Семинар
Тооллого 21: Аврагч руу итгэлээр харах


“Тооллого 21: Аврагч руу итгэлээр харах,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Тооллого 21: Аврагч руу итгэлээр харах,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Тооллого 11–14; 20–24; 27: 57-р хичээл

Тооллого 21

Аврагч руу итгэлээр харах

The Old Testament prophet Moses pointing to a staff with a brass serpent attached to the top.  The painting illustrates the event wherein Moses promised the Israelites that they would be saved from the fiery serpents if they looked at the brass serpent.

Израилын хүүхдүүд цөлөөр явж байхдаа Их Эзэний эсрэг гоншигнов. Үүний хариуд Тэр хорт могойнуудыг тэдний дунд илгээсэн. Дараа нь Тэрээр Мосед Аврагчийн бэлгэдэл болсон хүрэл могойг шураг дээр байрлуулахыг зааварлаад, түүн рүү харсан хүмүүс эдгэнэ гэж амлав. Энэ хичээл нь Есүс Христ өөд итгэлээр харахад суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Тооллого 21:7–9 ба Алма 33:18–21-ийг уншаад, Хуучин Гэрээн дэх энэ түүхээс бид юу сурч болохыг олж мэдэхэд суралцагчдыг урь. Тэднийг хичээл дээр сурч мэдсэн зүйлээ хуваалцахаар бэлдэж ирэхэд урамшуул.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Могойд хатгуулсан нь

Могойн зураг үзүүлэх замаар хичээлийг эхлүүлэх талаар бодож үз.

  • Хорт могойд хатгуулах нь ямар байна гэж бодож байна вэ?

    Хорт могойд хатгуулснаар хавдаж, цэврүүтэж, хүчтэй өвдөж, бие мууддаг гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал. Ноцтой тохиолдолд үхэлд ч хүргэх аюултай.

  • Хүмүүс могойд хатгуулсныхаа дараа ямар үйлдэл гаргаж болох вэ?

    Байж болох хариултуудад сандрах, могойноос өшөө аван алах, хатгуулсны дараа бие нь яахыг харзнан хүлээх эсвэл нэн даруй тусламж авах зэрэг байж болно.

    Могойны хажууд нүгэл гэж бич. Нүгэл болон нүглийн үр дагавар нь могойд хатгуулахтай хэрхэн адилхан байж болохыг харьцуулахад суралцагчдыг урь.

  • Нүгэл үйлдсэнийхээ дараа хүмүүс ямар үйлдэл гаргадаг вэ?

Байж болох зарим хариултад өөрсдийн үйлдлийг зөвтгөх, мэдрэмжээ дарахыг хичээх, ичиж зовсондоо үйлдлээ нуух, цаашид үр дагавар ямар байхыг харзнан хүлээх эсвэл Их Эзэнд хандан тусламж хүсэх зэрэг орж болно.

Цаг гарган хэрхэн үйлдэхээ эргэцүүлэн бод. Та Их Эзэн руу харж тусламж хүсдэг үү? Яагаад тийм эсвэл яагаад үгүй вэ? Энэ хичээлийг судлахдаа, Аврагч руу харж амьдралдаа тусламж авахын тулд Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл. Түүнчлэн та Аврагч руу харахтай холбоотой өөрт байгаа аливаа асуулт эсвэл асуудалдаа тусламж авч болно.

Галт могойнууд

Израилын хүүхдүүд цөлөөр явж байхдаа урьдын л адил Их Эзэний эсрэг гоншигносон. Дараах шүлгүүдийг уншаад, дагалдах асуултуудад хариул. Галт гэдэг нь “хортой” (зүүлт тайлбар 6 a-г үзнэ үү) гэсэн утгатай үг гэдгийг мэдэх нь тустай байж болох юм.

Самбарт дараах шүлэг, асуултуудыг харуулах эсвэл бичих талаар бодож үз. Та жижиг бүлгүүд болон хамтдаа судлахад эсвэл шүлгүүдийг өөрсдөө бие даан судлаад, хариултаа бататгахын тулд хамтрагчтайгаа эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалцахад суралцагчдыг урьж болно. Хэрэв тустай гэж үзвэл, Израилын хүүхдүүдийг Едомын нутгаар аялахыг хориглосон учир уг нутгийг тойрон явах шаардлагатай байсан тул (Тооллого 21:4-ийг үзнэ үү) тэдний аялал илүү урт, илүү хүнд хэцүү байсан гэдгийг тайлбарла.

Тооллого 21:4–5. Израилын хүүхдүүд яагаад Их Эзэн, Мосе хоёрын эсрэг ярьсан бэ?

Тооллого 21:6. Их Эзэн хариуд нь юу илгээсэн бэ?

Тооллого 21:7–9. Их Эзэн Мосед болон Израилын хүүхдүүдэд эдгэрэхийн тулд юу хийхийг зааварласан бэ?

1 Нифай 17:41; Алма 33:18–21. Израилын хүүхдүүдийн зарим нь яагаад хараагүй вэ?

Мормоны Номын шүлгүүдийг Тооллого 21:9-тэй холбогдох эшлэл болгож бичих эсвэл 9 a зүүлт тайлбарыг тодруулахад суралцагчдыг урих талаар бодож үз.

