Семинар
Суралцахуйгаа үнэлэх нь 3: Гэтлэл ба Леви


“Суралцахуйгаа үнэлэх нь 3: Гэтлэл ба Леви,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Суралцахуйгаа үнэлэх нь 3: Гэтлэл ба Леви,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Гэтлэл 35–40; Леви 1; 4; 16; 19: 55-р хичээл

Суралцахуйгаа үнэлэх нь 3

Гэтлэл ба Леви

A young black man sitting as he thinks and ponders.  He has a worried or contemplative expression.

Сүнслэг суралцахуйгаа эргэн харж үнэлэх нь бидэнд Аврагчид ойртоход тусална. Энэ хичээл нь Хуучин Гэрээг саяхан судалж байхдаа урдаа тавьсан зорилго, өсөлт хөгжлөө эргэцүүлэн бодоход суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Энэ жил Хуучин Гэрээг судлах явцдаа сурч мэдсэн зүйл, сүнслэг байдлаар өсөж хөгжсөн байдлаа хуваалцах бэлтгэлтэй ирэхэд суралцагчдыг урь. Та тэдэнд өсөж хөгжсөн, сурч мэдсэн зүйлээ олж харахад нь туслах үүднээс судлах тэмдэглэлээ эсвэл судар дээр тэмдэглэсэн зүйлээ эргэн харахыг санал болгож болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Танай суралцагчид Гэтлэл болон Левиг судлахдаа энэ хичээл дээр үнэлсэн үр дүнгээс өөр үр дүнд хүрсэн байж болох юм. Хэрэв тийм бол хичээл дээр төвлөрсөн үр дүнгээс суралцагчдын олж авсан өсөлт хөгжлийг үнэлэхийн тулд үйл ажиллагаануудыг тохируулан өөрчил.

Энэ хичээлээр суралцагчид дараах үр дүнгүүдийг үнэлнэ.

  1. Их Эзэний бошиглогчдын үүрэг хариуцлагыг тайлбарла. (Жич: Энэ үйл ажиллагаа нь Хуучин Гэрээний аль ч бошиглогчийн, тухайлбал Адам, Енох, Ноа, Мосе нарын үүргийн талаар сурсан зүйлээ ашиглах боломжийг суралцагчдад олгоно.)

  2. Хүч чадал, авралыг авахын тулд Их Эзэнд итгэж найдах илүү их хүсэлтэй бол. (Жич: Энэ үйл ажиллагаа нь 47-р хичээл: “Гэтлэл 16”-тай эргэж холбогддог боловч 42-р хичээл: “Гэтлэл 12–13, 1-р хэсэг” болон 45-р хичээл: “Гэтлэл 14” зэрэг хичээлүүд бас тус болж болох юм.)

  3. Их Эзэний бошиглогчдыг дага. (Жич: Энэ үйл ажиллагаа нь 39-р хичээл: “Гэтлэл 2–4”-тэй холбогддог.)

Сүнслэг өсөлт хөгжлөө үнэлэх

Шугам дээр гурван зураг эсвэл зураасан дүрс зурах замаар хичээлийг эхлүүлэх талаар бодож үз. Зураасан дүрс нь гурван өөр төрлийн суралцагчийг, шугам нь тэдний амьдрах хугацааг харуулна. Холбогдох зураасан дүрс бүрийн доор өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн нэр хаяг бич. Дараа нь дараах мэдэгдлийг чанга уншихад нэг суралцагчийг урь.

Line art image of three stick figure people with a horizontal line passing through them.

Далын ахлагч Ж.Дэвн Корниш бидэнд сүнслэг өсөлтөө олж харахад туслах харьцуулалтыг дүрсэлсэн.

Former Official Portrait of Elder J. Devn Cornish.  Photographed August 2017.  Replaced June 2021.

