Семинар
Тооллого 11–14: Айдсыг бус итгэлийг сонгох


“Тооллого 11–14: Айдсыг бус итгэлийг сонгох,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Тооллого 11–14: Айдсыг бус итгэлийг сонгох,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Тооллого 11–14; 20–24; 27: 56-р хичээл

Тооллого 11–14

Айдсыг бус итгэлийг сонгох

The spies have returned from exploring Canaan and are giving their report to Moses. They showed him beautiful fruit. The land is rich with milk and honey. The people are strong and their cities are large and walled. Three spies are standing next to Moses and one is kneeling on the ground next to a lot of fruit. Most of the spies discouraged the people from going into Canaan except for Joshua and Caleb who had faith that they could conquer the Canaanites.

Заримдаа айдсаар биш харин итгэлээр урагшлах нь хэцүү байж болно. Израилын хүүхдүүдэд ийм сорилт бэрхшээл тулгарсан. Цөлөөр аялсных нь дараа Их Эзэн израилчуудыг амлагдсан нутгийн хил рүү хөтлөн аваачжээ. Их Эзэн Мосед 12 хүнийг уг нутаг руу илгээж, уг нутаг, оршин суугчдынх нь талаар тайлан авчруулахыг зааварлажээ. 12 хүний ихэнх нь амлагдсан нутгийг эзлэхээс айж байсан ч Калеб, Иошуа хоёр Их Эзэн тусална гэдэгт итгэлтэй байв. Энэ хичээл нь сорилт бэрхшээлийг Есүс Христэд итгэх илүү их итгэлээр харахад суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Одоо тулгарч байгаа саад бэрхшээл, сорилтынхоо талаар бодоход суралцагчдыг урь. Тэд хэрхэн тэдгээрийг айдсаар эсвэл Их Эзэнд итгэх итгэлээр нүүр тулж байгаагаа тунгаан бодож болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Сорилт бэрхшээлийг итгэлээр харах нь

Самбарын хоёр талд Итгэл, Айдас гэсэн хоёр гарчиг бичих талаар бодож үз. Дараах үйл явдлуудыг эсвэл холбогдох бусад жишээг нэг нэгээр нь үзүүл. Жишээ бүрийг Есүс Христэд итгэх итгэлээр эсвэл айдсаар харвал яах талаар тунгаан бодоход суралцагчдыг урь.

Том шалгалт эсвэл сургуулийн төсөл

Наманчлал

Ирээдүй

Сайн мэдээг хуваалцах

  • Бид нөхцөл байдлыг Есүс Христэд итгэх итгэлээр үү аль эсвэл айдсаар харж байна уу гэдгээ яаж мэдэх вэ?

  • Хэрэв бид нөхцөл байдлыг итгэлээр харж байна уу аль эсвэл айдсаар харж байна уу гэдэг нь ямар ялгаатай вэ?

  • Яагаад заримдаа ийм нөхцөл байдлыг Есүс Христэд итгэх итгэлээр харах хэцүү байдаг вэ?

Өнөөдөр судалж байхдаа та эдгээр асуултыг үргэлжлүүлэн тунгаан бод. Хичээлдээ Ариун Сүнсийг урин авчирч, сорилт бэрхшээлийг Есүс Христэд итгэх илүү их итгэлээр хэрхэн харах тухай бод.

Канааны тухай тандагчдын мэдээ

Израилын хүүхдүүдийг цөлөөр аялсных нь дараа Их Эзэн тэднийг амлагдсан нутгийн хил дээр авчирсан. Энэ нь Канааны нутаг байв. Их Эзэн тэдэнд уг нутгийг эзлэн авах хэрэгтэй гэж хэлжээ. Их Эзэн арван хоёр овог бүрээс нэг гишүүн сонгохыг Мосед зааварлав. Тэдэнд газар нутгийг тандаж, олж мэдсэн зүйлээ буцаж ирэн мэдээлэхийг зарлиглажээ. 40 хоногийн турш уг газрыг тандсаны эцэст 12 хүн мэдээ дуулган мөн уг нутгаас үр жимс авчирчээ (Тооллого 13:1–25-ыг үзнэ үү).