  • Энэ түүхийн юу нь таны анхаарлыг татсан бэ?

  • Бид яагаад заримдаа Израилын хүүхдүүдтэй адилхан байдаг вэ?

Аврагчийн бэлгэдэл

Аврагч мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа үеэр шон дээрх гуулин могой юуг бэлгэддэг байсныг ойлгоход бидэнд тусалсан. Иохан 3:14–16-г уншаад, хариуг ол. (Та үүнийг Тооллого 21:7–9-тэй холбогдох эшлэл болгон тэмдэглэж болно.)

Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцсаны дараа дараах зургуудыг үзүүлэх талаар бодож үз.

Crucifiction and Brazen Serpent
  • Бид эдгээр жишээнээс юу олж мэдэж болох вэ?

Суралцагчид дараахтай төстэй зарчмыг хуваалцаж болно. Бид Аврагч руу итгэлээр харах юм бол, Тэр биднийг сүнслэг байдлын хувьд эдгээх болно. Энэ зарчмыг самбарт бичихийг бод.

Энэ зарчмыг илүү сайн ойлгохын тулд дараах мэдэгдлийг уншихад суралцагчдыг урь.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Тэр та нарыг эдгээж болохын тулд Түүнд ирэгтүн! хэмээн би та нараас гуйж байна. Тэр та нарыг наманчлах үед нүглээс тань эдгээх болно. Тэр та бүхний гуниг зовлон, айдас, мөн энэ дэлхийн шарх сорвийг эдгээх болно. (“Хариулт нь үргэлж Есүс Христ байдаг,” Лиахона, 2023 оны 5-р сар, 127)

  • Танд энэ мэдэгдлийн юу нь таалагдсан эсвэл та юу сурч мэдсэн бэ?

  • Могойн хорноос эдгэрэх нь нүглийн үр дагавраас Аврагчийн эдгээхтэй хэрхэн адил байж болох вэ?

Аврагч руу харах

Загалмай дээрх Аврагчийн зургийг нэг минут хараад, өнөөдөр Түүн рүү итгэлээр харах арга замуудыг тунгаан бодоход суралцагчдыг урь. Дараа нь тэднийг дараах үйл ажиллагааг жижиг бүлгүүд дотроо хийж гүйцэтгэхэд урь.

  1. Өнөө үед бидний Аврагч руу итгэлээр харж болох хэд хэдэн арга замыг жагсаан бич.

  2. Тийн үйлдэхэд бидэнд саад болж болох шалтгаануудыг ярилц. (Бид яагаад Израилын хүүхдүүдийн адил Аврагч руу харах эдгээр арга зам хэт энгийн эсвэл бидэнд туслахгүй гэдэгт итгэхэд уруу татагдаж болох тухай ярилцаж болно.)

  3. Ямар ч бэрхшээл тулгарсан бай Аврагч өөд харах яагаад чухал болохыг ярилц. (Үүнд Аврагчийн эдгээлтийн талаарх судрын жишээнүүд, Түүн рүү харах талаарх бодол санаа, гэрчлэлээ эсвэл Аврагч өөд итгэлээр харж байсан туршлагаа мөн юу болсон талаар хуваалцах зэрэг багтаж болно.)

Хэрэв Аврагч руу харах арга замын талаар зарим санаа суралцагчдад хэрэгтэй бол тэднийг “Atonement: Not a One-Time Thing” (3:00) дээрх залуу эрэгтэйн жишээг олж үзэхэд урь.

3:1

Хэлэлцүүлгийнхээ чухал хэсгүүдээс хуваалцахыг суралцагчдаас хүс. Хэрэв суралцагчид мэдрэмж, гэрчлэл, туршлагаа чөлөөтэй хуваалцахгүй бол дараах мэдэгдлийг тэдэнд өгөх талаар бодож үз.

Аврагч руу итгэлээр харах нь чухал гэдэгт би итгэдэг. Учир нь .

семинарын дүрс зураг

Дээрх үйл ажиллагаа нь Есүс Христийн талаарх бодол санаагаа бодож үзэхэд суралцагчдад туслахын нэг жишээ юм. Суралцагчдад үүнийг хийхэд туслах нь Түүнийг гэрчлэх боломжийг Ариун Сүнсэнд олгодог.

(Нэмэлт сургалт хэрэгтэй бол “Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар дахь Гэрчлэлээ тогтмол хуваалцаж, суралцагчдыг мэдрэмж, туршлага, гэрчлэлээ хуваалцахад урамшуул” гэдгийг үзнэ үү).

Суралцагчдыг хуваалцах үед Аврагч бидэнд хамгийн тохиромжтой арга зам, цаг мөчид тусалж, эдгээх болно гэдгийг ойлгуулахад анхаар.

Та юунд итгэдэг вэ?

Ариун Сүнсний тусламжийг эрэлхийлэн Их Эзэн таныг амьдралдаа Өөр лүү нь харахыг хүсдэг эсвэл Түүн рүү харсан хэвээр байгаасай гэж хүсдэг нэг арга замыг бич. Хэцүү ч гэсэн энэ нь яагаад чухал талаар та мөн бичиж болно.