Хэрэв бидэнд харьцуулах шаардлага гарвал урьдын байдлаа өнөөдрийнхтэй эсвэл бүр ирээдүйд ямар байхыг хүсэж байгаатайгаа л харьцуулж байя. (“Би хангалттай сайн байна уу? Би хаант улсад орж чадах уу?,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 20)

Өнөөдөр өмнөхөөсөө юугаараа өөр эсвэл ирээдүйд юугаараа өөр байна гэж найдаж байгаагаа бодоход суралцагчдыг урь. Та тэднээс өсөлт хөгжлөө эргэцүүлэн бодох эсвэл өсөж хөгжихийг эрэлхийлэх нь яагаад тустай вэ гэж асууж болно. Дараа нь судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулахдаа Ариун Сүнсний тусламжийг эрэлхийлэхэд суралцагчдыг урь.

  • Хуучин Гэрээг судалснаар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар мэдэж авсан ямар зүйл тань таны тэдэнтэй харилцах харилцааг бэхжүүлсэн бэ?

  • Та Хуучин Гэрээг үргэлжлүүлэн судлахдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцаагаа хүчирхэгжүүлэхийн тулд юу хийж болох вэ?

Эргэцүүлэн бодох, бичих хангалттай цагийг суралцагчдад гаргаж өгснийхөө дараа сайн дураараа хуваалцахад суралцагчдыг урих талаар бодож үз. Хичээлийн үлдсэн хэсэгт Хуучин Гэрээг саяхан судлахдаа олж мэдсэн, хэрэгжүүлсэн зарим тодорхой зүйлийнхээ талаар эргэцүүлэн бодох боломж олдоно гэдгийг тайлбарла.

Их Эзэний бошиглогчдын үүрэг хариуцлагыг тайлбарлах

Их Эзэний бошиглогчдын үүрэг хариуцлагыг тайлбарлахад суралцагчдыг бэлтгэхийн тулд Хуучин Гэрээнээс өнөөдрийг хүртэл судалсан зарим бошиглогчоо эргэн санахад тэднийг урих талаар бодож үз. Бошиглогчдыг эргэн санахад тусламж хэрэгтэй бол та судалсан бошиглогчдынхоо зургийг үзүүлж болно.

Дараа нь доорх үйл ажиллагааг хийж гүйцэтгэхийн тулд суралцагчдыг бүлэг болгон зохион байгуулах талаар бодож үз. Та бүлэг бүрээс нэг хүнд бүлгийнхнийхээ хариултыг бичих үүргийг оноож болно.

Enoch, Noah and Moses Compilation

Их Эзэний бошиглогчдын өөр өөр үүрэг хариуцлагыг судлахын тулд дараах судрын хэсгүүдийн заримыг эсвэл бүгдийг нь судал. Их Эзэний бошиглогчдодоо өгсөн үүрэг, хариуцлагуудын жагсаалтыг гарга. Судлах явцдаа эдгээр үүрэг хариуцлагыг ойлгох нь яагаад чухлыг бод.

Судалж дууссаных нь дараа бошиглогчдын өөр өөр үүрэг хариуцлагыг мөн бошиглогчид ямар арга замаар эдгээр үүрэг хариуцлагаараа дамжуулан Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой биднийг холбодог талаар тайлбарлах боломжийг суралцагчдад олго. Үүний тулд ангиараа дараах үйл ажиллагаануудын аль нэг дээр төвлөрч эсвэл хоёр эсвэл түүнээс дээш сонголт өгч, суралцагчдад аль нэгийг нь сонгох боломж олгож болно.

  • Их Эзэний бошиглогчдын үүрэг хариуцлагыг долоон настай хүүхдүүдийн ангид тайлбарлаж өг.

  • Их Эзэний бошиглогчийн үүргийг бошиглогчийн талаар мэдэхгүй өөртэйгөө нас чацуу хүнд тайлбарлаж өг.

  • Судруудын удирдамж эсвэл Библийн толь бичигт “Бошиглогчид” гэсэн сэдвээр тайлбар бич.

  • Бошиглогчийн ажил үүргийн тодорхойлолтыг бич.

  • Ойлголтын бүдүүвч зураг гарга. Хуудасны дунд хэсэгт тойрог зураад, дотор нь Бошиглогчид гэж бич. Тойргоо тойруулан өөр тойргууд зураад, тойрог бүрд бошиглогчдын үүргийг эсвэл яагаад бошиглогчид чухал болох шалтгааныг бич. Гол тойргоос эдгээр тойрог бүрд хүрэх зураас зур.