Ангийнхныг гурван хэсэгт хуваах талаар бодож үзээрэй. Бүлэг бүрийг дараах түүхүүдээс тус бүр нэг нэгийг уншихад урь. Өөрсдийгөө уншсан түүхэн дээрх хүмүүсийг төлөөлж байна гэж төсөөлөн бодохыг суралцагчдаас хүс. Тэд дараагийн асуултуудын хариултыг бэлдэж болно. Бүлэг бүр дараа нь хариултаа хуваалцаж эсвэл та нэг эсвэл хоёр суралцагчид самбарын өмнө гарч ирээд асуултуудыг ашиглан бүлэг бүртэй ярилцахад урьж болно.

1. Тооллого 13:26–29, 31–33: Газар нутаг, ард түмний тухай 10 тандагчийн мэдээ

  • Та Канаан нутгийг болон харсан хүмүүсээ хэрхэн дүрслэх вэ?

  • Тэр хүмүүсийг харах үед танд юу бодогдсон бэ? Яагаад?

2. Тооллого 14:1–4: 10 тандагчийн мэдээг хүлээн авсан израилчуудын хариу үйлдэл

  • Та нарт 10 тандагчийн өгсөн мэдээг сонсоод, ямар бодол төрсөн бэ? Яагаад?

  • Та нар Мосег даган амлагдсан нутаг руу явахын оронд юу хийхийг хүмүүст зөвлөсөн бэ? Яагаад?

3. Тооллого 13:30; 14:6–9: Иошуа, Калеб хоёрын газар нутаг, хүмүүсийн талаар авчирсан мэдээ

  • Та Канаан нутгийг, харсан хүмүүсээ хэрхэн дүрслэх вэ?

  • Израил Канааны хүмүүсийг ялах боломжгүй гэдэгт бусад тандагч итгэсэн байсан. Та Израил ялж чадна гэдэгт яагаад тийм их итгэлтэй байна вэ?

Бүлэг бүрийг тэдний асуултуудад хариулсны дараа, оролцсонд нь талархал илэрхийл.

Тооллого 13:30; 14:8–9-ийг судлаад, Калеб, Жошуа хоёрын Их Эзэнд итгэх итгэлийг харуулсан үг, хэллэгийг хайж ол.

  • Та Калеб, Жошуа хоёроос ямар сургамж авсан бэ?

    Суралцагчдын өгч болох олон хариултын дотор Их Эзэнд итгэх нь бидэнд сорилт бэрхшээлээс айлгүй итгэлээр харахад тусална гэсэн үнэнийг тодорхойлоход тэдэнд тусал.

  • Бид сорилт бэрхшээлтэй тулгарахдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлээр үйлдэх ёстой гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ?

Итгэл ба айдас

Далын ахлагч Кэвин Р.Данкан Тооллого 13–14 дээрх Израилын хүүхдүүдэд тохиолдсон үйл явдлаас сурч болох нэгэн зүйлийг ийн тайлбарласан.

Official Portrait of Elder Kevin R. Duncan.  Photographed in March 2017.

Бид Израилын хүүхдүүдийн нэгэн адил хүнд хэцүү саад бэрхшээлтэй тулгардаг. … Бидний хувьд эдгээр саад бэрхшээлийг таньж мэдэх нь буруу биш юм. Гэхдээ тэдгээртэй итгэлээр нүүр тулах нь чухал. …

… Бидэнд тулгардаг бэрхшээл, саад бүр нь Иошуа, Калеб хоёрын нэгэн адил Их Эзэнд найдахыг сонгох боломжийг олгодог. “Бүү тэрсэл. … Бүү айгтун” (Тооллого 14:9) гэсэн нь Израилын хүүхдүүдэд зориулсан цаг үеэ олсон зөвлөгөө байсан ч энэ нь өнөөгийн бидний хүн нэг бүрийн хувьд мөн л цаг үеэ олсон зөвлөгөө хэвээр байна. (“Rebel Not, Neither Fear,” Liahona, 2022 оны 4-р сар, 47)

  • Израилын хүүхдүүдэд өмнө нь Их Эзэнтэй холбоотой ямар ямар туршлага байсан бэ? Тэдгээр туршлагаа дурсан санах нь Түүнд итгэх итгэлийг хэрхэн нэмэгдүүлж болох байсан бэ?

