“Гэтлэл 25; 35–40: ‘Их Эзэний цог жавхлан асрыг дүүргэлээ,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Гэтлэл 25; 35–40: ‘Их Эзэний цог жавхлан асрыг дүүргэлээ,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Гэтлэл 35–40; Леви 1; 4; 16; 19: 52-р хичээл
Гэтлэл 25; 35–40
“Их Эзэний цог жавхлан асрыг дүүргэлээ”
Израилчууд Их Эзэний зарлигийг дуулгавартай дагаж, цөлд асар буюу ариун сүм барьсан. Энэ асар бол Их Эзэн Өөрийн хүмүүсийг аялж явахад тэдний дунд оршиж болох зөөврийн ариун байр байв. Энэхүү хичээл нь Их Эзэнийг Түүний ариун сүмд шүтэн бишрэх хүслээ нэмэгдүүлэхэд суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Gospel Library эсвэл temples.ChurchofJesusChrist.org-ыг ашиглан ариун сүмийн зураг, ариун сүмтэй холбоотой видеог хайж олоход урих талаар бодож үз. Их Эзэний ариун сүмийн талаар мэдэрч буй мэдрэмжээ эргэцүүлэн бодохыг суралцагчдаас хүс. Орчин үеийн ариун сүм хэрхэн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг санахад тусалдаг талаар бодож үзэхэд тэднийг урь.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Ариун сүмийн зорилго юу вэ?
Дараах жишээг хуваалцах замаар хичээлийг эхлүүлэхийг бод. Та дараа нь жишээг хуваалцсаныхаа дараа асуултуудыг үзүүлээд, хамтрагчтайгаа ярилцахад суралцагчдыг урьж болно.
Удахгүй танай нутагт ариун сүмийг онцгойлон адислах гэж байна гэж төсөөл. Та найзаа ариун сүмийн нээлттэй хаалганы өдөрлөгт хамт явахыг урьжээ. Найз тань таны урилгыг хүлээн авсан ч ариун сүмийн талаар юу ч мэдэхгүй гэдгээ танд хэлэв.
-
Найзыгаа ариун сүм, тэдгээрийн зорилгын талаар юуг ойлгож мэдээсэй гэж та хүсэж байна вэ?
-
Ариун сүм яагаад танд чухал талаар найз тань асуувал та юу гэж хариулах вэ?
Суралцагчид хариултаа хамтрагчтайгаа ярилцаж дуусмагц дараах асуултад өгөх хариултаа бодоход тэднийг урь.
-
Та 1 (доод)-ээс 5 (дээд) хүртэлх үнэлгээг ашиглан, Их Эзэнийг ариун сүмд байнга шүтэн бишрэх хүслээ хэрхэн үнэлэх вэ?
Өмнөх асуултад яагаад ийм хариулт өгснөө эргэцүүлэн бодоход суралцагчдыг урих талаар бодож үз.
Өнөөдөр суралцахдаа ариун сүмийн талаар мөн тэдгээр нь хэрхэн биднийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой холбодог талаар Ариун Сүнсний заах зүйлд анхаарал хандуул. Их Эзэнийг ариун сүмд шүтэн бишрэх хүсэл тань нэмэгдэхийг мэдрэхэд тусламж авахын тулд сүнслэг удирдамж эрэлхийл.
Их Эзэн израилчуудад асар барихыг зарлигласан
Их Эзэн Синаи уулан дээр Мосетой ярилцаж байхдаа Өөрт нь зориулан ариун газар буюу асар барихын тулд алт, мөнгө болон бусад үнэт материалаа өгөхийг израилчуудаас хүсжээ. Өнөө үед ариун бөгөөд ариун дагшин газар болох ариун сүмийг барихыг биднээс хүсдэг.
Гэтлэл 25:8-ыг уншаад, яагаад Их Эзэн израилчуудад асар барихыг зарлигласныг олж мэд.
-
Та нар юу олж мэдсэн бэ?
-
Их Эзэний энэ зарлигийг өгсөн шалтгаан Түүний тухай мөн бидний талаар Тэр юу гэж боддог талаар та нарт юу зааж байна вэ?
Асрын бэлгэдэл
Судруудад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай заасан олон бэлгэдэл байдгийг суралцагчдад сануул. Бэлгэдлүүдээс суралцах нь судраас илүү ихийг сурч мэдэхэд туслах судлах чадвар юм.
Бэлгэдлийг хэрхэн ашиглах талаарх нэмэлт сургалтыг Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар (2022)-ын 9-р хуудсан дээрх “Есүс Христийг гэрчлэх бэлгэдлүүдийг эрж хай” хэсгээс үзнэ үү.
Асар доторх эд зүйлс болон ёслолууд бэлгэдлийн шинж чанартай байсан. Тэдгээр нь Израилд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай мөн энэ амьдрал гэх аян замыг хэрхэн туулж Тэдэн рүү эргэн очихыг заах зорилготой байв.
Асрын бэлгэдлүүдийн талаар суралцахад нь суралцагчдад туслах зорилгоор “Хуучин Гэрээний асар” гарчигтай тараах материал өгөхийг бод. Мөн та тууз юм уу уяа ашиглан, тарааж өгөх материал дээрх бүдүүвч зургийг ангийн шалан дээр дуурайлган хуулбарлаж болно.