Хүч чадал, авралыг авахын тулд Их Эзэнд итгэж найдах илүү их хүсэлтэй болох

Хүч чадал, авралыг авахын тулд Их Эзэнд итгэж найдах талаар өмнө нь сурсан зүйлээ эргэн санахад нь суралцагчдад туслахын тулд бүтэн талхны зураг үзүүл. Их Эзэн израилчуудад манна буюу талх бэлэглэсэн тухай санаж байгаа зүйлээ хуваалцахад суралцагчдыг урь. (Суралцагчдад эргэж харахад нь туслахын тулд та 47-р хичээл: “Гэтлэл 16” дээрх үнэн эсвэл худал гэсэн асуулт хариултыг ашиглаж болно. Манна буюу талхны тухай мэдээллийг судалснаар Их Эзэний талаар мэдэж авсан үнэнээ эргэн санахыг тэднээс хүс.)

Bread
  • Та Их Эзэнд өдөр бүр найдах одоогийн хүслээ хэдэн долоо хоногийн өмнөхтэйгөө хэрхэн харьцуулах вэ? Хэрэв та сайжирснаа анзаарсан бол ийн өөрчлөгдөхөд юу нөлөөлсөн гэж бодож байна вэ? Хэрэв сайжраагүй бол юуг өөрөөр хийж болох вэ?

Та мөн “Их Эзэнд өдөр бүр найдвал ямар байдаг эсвэл ямар мэдрэмж төрдөг талаар та юу олж мэдсэн бэ?” мөн “Та өдөр бүр Их Эзэнд найдахыг хичээснээр Түүний талаар юу мэдэж авсан бэ?” гэх мэтчилэн асууж болно.

Их Эзэний бошиглогчдыг дага

Одоогийн бошиглогчийн зургийг үзүүлэх талаар бодож үз. Өмнөх хичээлээр (39-р хичээл: “Гэтлэл 2–4”) тэд Их Эзэний хожмын үеийн бошиглогчдын сургаалыг дагах зорилго тавьсан гэдгийг нь суралцагчдад сануул. Дараах асуултуудыг дотроо эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь.

  • Та орчин үеийн бошиглогчдын сургаалын дагуу үйлдсэнээр Их Эзэний тухай болон Түүний бошиглогчдын талаар юу олж мэдсэн бэ?

  • Их Эзэний бошиглогчдыг дагахын тулд гаргаж буй хүчин чармайлтын юу нь амжилттай хэрэгжиж байна вэ?

  • Танд ямар саад бэрхшээл тулгарсан бэ? Та тэдгээр саад бэрхшээлийг даван туулахын тулд юу хийж чадах вэ?

    Хангалттай цаг гаргаж өгснийхөө дараа юу сурч мэдсэнээ хуваалцах боломжийг суралцагчдад олго. Тэд хамтрагчтайгаа хуваалцаж болно эсвэл хуваалцах хүсэлтэй суралцагчдыг хуваалцахад урьж болно.

    Суралцагчид итгэлийн аян замынхаа өөр өөр хэсэгт явж байгаа. Ангийн зарим суралцагч бошиглогчийг дагах тал дээр эргэлзэж байж болох юм. Дараах асуулт нь суралцагчдад сурч мэдсэн зүйлээ илэрхийлж, эргэлзэж байгаа суралцагчдыг сүнслэгээр өдөөж болох гэрчлэлээ хуваалцахад тусалж болно.

  • Та Их Эзэний бошиглогчийг дагах тал дээр эргэлзэж байгаа найзаасаа юуг мэдээсэй гэж хүсэх байсан бэ?

Сүнслэг байдлын хувьд үргэлжлүүлэн өсөж, Их Эзэнд найдан, Их Эзэний бошиглогчийг дагахыг хичээхдээ Ариун Сүнсний тусламжийг эрэлхийлэхэд суралцагчдыг урь.