Семинар
Иеремиа 36: Бурханы үг


“Иеремиа 36: Бурханы үг,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Иеремиа 36: Бурханы үг,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Хичээл 135: Иеремиа 31–33; 36–38; Гашуудал 1; 3

Иеремиа 36

Бурханы үг

Old Testament Prophet writing on a scroll

Судрууд бол бидний Есүс Христтэй холбогдох холбооны салшгүй хэсэг юм. Судруудаас суралцах нь Түүний хүч чадлыг бидний амьдралд урин дуудаж, бидний бодол санаа, зүрх сэтгэлийг Түүн рүү чиглүүлдэг. Урвалтын үед Их Эзэн бошиглогч Иеремиад Иудагийн хүмүүст Их Эзэний үгийг бичиж, илгээхийг зааварласан ба ингэснээр тэд Түүнд хандаж, өршөөгдөх боломжтой болох байжээ. Энэ хичээл судрууд нь суралцагчдыг Есүс Христ рүү чиглүүлснээр хэрхэн нүглээс өршөөгддөг болохыг ойлгоход нь тусалж чадна.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг хувиараа судар судлах зорилгоо, тухайн жилдээ унших шаардлагатай байгаа ахиц дэвшлээ эргэн харахад урих талаар бодож үзээрэй. Та мөн суралцагчдыг судар судлах нь Их Эзэнд хандахад хэрхэн тусалж байгаа талаар эргэцүүлэн бодоход урьж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Чанга ярих

Их Эзэн биднийг хайраар засаж залруулж, Өөртөө авчрахын тулд судруудыг хэрхэн ашигладаг талаар суралцахад суралцагчдыг бэлдэхэд нь туслах арга замын талаар бодоорой. Үүнийг хийх нэг арга зам бол суралцагчдыг ярихад таагүй нөхцөл байдлын талаар бодуулах явдал юм. Шаардлагатай бол та дараах нөхцөл байдлыг ашиглаж болно.

  • Танд санаа тавьдаг хүн дараах нөхцөл байдлуудад хэрхэн хариу үйлдэл үзүүлж болох вэ?

    • Таны найз өдрийн хоол идсэнийхээ дараа таны шүдэнд хоол наалдсан байгааг анзаарчээ.

    • Та зохисгүй үйл ажиллагаа явуулах үдэшлэгт уригджээ. Таны найз үйл ажиллагааг мэдэж байгаа ч таныг явахаар тэсэн ядан хүлээж байгааг мэднэ.

  • Ийм нөхцөлд хэн нэгнийг ярьж дуу хоолойгоо гаргахад юу зоригжуулж болох вэ?

  • Ямар нэг юм хэлбэл эсвэл дуугүй байвал ямар үр дүнд хүрэх вэ?

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидний мэддэггүй, хардаггүй зүйлсийг мэддэг, хардаг. Тэд бидэнд хамгийн сайн сайхныг хүсдэг бөгөөд судруудаар дамжуулан бидэнд хандан ярьдаг ( 2 Нифай 32:3; Сургаал ба Гэрээнүүд 1:37–38-ыг үзнэ үү). Өнөөдөр суралцаж байхдаа судруудын амьдралыг тань адисалж болох арга замуудыг тунгаан бодоорой. Эдгээр санаа таныг бие даан суралцахад хэрхэн нөлөөлж болохыг бод.

Судрын зорилго

Иеремиа 36:1–3-ыг уншиж, яагаад Их Эзэн Иудагийн хүмүүст өөрийн үгийг цэдэглэхийг Иеремиад зарлигласныг олж мэд.

  • Их Эзэн Иудагийн ард түмний төлөө юу хүссэн бэ?

  • Эдгээр шүлэг судрын зарим зорилгын талаар бидэнд юу заадаг вэ?

    Суралцагчид Их Эзэнд хандаж, Түүний өршөөлийг хүлээн авахад судрууд бидэнд тусалдаг гэсэн үнэнийг олж тогтоож болно.

    Та суралцагчдыг “Ингэснээр хүн бүр муу замаасаа эргэх юм”, “Би тэдний хилэнц ба нүглийг уучилна” (3-р шүлэг) гэсэн хэллэгүүдийг тэмдэглэхэд урьж болно. Тэд олж мэдсэн үнэнээ судрууд дээрээ эдгээр хэллэгийн ойролцоо бичиж болно.

  • Судрууд бидэнд Их Эзэнд хандаж, Түүний өршөөлийг хүлээн авахад хэрхэн тусалдаг вэ?

Суралцагчдын хариултуудыг самбарт жагсаан бичих талаар бодож үз. Суралцагчид хуваалцаж байх үедээ дараах судруудад байгаа санаануудыг харж болно. Та эдгээр судартай танилцаж, суралцагчдыг хуваалцаж байх үед тэдэн дээр очиж болно. Үүнээс гадна суралцагчдыг өмнөх асуултад цөөн хэдэн хариулт хуваалцсаны дараа та дараах зааврыг өгч, самбар дээрх санаанууд дээр нэмж болно.

Дараах судрын сургаалуудыг уншаад, Их Эзэнд хандаж, нүглээсээ уучлагдахад бидэнд туслах нэмэлт арга замуудыг судруудаас олж мэдээрэй.