Суралцагчдыг асар доторх эд зүйлсийг жижиг бүлгүүдээр судлахад урих талаар бодож үз. Бүлэг бүрд судлах өөр өөр зүйлийг оноож өг. Үүний дараа бүлгүүд олж мэдсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцаж болно. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар зааж байгаа эд зүйлсийг бодож үзэхдээ Сүнсний удирдамж эрэлхийлэхийг суралцагчдад сануул. Та шаардлагатай үед суралцагчдад тусламж үзүүлж болох ч ерөнхийдөө Ариун Сүнсээр дамжуулан өөрсдөө судлахдаа бие даан олж нээх, уялдуулан холбох боломжийг тэдэнд олгох нь илүү дээр.
Та тараах материалын оронд “Journey through the Ancient Tabernacle” (Ensign, Mar. 2018, 52–53) нийтлэлийг судлахад эсвэл ChurchofJesusChrist.org дээрх “The Tabernacle” (7:18) видеог үзэхэд суралцагчдыг урь.
Суралцагчдад суралцах хангалттай цаг гаргаж өгсний дараа тэднийг сурч мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Хэлэлцүүлгийн хүрээнд та дараах асуултуудыг тавьж болно.
-
Танд ямар бэлгэдлүүд онцгой, утга учиртай, сонирхолтой санагдсан бэ?
-
Асрын бэлгэдлүүд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар танд юу заасан бэ?
Орчин үеийн ариун сүм
Орчин үеийн ариун сүмийн зураг үзүүлэхийг бод. Өнөөдөр ариун сүмд эртний израилчуудын эсэргүүцлийн улмаас Бурханы эргүүлж авсан Мелкизедек санваарын ёслолууд багтдаг гэдгийг тайлбарла. Хэдийгээр ийм ялгаатай ч манай ариун сүм, эртний асар хоёрын хооронд адил төстэй зүйл олон бий.
-
Та манай ариун сүм, эртний асар хоёрын хооронд ямар адил төстэй зүйлсийг харж байна вэ?
-
Эдгээр адил төстэй зүйлээс та ямар үнэнүүдийг мэдэж авсан бэ?
Дээрх асуултад өгсөн олон янзын хариултаа хуваалцахад суралцагчдыг урамшуулан дэмж. Та суралцагчдын тодорхойлсон үнэнүүдийг самбарт жагсаан бичиж болно. Суралцагчид өөрсдийн үгээр дараахтай адил үнэнийг тодорхойлж болно.
-
Их Эзэн бидний дунд оршин байхын тулд ариун сүм барихыг бидэнд зарлигладаг.
-
Ариун сүмийн ёслол, бэлгэдлүүд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай заадаг.
-
Ариун сүм биднийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр луу эргэн очиход бэлтгэдэг.
Эртний асрын нэгэн адил орчин үеийн ариун сүм нь бидэнд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар заадаг бэлгэдлүүдийг агуулдаг гэдгийг тайлбарла.
-
Орчин үеийн ариун сүм нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг санахад танд хэрхэн тусалдаг вэ?
Дээрх асуултын хэлэлцүүлгийн хүрээнд орчин үеийн ариун сүмийн доторх өрөөнүүдийн зургийг үзүүлэхийг бод. Жишээлбэл: Та ариун сүм дэх баптисмын усан сангийн зургийг заагаад, нас барагсдын төлөөх баптисмын ёслол нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу зааж болохыг суралцагчдаас асууж болно. Та дээрх зургуудыг эсвэл ChurchofJesusChrist.org дээрх “Inside Temples” нийтлэлд багтсан зургуудыг ашиглаж болно.
Та мөн ChurchofJesusChrist.org дээрх “Welcome to the Washington D.C. Temple” (11:46) видеог үзүүлж болно. Энэ видеонд орчин үеийн ариун сүмүүд хэрхэн бидэнд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай заадгийг олж харахад суралцагчдад туслах өөр нэгэн эх сурвалж юм. Хэрэв цаг хүрэлцэхгүй бол цагийн код 0:00-ээс 3:49, 4:37-оос 7:44, 8:16-аас 9:04 гээд аль нэг хэсгийг нь үзүүлж болно.
11:45 -
Ариун сүм Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай бидэнд заадаг гэдгийг мэдэх нь ариун сүмд шүтэн бишрэх бидний хүсэлд хэрхэн нөлөөлөх вэ?
-
Та хэзээ ариун сүмийн ачаар эсвэл ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцсоноор Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртож байгаагаа мэдэрч байсан бэ?
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Өнөөдөр Ариун Сүнснээс сурсан, мэдэрсэн зүйлээ эргэцүүлэн бодоход нь суралцагчдад туслах үүднээс тэднийг судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариулахад урих талаар бодож үз.
-
Их Эзэнийг ариун сүмд шүтэн бишрэх хүсэлд тань нөлөөлсөн юуг та өнөөдөр Ариун Сүнснээс сурч эсвэл мэдэрсэн бэ?
Та бичсэн зүйлээ хуваалцах хүсэлтэй хэдэн суралцагчийг хуваалцахад урьж болно. Суралцагчдад 80-р хичээл: “Суралцахуйгаа үнэл 5”-д Их Эзэнийг ариун сүмд шүтэн бишрэх хүслийнхээ талаар эргэцүүлэн бодох боломж олгоно гэдгийг хэл.
Өнөөдрийн ярилцсан үнэнүүдээ гэрчил.