Семинар
Тойм: Иеремиа 31–33; 36–38; Гашуудал 1; 3


“Тойм: Иеремиа 31–33; 36–38; Гашуудал 1; 3,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Тойм: Иеремиа 31–33; 36–38; Гашуудал 1; 3,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Иеремиа 31–33; 36-38; Гашуудал 1; 3

Иеремиа 31–33; 36–38; Гашуудал 1; 3

Тойм

Иеремиа Вавилоны олзлогдохоосоо өмнө болон олзлогдох үеэрээ Иерусалимд бошиглож байв. Тэрбээр иудейчүүдэд хандан наманчлахгүй бол хот руу нь дайрч, олзлогдох болно гэдгийг анхааруулжээ. Иерусалимын хаад болон ард түмэн Иеремиагийн үгийг сонсоогүй бөгөөд устгагдсан. Иеремиа өөрийн хүмүүст Их Эзэний хайрын талаар болон Түүний эцсийн өдрүүдэд хүмүүсээ хэрхэн цуглуулах талаар заасан. Цугларалтын нэг хэсэг болгон Их Эзэн Өөрийн хуулийг дагагчдынхаа зүрх сэтгэлд бичихээ амлажээ. Иерусалимыг устгагдсаны дараа Иеремиа их Эзэний өрөвч сэтгэлийг болон тэд үүрд хаягдаагүй гэдгийг сануулан, ард түмнийхээ төлөө гашуудлын үг бичжээ.

семинарын дүрс зураг Суралцагчдын хэрэгцээ шаардлагын талаарх сүнслэг өдөөлтөд хариулахад үргэлж бэлэн бай. Та Сүнсээр заалгахыг эрэлхийлэхдээ зөвхөн бэлдсэн материал дээр биш харин суралцагчдынхаа хэрэгцээ шаардлага, асуулт, сонирхолд анхаарал төвлөрүүлэх арга замуудыг эрж хай. Үүнийг хийх нь суралцагчдынхаа нөхцөл байдалд хариулахад тань туслах Сүнсийг урьж чадна. Аврагч бусдын хэрэгцээ шаардлагад хэрхэн хариулсан талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл “Аврагч бусдын хэрэгцээ шаардлагад зориулан хариулахад үргэлж бэлэн байсан” (Аврагчийн арга барилаар заах нь [2022], 17) хэсгийг үзнэ үү. Та суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагын талаарх сүнслэг өдөөлтөд хэрхэн хариулж болох жишээг 135-р хичээл: “Иеремиа 36”-аас үзнэ үү.

Заахад бэлтгэх

Дараах мэдээлэл хичээл бүрийн өмнө урьдчилан бэлтгэх хэрэгтэй зүйлсийн талаар санааг өгнө.

Иеремиа 31

Хичээлийн зорилго: Суралцагчдад Аврагчийн сайн мэдээг зүрх сэтгэлдээ бичсэн байх гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгоход нь туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг гэр бүлийн гишүүд, найз нөхдөөсөө энэ асуултыг асуухад урь: “Сайн мэдээний үнэнийг оюундаа мэдэх, үүнийг зүрх сэтгэлдээ мэдрэх хоёрын ялгаа юу вэ?” Тэд ярилцсан зүйлээ хуваалцахаар бэлдэж болно.

  • Үзүүлэх материал: Дараах асуултууд: “Аврагчийн хууль зүрх сэтгэлд минь бичигдсэн гэдгийг би яаж мэдэх вэ? Аврагчийг Өөрийн хуулийг зүрх сэтгэлд минь бичихэд урихын тулд би юу хийж болох вэ?”

  • Тараах материал:The Savior Will Write His Law in Your Heart (Аврагч Өөрийн хуулийг та нарын зүрхэнд бичнэ)

Иеремиа 36

Хичээлийн зорилго: Суралцагчдад нүглээсээ өршөөгдөхийн тулд Есүс Христэд хандахад судрууд хэрхэн тусалдгийг ойлгоход нь туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг хувиараа судар судлах зорилгоо, тухайн жилдээ унших шаардлагатай байгаа ахиц дэвшлээ эргэн харахад урих талаар бодож үзээрэй. Та мөн суралцагчдыг судар судлах нь Их Эзэнд хандахад хэрхэн тусалж байгаа талаар эргэцүүлэн бодоход урьж болно.

Гашуудал 1; 3

Хичээлийн зорилго: Суралцагчдад нүгэл үйлдсэн ч гэсэн тэднийг гэсэн Аврагчийн өрөвч сэтгэлийг мэдрэхэд нь туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Аврагчийн энэрлийн мөн чанарыг харуулсан судруудын түүхийг эргэн санахад урь. Суралцагчдад энэ түүхийг хичээл дээр дурдах боломж гарна.

  • Зураг: Бошиглогч Иеремиагийн зураг

  • Видео бичлэг:Painted into a Corner (Буланд шахсан минь)” (3:41)

Төгс эзэмших сургаалын дадлага 9

Хичээлийн зорилго: Суралцагчдад төгс эзэмших сургаалын судрын гол үг хэллэгийг цээжлэх болон сүнслэг мэдлэг олж авах тэнгэрлэг зарчмуудыг хэрэгжүүлэхэд нь туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Хуучин Гэрээнээс төгс эзэмших сургаалын нэг юм уу хоёр хэсгийг сонгож, судрын гол үг хэллэг, эшлэлийг цээжлэхэд урь. Мөн тэд хүсвэл судрын бүх хэсгийг цээжилж болно. Гол үг хэллэгийг эсвэл сургаалыг цээжлэх нь тэдний амьдралд хэрхэн тусалж болох талаар бодоход тэднийг урь.

  • Зүйл: Суралцагч бүрд зориулсан цаас