2 Тимот 3:16

Алма 37:8

Хиламан 15:7

семинарын дүрс зураг Сурч буй зүйлээ үнэлэхэд тусалдаг асуултууд нь танд хичээлийн дараагийн хэсэг рүү шилжихэд суралцагчид бэлэн эсэхийг тодорхойлоход тусална. Жишээ нь, та дараахтай адил асуултуудыг тавьж болно:

  • Та юу сурч байгаа вэ?

  • Та нарт уншсан зүйлийн талаар ямар асуулт байна вэ?

Суралцагчдын хариултууд нь тэдний хэрэгцээнд хэрхэн хандахаа таньж мэдэхэд тань туслах Ариун Сүнсийг урьж болно.

Сурч буй зүйлээ үнэлэх асуултуудыг асуух тал дээр нэмэлт сургалт хэрэгтэй бол Багшийн хөгжүүлэх ур чадвар дээрх “Суралцагчдын хэрэгцээ шаардлагын талаарх сүнслэг өдөөлтөд хариулахад үргэлж бэлэн бай” хэсгийг үзнэ үү.

Хаан ба хуйлмал ном

Та дараах догол мөрийг хураангуйлж эсвэл уншиж болно.

Иеремиа Их Эзэний зарлигласан зүйлийг хийж, Их Эзэний үгсийг хуйлмал номон дээр бичихийг Барух гэгчээс хүсэв. Иеремиа шоронд орсон учраас Иудагийн ард түмэнд, түүний дотор хэд хэдэн ноёнд хэлсэн Их Эзэний үгсийг уншихыг Барухаас тэрээр хүсжээ. Үүнийг хийсний дараа Барух хуйлмал бичгийг Иудагийн хаан Иехоиакимд уншуулахын тулд уг хуйлмал номыг түшмэдэд өгчээ ( Иеремиа 36:4–10, 14–15, 20–21-ийг үзнэ үү).

Иеремиа 36:20–24-ийг уншаад, Иехоиаким хаан хуйлмал номон дээрх үгсийг сонсоод, хэрхэн хариу үйлдэл үзүүлснийг олж мэд. 23-р шүлэг-т гардаг “тэр” гэдэг нь Иехоиаким хааныг хэлж буй билээ юм.

  • Хаан яагаад ингэж хариу үйлдэл үзүүлсэн гэж та бодож байна вэ?

Иеремиа 36:25-ыг уншаад, зарим түшмэл хаанд хэрхэн нөлөөлөх гэж оролдсоныг олж мэд.

Суралцагчдыг өөрсдийгөө 25-р шүлэг-т гардаг түшмэд байсан гэж төсөөлөн бодоход урь. Өнөөдрийн хичээл дээр сурсан зүйлээ ашиглан, судрууд түүний амьдралыг хэрхэн адисалж болохыг ойлгоход нь туслах хариултыг хаанд бэлдэхийг суралцагчдаас хүсээрэй.

Энэ үйл ажиллагааг хийх нэг арга бол ангийг гурван бүлэг болгон зохион байгуулах юм. Суралцагч бүр нэг түшмэлийг төлөөлж, бүлгүүд хариултуудаа хамтад нь бэлтгэж болно. Дараа нь та нэг бүлгийг ангийн урд гарч ирээд, тэдний хаантай харилцсан байдлыг жүжиглэн үзүүлэхэд урьж болно. Та өөр нэг суралцагчийг хааны дүрд тоглоход урьж эсвэл та багшийн хувьд энэ дүрд тоглож болно. Та суралцагчдад хаанаас хуйлмал номыг шатаахгүй байхыг ятгасан түүхийн өөр төгсгөлийг жүжиглэхийг зөвлөж болно.

  • Таны хариултаас гарах сургаалууд өсвөр үеийнхэнд тусалж болох орчин үеийн ямар нөхцөл байдал байж болох вэ?

Та ойлгож мэдсэн зүйлээ эргэцүүлэн бодоорой

Та суралцагчдад Иеремиа 36-г судалснаараа сурсан зүйлээ эргэцүүлэн бодоход нь туслахын тулд дараах мэдэгдлийг хуваалцаж болно.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон ийн заасан:

Portrait of Elder D. Todd Christofferson.  Photographed in March 2020.

Бурхан судруудаар дамжуулан Бурхан хүүхдүүдээ авран өргөмжлөх “өөрийнхөө хүчийг үзүүлдэг юм” [ Алма 37:14-ийг үзнэ үү]. Бурхан Өөрийнхөө үгээр дамжуулан … ой санамжийг тэлж, худал бурууг залруулж, биднийг нүглээ наманчлан, өөрсдийн Гэтэлгэгч, Есүс Христэд баясахад хүргэдэг. (“Судрын адислал, 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 38).

Ангийнхантайгаа хуваалцахаас нь өмнө дараах асуултыг тунгаан бодож, хариултаа бичиж тэмдэглэх цагийг суралцагчдад гаргаж өгөх нь тустай байж болох юм.

  • Судрууд Их Эзэнд хандаж, Түүний өршөөл, удирдамжийг хүлээн авахад тань хэрхэн тусалж болохыг мэдэх нь бие даан судлахад хэрхэн нөлөөлж болох вэ?

Энэ нь суралцагчдын хувьд бие даан судлах зорилгоо болон семинарын кредитэд шаардлагатай уншлагын талаар эргэцүүлэн бодох сайхан боломж байж болох юм. Суралцагчдыг бие даан судраас судлах явцдаа хэрхэн Есүс Христэд хандахад илүү анхаарах талаар бодож, зорилгоо эргэн харахыг урих талаар бодож үзээрэй.