Семинар
Гэтлэл 35–40; Леви 1; 4; 16; 19: Тойм


“Гэтлэл 35–40; Леви 1; 4; 16; 19: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Гэтлэл 35–40; Леви 1; 4; 16; 19: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Гэтлэл 35–40; Леви 1; 4; 16; 19

Гэтлэл 35–40; Леви 1; 4; 16; 19

Тойм

Их Эзэн цөлд авсаархан асар буюу ариун сүм барихыг израилчуудад зарлигласан. Израилчууд асар дотор бишрэн шүтэхдээ амьтнаар тахил өргөдөг байв. Асар, тахилын ёслол хоёрын аль аль нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар бэлгэдэн заадаг.

семинарын дүрс зурагЕсүс Христийг гэрчлэх бэлгэдлүүдийг эрж хай. Та энэ долоо хоногийн материалыг суралцагчидтайгаа хамт судлахдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг гэрчилдэг хүчирхэг бэлгэдлийг хайж ол. Эдгээр бэлгэдэл юуг илэрхийлж байгааг эргэцүүлэн бодож байхад нь Ариун Сүнснээс суралцах боломжийг суралцагчдад олго. Үүнийг хэрхэн гүйцэтгэх жишээг 52-р хичээл: “Гэтлэл 25; 35–40”-өөс үзэж болно. Илүү ихийг судлах бол “Есүс Христийг гэрчлэх бэлгэдлүүдийг эрж хай” хэсгийг үзнэ үү (Аврагчийн арга барилаар заах нь [2022], 7).

Заахад бэлтгэ

Дараах мэдээлэл нь хичээл бүрийн өмнө урьдчилан бэлтгэх хэрэгтэй зүйлсийн талаар санаа өгнө.

Гэтлэл 25; 35–40

Хичээлийн зорилго: Их Эзэнийг Түүний ариун сүмд шүтэн бишрэх хүслээ нэмэгдүүлэхэд суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Gospel Library эсвэл temples.ChurchofJesusChrist.org-ыг ашиглан ариун сүмийн зураг, ариун сүмтэй холбоотой видеог хайж олоход урих талаар бодож үз. Их Эзэний ариун сүмийн талаар мэдэрч буй мэдрэмжээ эргэцүүлэн бодохыг суралцагчдаас хүс. Орчин үеийн ариун сүм хэрхэн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг санахад тусалдаг талаар бодож үзэхэд тэднийг урь.

  • Тараах материал:Хуучин Гэрээний асар

  • Видео:The Tabernacle” (7:18); “Welcome to the Washington D.C. Temple” (11:46)

  • Үзүүлэх контент: Тууз юм уу уяа ашиглан, хичээлийн тараах материал дээрх бүдүүвч зургийг ангийн шалан дээр хуулбарлан зур

  • Зураг: Орчин үеийн ариун сүм; ариун сүм доторх тусгай өрөөнүүд

Леви, 1-р хэсэг

Хичээлийн зорилго: Есүс Христэд болон Түүний цагаатгагч золиослолд талархахад нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Есүс Христ тэдний төлөө юу хийснийг сайн ойлгохгүй байгаа хүнд ямар зөвлөгөө өгөхөө тунгаан бодоход суралцагчдыг урь. Та мөн ямар зөвлөгөө өгөхийг нь гэр бүлийн гишүүн, найзаасаа асуухад суралцагчдыг урьж болно.

  • Видео:Аврагч маань бидний төлөө юу хийсэн бэ?” (12:44) цагийн код 0:00-аас 0:34 хүртэл; “Always Remember Him” (5:27)

  • Үзүүлэх контент: Хичээлийн эхэнд судлах тэмдэглэл дэх асуултуудыг судал

  • Зураг: Загалмай дээрх Аврагчийн зургийн хажууд тахил болгон өргөх гэж байгаа амьтныг дүрсэлсэн зураг

  • Гарын авлага:Эртний тахил: Есүс Христийн бэлгэдэл

Леви, 2-р хэсэг

Хичээлийн зорилго: Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой адил болохын тулд гаргаж болох золиослолыг таньж мэдэхэд нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Их Эзэний төлөө золиослох нь зөв гэж бодож байгаа зүйлээ хийхэд суралцагчдыг урь. Зарим жишээнд аравны нэг эсвэл мацгийн өргөлөө өгөх, тусламж хэрэгтэй хүнд цаг зав гарган туслах, хэдхэн минут гарган судруудаас судлах зэрэг багтана. Уг золиослол нь хэрхэн тэдний Их Эзэнтэй харилцах харилцаанд нөлөөлдөг талаар эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь.

  • Зураг: Дугуй хүснэгт

  • Үзүүлэх материал: “Өнөө цагт золиослолын хуулийн дагуу амьдрах” гарчигтай хэсэгт суралцагчдын судлах хичээлийг удирдан чиглүүлэх заавар; хичээлийн төгсгөлд судлах тэмдэглэл дээр хийж гүйцэтгэх үйл ажиллагааны зааврууд

  • Видео:Загалмайгаа үүрэгтүн,” (14:47) цагийн код 3:23-аас 3:49 хүртэл

Суралцахуйгаа үнэлэх 3

Хичээлийн зорилго: Хуучин Гэрээг саяхан судалж байхдаа тавьсан зорилго, өсөлт хөгжлийнхөө талаар эргэцүүлэн бодоход нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Энэ жил Хуучин Гэрээг судлах явцдаа сурч мэдсэн зүйл, сүнслэг байдлаар өсөж хөгжсөн байдлаа хуваалцах бэлтгэлтэй ирэхэд суралцагчдыг урь. Та тэдэнд өсөж хөгжсөн, сурч мэдсэн зүйлээ олж харахад нь туслах үүднээс судлах тэмдэглэлээ эсвэл судар дээр тэмдэглэсэн зүйлээ эргэн харахыг санал болгож болно.

  • Зураг: Енох, Ноа, Мосе зэрэг Хуучин Гэрээний бошиглогчид; талх; одоогийн бошиглогч