврагч Өөрийн хуулийг зүрхэн дээр минь бичихэд урихын тулд би ямар зүйл хийж болох вэ?
Суралцагчдыг ижил асуулт сонгосон бусадтай жижиг бүлгүүдэд хуваарилан зохион байгуулаарай. Суралцагчдаас сонгосон асуултыг нь асуусан найз байгаа гэж төсөөлөхийг хүсээрэй. Суралцагчдыг энэ найзтайгаа хуваалцаж болох хариултыг бэлтгэхэд урь.
Суралцагчдад хариулт бэлтгэхэд нь туслахын тулд та суралцагч бүрд “Аврагч таны зүрхэн дээр Өөрийн хуулийг бичнэ” гэсэн тараах материалын хуулбарыг өгч болно.
Ойлголтоо батлах
Суралцагчдад сонгосон асуултдаа хариулах дадлага хийх боломж олгох талаар бодож үзээрэй. Та суралцагчдыг өөр асуултыг судалсан хүмүүстэй хамт хувааж болно.
Та суралцагчдыг сурч мэдсэн зүйл нь зөв гэж мэдэж байгаа зүйлээ тууштай хийхэд нь хэн нэгэнд хэрхэн тусалж болох талаар хуваалцахад урьж болно. Суралцагчдад сурч мэдсэн, мэдэрсэн зүйлээ батлахад нь туслахын тулд дараах зааврыг үзүүлэх талаар бодож үзээрэй.
Дараах асуултуудын нэг юмуу түүнээс олон асуултыг судлах тэмдэглэлдээ хариулж бичээрэй:
-
Их Эзэн Өөрийн хуулийг таны зүрхэн дээр бичиж байгаагийн ямар нотолгоог та нар хайх вэ?
-
Аврагчийг сайн мэдээгээ таны зүрхэн дээр бичихэд нь урих юуг та хиймээр санагдсан бэ?
Та түүнчлэн Аврагч Өөрийн хуулийг тэдний зүрх сэтгэл дээр бичсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн туршлагаасаа хуваалцахыг суралцагчдаасаа хүсэж болно. Та Их Эзэн Өөрийн хуулийг таны зүрхэн дээр бичиж байхыг хэрхэн харсан талаараа хуваалцаж болно. Суралцагчдыг Их Эзэнээс тусламж гуйж, хүлээн авсан сэтгэгдлийнхээ дагуу үйлдэл хийхэд нь урамшуулан дэмж.