“Тооллого 11–14; 21: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Тооллого 11–14; 21: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Тооллого 11–14; 20–24; 27
Тооллого 11–14; 20–24; 27
Тойм
Мосег Канаан нутгийн тухай мэдээг авчруулахаар 12 тандагчийг илгээсний дараа тэдний хоёр нь л Калеб, Иошуа хоёр болон Их Эзэн амласнаараа тэднийг ялан дийлэхэд тусалж чадна гэдэг итгэлтэй байжээ. Хариуд нь Их Эзэн уг хоёр тандагчаас бусад насанд хүрэгчийг нас бартал Израилын хүүхдүүд цөлөөр хэрэн хэсүүчилнэ хэмээн мэдэгдэв. Хүмүүсийг цөлөөр цааш хэрэн хэсүүчилж, Их Эзэний эсрэг гоншигноход Тэрээр хорт могойнуудыг илгээсэн. Хэрэв могойд хатгуулсан хүмүүс Аврагчийн бэлгэдэл болох шургаг дээр байрлуулсан хүрэл могой руу харсан бол эдгэх байжээ.
Суралцагчдаа гэрчлэлээ тогтмол хуваалцаж, мэдрэмж, туршлага, гэрчлэлээ хуваалцахад урамшуул. Суралцагчдыг мэдрэмж, туршлага, гэрчлэлээ хуваалцах үед Ариун Сүнс тэдний ярьж буй зүйлсийн үнэнийг өөрсдийнх нь оюун ухаан, зүрх сэтгэлд төдийгүй бусдад гэрчилдэг. Гэрчлэлээ хуваалцахын хүчний талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл “Аврагч заадаг хүмүүстээ гэрчлэлээ хуваалцсан” гэдгийг үзнэ үү (Аврагчийн арга барилаар заах нь, 18-р хэсэг). Хэрхэн ийн үйлдэх жишээг 57-р хичээл: “Тооллого 21”-ээс олж болно.
Заахад бэлтгэ
Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг багшид өгнө.
Тооллого 11–14
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь тулгарсан сорилт бэрхшээлээ хэрхэн Есүс Христэд илүү их итгэх итгэлээр харахыг ойлгоход суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Одоо тулгарч байгаа саад бэрхшээл, сорилтынхоо талаар бодоход суралцагчдыг урь. Тэд хэрхэн тэдгээрийг айдсаар эсвэл Их Эзэнд итгэх итгэлээр нүүр тулж байгаагаа тунгаан бодож болно.
-
Суралцагчдад зориулсан материал: Суралцагч бүрд зориулсан нэг цаас
Тооллого 21
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Есүс Христ рүү итгэлээр харахад суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Тооллого 21:7–9 ба Алма 33:18–21-ийг уншаад, Хуучин Гэрээн дэх энэ түүхээс бид юу сурч болохыг олж мэдэхэд суралцагчдыг урь. Тэднийг хичээл дээр сурч мэдсэн зүйлээ хуваалцахаар бэлдэж ирэхэд урамшуул.
-
Үзүүлэх зураг: Хорт могойн зураг, Есүс Христ загалмай дээр байгаа зураг болон Мосе ба хүрэл могойн зураг
-
Видео: “Atonement: Not a One-Time Thing” (3:00)