“Леви, 1-р хэсэг: ‘Энэ зүйл төстэй бөлгөө,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Леви, 1-р хэсэг: ‘Энэ зүйл төстэй бөлгөө,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Гэтлэл 35–40; Леви 1; 4; 16; 19: 53-р хичээл
Леви, 1-р хэсэг
“Энэ зүйл төстэй бөлгөө”
Өнөө үед амьтнаар тахил өргөх нь хачирхалтай санагдаж болох ч тэдгээр тахил нь эртний Израилд Аврагчийн тэдний төлөө хийнэ хэмээн гэрээ байгуулсан зүйлсийн талаар олж мэдэн, үүнд талархахад тусалсан. Эртний эдгээр тахилын талаар судлах нь Аврагч бидний төлөө юу хийснийг мэдэж, талархахад бидэнд мөн тусална. Энэхүү хичээл нь Есүс Христэд болон Түүний цагаатгагч золиослолд талархахад суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Есүс Христ тэдний төлөө юу хийснийг сайн ойлгохгүй байгаа хүнд ямар зөвлөгөө өгөхөө тунгаан бодоход суралцагчдыг урь. Та мөн ямар зөвлөгөө өгөхийг нь гэр бүлийн гишүүн, найзаасаа асуухад суралцагчдыг урьж болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Тэр миний төлөө юу хийсэн бэ?
Есүс Христийн тухай ярилцахад нь суралцагчдыг бэлтгэхийн тулд дараах туршлагыг хуваалцах талаар бодож үз.
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс Сүмийн гишүүнтэй уулзсан дараах түүхийг хуваалцжээ.
Олон жилийн өмнөх гадасны чуулганы бямба гаргийн оройн хуралдаан дээр олон жил сүмд идэвхгүй байсан нэгэн эмэгтэйтэй би уулзсан бөгөөд найзууд нь түүнийг буцаж ирээч гэж гуйдаг боловч буцах ямар нэг шалтгаан надад байхгүй гэж тэр боддог байв. Урам өгөхийн тулд би түүнд “Аврагчийн танд хийсэн бүх зүйлийг бодож үзэх юм бол буцаж ирэх, Түүнийг шүтэн бишрэх, Түүнд үйлчлэх олон шалтгаан танд бий” гэж хэлж билээ. “Тэр миний төлөө юу хийсэн юм бэ?” гэж түүнийг хариулахад би их гайхсан. (“Аврагч маань бидний төлөө юу хийсэн бэ?,” Лиахона, 2021 оны 5-р сар, 75)
Хэрэв тэр эмэгтэй танаас ингэж асуусан бол та түүнд юу гэж хэлэх байснаа тунгаан бод.
-
Хэрэв бид Аврагчийн бидний төлөө хийсэн зүйлсийг олж харахгүй, санахгүй байвал энэ нь бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?
Өнөөдрийн хичээлийг өөрийн болгоход нь суралцагчдад туслахын тулд дараах асуултыг тавих талаар бодож үз. Судлах тэмдэглэлдээ хариултаа бичихэд суралцагчдыг урь.
-
Аврагч таны төлөө юу хийсэн бэ?
-
Есүс Христийн та нарын төлөө хийсэн зүйлийн талаар та нар ямар бодолтой байна вэ?
Өнөөдөр Левиг судлаад, Их Эзэний та нарын төлөө хийсэн зүйлд талархах талархлаа хэрхэн гүнзгийрүүлэх талаар Ариун Сүнсний удирдамж эрэлхийл.
Золиослолоор дамжуулан Христийг олох
Левиг судлахад суралцагчдыг бэлтгэхийн тулд хичээлийн эхэнд зураг үзүүлэх талаар бодож үз. Амьтнаар тахил өргөх эртний ёслолын талаар мэдэх зүйлээ ярилцахад суралцагчдыг урь. Жишээлбэл: Бурхан анх хэзээ амьтнаар тахил өргөхийг хүүхдүүддээ зарлигласан мөн яагаад энэ зарлигийг өгсөн талаар та тэднээс асууж болно. Шаардлагатай гэж үзвэл та Мосе 5:6–7-г дахин уншихыг суралцагчдаас хүсэж болно. Дараа нь дараах асуултыг тавь.
-
Эдгээр тахил юуг төлөөлж байсан бэ?
Бурхан Адам, Ева хоёрын үеэс эхлэн Аврагчийг болон Түүний цагаатгагч золиослолыг хүсэн хүлээхэд нь хүмүүстээ туслахын тулд амьтнаар тахил өргөхийг зарлигласан гэдгийг ойлгоход суралцагчдад тусал. Энэ зан үйл нь “агуу их болоод эцсийн золиослол” (Алма 34:10) болох Есүс Христийн амиа өргөснөөр төгсгөл болсон юм.
Леви номд Их Эзэний Өөрийн хүмүүсээс шаарддаг, амьтнаар өргөх тахил болон бусад төрлийн золиослолд зориулсан зааврууд багтсан байдаг. Леви бол эртний израилчуудын ёслол, зан үйл, ариун үүрэг хариуцлагын удирдамж заавар бүхий гарын авлагатай адил юм.