  • Зарим хүн бэрхшээлтэй тулгарах үедээ Их Эзэний талаар мэддэг зүйлээ яагаад мартдаг гэж та бодож байна вэ?

Их Эзэний харуулсан олон гайхамшиг, Калеб, Иошуа хоёрын гэрчлэлийг үл харгалзан израилчууд үргэлжлүүлэн гоншигнож байв. Үүний үр дүнд Их Эзэн гоншигнож, эргэлзээнээс нь болж насанд хүрсэн израилчуудын ихэнх нь амлагдсан нутагт орохгүй хэмээн тунхагласан (Тооллого 14:26–39-ийг үзнэ үү).

Тооллого 14:24, 30-ийг уншаад, Их Эзэн Калеб, Иошуа хоёрыг Өөрт нь итгэсэн учраас хэрхэн адисалсныг олж мэд.

Сорилт бэрхшээлээ итгэлээр даван туулахад нь суралцагчдад туслахын тулд дараах хүснэгтийг самбарт харуулах талаар бодож үз. Судлах тэмдэглэлдээ хүснэгтийг хуулж бичихэд тэднийг урь.

Сорилт бэрхшээл:

Айдаст суурилсан мэдэгдэл

Итгэлд суурилсан мэдэгдэл

Айдаст суурилсан мэдэгдэл

Итгэлд суурилсан мэдэгдэл

Өнөө үед тулгарч болох зарим сорилт бэрхшээлийн талаар мөн тэдгээрт айдсаар эсвэл итгэлээр хэрхэн хандаж болох арга замуудын талаар хуваалцахад суралцагчдыг урь.

Та дараах жишээг өгч болно.

Сорилт: Олны өмнө үг хэлэх

Айдаст суурилсан мэдэгдэл: “Би үргэлж сандарч, үгээ хольж хутгадаг учраас бусдын өмнө үг хэлж чаддаггүй.”

Итгэлд суурилсан мэдэгдэл: “Олны өмнө үг хэлэх нь надад хэцүү байдаг ч Их Эзэн надад ийн үйлдэх зориг, хүч чадлыг өгч чадна гэдэгт би итгэдэг.”

Суралцагчид хичээлийн эхэнд дурдсан нөхцөл байдлуудыг ашиглаж болно.

Дараах үйл ажиллагаагаар суралцагчдад цаас өгөх талаар бодож үз.

Өөрт тань тулгарах эсвэл тулгарч болох ямар нэгэн сорилт бэрхшээлийн талаар тунгаан бод. Хүснэгтдээ тухайн сорилт бэрхшээлээс гадна тухайн сорилт бэрхшээлийн талаар бодолд тань орж ирэх эсвэл итгэдэг, айдаст суурилсан мэдэгдлийг бич.

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар Ариун Сүнс танд юуг судар, бошиглогчдын үгсээс заасныг мөн сүнслэг туршлагуудынхаа талаар эргэцүүлэн бод. Энэ мэдлэг нь сорилт бэрхшээлийг Их Эзэнд итгэх итгэлээр даван туулахад тань хэрхэн тусалж болох тухай бод. Дараа нь итгэл дээр суурилсан мэдэгдлийг тэмдэглэлдээ бич. Та мөн итгэл дээр суурилсан мэдэгдлээ цаасан дээр бичээд, гэртээ аваачиж, хүмүүсийн нүдэнд харагдах газар байрлуулж болно. Эсвэл тухайн мэдэгдлийн зургийг утсан дээрээ авч болно. Та уг зургийг утасныхаа дэлгэцийн дэвсгэр зураг болгон тавьж бас болно.

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай бодол, мэдрэмжээ хуваалцахад хэдэн суралцагчийг урих талаар бодож үз. Тэд сорилт бэрхшээлийг итгэлээр даван туулахад Их Эзэн хэрхэн тэдэнд тусалдаг талаар хуваалцаж болно. Сорилт бэрхшээлээ итгэлээр даван туулахад Их Эзэн биднийг адисална гэдгийг гэрчил.