Левид дүрсэлсэн зарим тахилыг судлах боломжийг суралцагчдад олго. Үүний тулд “Эртний тахил: Есүс Христийн бэлгэдэл” гарчигтай тараах материалыг өг. Та тараах материалын хоёр үйл ажиллагааг тусад нь эсвэл нэг тараах материал болгон өгч болно.
Суралцагчдыг хос болгон ажиллуулах талаар бодож үз. Та хос бүрд нэг үйл ажиллагааг хийж гүйцэтгэх даалгавар өгч болно. Дараа нь суралцагчид өөр үйл ажиллагааг хийж гүйцэтгэсэн хосод сурч мэдсэн зүйлээ зааж болно. Эсвэл хос бүрийн нэг хамтрагчийг 1-р суралцах үйл ажиллагааг, нөгөөг нь 2-р суралцах үйл ажиллагааг тус тус гүйцэтгэхэд урьж болно. Суралцагчид үйл ажиллагаагаа гүйцэтгэж дуусаад бие биедээ зааж болно.
Суралцагчдыг судалж дуусмагц тараах материалын асуултуудад өгсөн зарим хариултаа ангийнхантайгаа хуваалцахад урь. Та дараах асуултыг ашиглан сурч мэдсэн зүйлээ дүгнэхэд нь тусалж болно.
-
Та нар Аврагч, Түүний цагаатгагч золиослолын талаар өнөөдөр сурч мэдсэн зүйлээ хэрхэн энгийн нэг өгүүлбэрт багтаан тоймлох вэ?
Суралцагчид дараах янз бүрийн үнэнийг хуваалцаж болох юм.
-
Есүс Христ Өөрийн хүслээр бидний төлөө Өөрийгөө золиосолсон.
-
Есүс Христийн ачаар бид нүглүүдээсээ өршөөгдөж чадна.
-
Есүс Христ Өөрийн цагаатгагч золиослолоор дамжуулан бидний нүглийг Өөр дээрээ авч төлөөсийг нь төлсөн юм.
Эдгээр үнэнд суралцагчдыг илүү их талархдаг болгох үүднээс дараах мэдэгдэл, асуултуудыг ашиглах талаар бодож үз. Та 27-р хичээл: “Эхлэл 22” дээр энэ мэдэгдлийг ашигласан байх.
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс Есүс Христ яагаад Цагаатгалыг гүйцэлдүүлснийг ийн тайлбарлажээ.
Бурханы бүх хүүхдийг хайрладаг болохоор Есүс Христ энэ бүгдийг гүйцэтгэсэн. Энэ бүгдийн шалтгаан нь хайр байсан бөгөөд бүр эхлэлээс л ийм байсан. …
Би … Аврагчийн бидний төлөө хийсэн зүйлсийг бид санах болтугай хэмээн залбирч байна. (“Аврагч маань бидний төлөө юу хийсэн бэ?,” Лиахона, 2021 оны 5-р сар, 77)
-
Есүс Христ та нарт хайртай учраас Өөрийгөө золиослохыг зөвшөөрсөн гэдгийг мэдэх нь та нарт хэрхэн туслах вэ?
-
Их Эзэнийг болон Түүний золиослолыг бидэнд сануулах ямар арга замууд байж болох вэ?
Долоо хоног бүр ариун ёслолоос хүртэх нь Аврагчийн золиослолыг санах нэг арга зам юм гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал.
Суралцагчдад эртний тахил, ариун ёслол хоёрын хоорондын уялдаа холбоог олж харахад нь туслах үүднээс “Always Remember Him” (5:27) видеог ChurchofJesusChrist.org дээрээс үзүүлэхийг бод. Дараа нь та дараах асуултуудыг тавьж болно.
5:27 -
Ариун ёслол юугаараа эртний тахилтай төстэй вэ?
-
Та нар өдөр тутмын амьдралдаа Аврагчийг санахыг хэрхэн хичээдэг вэ?
Есүс миний төлөө юу хийсэн бэ?
Суралцагчдад Есүс Христийн талаарх бодол санаагаа эргэцүүлэн бодох цаг гаргаж өг. Үүнд бэлтгэхийн тулд та ангийнхныг “Би гайхширна” дууллыг дуулахад урьж болно (Дуулал, д. 98). Суралцагчид уг дуулал дахь Аврагчийн талаарх бодол санааг илэрхийлсэн үг хэллэгүүдийг тодорхойлж болно.
Эсвэл Аврагч, Түүний Цагаатгалын тухай өөр дуулал, судрыг сонгоход суралцагчдыг урьж болно. Тэд Түүний талаарх бодол санааг нь илэрхийлсэн үг хэллэгүүдийг хуваалцаж болно.
Дараа нь дараах асуултад судлах тэмдэглэлдээ хариулахад суралцагчдыг урь.
-
Та нар Аврагчийн тухай мөн та нарын төлөө Түүний хийсэн зүйлийн талаар юу бодож байна вэ?
Суралцагчид хүсвэл Аврагчийн талаарх бодол санаа, мэдрэмжээ илэрхийлж болно. Та Түүний талаарх өөрийн бодол санаа, гэрчлэлийг хуваалцах талаар бодож үз.